Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 122

 

 

 

 

 

 

 

 

 

2019     01            31                                    122

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Р.Батнасан,

Нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,                                                              

Шүүгдэгч: Т.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1809013500036 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн. 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх, 2 дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 48 дугаар байр 05 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Яллагдагч Т.Б нь 2018 оны 03 дугаар сарын 14-15 нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд иргэн  архины шилээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч мэдүүлэг /хх-25/, гэрч Ш.Санжаасүрэнгийн  /хх-н 31-33 /, нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3775 дугаар дүгнэлт, шүүгдэгч Т.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-56/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллагдагч Т.Б нь 2018 оны 03 дугаар сарын 14-15 нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд иргэн  архины шилээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Т.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Билгүүний мэдүүлэг: ....2018 оны 03 дугаар сарын 13-14 нд шилжих шөнө 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 клубын хажуу талд байрлах зочид буудалд Улаанаа, Батука, Батжаргал нарын хамт гурав ортой өрөө аваад орсон юм. Тэгээд бид хэд 1 шил Хараа нэрийн 0,75 литрийн архи хувааж уугаад хоорондоо юм яриад сууж байсан юм.Удалгүй гэрлүүгээ явахаар болоод өөрийн гар утасаа Улаанаагаас нэхсэн чинь Батукад байгаа гэхээр нь Батукагаас асуухад би мэдэхгүй Улаанаа ах мэдэж байгаа гээд байсан.Тэгэхээр нь Улаанаагаас гар утасаа дахин чамд байгаа юм уу гэж асуухад байхгүй гэхээр нь Батукад чи ахдаа муухай зан гаргах гээд байгаамуу гэж хэлсэн чинь би аваагүй гэж хэлээд байхаар нь Батукагийн хувцасанд нэгхслэг хийх гээд суган доогуур гараа хийсэн чинь миний хүзүү тус газарт хоёр гурав удаа цохиод авахаар нь Батукаг түлхсэн чинь миний хүзүү хэсгээс цус гараад байхаар нь хүзүү хэсэгтээ өөрийнхөө гараа тавиад толгойгоо доошоо болгосон чинь толгой тус газарт нэг удаа цохиод авсан чинь миний толгой өвдөөд манараад байсан. Хүзүү хэсэгт 3 удаа эд зүйлээр зүссэн байсан. Толгой хэсэгт болохоор нэг удаа зүссэн байсан гэх мэдүүлэг /хх-н 21-22/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг: ...Билгүүн Баткугийн халаасанд нь утсаа үзэх гээд Батукийн суган доогуур нь хийхэд Батука, Билгүүний хүзүү болон толгойд нь 3-4 удаа архины шилээр цохьсон. Тэр зочид буудлын өрөөн дотор Батука манай найз Билгүүний хүзүү толгой дээр нь 3- удаа хагарсан архины шилээр цохьсон. /хх-н 28-30/

 

          Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Бын мэдүүлэг:  ...Билгүүнээ ах надаас утсаа нэхээд чи миний утсыг авчихлаа гэхээр нь би таны утас надад байхгүй, таны утсаар найз чинь ярьж байна ш дээ гэж хэлэхэд Билгүүнээ ах шаагаад байгаарай гээд миний хоёр шанаа руу алгадсан. Намайг газарт унагаагаад цохиж, өшиглөөд байхаар нь би хойшоо хартал Билгүүнээ ах ширээн дээр байсан Хараа нэртэй архины шилийг өрөөний пааранд цохиж хагалаад хагарсан шилээрээ миний толгойны баруун тал руу нэг удаа цохисон. Тэр үед миний толгойноос цус гоожоод суугаагаараа ухарч байгаад гараараа газарт тэмтрэхэд гарт Билгүүнээ ахын хагалж миний толгойг хагалсан шил гарт баригдахаар нь би Билгүүнээ ахыг улам орилоод над руу дайрах байх гэж бодоод тэр шилээр Билгүүнээ ахын хүзүүнд нь цохисон. Миний санаж байгаагаар би тэр хагарсан шилээр Билгүүнээ ахын хүзүү орчимд нь гурван удаа цохисон” / хх-н 51-54 /,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн  3775 дугаартай шинжээчийн дүгнэлт: “ Х. зүүн чамархай, хүзүү, баруун сарвуу, зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шархууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт  /хх-ийн 43/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

            Иймд шүүгдэгч Т.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Т.Бын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлагын хувьд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүхээс Т.Быг торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний хувийн байдалд тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржихүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Т.Быг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Б нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ