Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 01102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж,

            Нэхэмжлэгч:  Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багийн баруун дэнжийн 18 дугаар гудамжны 06  тоотод оршин суух, Мандал  овгийн Мягмаржавын Цэндээгийн нэхэмжлэлтэй

“Төрсөн он, нас тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-08-31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Цэндээ, гэрч Р.Норовсамбуу, С.Норовсамбуу, М.Сүрэн, М.Даш-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь 

             Нэхэмжлэгч М.Цэндээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1961 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Дэлгэрэх сумын эмнэлэгт төрсөн юм. Миний аав, ээж тухайн үед төрсний гэрчилгээг 1963 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн мэтээр буруу бичүүлсэн байсан ба одоогийн цахим үнэмлэх болон бусад холбогдох бичиг баримтууд бүгд 1963 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрснөөр бичигдэж ирсэн. Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхээр тулгалт хийтэл төрсөн он, сар зөрсөн ба архиваас төрсний бүртгэлийн лавлагаа авахад 1961 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрснөөр гарсан ба энэ нь миний төрсөн он, сар, өдөр юм гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт М.Цэндээгийн иргэний үнэмлэхний хуулбар, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны  өдрийн 357/004967 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, М.Цэндээгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 58898 дугаартай батлах, Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10/252 дугаартай архивын лавлагаа, 29 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 33583 дугаартай олон хүүхэдтэй эхийн тэтгэвэрийн дэвтэр, Халтарын Доржпагмын 026312 дугаартай олон хүүхэдтэй эхийн тэтгэвэрийн дэвтэр, гэрч Р.Норовсамбуу, С.Норовсамбуу, М.Сүрэн, М.Даш-Өлзий нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

                                                                      ҮНДЭСЛЭХ нь :

             Мандал  овгийн Мягмаржавын Цэндээ нь  төрсөн, он, сар, өдөр нас тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

             М.Цэндээ нь 1961 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Завхан  аймгийн Дэлгэрэх суманд төрсөн болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны  өдрийн 357/004967 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Халтарын Доржпагмын 026312 дугаартай олон хүүхэдтэй эхийн тэтгэвэрийн дэвтэр, гэрч Р.Норовсамбуу, С.Норовсамбуу, М.Сүрэн, М.Даш-Өлзий нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар батлагдаж байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

             Монгол Улсын  ИХШХШ тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, 135.2.13.т заасныг баримтлан Мандал  овгийн Мягмаржавын Цэндээ нь 1961 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Завхан  аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 55 настай болохыг тогтоосугай.

2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

3.Энэ шийдвэрийг зохигчид  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН