| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01232/И |
| Дугаар | 01103 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 01103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, Орхон аймаг, Жаргалант сум, 3 дугаар багийн Дулаан-Уулд оршин суух, Жожил овгийн Онгорхойгийн Баянцэрэнгийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-08-24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Баянцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Баянцэрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Баянцэрэн миний бие нь 1956 оны 07 дугаар сарын 04-нд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн. 1963 оноос 1971 онд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж, 8 дугаар анги төгссөөд илгээлтээр Мал аж ахуйд гарч эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1973 оноос эхлэн Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд бие даан адуу малласан. 1974 оноос 1977 онд цэргийн алба хаасан. 1977 оны 07 дугаар сараас Давшилт нэгдэлд мал малласан, 1986 оноос Увс аймгийн Цагаанхайрхан суман дахь Мод бэлтгэлийн үйлдвэрт ойжуулагчаар тус тус ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн тул 1971 он, 1973-1986 оны Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд, 1986 оноос 1990 он хүртэл Увс аймаг дахь Цагаанхайрхан сумын Мод бэлтгэх үйлдвэрт ойжуулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, цалингийн тодорхойлолт, гэрч П.Цэрэндорж, С.Лхагвабаяр, Ё.Сандагдорж С.Болдбаатар нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Жожил овгийн Онгорхойгийн Баянцэрэн нь 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймаг дахь Цагаанхайрхан сумын Мод бэлтгэх үйлдвэрт ойжуулагчаар тус тус ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, цалингийн тодорхойлолт, гэрч П.Цэрэндорж, С.Лхагвабаяр, Ё.Сандагдорж С.Болдбаатар нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жожил овгийн Онгорхойгийн Баянцэрэн нь 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймаг дахь Цагаанхайрхан сумын Мод бэлтгэх үйлдвэрт ойжуулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН