Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00685

 

 

 2024 04 05  210/МА2024/00685

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/00320 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.О, Г.Н нарт холбогдох

Орон сууц, тээврийн хэрэгсэл, мөнгөн хөрөнгийг тус тус дундын өмч болохыг тогтоолгож, хариуцагч Г.Нгоос 289,450,618 төгрөг, хариуцагч Г.Оээс 26,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Г.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н хариуцагчийн өмгөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.нь Г.Отэй 2016 оноос 2020 оны 05 дугаар сар хүртэл Бүгд Найрамдах Турк Улсад, 2020 оны 05 дугаар сард Монгол Улсад ирж 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд турк барааг Монгол Улс руу явуулж заруулах, хувь хүмүүсээс ачаа авч ачуулах зэрэг үйл ажиллагаа явуулж, каргоны үйл ажиллагаа өргөжсөн. Б.Б, Г.О нар Монгол Улсад ирэхдээ Турк Улсад явуулж байсан каргоны үйл ажиллагаагаа Г.Оийн эгч Г.О, хүргэн ах Д.Г нарт үлдээгээд ирсэн.

1.2. Б.Бын Хаан банк ХХК дахь 5*********** тоот данснаас хариуцагч Г.Од шилжүүлсэн 26,000,000 төгрөг, Г.Нд шилжүүлсэн 192,984,018 төгрөг, нийт 218,984,018 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас гаргуулна.

1.3. Хаан банк ХХК дахь Г.Нгийн 5************ тоот дансанд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 2,023,450,039.88 төгрөгийн орлого, Г.Оийн 5************* тоот дансанд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 230,980,623 төгрөгийн орлого, Б.Бын 5*********** тоот дансанд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийт 971,141,180.97 төгрөгийн орлого тус тус орсон буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хамтын хөдөлмөрийн үр шимээр зарлагаа хасаагүй нийт 3,225,571843.85 төгрөгийн орлого олсон нь харагдана.

2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б.Бын тархинд хүнд харвалт өгч, зүүн гар, хөл саажиж, эдгэрэх боломжгүй, бие даан амьдрах чадваргүй, тэтгэмжийн мөнгөнөөс өөр орлогогүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болсон учир хамтран амьдрах хугацаанд хамт эрхэлсэн хөдөлмөрийн үр шимийг хүртэж байгаа хариуцагч нарт холбогдуулан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан.

1.4. Б дүүрэг, ** хороо, *** байр, *** тоот тоот хаягтай, 2 өрөө орон сууцын үнэд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Г.Нгийн 5************ тоот данснаас 5*********** тоот дансанд 81,180,000 төгрөгийг шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Нгийн нэр дээр 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр авсан. Нэхэмжлэгч нь энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг зохигчдын хамтын хөдөлмөрөөр бий болсон гэж үзэж байгаа тул дундын өмч болохыг тогтоолгож, үнэлгээ 129,300,000 төгрөгийн 3/1 буюу 43,100,000 төгрөгийг Г.Нгоос гаргуулахаар шаардсан.

1.5. Г.Нгийн дансаар Монгол Улс дахь бизнесийн үйл ажиллагааг явуулж байсан хар дэвтрээ ашиглан Хаан банк ХХК-аас 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр 60,000,000 төгрөгийн зээлийг дээрх орон сууцыг барьцаалан авч, Лексус NX200 маркийн ***** УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр худалдан авсан тул тээврийн хэрэгслийг дундын өмч болохыг тогтоолгож, үнэлгээ 75,000,000 төгрөгийн 3/1 буюу 25,000,000 төгрөгийг Г.Нгоос гаргуулах шаардлага гаргасан.

1.6. Б.Б нь каргонд ажиллуулах Волво FH12 маркийн том оврын ачааны автомашиныг худалдан авахаар урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг Г.Нгийн5************ тоот данснаас худалдагч С.С-н 5************** тоот дансанд Z-04819 ногоон чиргүүл гэсэн утгатай шилжүүлж, мөн Б.Бын 5*********** тоот данснаас 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөгийг С.С-н 5************** тоот дансанд шилжүүлсэн. Автомашины үлдэгдэл мөнгийг Г.Н зээлдэгчээр, Б.Б батлан даагчаар Хаан банк ХХК-тай байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр 85,000,000 төгрөгийн зээл авч, үүнээс 55,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр С.С-н 5************** дансанд шилжүүлэн төлбөр дууссан. Иймд Б.Бын данснаас шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг Г.Нгоос гаргуулна.

1.7. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хажууд Б ХХК-ийн захиалгатай орон сууцны барилгаас Г.Нгийн нэр дээр 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц захиалагч гүйцэтгэгчийн хооронд хийх гэрээ-ээр 92,500,000 төгрөгөөр 2 өрөө орон сууц худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд төлсөн 25,100,000 төгрөг нь хамтын хөдөлмөрөөр бий болсон дундын өмч болохыг тогтоолгож, үнийн дүнгийн 3/1 буюу 8,366,600 төгрөгийг Г.Нгоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Г.О нь 2011 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Бүгд Найрамдах Турк Улсад ажиллаж амьдарч байгаад Монгол Улсад ирж Баянзүрх худалдааны төвд турк барааны лангуу түрээсэлж ажиллуулж байгаад бараагаа охин Г.Нд үлдээж дахин Турк Улс руу 2015 оны 06 дугаар сард явж үсчин гоо сайхны салон түрээслэн ажиллуулдаг байсан. 2017 оны 01 дүгээр сараас Б.Б нь надад амьдрах байр байхгүй, түрээсээ төлж чадахгүй гэдэг шалтгаанаар миний түрээсэлдэг байранд амьдардаг болсон. Хамт амьдардаг болсноос хойш миний автомашиныг барьж, ирсэн ачаа барааны захиалгыг хүргэж өгөхөд надад тусалдаг байсан. Г.Оийн хувьд Б.Бтай амьдрахаас өмнө өөрийн гэсэн байртай, наймаа эрхэлдэг, 2015-2017 онд Х ХХК -ийн Баянзүрх худалдааны төвд бэлэн хувцас, турк барааны лангуу түрээслэн ажиллуулж байсан, Т дэлгүүрийн 2 давхрын 41, 42 тоот лангууг охин Г.Н түрээслэн ажиллуулдаг, 2011 оноос хойш наймаа хийдэг байсан.

2.2. 2016-2020 онд каргоны үйл ажиллагаа сайнгүй байсан, Ковидын нөхцөлтэй байсан тул 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад ирсэн. Б.Б харвалт өгөхөд эмчилгээний бүх зардлыг Г.О төлдөг байсан ба Б.Б нь 2021 оны 05 дугаар сард захиа үлдээгээд өөрөө яваад өгсөн байсан. Б.Б-тай амьдрах хугацаанд бусдын каргонд тусалдаг, Б.Б-ын дансаар орж гарч байгаа мөнгө нь бусдын мөнгө, ачаа тээшинд төлөөд зөрүү цөөхөн төгрөгийг ашиг болгож авдаг байдлыг мэддэг атал өөрийн хөрөнгө, хүч хөдөлмөрөөр бий болгосон мэтээр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон хөрөнгө гэж үзэж байгаа тохиолдолд Г.Нд хамааралгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тохиолдолд Б.Б нь өөрийн хаана, ямар байдлаар олсон хөрөнгийг хариуцагч нарт өгсөн талаар нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт байхгүй.

2.3. Б дүүрэг, ** хороо, ** байр, ** тоот тоот хаягтай, 2 өрөө орон сууцыг Г.Н гэрээ байгуулж авсан бөгөөд Б.Бтай хамтын амьдралтай байхаас өмнө байсан өөрийн өмчлөлийнБ дүүрэг, ** хороо, ** байр, ** тоот тоот орон сууцыг зарж охиндоо байр авч өгсөн. Б.Бтай аливаа байдлаар холбоогүй, мөнгө төлөөгүй.

2.4. Г.Н нь Хаан банк ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, хамтран зээлдэгчээр Г.Оийн эцэг Д.Г байсан ба зээлийг төлөх боломжгүй болж Лексус NX200 маркийн ***** УАМулсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдсан. Б.Б зээлээс төлөөгүй тул өөрт ногдох хэсгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.5. Волво FH12 маркийн**** УАС улсын дугаартай чиргүүлтэй ачааны автомашин Г.Нгийн өмчлөл, эзэмшилд байхгүй. Тухайн автомашиныг худалдан авахаар Хаан банк ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 85,000,000 төгрөгийн зээл авч, Б.Б хамтран зээлдэгчээр байсан боловч нэрийг нь хасуулсан, зээлийн төлбөрөөс Б.Б төлөөгүй. Г.Нгийн хувьд зээлээ төлж чадахгүй, карго ачаанд явуулахын тулд тухайн автомашин зайлшгүй компанийн нэр дээр байх шаардлага тавьсан тул ажиллуулж чадалгүй бусдад зээлийн хамтаар шилжүүлсэн.

2.6. Г.Н 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б ХХК-тай Орон сууц захиалагч гүйцэтгэгчийн хооронд хийх гэрээ-г байгуулж урьдчилгаанд 25,100,000 төгрөг төлсөн боловч барилгын ажил зогссон, цаашид орон сууцны барилга хэлбэрээр хүлээлгэн өгөх боломжгүй гэсэн хариу аваад байгаа, Г.Нгийн өмчлөлд байхгүй хөрөнгийн өөрт ногдох хэсгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Г.Н нь нэхэмжлэгчтэй хамтын амьдралтай байгаагүй, хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй хамтран хамтын бизнес, хөдөлмөр эрхэлдэггүй, иргэний эрх зүйн харилцаанд түүний өмнө үүрэг хүлээж оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108 дугаар зүйлийн 108.8, 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт хариуцагч Г.Оээс 26,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Г.Нгоос 192,984,018 төгрөг гаргуулах, Б дүүрэг, ** хороо, ** байр, ** тоот тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг дундын өмч болохыг тогтоолгох, ногдох хэсэгт 43,100,000 төгрөг гаргуулах, ***** УАМулсын дугаартай Lexus NX200 /Лексус Эн Икс200/ маркийн тээврийн хэрэгслийг дундын өмч болохыг тогтоолгох, ногдох хэсэгт 25,000,000 төгрөг гаргуулах, Volvo FH12 /Волво Эф Эйч12/ маркийн том оврын ачааны автомашины төлбөрт шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг гаргуулах, 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр Орон сууц захиалагч гүйцэтгэгчийн хооронд хийх гэрээ-ний урьдчилгаа төлбөрт төлсөн 25,100,000 төгрөгийг дундын өмч мөн болохыг тогтоолгох, ногдох хэсэгт 8,366,600 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч Г.Н-гийн Хаан банк ХХК дахь 5************ тоот дансанд 2016.12.26-2021.05.01-ний өдрийн хооронд 2,023,450,039.88 төгрөгийн орлого орсон. Үүнээс Г.Нгийн данснаас 2020.05.29-2021.04.26-ны өдрийн хооронд Д.Ганзоригийн Хаан банк ХХК дахь 5094754021 тоот дансанд 34 удаагийн гүйлгээгээр 129,641,407 төгрөгийг, Д.Г-с Г.Нд 11 удаагийн гүйлгээгээр 54,964,445 төгрөгийг тус тус шилжүүлэн орлого орсон, Г.Нгийн дансанд 1,893,808,632.88 төгрөг үлдсэн байна.

Г.Оийн Хаан банк ХХК дахь 5************* тоот дансанд 2021.03.25-2021.05.01-ний өдрийн хооронд 230,980,623 төгрөгийн орлого орсон. Үүнээс Г.О-ийн данснаас 2021.03.31-2021.04.29-ний өдрийн хооронд Д.Ганзоригийн 5094754021 тоот дансанд 3 удаагийн гүйлгээгээр 28,000,000 төгрөгийг, Д.Г-с Г.О-д 7 удаагийн гүйлгээгээр 54,860,150 төгрөгийг тус тус шилжүүлэн орлого орсон, Г.Оийн дансанд 202,980,623 төгрөг үлдсэн байгаа нь хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Д.Г руу бүх мөнгөө шилжүүлдэг хэмээн удаа дараагийн худал тайлбарууд үгүйсгэгдэж хамтын хөдөлмөрийн үр шимээр хамтран амьдарснаас хойш орлого хэрхэн өссөн нь нотлогдоно.

4.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.2-т хариуцагч Г.Н болон Б ХХК ХХК нар 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай Орон сууцны барилгын захиалагч гүйцэтгэгчийн хооронд хийх гэрээ-г байгуулж, уг орон сууцыг 92,500,000 төгрөгөөр худалдаж авсан байна гэж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас бус хариуцагч нараас гаргасан хариу тайлбараас дүгнэсэн. Түүнчлэн уг орон сууцыг худалдан авахдаа Б ХХК-тай гэрээ байгуулж аваагүй бөгөөд энэ нь хариуцагчийн тайлбараас харагдана.

4.3. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд Б.Б-ын фэйсбүүк чатаас 2016.10.18-ны өдрийн 21:39 цагт Г.Н-ийн фэйсбүүк чат руу энэ плаж ямар байна, харин Г.Н-ийн фэйсбүүк чатаас 2016.06.27-ны өдрийн 07:49 цагт Б.Б-ын дүү итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн фэйсбүүк чат руу цагаан өнгийн хувцасны зураг явуулсан байна. Фэйсбүүк чатаас хэзээнээс харилцаа хамааралтай болсон нь харагдана.

Б.Б, Г.О нар хамтран амьдарч Турк Улсаас бараа явуулж, Г.Оийн охин Г.Н Монгол Улсад түүнийг зарж борлуулдаг, лангуу түрээслэн ажиллуулж /сургалтын төлбөрөө төлүүлж байсан/, хамтын хөдөлмөр эрхэлж байсан нь Б.Б нь фэйсбүүк чатаар 2017.07.15-ны өдрийн 02:27 цагт Төлбөр 500г хийсэн үлдэгдлийг нь хэзээ өгөхийн, Г.Н фэйсбүүк чатаар Тэгээд бага багаар хийнэ дээ, Г.Н фэйсбүүк чатаар 2018.03.02-ны өдрийн 14:16 цагт Хажуу талын оёдолчин эгч гутал 200 яричаач гээд байна, яахын, Б.Б фэйсбүүк чатаар 180, бэлэн өгнө биз дээ, бэлэн бол 180 өг, зээл бол дэмий байж байг, Г.Н  фэйсбүүк чатаар 2018.03.09-ний өдрийн 14:01 цагт Ээж маргааш төлбөрөө яахуу гэх мэтчилэн харилцаж байснаар Г.Н нь Б.Б, Г.О нарын явуулсан барааг зарж, сургалтын төлбөрөө төлүүлж байсан нь харагдаж байгаа юм.

Б.Б фэйсбүүк чатаар 2019.04.09-ний өдрийн 14:16 цагт "Ийм овор ихтэй байна даа, Г.Н фэйсбүүк чатаар Яаая их байна тэ, Б.Б фэйсбүүк чатаар 16 мянган тл бараа байна даа гэх мэтчилэн бараа таваар явуулж Г.Н зардаг байсан нь нотлогдоно.

Мөн Г.О фэйсбүүк чатаар 2019.09.06-ны өдрийн 17:29 цагт Б.О / фэйсбүүк чатад Бид 2 ачаандаа дарагдаад, зарим ачаагаа явуулж чадаагүй нөгөө явуулдаг карго нислэг байхгүй болсон, яаж явуулах вэ гээд толгой гашлаад байж байна, 2 тонн шахуу ачаанаас тал нь явлаа, одоо 1 тонн ачаатай, Б.О фэйсбүүк чатаар бараагаа явуулж чадсан юмуу, Г.О фэйсбүүк чатаар өнөөдөр явуулах гээд ачаад явж байна Бааска нисэх явсан би ачаагаа том машинд ачаад л явж байна, 3 хоногийн карго бүтэхгүй болохгүй байна, Өөр каргонд өгөх гээд л явна гэсэн нь хариуцагчийн зүгээс хариу тайлбартаа хэлээд буй хариуцагч Г.О-ийн эгч Г.О, хүргэн ах Д.Г нарын каргоны үйл ажиллагаанд тусалдаг байсан гэх нотолгоогүй амаар болон бичгээр гаргаж буй тайлбар няцаагдаж, нэхэмжлэгчийн хэлж буй каргоны үйл ажиллагаа явуулах эхлэл буюу хувь хүмүүсээс ачаа авч бөөгнүүлэн явуулдаг байсан нь нотлогдож байгаа юм. Б.Б, Г.О нар Турк Улсад явуулж байсан каргоны үйл ажиллагаагаа Г.О, Д.Г нарт үлдээгээд ирсэн нь дээрх дансны хуулгаар нотлогдоно.

4.4. Г.О-ийн тайлбарт дурдаж буй Б дүүрэг, *** хороо, *** байр, ** тоот орон сууц нь Г.Оийн нэр дээр 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдэж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бусдад шилжсэн байдаг. Гэтэл Г.О 2018 онд өөрийн гэсэн байртай байсан бол яагаад охин Г.Нг түрээсийн байранд амьдруулах гээд Б.Б фэйсбүүк чатаар 2018.01.26-ны өдрийн 18:09 цагт байр олдох нь уу, Г.Н фэйсбүүк чатаас зураг илгээж, 3 сараар авна гээд байна, Г.Н  фэйсбүүк чатаас 2018.01.29-ний өдрийн 14:33 цагт Надад мөнгө байхгүй шүү дээ, Яахын, мөн Б.Б фэйсбүүк чатаар 2018.02.12-ны өдрийн 17:31 цагт Би мөнгө төлөөд өгөөд явуулаад байдаг чи чинь байр энэ орохгүй хүн үү, 18:07 цагт чи хувцас энэ тэр битгий хүнд тараагаад байгаарай би өөрөө удахгүй очно байр энэ тэр түрээслэхээр бол өөрөө хэрэглэнэ, Чи аваад байлгаж бай, Ээж 4 сард ирж байранд орох юм гэнээ гэж хэлээд авч өгөөрэй, Г.Н  фэйсбүүк чатаар 2018.02.12-ны өдрийн 18:40 цагт Байж л байгаа ш дээ өөрөө л Памбийд гээд байгаа биз дээ харин өгөхгүй юмнуудыг чинь хадгалж байхад тэнчээ өвөөгийнд байсан бол одоо хувцасгүй болцон байгаа ш дээ угаасаа, гэр оронд нь байгаад хүүхдээ харуулж байхад яахав дээ, Б.Б фэйсбүүк чатаар Чамайг байр энэ тэрэнд орохдоо хэрэгтэй гэж бодоод өгч явуулсан энд хүнд зарчих байсан гэсэн нь хариуцагч талаас дурдаж буй орон сууц нь Г.Оийн аав Д.Г-н өмч байсан ба 2019 оны 04 дүгээр сард зарж борлуулсан орлогоор Б дүүрэг, 8  хороо, ** байр, ** тоот орон сууцыг худалдан авсан гэх хариу тайлбараа нотолж чаддаггүй.

Г.Н  фэйсбүүк чатаар 2020.04.27-ны өдөр Б.О фэйсбүүк чат руу тэглээч ах чинь ч гэсэн ирээд хамт амьдарна гэр оронгоо бэлдэлгүй яадаг юм бид нарт бодсон бодол хийж байгаа ажил гэж байгаа нээх ганцаараа идэж уугаад жаргаад байгаа юм бол байхгүй, Б.О фэйсбүүк чатаар хэлтэй амтай гээд юмыг ярихдаа учиртай ярьж байгаач би ч гэсэн асуудал ихтэй ч нэг ч төгрөг гуйж үзээгүй, хүний газар ах маань танай ээж ч адилхан хөдөлмөрлөж байгаа тэглээ гээд нэг төгрөг ч авч байсан удаагүй гэсэн нь Г.Н нь Б.Б-ын хөдөлмөр байгаа, бид хийж байгаа ажилтай, цаашид ч бодсон зүйл байгаа гэсэн байдаг.

Г.О фэйсбүүк чатаар Б.О фэйсбүүк чатад 2019.05.15-ны өдрийн 20:31 цагт Тэр хувь лизинг их дажгүй байрлал сайтай юм байна хороололд, Г.О фэйсбүүк чатад Ийм байрны санал ирсэн, Б.О фэйсбүүк чатаар Нээрээ нөгөө байрныхаа мөнгийг аваач, Г.О фэйсбүүк чатаар 2019.08.28-ны өдрийн 21:47 цагт Тэр яах вэ тэр байрыг тэр чигээр нь үлдээж ирэх жил авахаар болж байгаа, тэрийг Шинээд байр болгож өгье гэж ярилцаж байгаа, Г.О фэйсбүүк чатаар тэрийг чи дансаар шилжүүлж өгсөн үү бэлэн өгсөн үү, бид 2 дөнгөж хөлөө олох гэж л явна уул нь наад байрыг бүтчихвэл өөр төлөвлөгөө бодсон юм их байсан гэсэн нь өнөөдрийн Г.Н-гийн нэр дээр авсан Б дүүрэг, ** хороо, ** байр, ** тоот орон сууцыг худалдан авахаас өмнө түрээсэлж байсан. Харин Б ХХК-ийн Б дүүргийн *** дугаар хороонд барьж байсан орон сууцыг худалдан авахаар тохиролцсон байсныг чатад гарч буй Шинээ гэгч буюу Б.Бын хүү Б.Ш-т өгөхөөр ярилцсан, бид 2 дөнгөж хөлөө олох гэж байна гэдэг нь Б.Б, Г.О нар Турк Улсад данс ашигладаггүй,Г.Н-гийн дансны хуулгаас орлогын өсөлт огноогоороо харагддаг.

4.5. Монгол Улсад 2020 онд Ковид гарахад Турк Улсаас Б.Б, Г.О нар их хэмжээний буюу 120,000 маск явуулсан нь Г.О  фэйсбүүк чатаар Б.О фэйсбүүк чатад 2020.02.01-ний өдрийн 13:26 цагт Хаая маск буусан, мөн 2020.02.16-ны өдрийн 14:39 цагт Map маскаа хаана буулганаа, 1 дэх өдөр бууна Г.О фэйсбүүк чатаар буусан гаалиас аваагүй байна. Унтлагын өрөө хоосон уул нь, Номин 1200 60 мянга өгнө гэж ярьсан байна, Тэрийг нь өгөөд үлдэгдлээ ширхгээр зараад мөнгө болохоор байна аа, Б.О-н фэйсбүүк чатаар 40 мянга л үлдэхийн байна ш дээ уул нь гэсэн. Дээрх маскны орлогыг Г.Нгийн5************ тоот данснаас маск гэж бичигдсэн 2020.01.31-2020.06.18-ны өдрийн хооронд нийт 57 удаагийн гүйлгээгээр 93,984,530 төгрөгийн орлого орсон байдаг ба тухайн орлого болон лангууны орлогоор Б дүүрэг, ** хороо,*** байр, ** тоот орон сууцыг худалдаж авсан.

4.6. Г.Нгийн5************ тоот данснаас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ж.Г-н 5*********** тоот дансанд 81,180,000 төгрөгийг шилжүүлж, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. Дээрх чатууд болон лавлагаа, дансны хуулга зэргээр Г.О, Б.Б нар нь 2016 оны 06 дугаар сараас харилцаа холбоотой болж хамтран амьдарч Г.Оийн охин Г.Нд бараа явуулж, лангуу ажиллуулж, зарж борлуулж, байр худалдан авсан нь нотлогдоно.

4.7. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.3-т нэхэмжлэгч нь дээрх тээврийн хэрэгслийг өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг гэрээний болон хуульд зааснаар дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эрхгүй учир Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар тухайн тээврийн хэрэгслээс өөрт ногдох хэсэгт 25,000,000 төгрөгийг хариуцагч Г.Нгоос шаардах эрхгүй гэж үзлээ гэсэн нь үндэслэлгүй.

Г.Н фэйсбүүк чатаар 2018.05.11-ний өдрийн 22:35 цагт Машин аваад өгчих тэгвэл яваад л байя хэхэ, Б.Б фэйбүүк чатаас Төгсөөгүй байж үнэмлэхээ аваа, банк биш хувь лизинг хий, эхлээд наад өрнүүдээ дуусга аа, сайн зогсоод гэсэн нь 2018 онд Г.Н машин байхгүй, Б.Б, Г.О нарын явуулсан барааг лангуу дээр зардаг байсан нь нотлогдоно. Г.О фэйсбүүк чатаар Б.О фэйсбүүк чатад 2020.03.29-ний өдрийн 21:57 цагт автомашины зураг илгээж, ямар байна, Энийг авч байгаа 2016 оных 2020 дугаар ямар дугаар гоё бол, Б.О фэйсбүүк чатаар Азийн дугаар олдвол зүгээр л байх гэсэн нь Б.Б, Г.О нар Монгол Улсад ирж унахаар авсан байдаг. Маск борлуулж байх үед Б.О эйсбүүк чатаар 2020.04.27-ны өдрийн 13:07 цагт Г.Н /Azure Azure/ фэйсбүүк чатад Зураг явуулж, ингэж өглөө бичсэн байхын, Бэлэн мөнгөөр авч байгаамуу", Г.Н /Azure Azure/ фэйсбүүк чатаар машины мөнгө нь нэхэгдээд гялс зарах гээд байгаад байна гэсэн нь Б.Б, Г.О нарын явуулсан маскыг борлуулж, авах гэж байгаа машины мөнгө нэхэгдэж байгаа нь Г.Нгийн тусдаа өмч биш гэдэг нь нотлогддог.

Хаан банк ХК-аас 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээгээр 60,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай авсан. Уг 60,000,000 төгрөгийн зээлийг 10 сарын дотор хааж, барьцаанд тавигдсан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсөн байна. Үүнээс харахад Б.Б, Г.О, Г.Н нарын хамтран явуулж буй үйл ажиллагааны орлого хэдий чинээ их байсан нь нотлогдох юм.

4.8. Б.Б, Г.О нар Волво FH12 маркийн 5663УАС улсын дугаартай ачааны автомашиныг авахаар анх Хаан банк ХК дахь Г.Нгийн5************ тоот данснаас 2021.02.02-ны өдөр автомашин худалдсан С.С-н 5************** тоот дансанд 5,000,000 төгрөгийг Z-04819 ногоон чиргүүл гэсэн утгатай шилжүүлсэн. Дараа нь Б.Бын 5*********** тоот данснаас С.С-н 5************** тоот дансанд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Улмаар дээрх автомашины үлдэгдлийг төлөхөөр Хаан банк ХК-аас 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 85,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай авсан байна. Б.Б нь өөрийн нэр дээр Хаан банк ХК-д хариуцагч Г.Нгийн хамт зээл авахаар материал бүрдүүлэн өгсөн байсан. Дээрх зээлээс үлдэгдэл 55,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр С.С-н 5************** тоот дансанд шилжүүлж, төлбөр тооцоо дуусч, Г.Н 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус ачааны автомашиныг нэр дээрээ авсан.

Шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь уг зохицуулалтаар 20,000,000 төгрөгийг хариуцагч Г.Нгоос шаардаагүй.

4.9. Г.Н болон Б ХХК нар 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууцны барилгын захиалагч гүйцэтгэгчийн хооронд хийх гэрээ-г байгуулж, гэрээний урьдчилгаанд Б.Б, Г.О нарын хамтын амьдралтай байх хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хамтын хөдөлмөрөөр бий болсон 25,100,000 төгрөгийг төлсөн байна.

4.10. Шүүхээс Г.Оийн үүрэн холбооны 8**** дугаараас Б.Бт илгээсэн мессежид хийсэн үзлэгийн тэмдэглэлийн бичвэрт Г.О нь Би чамд 1 өрөө байр хайж зохицуулж өгнө, Одоогоор ачаа бараа буухгүй тээвэр өндөр мөнгөгүй цалингаа тавиагүй байгаа, Чи өөрийгөө тайван байлгаж хөл дээрээ босохоо бодоорой элдэв юм бодож суух цаг биш, Ямартаа ч орох орон энэ хавиар хайж байгаа хол бол байна хэцүү байх гэж бодоод л ойрхон хайж байн мөнгө орж ирэнгүүт, Чиний юмыг зохицуулж өгнө айлд хэцүү байгааг ойлгож байгаа хүн хард өөрийнхөө мууг битгий үзүүл өөрийгөө дайчил, Бие гайгүй юу 500к хийсэн чи 2 cap тэсэж бай би байр ойр хавьд харъя. Захиалсан байр он гарахаас нааш орохооргүй байна. Уул нь шинэ юм аваад өгье гэж бодож байсан юм чи их яарч байгаа бол айл байсан хуучин юм авах юм байна. Чамайг хороолол хавьд гэсэн болохоор хайж байгаа гэснээр хамтын амьдрал, хамтын хөдөлмөрөөр өнөөдрийн бий болсон хөрөнгө бүгд хамтын амьдралтай байх хугацаанд бий болсноо хүлээн зөвшөөрсөн байдаг.

4.11. Мөн хариуцагч нарын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг шүүхийн журмаар нотлох баримтын хүрээнд авагдсан баримтаас харахад хамтран амьдрах хугацаанд дээрх хөрөнгүүдээс гадна өөр хөрөнгө бий болсноос харахад үнэхээр л Г.Н, Г.О, Б.Б нарын хамтран бүтээсэн зүйлс зөвхөн Г.Оийн охин Г.Нгийн нэр дээр авагдсан, харин Б.Б нь хэзээ ч эдгэрэх боломжгүйгээр тахир дутуу, бусдын асрамжид бие даан амьдрах чадваргүй болж үлдсэн учраас л хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байна.

Б.Б, Г.О нарын үйл ажиллагаа хэрхэн өргөжсөн нь дансны хуулгаар, харин хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд хэзээ бий болсон нь төрийн байгууллагуудаас гаргуулсан лавлагаануудаас илэрхий харагдаж байхад шүүхээс нотлох баримтыг үнэлэхгүй байгаа нь иргэний хувьд хардах нөхцөл байдлыг үүсгэж байна.

4.12. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг оруулсан, үндэслэх хэсэгт хариуцагчийн тайлбар, татгалзлыг оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2, 118.3, 118.4 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Шүүхээс хэтэрхий нэг талыг барьж, хариуцагчийн хариу тайлбарыг үнэлж дүгнэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт тус тус заасан хуулийн шаардлагад нийцээгүйд маш их гомдолтой байна.

4.13. Анхан шатны шүүх Б.Бын 5*********** тоот данснаас хариуцагч Г.Оийн 5************* тоот дансанд 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд 21,000,000 төгрөгийг, хариуцагч Г.Нгийн5************ тоот дансанд 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 192,984,018 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна гэж үзсэн. Талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар нэхэмжлэгчээс хариуцагч нартай тохиролцож, өөрийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байх, хариуцагч нарын үйлдэл буюу эс үйлдэхүй нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцэхгүй тохиолдолд нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрх юм. Гэвч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар тохиролцоо хийгдэж нэхэмжлэгчээс ямар хүсэл зоригоор Г.Од 21,000,000 төгрөг, Г.Нд 192,984,018 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нарын ямар үйлдэл буюу эс үйлдэхүй нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь Г.Нгийн дансны 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд 39 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 192,984,018 төгрөгийг Б.Б нь Г.Нгоос хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон хөрөнгө гэж үзэн шаарддаг. Гэтэл Г.Н, Б.Б нарын хооронд хамтын амьдралтай байсан гэх үйл баримт байхгүй тул дээрх үндэслэлээр мөнгийг шаардах эрхгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шаардах эрхтэй гэж тайлбарладаг. Гэтэл дээрх үйл баримт байхгүй бөгөөд Г.О нь зөвхөн хүргэн ахын каргоны үйл ажиллагаанаас олсон орлогыг Г.Нгийн дансанд шилжүүлсэн байдаг. Б.Б нь тухайн мөнгийг нэхэмжлэхдээ тухайн эд хөрөнгүүдийг яаж олсон, ямар үйл ажиллагаа явуулдаг байсан талаар нотолж чаддаггүй ба нотлох баримт байдаггүй. Ийм үндэслэлээр дээрх хуулийн зүйл, заалтаар шаардах үндэслэлгүй байна.

5.2. Г.Н нь 2012 оноос хойш Турк Улс, Монгол Улсын хооронд наймаа хийдэг байсан нь хэрэгт авагдсан Хил хамгаалах газрын лавлагаагаар нотлогддог. Мөн Г.Оийн эгч Г.О, хүргэн ах Д.Г нарын каргоны үйл ажиллагаанд тусалж хамтран үйл ажиллагаа явуулдаг байсан. Б.Баас Г.Н-гийн дансанд шилжүүлсэн мөнгийг Г.Н нь Д.Г-н Хаан банк ХК-ийн 5********* тоот дансанд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 58 удаагийн гүйлгээгээр нийт 193,770,158 төгрөгийг буцаан шилжүүлсэн байдаг. Хамаатан садангийн харилцааны талаар талууд маргадаггүй. Хаан банк ХК-аас ирүүлсэн албан бичгээр 5******** тоот данс Д.Г-н данс мөн болох нь тогтоогддог. Иймд дээрх мөнгийг шаардах эрхгүй бөгөөд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна.

5.3. Б дүүрэг,  ** дугаар хороо, ** байр, ** тоот 2 өрөө орон сууцыг дундын өмч мөн болохыг тогтоолгох, 43,100,000 төгрөгийг шаардаж байгаа нь мөн үндэслэлгүй. Өмчлөх эрх нь тухайн иргэнд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй байхыг шаарддаг. Гэтэл дундын өмчлөлийн үндэслэлээ гаргаагүй байж Г.Нгоос дээрх эд хөрөнгийг хамтран өмчлөхөөр шаардаж байгаа нь үндэслэлгүй. Г.Н нь 2015 онд ээжийнхээ өмнө нь өмчилж байсан орон сууцыг зарж маргаан бүхий орон сууцыг гэрээний үндсэн дээр худалдаж авсан учир шаардах эрхгүй юм.

5.4. Мөн нэхэмжлэгч тал Лексус Эн Икс 200 маркийн тээврийн хэрэгслийг дундын өмч болохыг тогтоолгох, ногдох хэсэгт 25,000,000 төгрөг Г.Нгоос гаргуулахаар шаарддаг. Тээврийн хэрэгслийн лавлагаагаар Г.Н тухайн тээврийн хэрэгслийг эзэмшээгүй ба Г.Нгийн нэр дээр анх 60,000,000 төгрөгийн зээл авч тээврийн хэрэгслийг авсан боловч зээлийн төлөлтийг хийж чадахгүй болсны улмаас бусдад худалдсан. Нэхэмжлэгч талын Г ХХК-ийн үнэлгээ 75,000,000 төгрөг үндэслэлгүй.

5.5. Б.Б 20,000,000 төгрөгийг Волво Эф Эйч12 маркийн том оврын ачааны автомашиныг худалдан авахад урьдчилгаанд шилжүүлсэн болох нь бүрэн нотлогддоггүй.

5.6. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хажууд Б ХХК-ийн захиалгатай орон сууцны урьдчилгаанд төлсөн 25,100,000 төгрөгийг мөн дундын өмч болохыг тогтоолгох, өөрт ногдох 8 сая төгрөгийг шаардаж байгаа нь мөн үндэслэлгүй. Өөрийн дансанд орж ирсэн бүх мөнгийг өөрийн мөнгө хэмээн үндэслэлгүй тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Н, Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй

Хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон үр шим шаардаж байна уу, гэрээний үүргийн харилцаа шаардаж байна уу гэх талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр хуулийн хүрээнд үндэслэл бүхий шийдвэрлэсэн байгаа учир давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.О, Г.Н нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг тус тус дундын өмч болохыг тогтоолгох, хариуцагч Г.Нгоос дундын өмчийн өөрт ногдох хэсэг 76,466,600 төгрөг болон тээврийн хэрэгслийн төлбөрт шилжүүлсэн 20,000,000 төгрөг, дансанд шилжүүлсэн 192,984,018 төгрөг, нийт 289,450,618 төгрөг гаргуулах, хариуцагч Г.Оээс түүний дансанд шилжүүлсэн 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь Б.Б нэртэй байснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэрээ Б.Б болгож өөрчилсөн тухай холбогдох бүртгэлийн лавлагааг ирүүлсэн тул нэхэмжлэгчийн нэрийг өөрчлөгдсөнөөр тусгана.

 

3.1. Б.Б, Г.О нар 2016 оноос 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Бүгд Найрамдах Турк Улсад, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Монгол Улсад хамтын амьдралтай байсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.

3.2. Дээрх хугацаанд Хаан банк ХК дахь Б.Бын 5*********** тоот дансанд 971,667,984 төгрөгийн, Г.Оийн 5************* тоот дансанд 230,980,623 төгрөгийн, Г.Нгийн5************ тоот дансанд 2,023,450,039 төгрөгийн, нийт 3,226,098,646 төгрөгийн орлого орсон, зарлага хийсэн байдал, мөн шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн зохигчдын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн фэйсбүүкээр харилцсан зурвасуудын агуулга, маргаан бүхий хөрөнгүүдтэй холбоотой баримтууд, зохигчийн тайлбарыг тус тус харьцуулж дүгнэхэд Б.Б, Г.О нар нь Бүгд Найрамдах Турк Улсаас бараа явуулж, уг барааг Г.Оийн охин Г.Н Монгол Улсад худалдан борлуулж, мөн гуравдагч этгээдийн ачааг Монгол Улс руу тээвэрлүүлэх үйл ажиллагааг явуулдаг байсан, улмаар Б.Б, Г.О нар Монгол Улсад ирснээр ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг Б.Б, Г.О, Г.Н нар хамтран үргэлжлүүлэн явуулсан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нар нь Г.Оийн эгч Г.О, хүргэн ах Д.Г нарын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тусалж хөлс авч байсан, мөн барааны худалдааг Г.Н анхнаасаа бие даан явуулдаг байсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй байна. Дээрх дансуудад орсон нийт 3,226,098,646 төгрөгийн орлогоос Хаан банк ХК дахь Д.Г-н 5********** тоот дансанд 157,641,407 төгрөгийг шилжүүлсэн нь уг татгалзлыг нотлохгүй байна.

3.3. Иймээс Б.Б, Г.О нар 2016 оноос 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарсан, мөн Б.Б, Г.О, Г.Н нар 2016 оны 10 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барааны худалдаа, ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг хамтран явуулсны үр дүнд бий болсон хариуцагч Г.Нгийн нэр дээр бүртгэлтэй дор дурдсан хөрөнгүүдийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасныг үндэслэн тэдгээрийн дундын өмчөөр тогтоох үндэслэлтэй.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасан тул тухайн хөрөнгийн нэхэмжлэгчид ногдох хэсгийн үнийг хариуцагч Г.Нгоос гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

4. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Г.Нгийн өмчлөлд Б дүүрэг, ** хороо, *** байр, *** тоот тоот хаягтай, 2 өрөө орон сууц бүртгэгдсэн байна. Улсын бүртгэлийн хувийн хэрэгт Г.Нгоос 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ж.Г-тай байгуулсан 82,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээ авагдсан ба уг өдөр орон сууцны үнэд 81,180,000 төгрөгийг Г.Нгийн 5************ тоот данснаас Ж.Ганбатын 5*********** тоот дансанд шилжүүлжээ.

4.1. Хариуцагч Г.О нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн өмчлөлд бүртгэлтэй, Б дүүрэг, ** дугаар хороо, ** байр, *** тоот хаягт байрлах орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлсэн тухай лавлагаа хэрэгт авагдсан байх боловч уг орон сууцны төлбөр тооцоо хэрхэн хийгдсэн талаарх баримтгүйгээс гадна цаг хугацааны хувьд дээрхээс 1 жил орчмын өмнөх үйл баримт байна. Иймээс Г.Оийн өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулсан орлогоос маргаан бүхий орон сууцны үнийг төлсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

4.2. Мөн хариуцагч Г.О, Г.Н нар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус тус нэхэмжлэгч Б.Бын дүү Б.О-тэй фэйсбүүкээр харилцахдаа зохигчид хамт амьдрах орон сууц худалдан авч байгаа талаар ярилцсан болох нь үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан, мөн тус орон сууцыг Б.Б, Г.О, Г.Н нар хамт эзэмшиж, ашиглаж байсан үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдсон.

4.3. Анхан шатны шүүх тус орон сууцанд хамааралгүй, нэхэмжлэлийн өөр шаардлагад холбоотой Б ХХК-ийн гэрээний талаар нэхэмжлэлийн энэ хэсэгт дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна.

4.4. Иймд Б дүүрэг, ** хороо, *** байр, *** тоот тоот хаягт байрлах орон сууцыг зохигчийн хамтын үйл ажиллагааны мөнгөн хөрөнгөөр худалдан авсан дундын өмч гэж дүгнэж, шинжээч Гэрэгэ эстимэйт ХХК-ийн тогтоосон зах зээлийн үнэлгээ болох 129,300,000 төгрөгөөр үнийг тооцож, нэхэмжлэгчид ногдох хэсэг 43,100,000 (129,300,000/3) төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй.

 

5. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Лексус NX200 маркийн ***** УАМулсын дугаартай тээврийн хэрэгсэл хариуцагч Г.Нгийн өмчлөлд бүртгэгдсэн, Г.Н-гоос 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бусад этгээдэд шилжүүлсэн байна.

5.1. Уг тээврийн хэрэгслийг Хаан банк ХХК-аас 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр 60,000,000 төгрөгийн зээл авч худалдан авсан, зээлээ төлөх боломжгүйгээс бусдад худалдсан гэж хариуцагч тал тайлбарласан.

Г.Нгийн5************ тоот дансны хуулгаас үзэхэд, уг дансанд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 60,000,000 төгрөгийн зээл олгогдож, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 46,791,833.79 төгрөгийн дүнгээр зээл хаагджээ. Зээлийн зарцуулалтаас уг зээлээр маргаж буй тээврийн хэрэгслийн үнэ төлөгдсөн гэж тодорхойлох боломжгүй байна. Үүний зэрэгцээ зээл хаасан болон тээврийн хэрэгсэл бусдад шилжүүлсэн цаг хугацааг хооронд нь харьцуулбал зээл хааснаас 6 сарын дараа тээврийн хэрэгсэл бусдад шилжжээ. Анхан шатны шүүх хариуцагчийн зээлээ төлөхөөр тээврийн хэрэгслийг бусдад худалдсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу байна.

5.2. Мөн хариуцагч Г.О нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Б.Бын дүү Б.Отгонцэнгэлд тээврийн хэрэгслийн зургуудыг фэйсбүүкээр илгээж, уг тээврийн хэрэгслийг авах болсон талаар ярилцаж байсныг шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн тул уг нотлох баримтыг талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тогтооход ач холбогдолтой гэж дүгнэнэ.

5.3. Дээрх тээврийн хэрэгслийг зохигчийн хамтын үйл ажиллагааны мөнгөн хөрөнгөөр худалдан авсан тул дундын өмчид тооцож, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн гаргасан зах зээлийн үнэлгээ болох 75,000,000 төгрөгөөр үнийг тодорхойлж, нэхэмжлэгчид ногдох хэсэг 25,000,000 (75,000,000/3) төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй. Г ХХК-ийн баримтыг хариуцагч тал баримтаар үгүйсгэж маргаагүй байна.

 

6. 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Г.Н нь Б ХХК-тай Орон сууц захиалагч гүйцэтгэгчийн хооронд хийх гэрээ байгуулж, 92,500,000 төгрөгөөр 2 өрөө орон сууц худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 25,100,000 төгрөг төлжээ.

Урьдчилгаа төлбөрийг 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд хэсэгчлэн төлсөн нь талуудын хамтын үйл ажиллагаа эрхэлсэн цаг хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэгч нь уг мөнгөн хөрөнгийн өөрт ногдох хэсгийг 1/3 гэж тодорхойлж 8,366,600 (25,100,000/3) төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй.

 

7. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Волво FH12 маркийн том оврын ачааны автомашин хариуцагч Г.Нгийн өмчлөлд бүртгэгдсэн, Г.Нгоос 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бусад этгээдэд шилжүүлсэн байна.

7.1. Хариуцагч Г.Нгийн5************ тоот данснаас 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг Z-04819 ногоон чиргүүл гэсэн утгатай, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 55,000,000 төгрөг номин волво гэсэн утгатай тус тус, мөн нэхэмжлэгч Б.Бын 5*********** тоот данснаас 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг машин волво гэсэн утгатай тус тус С.С-н 5************** тоот дансанд шилжүүлсэн болох нь холбогдох дансуудын хуулгаар тогтоогдсон. Мөн 55,000,000 төгрөгийг Г.Н Хаан банк ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр 85,000,000 төгрөгийн зээл авч төлсөн болох нь тогтоогдсон байна.

7.2. Автомашины үнэд шилжүүлсэн дээрх 80,000,000 төгрөгийн хэмжээгээр дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнийг тодорхойлж ногдох хэсгийг тогтоох үндэстэй боловч нэхэмжлэгч нь өөрийн төлсөн мөнгөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул энэ хүрээнд шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт нийцнэ.

Иймд хариуцагчаас 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

 

8. Нэхэмжлэгч Б.Б нь өөрийн данснаас 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд 21,000,000 төгрөгийг хариуцагч Г.Од, 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 192,984,018 төгрөгийг хариуцагч Г.Нд тус тус шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

Эдгээр мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлд хамаарах бус, зохигчдын хамтын үйл ажиллагааны хүрээнд харилцагчийн шилжүүлсэн хөрөнгө гэж дүгнэх үндэслэлтэй, мөн хариуцагч нар нь уг хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймээс шүүх хариуцагч Г.Оээс 26,000,000 төгрөг, хариуцагч Г.Нгоос 192,984,018 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

9. Дээрх үндэслэлээр орон сууцны ногдох хэсэг 43,100,000 төгрөг, тээврийн хэрэгслийн ногдох хэсэг 25,000,000 төгрөг, орон сууцны урьдчилгаа төлбөрийн ногдох хэсэг 8,366,600 төгрөг, мөн том оврын автомашины үнэд шилжүүлсэн 20,000,000 төгрөг, нийт 96,466,600 төгрөгийг хариуцагч Г.Нгоос гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/00320 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Нгоос 96,466,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч Г.Оээс 26,000,000 төгрөг, хариуцагч Г.Нгоос 192,984,018 төгрөг тус тус гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Г.Нгоос улсын тэмдэгтийн хураамжид 640,283 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

Д.ЗОЛЗАЯА