| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0219/э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 116
2019 01 29 116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч: Ц.Сүхбат,
Нарийн бичгийн дарга:Д.Хандсүрэн,
нар өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1809005150947 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
1.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б2018 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Юби кебаб түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Б.Тэнгис, нарыг эмэгтэй хүнд гар хүрсэн өдөж хоргоосон гэх шалтгаанаар марган улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн Ббүлэглэн Б.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг бүлэглэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах замаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Яллагдагч Бнартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Юби кебаб түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Б.Тэнгис, Б.Алдархишиг нарыг эмэгтэй хүнд гар хүрсэн өдөж хоргоосон гэх шалтгаанаар марган улмаар Алдархишигийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдэх замаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид 800 000 төгрөг төлсөн.Ёс зүйн алдаа гаргасанаа ойлгож байна.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: ...”Гэм буруугаа хүлээн зөвшөрч байна.Тухайн үед ёворсон байдлыг хүлээн зөвшөөрч байгаа.Болоод өнгөрсөн явдалд маш их харамсаж байна гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, нийтдээ хохирогчид 4 000 000 төгрөг хувааж төлсөн “гэв.
Шүүгдэгч н шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хэрэг төвөгт орохгүй зөв явна цаашдаа гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Хуулийн дор ямарваа нэг хүнд гар хүрэх гэмтээж бэртээх зүйл хийж болохгүй гэдгийг ойлголоо.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч /хх-57/, Б.Анар /хх-62/, Б.Энх-Өрнөх /хх-67/, Б.Дөлгөөн /хх-72/,О.Содмагнай /хх-77/ нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1641, 1640 дугаар дүгнэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Юби кебаб түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Б., эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн Б. зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг бүлэглэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах замаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Яллагдагч Ббүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Юби кебаб түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Б.Тэнгис, Б.Алдархишиг нарыг эмэгтэй хүнд гар хүрсэн өдөж хоргоосон гэх шалтгаанаар марган улмаар Алдархишигийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдэх замаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж прокуророос Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Б.Тэнгисийн “...2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 00 цаг өнгөрч байхад Алдархишигийн хамт “Юби кебаб” гэх газар луу ороод хоол захиалаад сууж байтал... найз Алдархишиг тэр хоёр охин дээр очоод юм ярьж буцаад ирсэн. Тэгээд бид хоёр захиалсан хоолоо идээд сууж байтал гаднаас 10 гаран хүн орж -: зэд “хэн тэгсэн бэ” гэж асуутал Апдархишиг босоод тэр залуучууд руу очоод “би яасан юм бэ” гэж хэлсэн... Нөгөө залуучуудын нэг нь ирээд “чи хэн юм” гээд Алдархишигийн урд байсан тавагтай хоолыг нүүрэн дээр нь нялсан... Алдархишигийг цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би салгах гэж оролдсон боловч дийлэхгүй байсан ба тэр залуучуудын 4, 5 хүн нь над руу дайрахаар нь би зугтаад бие засах өрөө ороод буцаад найздаа санаа зовоод гарч иртэл тэр залуучууд дахиад над руу дайрахаар нь би буцаж гүйж байгаад бүдэрч унаад ширээн доогуур ортол тэр залуучууд ээлжлээд нэг нэгээрээ намайг өшиглөөд байсан... Нөгөө залуучууд хаалгыг татаж онгойлгоод дахиж орж ирээд Алдархишиг бид хоёрыг дахиж зодож байгаад гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-17/,
Хохирогч Б.Алдархишигийн “...Тэнгис бид хоёр гараад “Юби Кебаб” гэх ззар ороод хоол захиалаад сууж байтал “Зү” гэх нэртэй шөнийн цэнгээний газар байсан охидууд орж ирэхээр нь... би дахиж очоод “танилцах уу” гэж асуусан. Тэгтэл нөгөө охин дахиад намайг “зайл" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйгийн мөр хэсэг рүү нь түлхсэн... Тэгтэл удалгүй гаднаас ойролцоогоор 9-10 хүн орж ирээд “хэн манай найзтай маргалдсан бэ” гэж асуухаар нь би босоод маргалдсан юм аа... Тэгтэл миний урд байсан тавагтай хоолыг тэр эрэгтэйчүүдийн нэг нь миний нүүрэнд нялсан. Тэгээд би “яаж байгаа юм бэ” гээд уурлаад босоод иртэл шууд намайг зодож байгаад тэр залуус гараад явсан. Тэгтэл Тэнгис тэр залуучуудын араас очоод нэг зүйл хэлсэн. Тэгтэл тэр залуучууд буцаад бүгдээрээ гүйгээд “Юби кебаб”-ын хаалгыг хаатал нөгөө залуучууд татсаар байгаад хаалгыг нээж орж ирээд намайг болон манай найз Тэнгисийг тэр залуучууд зодож байгаад тэр залуучууд гараад явсан...” /хх-20/,
Гэрч З.Анундарийн “...Найзын хамт Зү гэх нэртэй шөнийн цэнгээний газар ороод бүжиглэж байтал үл таних хоёр залуу ирээд танилцъя гэсэн. Тэгээд хартал өмнө нь “... ийм асуудал гаргаж байсан хоёр залуу байхаар нь би “та хоёрыг мэднэ, би нөхөртэй гэж гэж зөндөө хэлсэн зайлаад өгөөч” гэж хэлсэн... “Юби кебаб” руу ороод хоол захиалаад сууж байтал гаднаас нөгөө 2 залуу... орж ирээд “энэ нөгөө 2 охин байна. чи намайг юу гэсэн бэ” гээд над руу ирэхээр нь би тэр өндөр залууд “би та хоёртой харьцмааргүй байна, тайван юмаа идмээр байна” гэж хэлсэн...”. Нөгөө өндөр найз нь дахиж ширээн дээр хүрч ирээд ярилцъя гээд ундаа өгсөн. Тэгэхээр би “май энийгээ өөрөө ав” гээд буцаагаад өгтөл ундаа нь газар унасан. Тэгтэл тэр зулуу миний цээж рүү хоёр гараараа түлхсэн... Тухайн үед манай найз Ёндко над руу залгаад “чи харьсан уу” гэж асуухаар нь “би энд хоёр залуу ядаргаатаад байна, би өөрөө асуудлаа зохицуулаад гарлаа” гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Ёндко Юби кебаб руу найз нарын хамт орж ирээд “яасан юм, хурдан юмаа ид харья” гэж хэлсэн. Тэгээд байж байтал нөгөө өндөр залуу босож ирээд “би танай найзыг цохисон залуу байна” гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр залуу олон юм яриад Ёндкогийн найзуудтай маргалдаад зодоон болж эхэлсэн. Би зодооныг сайн харж чадаагүй. Гараараа цохиж зодолдож байх шиг байсан...” гэх мэдүүлэг/хх-22/,
Гэрч Ч.Бямбажавын “...Нөгөө залуучууд нөгөө хоёр залуугийн намханг нь ширээн доор оруулаад дээрээс нь өшиглөөд, нөгөө өндөр залууг нь бас газар унагаад зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-23/, гэрч Б.Ёндонжамцын “...Би баруун өвдгөөрөө тэр махлаг залууг толгой руу өвдөглөөд газарт унагаагаад өшиглөсөн. Тэгэхэд тэр залууг Дөлгөөнцогт, Содмагнай нар дэвссэн. Тэгээд байж байтал Анар орж ирээд нөгөө махлаг, намхан залуутай зодолдоод буланд шахаад зодсон... Тэгээд Энх-Өрнөх, Содмагнай хоёр хаалгыг нь татаж байгаад онгойлгоод ороход бүдүүн залуу нь нүүрээ дараад газарт унасан. Нөгөө залууг нь Содмагнай ингээд эмэгтэй хүн зодоорой гээд цохисон. /хх-24/,
Гэрч О.Содмагнайгийн “...Ёндонжамц, Дөлгөөнцогт урдаас нь жийж байхаао нь би очоод хажуугаар нь зөрөхдөө намхан махлаг залууг хоёр удаа өшиглөсөн. Ёндонжамц эсрэг талын өндөр залуутай маргалдаад цохилцоход өндөр залуу нь газарт унасан. Тэгэхэд Анар хувцсаа тайлаад бүдүүн намхан залуугийн зогсож байсан текний ойролцоо очоод нөгөө намхан залууг дахин зодож эхэлсэн. Анар нь эсрэг талын өндөр залууг хоёр удаа гараараа цохиод тэр хоёр зан дээр унахад нь салгаад авч гарах гэхэд дахиж маргалдаад өндөр залуу руу дайрах гээд байхад нь би Анарыг газарт хавираад унагаасан... Хаалганы бариул эвдрээд онгойход намхан залуу арагшаа газарт унасан. Тэгэхэд Анар очоод намхан махлаг залууг хоёр өшиглөсөн. Харин өндөр залууг гурван удаа гараараа ...”/хх-26х/,
Гэрч Б.Энх-Өрнөхийн “...манай хэдээс нэг нь араас нөгөө намхан залууг цохиход нөгөө залуу нь толгойгоо бариад доошоо хэвтэхэд нь би найзуудаараа зодуулахгүй гээд дээр нь гараад хэвтсэн... Нөгөө өндөр залуу нь хэнд ч цохиулаагүй байж газар толгойгоо хамгаалаад унаад хэвтсэн. Тэгэхээр нь би дахиад дээр нь гараад хэвтэхэд Анар хэдэн удаа магнай руу нь өшиглөсөн...” /хх-28/, гэрч Б.Анарын “...Энх-Өрнөх нь хохирогч Апдархишигийг газар унагаагаад дээрээс нь дарчихсан байсан... Ёндонжамц нь хажуунаас ирээд Тэнгистэй зууралдаад газар унагаасан... миний уур хүрээд Апдархишигийн нүүр лүү цохиж буйдан дээр дарж толгой руу нь хэд хэд цохисон...” /хх-29/,
Гэрч Б.Балжмаагийн “...Үйл ажиллагаа доголдож, алдагдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-37/,
Гэрч Ч.Баясгалангийн “...Манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн вагдсан. Саатсан доголдсон зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Нэхэмжпэх зүйл байхгүй ...” /хх-39/,
Яллагдагч Б.Ёндонжамцын “...Болсон бүх явдал камерт бичигдсэн байгаа... Ер нь бол Анундарийг өдөж хоргоогоод байсан 2 залууг яагаад ингээд хүн зүгээр байлгахгүй байгаа талаар асуусан боловч өөдөөс маргаж хэрэлдсэн. Энэ үед Анундарь дундуур орж “одоо яах юм бэ, болио” гээд хэлж байсан. Гэтэл нөгөө хоёр үгээр өдөөд “та нар байж бай, би ч гэсэн найзуудаа дуудъя” гэсэн. Тэгээд бид нар гарах гэж байх үед тэр хоёрын энэ үгнээс болж зодоон эхэлсэн” гэх мэдүүлэг/ хх-57/,
Яллагдагч Б.Анарын “...Яг үүдэнд Энх-Өрнөх өндөр залууг нь хэвтүүлчихсэн дээрээс нь дарчихсан байхаар нь салгах гээд Энх-Өрнөхийн араас боловч дийлэхгүй байсан. Би хөлөө татаж авах гэж оролдоод болохгүй болохоор нь өмнөөс нь жийсэн. Тэгээд буцаж эргээд харсан чинь урдаас нэг юм хэлэхээр нь би уурлаад түүнийг 4-5 удаа цохисон... Хэн нь хэнийгээ яаж цохиж байгааг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-62/,
Яллагдагч Б.Энх-Өрнөхийн “...Тэр залуу босч ирээд зодолдох гээд байхаар нь би босгохгүй дарж байсан. Апдархишигийг босгоод дахиад зодолдоод эхлэх үед нь дахиад Апдархишигийг дээрээс нь дарсан. Ингэж дарж байх үедээ өвдөгөөрөӨ ёворсон. Өөр хүнтэй цохилцож зодолдсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-67/, яллагдагч Ц.Дөлгөөний “...Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ..” гэх мэдүүлэг /72/,
Яллагдагч О.Содмагнайгийн “...Өмнө нь өгсөн мэдүүлгээс өөрчлөх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг/ хх-77/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1641 дугаартай шинжээч эмчийн “...Б.Тэнгисийн биед баруун гарын шуунд шарх, зулгаралт, дух, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал,уруулын салстад язрал, цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, ууцны хонхорт зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-42/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын өдрийн 1640 дугаартай шинжээч эмчийн “...Б.Алдархишигийн биед баруун чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгэнлт /хх- 44/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /11-13/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд дээрх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нотлогдож байх тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Б. Ёндонжамц, Ц.Дөлгөөн, Б.Анар, О.Содмагнай, Б.Энх-Өрнөх нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ