Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
Хэргийн индекс | 156/2014/00078/И |
Дугаар | 201/МА2015/00001 |
Огноо | 2015-01-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 201/МА2015/00001
*******гийн нэхэмжлэлтэй
хэргийн талаар
Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Сум дундын 28 дугаар шүүхийн шүүгч Л.Цэрэндуламын даргалж шийдвэрлэсэн 2014 оны 11 сарын 12-ны өдрийн 416/418 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох, ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг 2014 оны 12 сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1978 оны 09 сарын 29-ний өдрийн 58 тоот тушаалаар мөн өдрөөс суралцсан. 1980 оны 06 сарын 28-ны өдөр төгсөөд захирлын 34 тоот тушаалаар Хөдөө аж ахуйн удирдах газрын мэдэлд шилжсэн. Тэгээд нэгдлийн даргын 1980 оны 07 сарын 14-ний өдрийн 34 тоот тушаалаар 1980 оны 07 сарын 15-ны өдрөөс Батжил нэгдлийн Хурх бригадын эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар томилогдон ажиллаж байгаад нэгдлийн даргын 1982 оны 07 сарын 15-ны өдрийн 29 тоот тушаалаар уг ажлаасаа чөлөөлөгдөн малчнаар томилогдон ажилласан юм. Батжил нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1992 оны 02 сарын 26-ны өдрийн 01 тоот тогтоолоор Батжил нэгдэл тарсан тул малчны ажлаас чөлөөлөгдсөн. Миний нэр албан ёсны бичиг баримтанд ******* гэх боловч багын гэрийн нэр ******* юм. Иймд сургуульд сурахад болон ажил хийхэд ч гэсэн намайг гэрийн нэрээр маань ******* гэж дууддаг байсан тул миний бүх албан бичиг баримтууд ******* гэдэг нэрээр бичигдсэн юм. Хэнтий аймгийн архиваас цалингийн тодорхойлолт болон тушаалуудыг авахад *******н ******* биш *******н ******* гэж бичигдсэн байна. Харин миний ажилд орсон гарсан тушаалууд байхгүй байна. Иймд ******* намайг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1978 оны 09 сарын 29-ний өдрөөс 1980 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл суралцсан, 1980 оны 07 сарын 15-ны өдрөөс 1982 оны 07 сарын 15-ны өдрийн Батжил нэгдлийн Хурх бригадын эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар, мөн өдрөөс 1992 оны 02 сарын 26-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1, 23 тал)
Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 42 тал)
Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 11 сарын 12-ны өдрийн 416/418 дугаартай шийдвэрээр:
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч *******гийн 1980 оны 06 сарын 25-ны өдөр, 1987 оны 04 сарын 16-ны өдрүүдэд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, 1978 оны 09 сарын 29-ний өдрөөс 1992 оны 02 сарын 26-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
- Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Сум дундын 28 дугаар шүүхийн 11 сарын 12-ны өдрийн 416/418 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь ******* нь өөрийн нэхэмжлэл болон тайлбартаа: Миний албан ёсны бичиг баримтан дээрээ бол ******* гэх боловч багын нэр ******* юм. Иймд сургуульд сурахад болон ажил хийхэд ч гэсэн намайг гэрийн нэрээр маань ******* гэж дууддаг байсан тул миний бүх албан бичиг баримтууд ******* гэх нэрээр маань бичигдсэн. Хэнтий аймгийн архиваас цалингийн тодорхойлолт болон ажлын тушаалуудыг авахад *******н ******* биш *******н ******* гэж бичигдсэн байна гэдэг. Энэ нь гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/ болон Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 08 сарын 12-ны өдрийн 2/923 албан тоотоор *******н ******* нь овог нэрний өөрчлөлтийн бүртгэлд бүртгэгдээгүй гэснээр мөн 1980 оны 06 сарын 25-ны өдөр, 1987 оны 04 сарын 16-ны өдрүүдэд нээлгэсэн *******н ******* гэдэг хүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******н ******* мөн болохыг иргэний үнэмлэхийн хуулбар дээр бичигдсэн төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар /хх-ийн 3 тал/, төрсний гэрчилгээний лавлагаан дээр бичигдсэн төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар /хх-ийн 6 тал/ нь хөдөлмөрийн дээр бичигдсэн *******н *******гийн төрсөн он, сар, өдөртэй тохирч байгаагаар нотлогдож байна. Ажиллаж байсан байдлыг нотлох цалингийн тодорхойлолт /хх-ийн 10 тал/, Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн Зөвлөлийн даргын тушаал /хх-ийн 12-15 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт байхад нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна гэж дүгнэсэн атлаа дээрхи нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн /няцаасан/ талаараа ч мөн дүгнэлт хийгээгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
*******н ******* нь 1980 оны 06 сарын 25-ны өдөр, 1987 оны 04 сарын 16-ны өдрүүдэд нээлгэсэн *******н ******* гэдэг хүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******н ******* мөн болохыг, мөн Хэнтий аймгийн ХАА-н ТМС-ийн захирлын 1978 оны 09 сарын 29-ний өдрөөс 1980 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл сурагчаар суралцсан, 1980 оны 07 сарын 15-наас 1982 оны 07 сарын 15-ны өдрийн Батжил нэгдлийн Хурх бригадын эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар, 1992 оны 02 сарын 26-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Анхан шатны шүүх *******гийн шүүхэд гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ түүнийг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг шүүх зөрчиж хүсэлт гаргагч *******гийн шүүхэд гаргасан нотлох баримтыг огт үнэлээгүй шийдвэр гаргасан байна. Иймд энэ талаар бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.
Мөн шүүх нь шүүх хуралдааныг 2014 оны 11 сарын 11-ний өдрийн 15 цагт хийхээр товлож энэ өдрөө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн байна. ******* нь шүүх хуралдаанд биеэр оролцох боломжгүйгээс өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрсөн нь хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэхдээ шүүх хуралдаанд оролцох боломжит хугацаанд мэдэгдээгүй хурал хийх өдрөө мэдэгдэж байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биеэр оролцох эрхийг хязгаарласан төдийгүй хүсэлт гаргасан *******д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй түүнийг оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
******* нь шүүхэд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох мөн ажиллаж байсан хугацаагаа сэргээн тогтоолгох хүсэлтийг тус тус гаргасан байхад шийдвэрийн удиртгал хэсэгт ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж буруу бичсэн алдаа гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд нийцээгүй байгааг анхаарах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлыг хангаж, Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 11 сарын 12-ны өдрийн 416/418 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 11 сарын 12-ны өдрийн 416/418 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөлөөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Я.АЛТАННАВЧ