Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/52

 

                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Н.Цогтбаяр 

Шүүгдэгч: Л.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Л Бд холбогдох 1912001170059 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч:  Д овогт Л Б /РД:../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Л.Б нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар баг Наранбулагийн ,,, тоотод хохирогч Д.Э зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912001170059 дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Эийн мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 04-ний орой манайд Б цай уухаар эхнэр Ухамт хүүхдүүдтэйгээ орж ирсэн. Тэгээд нөхөр нь надтай тамхилах гээд тамхи өгөхөөр нь би аваагүй. Өмнө нь энэ хүн ээжээрээ хүүхдээ харууллаа гээд намайг элдвээр хэлээд тэрнээс болоод муудалцсан юм. Тэгээд 4 настай охиныг дүүгийнхээ бүсийг аваад өг угаая гэтэл авч өгөхгүй удаад байхаар нь балай юм чинь хурдан аваад өг гэтэл эхнэр нь бид нарыг балай юм гээд байна гэж хэлсэн чинь нөхөр нь намайг үг дуугүй ирээд цохиж авсан. Манай нөхөр, найз Э хамт согтуу байсан. Цай уухаар орж ирсэн Б, түүний эхнэр У, манай хоёр хүүхэд бид хэд байсан. Манай хүүхэд л Бг халамцуу байна гэж байсан. Миний нүүр, толгой руу гараараа 2 удаа цохиж, заамдаж аваад гэрийн хана руу түлхээд байсан. Миний аав, ээжийг удам судраар нь дуудаж хэл амаар доромжилж байсан. Үүнд нь уур хүрээд бид хоёр нилээн хэрэлдэж маргалдсан. Миний биед учруулсан хохирлыг Б учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.У мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 04-ний битүүний өдөр байсан бөгөөд 21 цагийн үед манайд дүү, ээж хоёр орж ирж цай уусан. Дүүгийн эхнэр Э нь орж ирээгүй. Тэгээд дүү бид нарыг манайд орж битүүр гэхээр нь дүүгийнд орсон юм. Бид нарыг орсноос хойш Э амандаа үглээд хүүхдүүд рүү золбин жингэр, мангар юмнууд, энэ тэр гэж элдвээр хэлээд байсан. Арай дэндүү байсан. Тэгээд манай нөхөр Д.Эбарьж авсан чинь зод, зод чи ах дүүгүй, маажиг, доголон юм гээд элдвээр хэлээд хашгираад байсан. Тэгээд манай нөхөр Б Эцохиж аваад, алгадсан. Тэгээд бид нар гараад явсан. Манай нөхөр Б Энүүр рүү нь 2 удаа цохиод авах шиг болсон. Манай нөхрийн дүү Н урьд сууж байсан эхнэрийнх нь нэг дагавар охин байдаг юм, тэр охин нь намайг ээжээ гэж дууддаг бөгөөд энэ байдлаас болж намайг элдвээр хэлж доромжилдог. Хэлэхгүй байхын аргагүй ааш, зан гаргадаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Бн мэдүүлсэн: ...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Наранбулагийн 46-02 тоотод хашаанд хамт байдаг дүүгийндээ цай уухаар ортол эхнэр Д.Э нь бид нарыг балай юмнууд энэ тэр гээд хэл амаар доромжилж манай эхнэртэй хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгэхээр нь би Д.Эбарьж аваад нүүр рүү нь 2 удаа алгадсан. Тэгээд бид нар гарч гэртээ орцгоосон. Э цагдаа дуудсан. Өөр хүн хэрүүл маргаанд оролцоогүй. Эийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 92 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Д.Эийн биед гэмтэл учирчээ. 2. Д.Эийн биед тархи доргилт, баруун ба зүүн хацрын доод хэсгээр зөөлөн эдэд няцралт, 21, 22-р шүд хөдөлсөн гэмтлүүд учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь 21, 22-р шүдний хөдөлгөөний байдлаас шалтгаална. /унах эсвэл зайлшгүй авахуулах тохиолдолд гэмтлийн зэрэгт хамаарна/ 6. Тархи доргилт, баруун ба зүүн хацрын доод хэсгээр зөөлөн эдэд няцралт гэмтэл нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, 21-22-р шүд хөдөлсөн гэмтэл нь шүд унаагүй байх тул одоогоор “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 51-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 16 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 29 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 35 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2019 оны 02 дугаар сарын 04-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар баг Наранбулагийн 46-02 тоотод хохирогч Д.Эзодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Л.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 02 дугаар сарын 04-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар баг Наранбулагийн 46-02 тоотод хохирогч Д.Эзодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Эийн мэдүүлсэн “4 настай охиныг дүүгийнхээ бүсийг аваад өг угаая гэтэл авч өгөхгүй удаад байхаар нь балай юм чинь хурдан аваад өг гэтэл эхнэр нь бид нарыг балай юм гээд байна гэж хэлсэн чинь нөхөр нь намайг үг дуугүй ирээд цохиж авсан. Миний нүүр, толгой руу гараараа 2 удаа цохиж, заамдаж аваад гэрийн хана руу түлхээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.У мэдүүлсэн “манай нөхөр Д.Эбарьж авсан чинь зод, зод чи ах дүүгүй, маажиг, доголон юм гээд элдвээр хэлээд хашгираад байсан. Тэгээд манай нөхөр Б Эцохиж аваад, алгадсан. Манай нөхөр Б Энүүр рүү нь 2 удаа цохиод авах шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Бн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Наранбулагийн 46-02 тоотод хашаанд хамт байдаг дүүгийндээ цай уухаар ортол эхнэр Д.Э нь бид нарыг балай юмнууд энэ тэр гээд хэл амаар доромжилж манай эхнэртэй хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгэхээр нь би Д.Эбарьж аваад нүүр рүү нь 2 удаа алгадсан. Эийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/, хохирогч Д.Эийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 92 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч Д овогт Л Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Л.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Л Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 45.000 /дөчин тавин мянга/ төгрөгөөр тооцож 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ