| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00382/И |
| Дугаар | 483 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 483
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Р.Соёлдэлгэрэхийн нэхэмжлэлтэй Т.Мөнхзаяад холбогдох “9.700.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Соёлдэлгэрэх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Р.Соёлдэлгэрэх би анх хадам дүү болох Д.Мөнхбаяраас 6.850.000 төгрөг авч 2013 оны 02 дугаар сарын 08-нд иргэн Т.Мөнхзаяатай ярьж тохиролцсоны үндсэн дээр 1 сарын 5 хувийн хүүтэй авч, цаашид сунгах тохиолдолд сар бүрийн 8-нд хүүг өгөхөөр тохиролцон, өгөлцөж авалцсан. Гэвч үндсэн хүүгээ өгч байсан боловч сүүлийн 1 жилийн 4 сар /16 сар/-ын хүүг зогсоож үлдэгдэл 9.700.000 мянган төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 10-нд өгөхөөр тохиролцож өөрийн гарын үсгийг зурж, өөрийн регистрийн бичиг /МЬ 78011703/ өгсөн. Иргэн Т.Мөнхзаяа нь Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газарт /Төрийн захиргаа Хууль эрх зүйн асуудал хариуцсан / мэргэжилтэн хийдэг тул хадам дүүгээсээ дээрх 6.850.000 төгрөгийг итгэж авч өгсөн. Гэвч энэ мөнгө сүүлийн 1 жил 04 сарын /нийт 16 сарын хүүг огт авахгүйгээр хасаад 9.700.000 мянган төгрөг болсон. Хадам дүү Д.Мөнхбаярын байр авах мөнгөнөөс гуйж байгаад, найдвартай хүн удаахгүй өгнө гэж хэлээд авсан.
Гэвч хадам дүүгийн байрны мөнгө дутаж, мөнгөө нэхсэнээр бид нарын дунд хэрүүл маргаан өдөр өнжилгүй гарч байна.
Иймд надад үнэхээр хэцүү байгаа тул миний нэхэмжилсэн үлдэгдэл мөнгө 9.700.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Т.Мөнхзаяа Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын засаг даргын тамгын газарт ажилладаг бөгөөд төрийн албан хаагч байгаа юм. Иймд хуулийн дагуу яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Иргэн Р.Соёлдэлгэрэх миний бие хадам дүү Д.Батмөнхөөс 6.850.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээл авч Т.Мөнхзаяад итгэл хүлээлгэн өгч зээлүүлсэн. Гэтэл Т.Мөнхзаяа зээлээ төлөхгүйн улмаас үндсэн зээл 6.850.000 төгрөг, хүү 2.850.000 төгрөг, нийт 9.700.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Т.Мөнхзаяа нь шүүх дээр байх хугацаанд нэхэмжлэгч надтай дараахь эвлэрлээр тохиролцсон. 2016 оны 09 дүгээр сарын 20-ноос 2017 оны 03 дугаар сарын 20-ныг хүртэл нийт 7 сар буюу сар бүр 350.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 05-нд 1.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-нд 1.500.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-нд 4.750.000 төгрөг, хугацаа хэтэрсэн тохиолдод 0.1 хувиар төлөхөөр харилцан тохиролцов.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгч Р.Соёлдэлгэрэх
Хариуцагч Т.Мөнхзаяа... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Соёлдэлгэрэх нь 9.700.000 төгрөгийг хариуцагч Т.Мөнхзаяагаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 9.700.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь 2016 оны 09 дүгээр 12-ны өдөр байгуулсан зохигчдоос ирүүлсэн дээрх гэрээгээр батлагдаж байна.
Зохигчдын хооронд байгуулсан энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Р.Соёлдэлгэрэхийн нэхэмжлэлтэй Т.Мөнхзаяад холбогдох “9.700.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн зохигч 9.700.000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170.150 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 85.075 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 85.075 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ