| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0070/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/81 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.М |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Мээпам
Шүүгдэгч: Д.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шовогт Д Мд холбогдох 1812006540019 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Ш овогт Д М /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.М нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Ар Ус Ундарга” төрийн өмчит компанийн албан байранд иргэн Х.Б “намайг дуудлаганд явуулах гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар нүүр, зүүн хөлөн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1812006540019 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Бмэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 09-10 цагийн орчимд манай ажлынхан хурал хийгээд тараад гарч ирсэн. Тухайн үед иргэдээс дуудлага ирсэн. Би хоёр селесерийг дуудлаганд явуулсан бөгөөд үлдсэн хоёрыг нь буюу М, Төрөө хоёрыг дуудлаганд яв гэтэл М надад хандаж чи намайг дуудлаганд явуулдаг хэн юм бэ, би ажилтай байна гээд над руу дайрахаар нь би Мд хандаж чи ажлаа хий, хамгийн залхуу нь чи шүү гэхэд М манай ажлын өрөөнд текний цаанаас миний нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Тэнд байсан манай ажлын хүмүүс салгасан чинь намайг ална гээд дайраад байсан. Тэгээд бид нар хамт манай ажлын өрөөнөөс гадаа гарч ирсэн байсан чинь М намайг ална гээд тороосны маниулаар миний зүүн талын хөлийн өвдөг орчимд 2-3 удаа цохисон. Тэр үед нь би зугтаагаад өрөө рүүгээ орсон чинь араас дагаж орж ирээд намайг ална гээд байхаар нь би инженерийн өрөөнд орсон. Тэр үед Ж, Бнар хамт байсан. Би болсон асуудлын талаар хэлсэн. Миний араас М орж ирээд намайг ална гээд дайраад байхад нь манай ерөнхий инженер Мг өрөөнөөс хөөж гаргасан. Тэгээд би инженерийн өрөөнөөс гараад ирэхэд М чамайг ална, чамайг өмөөрөх эрэгтэй хүүхэд байх биш гээд хөлөөрөө миний зүүн хөл рүү өшиглөж, намайг цохиж, зодсон. Тэр үед жолооч Б ирээд салгасан. Тухайн үед миний нүүр битүү бэртэлтэй, халцарсан байсан. Зүүн талын хөл явж чадахгүй хөндүүрлэсэн байсан. Би Мд чи ажлаа хий гэж л шаардлага тавьсан чинь уурлаж намайг зодсон. Өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Миний биед хөнгөн зэргийн гэмтлийг манай ажлын М учруулсан. Тухайн үед манай ажлын олон хүмүүс хамт байсан. Гэхдээ энэ асуудлын талаар Баатар, Б, Т болон манай ерөнхий инженер Ж, мөн Бнар мэднэ. Ер нь бол манай ажлынхан бүгд л байсан даа. Намайг М гар, хөл болон тороос эргүүлдэг маниулаар цохиж, зодсон. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Бдахин мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 09-10 цагийн орчим ажил дээр хурал тарж байхад иргэдээс ирсэн дуудлагаас болж Мтэй маргалдсанаас М манай ажлын өрөөнд текний цаанаас миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Ажлын өрөөнөөс хамт гадаа гарч ирэхэд М намайг ална гээд тороосны маниулаар миний зүүн талын хөлийн өвдөг орчим цохисон. Би зугтаагаад өрөө рүүгээ орсон. Тэгсэн араас дагаж орж ирээд намайг ална гээд чамайг өмөөрөх эрэгтэй хүүхэд байх биш гээд хөлөөрөө миний зүүн хөл рүү өшиглөсөн. Тэр үед тэнд байсан ажлын Б ирээд салгасан. Ийм л асуудал болсон. Шинжээч эмчийн дүгнэлттэй санал нийлж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нэг дор хамт ажилладаг болохоор учир зүйгээ олсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ өрөөндөө сууж байтал гадна хүмүүс шуугилдаад байхаар нь гарсан. Гадаа гартал Д.М, Х.Б нар нь нэг нэгэн рүүгээ дайраад зодолдох гэснийг нь ажлын хүмүүс салгаад байж байсан. Юу болоод байна гэтэл Х.Б нь миний дуудлаганд яв гэсэн шаардлагыг Д.М биелүүлэхгүй байна гэсэн. Д.М нь би ажлаа хийж байхад ажлаа хийсэнгүй гээд байна гэсэн. Энэ асуудлаас болж тэр хоёр хоорондоо маргалдаж, зодолдсон байх. Би яг зодоон хийж байхад нь хараагүй. Тэгээд тэр хоёрыг хэрүүл маргаанаа боль гээд орсон. Тэр хоёр хоорондоо хэвийн харилцаатай байдаг. Өмнө нь хоорондоо хэрэлдэж, маргалдаж, зодоон цохион хийж байгаагүй. Тухайн үед М архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө хурлын дараа би диспичерийн жижиг өрөөнд цай уугаад гарч иртэл М тороосны маниул бариад Б ахын араас хөөж байхад Г ах Мг бариад автал маниулаа Б ах руу шидсэн чинь хөл рүү нь оночих шиг болсон. Б ах зугтаагаад ажил руугаа орсон. Дараа нь би ажлын гадаа машинд юм ачих гээд зогсож байтал тэр хоёр гарч ирээд машины хажууд тамхи татаад зогсож байснаа хэрэлдээд М Б ахыг өшиглөөд авахаар нь би боль гээд Мг барьж авч салгасан. Тэгээд цагдаа ирсэн. Ганмөнх ах, Төрөө хоёр байсан. Өөр хэн, хэн байсныг мэдэхгүй байна. М, Б хоёр дотор зодолдсоныг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Б мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өглөөний хурлын дараа диспичерийн хойд амралтын өрөөнд Мтэй хамт байж байтал диспичер Б Мийг дуудлага ирсэн дуудлагандаа яв гэж дуудсан. Тэгэхэд М нь би явахгүй цаадуулаасаа явуул гээд маргалдаад М диспичерын өрөө рүү орохоор гарсан. Тэнд тэр хоёр маргалдаад пижигнэлдээд, явчихсан. Тэгэхээр нь би тэр өрөө рүү нь орсон. Тэнд манай ажилчид тэр хоёрыг салгаж байсан. Тэр хооронд М Бийг нүүр рүү нь 2-3 удаа цохиод авсан. Тэгээд тэр хоёрыг салгаад гадагш аваад гарсан. Би хойноос нь гарахад тэр хоёрыг салгасан байсан. М нь Б рүү давшлаад байсан. Би цаашаа авто гражид монтаж янзлах гээд явсан бөгөөд багажаа авах гээд буцаад явж байхад М миний ажлын хашаанд байсан машины тэвшин дээрээс юм хайгаад зогсож байсан. Би тэгээд Мийг чи наанаа юу хийгээд байгаа юм бэ гэтэл миний машины тэвшин дээрээс хагас гол аваад Бийг ална гээд гүйсэн. Тэгээд би хойноос нь барьсан байсан хагас голыг нь авах гээд гүйсэн. Тэгтэл Бгэх ашиглалтын инженер ажлаас гарч ирж таараад Мийг тэвэрч авахаар нь би хойноос нь очиж барьж аваад хагас голыг нь булааж авсан. Тэгээд би тэр хагас голыг машиндаа аваачиж тавиад ажлаа хийх гээд явсан. Тэр хоёр хэрэлдээд үлдсэн. Ажлаа хийж байгаад буцаж деспичерийн өрөөнд ороход Б хэлэхдээ М бохирын тороосны маниулаар хөл рүү цохичихлоо гээд хөл нь доголсон байдалтай байсан. Б өглөө ажилдаа ирэхдээ биедээ ямар нэгэн бэртэл, гэмтэл, ил харагдах шарх сорвигүй байсан. Мтэй зодоон хийсний дараа нүүр нь энд тэндээ халцарч зулгарсан, чихний доод хэсгээр нь язарсан бололтой цус гарсан, хөл нь доголсон байсан. Б Мийг зодож цохисон гэдгийг хараагүй. М нь Бийг 2-3 удаа цохисон болохыг харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Мий мэдүүлсэн: ...Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дуудлаганд явах асуудлаас болж Х.Б маргалдсан. Инженертэй хамт тоолуур тавихаар явах гэж байхад Х.Б дуудлаганд яв, ажлаа хийхгүй байна гэхээр нь инженертэй хамт явах гэж байна гэхэд худлаа битгий яриад бай гэхээр нь би, чи миний ажлыг заадаг юм уу гэтэл над руу шилтэй цай авч шидээд, бид хоёр барьцалдаж аваад би Бийг цохисон юм. Би гараараа нэг удаа Бнүүр рүү нь цохиод, тороосны маниул авч шидсэн. Оносон эсэхийг мэдэхгүй. Өөр цохиж, зодсон асуудал байхгүй. Тэнд байсан хүмүүс салгаад дахиж зодолдоогүй. Ббиед учирсан хөнгөн зэргийг гэмтлийг би хэрэлдэж, маргалдсаны улмаас учруулсан. Би өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Х.Ббиед тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зүүн хөлийн өвдөгний доод хэсэг, шилбэний гадна дээд хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцралт, цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхины гадна талд жижиг жижиг зулгаралт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, ирмэгтэй зүйлийн шүргэх, нидрэгдэх, 4-5 удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зүүн хөлийн өвдөгний доод хэсэг, шилбэний гадна дээд хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, хамрын нуруу, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхины гадна талд жижиг жижиг зулгаралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 21 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 39 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 45 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Ар Ус Ундарга” төрийн өмчит компанийн албан байранд иргэн Х.Бэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.М нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Ар Ус Ундарга” төрийн өмчит компанийн албан байранд иргэн Х.Б маргалдан, улмаар нүүр, зүүн хөлөн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Бмэдүүлсэн “би хоёр селесерийг дуудлаганд явуулсан бөгөөд үлдсэн хоёрыг нь буюу М, Төрөө хоёрыг дуудлаганд яв гэтэл М надад хандаж чи намайг дуудлаганд явуулдаг хэн юм бэ, би ажилтай байна гээд над руу дайрахаар нь би Мд хандаж чи ажлаа хий, хамгийн залхуу нь чи шүү гэхэд М манай ажлын өрөөнд текний цаанаас миний нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Бид нар хамт манай ажлын өрөөнөөс гадаа гарч ирсэн байсан чинь М намайг ална гээд тороосны маниулаар миний зүүн талын хөлийн өвдөг орчимд 2-3 удаа цохисон. Миний араас М орж ирээд намайг ална гээд дайраад байхад нь манай ерөнхий инженер Мг өрөөнөөс хөөж гаргасан. Тэгээд би инженерийн өрөөнөөс гараад ирэхэд М чамайг ална, чамайг өмөөрөх эрэгтэй хүүхэд байх биш гээд хөлөөрөө миний зүүн хөл рүү өшиглөж, намайг цохиж, зодсон. Тухайн үед миний нүүр битүү бэртэлтэй, халцарсан байсан. Зүүн талын хөл явж чадахгүй хөндүүрлэсэн байсан”, “2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 09-10 цагийн орчим ажил дээр хурал тарж байхад иргэдээс ирсэн дуудлагаас болж Мтэй маргалдсанаас М манай ажлын өрөөнд текний цаанаас миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Ажлын өрөөнөөс хамт гадаа гарч ирэхэд М намайг ална гээд тороосны маниулаар миний зүүн талын хөлийн өвдөг орчим цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09, 10-11/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн ”гадаа гартал Д.М, Х.Б нар нь нэг нэгэн рүүгээ дайраад зодолдох гэснийг нь ажлын хүмүүс салгаад байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, мөрдөн байцаалтын гэрч Б.Бын мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө хурлын дараа би диспичерийн жижиг өрөөнд цай уугаад гарч иртэл М тороосны маниул бариад Б ахын араас хөөж байхад Г ах Мг бариад автал маниулаа Б ах руу шидсэн чинь хөл рүү нь оночих шиг болсон. Б ах зугтаагаад ажил руугаа орсон. Дараа нь би ажлын гадаа машинд юм ачих гээд зогсож байтал тэр хоёр гарч ирээд машины хажууд тамхи татаад зогсож байснаа хэрэлдээд М Б ахыг өшиглөөд авахаар нь би боль гээд Мг барьж авч салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Б мэдүүлсэн “М Бийг нүүр рүү нь 2-3 удаа цохиод авсан. Ажлаа хийж байгаад буцаж деспичерийн өрөөнд ороход Б хэлэхдээ М бохирын тороосны маниулаар хөл рүү цохичихлоо гээд хөл нь доголсон байдалтай байсан. Б өглөө ажилдаа ирэхдээ биедээ ямар нэгэн бэртэл, гэмтэл, ил харагдах шарх сорвигүй байсан. Мтэй зодоон хийсний дараа нүүр нь энд тэндээ халцарч зулгарсан, чихний доод хэсгээр нь язарсан бололтой цус гарсан, хөл нь доголсон байсан. М нь Бийг 2-3 удаа цохисон болохыг харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, мөрдөн байцаалтын шатанд Д.Мий яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дуудлаганд явах асуудлаас болж Х.Б маргалдсан. Бид хоёр барьцалдаж аваад би Бийг цохисон юм. Би гараараа нэг удаа Бнүүр рүү нь цохиод, тороосны маниул авч шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32/, хохирогч Х.Ббиед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Шовогт Д Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Мий бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шовогт Д Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Мий бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ