| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00392/И |
| Дугаар | 488 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 488
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагнын нэхэмжлэлтэй С.Саруулсайханд холбогдох “1.584.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллага: нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Саруулсайхан нь 2015 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Вишнфанд Банк бус санхүүгийн байгууллагын Сэлэнгэ салбараас 10703247 тоот зээлийн гэрээ байгуулан 1.500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 3.2 хувийн хүүтэй зээлж авсан. Одоогийн байдлаар нийт 1.580.000 төгрөгний төлбөртэй байна. Зээлдэгч С.Саруулсайханаас үндсэн зээл 1.250.000 хүү нь 330.000, нотариатын төлбөр 4.000 төгрөг, нийт 1.584.000 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Вишнфанд банк бус санхүүгийн байгууллага нь 2016 оны 08 дугаар сарын 11-нд Сандаг овогтой Саруулсайханаас 1.584.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Гэтэл хариуцагч С.Саруулсайхан нь өвчтэй, босож бадахгүй, эмнэлэгт сэхээнд байгааг охин н.Энхтунгалагаас мэдсэн учир Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 1.584.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “...хариуцагч С.Саруулсайхан нь өвчтэй, босож бадахгүй, эмнэлэгт сэхээнд байгааг... мэдсэн учир шүүхэд гаргасан 1.584.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэх шүүхэд ирүүлсэн тайлбараар батлагдаж байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагнын нэхэмжлэлтэй С.Саруулсайханд холбогдох “1.584.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүрэн хэмжээгээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 40.300 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ