Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00015

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 22 өдөр Дуга210/МА2024/00015

 

 

О.А ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/04350 шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ... биологийн ... гэсэн үгийн хасч,

 

тогтоох хэсгийн 5 дахь заалтад Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасныг баримтлан Г.Аагийн Т нэрээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүргүүлсэн төрсний гэрчилгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 7 дахь заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 242 дугаар зүйлийн 242.12 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.А аас 14,525,050 төгрөгийг гаргуулж Г.Ю.М-д олгож, 3,226,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 8 дахь заалтыг ... 115,240 ... гэснийг ... 300,775 ... гэж өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.АЖын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХБАЯР