Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/65

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Хохирогч: Б.Т

Шүүгдэгч: А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт А Мхолбогдох 1812005860317 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар баг Наранбулагийн 01-25 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Бовогт А М /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.М нь 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Тамир баг Төгс гэх газраас иргэн Б.Тийн эзэмшлийн 6 тооны адууг хулгайлж, иргэн Б.Тт 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирлоо бүрэн өгч дуусаагүй байгаа, одоо өгч дуусгана гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Т мэдүүлэхдээ: Би одоо 2 гүүнийхээ 1.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Бусад 4 адуугаа өөрсдөө олж авсан гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 1812005860317 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Тийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 2018 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Төгс гэх газраас 6 тооны адуугаа хулгайд алдсан. Тухайн үед манай адууг манай хүргэн болох А маллаж байсан юм. Би өөрөө Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байсан юм. Энэ талаар би өөрийн эхнэр И сонсож мэдсэн. Би нас бие гүйцсэн сувай хонгор зүсмийн зүүн талынхаа гуян дээр ширээтэй онгин тамгатай, имгүй гүү, нас бие гүйцсэн сувай, хонгор зүсмийн зүүн талынхаа гуян дээр уйлан тамгатай, имгүй гүү, нас бие гүйцсэн сувай бор хээр зүсмийн, зүүн талынхаа гуян дээр арлан тамгатай имгүй гүү, хүрэн зүсмийн, баруун талынхаа гуян дээр дугуй хас тамгатай, имгүй охин даага, шүдлэн насны, сартай хээр зүсмийн зүүн талынхаа гуян дээр хөндлөн хайруулан тамгатай, имгүй байдсан гүү, шүдлэн насны, хүрэн халзан зүсмийн, зүүн талынхаа гуян дээр чандмана тамгатай, имгүй байдсан гүү зэрэг 6 тооны адууг хулгайд алдсан. Уг адуунаас хүрэн халзан зүсмийн байдсан гүү, сартай хээр зүсмийн байдсан гүү, бор хээр зүсмийн гүү, хүрэн зүсмийн даага зэрэг 4 тооны адуугаа 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 15-16 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг “Спорт сургууль”-ийн ертөнцийн зүгээр хойд талаас олж авсан байсан. Хонгор зүсмийн 2 тооны гүү нь байхгүй болсон байсан гэсэн. Ингээд тандаад байтал оройны 19-20 цагийн орчимд мотоцикль унасан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн уг 4 тооны адууг туухаар нь манай дүү болох Т машинтай очиж явтал уг хүмүүс нь зугтаачихсан гэсэн. Ингээд хөөгөөд гүйцээгүй гэсэн. Уг мотоциклийг жолоодож явсан хүн нь цэнхэр өнгийн хамгаалалтын малгайтай, 02-39 АРЗ гэсэн улсын дугаартай мотоцикль унасан байсан гэсэн. Тухайн хүмүүсийг одоо харвал танина гэж байна лээ. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Игийн мэдүүлсэн: ...Манайх нас бие гүйцсэн сувай хонгор зүсмийн зүүн талынхаа гуян дээр ширээтэй онгин тамгатай, имгүй гүү, нас бие гүйцсэн сувай, хонгор зүсмийн зүүн талынхаа гуян дээр уйлан тамгатай, имгүй гүү, нас бие гүйцсэн сувай бор хээр зүсмийн, зүүн талынхаа гуян дээр арлан тамгатай имгүй гүү, хүрэн зүсмийн, баруун талынхаа гуян дээр дугуй хас тамгатай, имгүй охин даага, шүдлэн насны, сартай хээр зүсмийн зүүн талынхаа гуян дээр хөндлөн хайруулан тамгатай, имгүй байдсан гүү, шүдлэн насны, хүрэн халзан зүсмийн, зүүн талынхаа гуян дээр чандмана тамгатай, имгүй байдсан гүү зэрэг 6 тооны адуугаа 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 2018 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Төгс гэх газраас хулгайд алдсан. Манай адууг манай баз дүү А малладаг юм. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 12-13 цагийн орчимд А над руу утсаар холбогдож хэлсэн. Гэтэл манай нутгийн Ж гэх ах 14-15 цагийн үед гадуур ажилтай явж байгаад “Спорт сургууль”-ийн орчимд хүрэн халзан зүсмийн гүү зэрэг 4 тооны адууг харсан байсан. Ингээд надад хэлсэн. Тэгээд яваад очтол “Спорт сургууль”-ийн ертөнцийн зүгээр хойд талд дээрх 4 тооны адуу байж байсан. Сааралтсан, маш их хөлс гарч хатсан байдалтай байсан. Тэгээд хулгайлж авч ирсэн хүнийг нь ирж авч байж магадгүй гэж бодоод ойр хавьд нь хараад 18 цаг болгосон. Түүнээс хойш манай дүү Н, Т нар Пронтер маркийн автомашинтай үлдэж харсан. Гэтэл 19-20 цагийн үед мотоцикльтой 2 хүн ирээд туухаар нь араас нь очих гэтэл уг хоёр хүн зугтчихсан гэсэн. Уг хүмүүсийг Цогт-Уул хороолол руу оруулаад алдчихсан байсан. Т ганцаараа хөөсөн гэсэн. Уг хүмүүсийг харвал танина гэсэн. Уг хүмүүсийн унаж явсан мотоцикль нь 02-39 АРЗ гэсэн улсын дугаартай байсан гэсэн. Мөн хөх өнгийн хамгаалалтын малгай өмссөн байсан гэсэн. Мотоциклийн ард нь эмэгтэй хүн сууж явсан байсан. Манай дээрх 6 тооны адуу зүүн аймгуудаас ирсэн адуу байгаа юм. Булган сумын Тамир багийн нутгаар бэлчдэг. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг руу орж ирдэггүй юм. Дээрх адуунууд Булган сумын нутагт орж ирээд 2 жил шахам болж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Тийн мэдүүлсэн: ...Манай ах Т нь 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 2018 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Төгс гэх газраас нас бие гүйцсэн сувай хонгор зүсмийн зүүн талынхаа гуян дээр ширээтэй онгин тамгатай, имгүй гүү, нас бие гүйцсэн сувай, хонгор зүсмийн зүүн талынхаа гуян дээр уйлан тамгатай, имгүй гүү, нас бие гүйцсэн сувай бор хээр зүсмийн, зүүн талынхаа гуян дээр арлан тамгатай имгүй гүү, хүрэн зүсмийн, баруун талынхаа гуян дээр дугуй хас тамгатай, имгүй охин даага, шүдлэн насны, сартай хээр зүсмийн зүүн талынхаа гуян дээр хөндлөн хайруулан тамгатай, имгүй байдсан гүү, шүдлэн насны, хүрэн халзан зүсмийн, зүүн талынхаа гуян дээр чандмана тамгатай, имгүй байдсан гүү зэрэг 6 тооны адууг хулгайд алдсан. Энэ талаар нь түүний эхнэр И нь надад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэлсэн. Тэгээд 4 тооны адууг нь “Спорт сургууль”-ийн хойд талд байна гэхээр нь би 18 цагийн үед дүү Н хамтаар очсон. Намайг очиход И нь адуун дээрээ бага насны хүүхдийнхээ хамтаар байж байсан. Тэгээд И хүүхэдтэйгээ гэр рүүгээ яваад Н бид хоёр үлдсэн. Ныг ганцааранг нь үлдээчихээд Донойн хонхороор явж 2 тооны хонгор зүсмийн гүүг нь хайж байгаад буцаад ирсэн. Тэгээд бид хоёр хэсэг холуур явж байгаад буцаад “Спорт сургууль” руу явж байтал 4 тооны адуу шогшоод гараад ирсэн. Тэгээд бид хоёр хажуугаар нь гараад хэсэг явж байгаад буцаад араас нь очтол мотоцикльтой хоёр хүн туучихсан явсан ба эмэгтэй хүн нь явган тууж явсан юм. Тэгээд мотоцикль дээрээ суугаад зугтаачихсан. Уг хоёр хүнийг харвал танина. Унаж явсан мотоцикль нь 02-39 АРЗ гэсэн улсын дугаартай мотоцикль байсан. Тухайн мотоциклийг Наранбулагаас хөөгөөд Цогт-Уулын нарийн гудамж руу оруулаад алдчихсан юм. Хүрэн халзан зүсмийн байдсан гүү, сартай хээр зүсмийн байдсан гүү, бор хээр зүсмийн гүү, хүрэн зүсмийн даага зэргийг олж авсан. 2 хонгор зүсмийн гүүг нь олж авч чадаагүй. Уг адууг нь “Спорт сургууль”-ийн хойд талд байхыг нь хамгийн түрүүнд манай нутгийн Ж гэх ах хараад Ид хэлсэн байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.А мэдүүлсэн: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Мгэрт ганцаараа өөрийнхөө эзэмшлийн улаан шаргал өнгийн Даюун маркийн 02-39 АРЗ улсын дугаартай мотоцикльтойгоо 15-17 цагийн орчимд очсон. Тухайн үед Мгэрт Мэхнэр Б бид хоёр хүүхдийнх нь хамтаар байж байсан. Би Мгэрт ус авахаар худаг руу яваад буцаад иртэл Аагий гэх хүн ирчихсэн байсан. Үүний дараахан М гэртээ ирсэн. Ингээд ойр зуурын юм ярьж байгаад М, Аагий бид гурав пиво хувааж уусан. Уг пивийг М худалдаж авсан. Ингээд пиво уусны дараа намайг явах гэтэл М надад хандаж “Спорт сургууль”-ийн хажууд байгаа 4 тооны адууг зүүн тийш нь эргүүлээд орхичих гэсэн. Би түүнд хандаж пиво уучихсан болохгүй, цагдаа байж магадгүй гэсэн. Гэтэл М нь манай эхнэртэй хамт явчих гэсэн. Ингээд л Мэхнэр Б бид хоёр “Спорт сургууль”-ийн хажууд ирээд уг 4 тооны адууны зүүн талд нилээн зайтай очоод зогстол Б мотоциклиос буугаад уг адуунуудыг Наранбулаг руу туусан юм. Би эхнэртэйгээ утсаар ярьчихаад Бийн араас нь очоод Бд хандаж явъя суу гээд суулгасан. Ингээд хөдөлтөл машин ойртоод ирсэн, би уг автомашиныг цагдаа байж магадгүй гээд зугтаасан юм. Бараандуу адуунууд байх шиг байсан. Тухайн үед ойролцоогоор 19 цаг л болж байсан байх. Бүрэнхий болж байсан юм. Миний эзэмшлийн улаан шаргал өнгийн 02-39 АРЗ улсын дугаартай, Даюун маркийн мотоцикль байсан. Би уг мотоциклийг зүс таних хүнээс 2018 оны 02-03 сарын үед худалдаж авч байсан юм. Мотоциклийн гэрчилгээн дээр хөх өнгийн “Бүргэд” маркийн мотоцикль гэж бичигдсэн байдаг. Би хүнээс 300.000 төрөгөөр худалдаж авсан юм. М уг адуунуудыг манай өөрийн адуу байгаа юм гэж байсан. Ямар учраас зүүн тийш нь болго гэснийг мэдэхгүй байна. Би Бортолгой, Цогт-Уулын чиглэлд зугтсан. Эргээд Мгэрт очоод автомашинд хөөгдсөн талаараа хэлсэн. Цагдаа юм шиг байна лээ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Бийн мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 31-нээс 2018 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө М хаана байсан талаар мэдэхгүй байна. М нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө үүрээр цагийг нь санахгүй байна, гэртээ орж ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10-11 цагийн орчим шиг санагдаж байна, цагийг нь нарийн санахгүй байна, М гэрээсээ мотоцикльтой явсан. Ингээд манай нөхөр ганцаараа яваад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний үүрээр ганцаараа гэртээ ирсэн бөгөөд хэсэг унтаж байгаад 10-11 цагийн орчим ганцаараа мотоциклио унаад явсан. Би гэртээ хоёр хүүхдийнхээ хамтаар үлдсэн. 15-16 цагийн орчимд А мотоцикльтой ирсэн. А араас Аагий ах ирсэн. Удалгүй М ганцаараа ирсэн. Тэгээд М нь А бид хоёр хандаж “Спорт сургууль”-ийн хажууд 4 тооны адуу байгаа зүүн тийш нь болгоод орхичих гэсэн. Үүнийх нь дагуу бүрий тасарч байхад А бид хоёр А мотоцикльтой очоод уг 4 тооны адууг гэр рүүгээ буюу “Спорт сургууль”-ийн хажуу талаас зүүн тийш нь туугаад явж байтал А бид хоёрын араас автомашинтай хүн хөөсөн. А бид хоёр зугтсан юм. Ингээд гэртээ удалгүй очсон. Машинтай хүнд хөөгдсөн талаараа Мхэлэхэд М нь А бид хоёр юм хэлэхгүй байсан. Би Мэс ямар учиртай адуу юм бэ, надад хэцүү байна гэж хэлсэн. М юу ч хэлэхгүй байсан. А бид хоёр араас хөөхөөр нь л зугтаасан. А л суу хоёулаа явъя гэхээр нь ард нь суусан. Ингээд уг автомашин А бид хоёрыг хөөсөн ба А зугтаад явсан. Би А хойд талд сууж явсан. Тухайн үед А пиво уучихсан байсан. Мөн уг адууг би явган туусан, харин А мотоцикльтойгоо тууж явсан. Би ямар зүстэй адуу байсан талаар мэдэхгүй, би адуу малын зүс, им, тамга, насыг мэдэхгүй. Бид хоёр А улаан шаргал өнгийн 02-39 АРЗ улсын дугаартай, марк нь тодорхойгүй мотоцикльтой явсан. Манай гэрийн зүүн талд гол байдаг бөгөөд уг адууг зүүн талын гол руу оруулчих гэсэн. Хаанаас, хэзээ, хэн, ямар байдлаар уг адууг авч ирснийг мэдэхгүй байна. Хэний адуу гэдгийг ч сайн мэдэхгүй байна. Тухайн үед Аагий ах болон М хоёр хүүхдийнхээ хамт байсан, өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/

           Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Б мэдүүлсэн: ...Би Мэс 2018 оны 11 сарын эхээр улаан өнгийн, улсын дугааргүй Мустанг-5 маркийн хуучин мотоциклийг 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ мотоциклийг битүүмжилж байгаа учир миний хохирлыг барагдуулж өгнө үү. Би өөрийн мотоциклио авмаар байна. Өөр ямар нэгэн зүйл байхгүй. А.Мүйлдсэн хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би 200.000 төгрөгөөр авсан, мөнгийг нь өгсөн, Ммотоцикль нь 500.000 төгрөг хүрэхээргүй мотоцикль байгаа юм. Мотоциклио авчихвал өөр ямар нэгэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

 

           Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Ммэдүүлсэн: ...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн адууг ганцаараа хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна. Миний хэрэгт хэн нэгэн хүн оролцоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/

Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04 , 74 /

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 269 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 хуу/

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 313 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38 хуу/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 76 хуу/

Хутга, ногтонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 77 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57 хуу/ зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Тамир баг Төгс гэх газраас иргэн Б.Тийн эзэмшлийн 6 тооны адуу хулгайлагдаж, иргэн Б.Тт 3.150.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч А.М нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Тамир баг Төгс гэх газраас иргэн Б.Тийн эзэмшлийн 6 тооны адууг хулгайлж, иргэн Б.Тт 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Тийн мэдүүлсэн “2018 оны 10 дугаар сарын 31-нээс 2018 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Төгс гэх газраас 6 тооны адуугаа хулгайд алдсан. Уг адуунаас хүрэн халзан зүсмийн байдсан гүү, сартай хээр зүсмийн байдсан гүү, бор хээр зүсмийн гүү, хүрэн зүсмийн даага зэрэг 4 тооны адуугаа 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 15-16 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг “Спорт сургууль”-ийн ертөнцийн зүгээр хойд талаас олж авсан байсан. Хонгор зүсмийн 2 тооны гүү нь байхгүй болсон байсан гэсэн. Ингээд тандаад байтал оройны 19-20 цагийн орчимд мотоцикль унасан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн уг 4 тооны адууг туухаар нь манай дүү болох Т машинтай очиж явтал уг хүмүүс нь зугтаачихсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Игийн мэдүүлсэн “манайх нас бие гүйцсэн сувай хонгор зүсмийн зүүн талынхаа гуян дээр ширээтэй онгин тамгатай, имгүй гүү, нас бие гүйцсэн сувай, хонгор зүсмийн зүүн талынхаа гуян дээр уйлан тамгатай, имгүй гүү, нас бие гүйцсэн сувай бор хээр зүсмийн, зүүн талынхаа гуян дээр арлан тамгатай имгүй гүү, хүрэн зүсмийн, баруун талынхаа гуян дээр дугуй хас тамгатай, имгүй охин даага, шүдлэн насны, сартай хээр зүсмийн зүүн талынхаа гуян дээр хөндлөн хайруулан тамгатай, имгүй байдсан гүү, шүдлэн насны, хүрэн халзан зүсмийн, зүүн талынхаа гуян дээр чандмана тамгатай, имгүй байдсан гүү зэрэг 6 тооны адуугаа 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 2018 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Төгс гэх газраас хулгайд алдсан. Гэтэл манай нутгийн Ж гэх ах 14-15 цагийн үед гадуур ажилтай явж байгаад “Спорт сургууль”-ийн орчимд хүрэн халзан зүсмийн гүү зэрэг 4 тооны адууг харсан байсан. Тэгээд яваад очтол “Спорт сургууль”-ийн ертөнцийн зүгээр хойд талд дээрх 4 тооны адуу байж байсан. Сааралтсан, маш их хөлс гарч хатсан байдалтай байсан. Тэгээд хулгайлж авч ирсэн хүнийг нь ирж авч магадгүй гэж бодоод ойр хавьд нь хараад 18 цаг болгосон. Түүнээс хойш манай дүү Н, Т нар Пронтер маркийн автомашинтай үлдэж харсан. Гэтэл 19-20 цагийн үед мотоцикльтой 2 хүн ирээд туухаар нь араас нь очих гэтэл уг хоёр хүн зугтаачихсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Тийн мэдүүлсэн “манай ах Т нь 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 2018 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Төгс гэх газраас нас бие гүйцсэн сувай хонгор зүсмийн зүүн талынхаа гуян дээр ширээтэй онгин тамгатай, имгүй гүү, нас бие гүйцсэн сувай, хонгор зүсмийн зүүн талынхаа гуян дээр уйлан тамгатай, имгүй гүү, нас бие гүйцсэн сувай бор хээр зүсмийн, зүүн талынхаа гуян дээр арлан тамгатай имгүй гүү, хүрэн зүсмийн, баруун талынхаа гуян дээр дугуй хас тамгатай, имгүй охин даага, шүдлэн насны, сартай хээр зүсмийн зүүн талынхаа гуян дээр хөндлөн хайруулан тамгатай, имгүй байдсан гүү, шүдлэн насны, хүрэн халзан зүсмийн, зүүн талынхаа гуян дээр чандмана тамгатай, имгүй байдсан гүү зэрэг 6 тооны адууг хулгайд алдсан. 4 тооны адууг нь “Спорт сургууль”-ийн хойд талд байна гэхээр нь би 18 цагийн үед дүү Н хамтаар очсон. Намайг очиход И нь адуун дээрээ бага насны хүүхдийнхээ хамтаар байж байсан. Бид хоёр хажуугаар нь гараад хэсэг явж байгаад буцаад араас нь очтол мотоцикльтой хоёр хүн туучихсан явсан ба эмэгтэй хүн нь явган тууж явсан юм. Тэгээд мотоцикль дээрээ суугаад зугтаачихсан" гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, мөрдөн байцаалтын шатанд гэрч З.А мэдүүлсэн “М надад хандаж “Спорт сургууль”-ийн хажууд байгаа 4 тооны адууг зүүн тийш нь эргүүлээд орхичих гэсэн. Би түүнд хандаж пиво уучихсан болохгүй, цагдаа байж магадгүй гэсэн. Гэтэл М нь манай эхнэртэй хамт явчих гэсэн. Ингээд л Мэхнэр Б бид хоёр “Спорт сургууль”-ийн хажууд ирээд уг 4 тооны адууны зүүн талд нилээн зайтай очоод зогстол Б мотоциклиос буугаад уг адуунуудыг Наранбулаг руу туусан юм. Би эхнэртэйгээ утсаар ярьчихаад Бийн араас нь очоод Бд хандаж явъя суу гээд суулгасан. Ингээд хөдөлтөл машин ойртоод ирсэн, би уг автомашиныг цагдаа байж магадгүй гээд зугтаасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Бийн мэдүүлсэн “М нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө үүрээр цагийг нь санахгүй байна, гэртээ орж ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10-11 цагийн орчим шиг санагдаж байна, цагийг нь нарийн санахгүй байна, М гэрээсээ мотоцикльтой явсан. Ингээд манай нөхөр ганцаараа яваад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний үүрээр ганцаараа гэртээ ирсэн бөгөөд хэсэг унтаж байгаад 10-11 цагийн орчим ганцаараа мотоциклио унаад явсан. М нь А бид хоёр хандаж “Спорт сургууль”-ийн хажууд 4 тооны адуу байгаа зүүн тийш нь болгоод орхичих гэсэн. Үүнийх нь дагуу бүрий тасарч байхад А бид хоёр А мотоцикльтой очоод уг 4 тооны адууг гэр рүүгээ буюу “Спорт сургууль”-ийн хажуу талаас зүүн тийш нь туугаад явж байтал А бид хоёрын араас автомашинтай хүн хөөхөөр нь А бид хоёр зугтсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/, мөрдөн байцаалтын шатанд А.Мяллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн адууг ганцаараа хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Бовогт А Мбусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Мбичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, ногт 1 ширхэг зэргийг устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч А.Мгэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Мустанг-5 маркийн мотоцикль буюу мотоциклийг хураах боломжгүй тохиолдолд түүний үнэ 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг хурааж улсын орлогод оруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мэс 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 0.. дугаар багийн.. тоотод оршин суух Х- овогт Б-гийн Т /РД:../-т, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн.. тоотод оршин суух М- овогт Д-гийн Б /РД:../-т тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

           Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв. 

             Шүүгдэгч А.МЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бовогт А Мбусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М300 /гурван зуу/ цагийн хугацаагаар Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мэс 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .. дугаар багийн .. тоотод оршин суух Х-н овогт Б-гийн Т /РД:../-т, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн .. тоотод оршин суух М-овогт Д-ийн Б /РД:../-т тус тус олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мгэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Мустанг-5 маркийн мотоцикль буюу мотоциклийг хураах боломжгүй тохиолдолд түүний үнэ 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг хурааж улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, ногт 1 ширхэг зэргийг устгасугай.

7. Шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Мбичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Мхувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ