Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/73

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгч: Д.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Д Ст холбогдох 1812006330069 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: С овогт Д С /РД:../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.С нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын.. гэх газар гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн эхнэр Б.Р эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812006330069 дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Р мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед Архангай аймгийн ..багийн нутагт байрлах гэрээсээ өөрийн нөхөр Сын хамт сумын төв рүү орохоор мотоцикльтой явсан. Нөхөр бид хоёр гэрээсээ гарахаасаа өмнө гэр бүлийн асуудлаас болж хоорондоо маргалдсан байсан юм. Нөхөр бид хоёр Богч гэх газар явж байгаад хоорондоо дахиад хэрэлдсэн чинь манай нөхөр С мотоциклио зогсоолгүй мотоцикль дээрээ байхдаа жолоогоо хаяад гэнэт эргэж хараад миний цээж рүү тохойгоороо цохисон чинь би мотоцикль дээрээс унасан. Би унахдаа толгойны ар хэсгээрээ саваад унасан. С намайг газар унасан чинь хохино, больж гээд намайг доромжлоод байсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ харих гээд явган алхсан чинь С мотоциклио асаагаад араас ирээд миний нүүр рүү гараараа цохитол миний хамраас цус гарсан. Би хамрын цусаа тогтоох гэсэн чинь мотоциклийн ард хурдан морд гээд намайг дарамтлаад байсан. Би арай гэж хамрын цусаа тогтоогоод ард нь мордсон чинь сумын төв рүү явсан бөгөөд замдаа намайг доромжлоод байсан. Би сумын төв рүү ороод Сыг аргалж байгаад салж яваад цагдаад дуудлага өгч, эмнэлэг рүү орж үзүүлсэн. Манай нөхөр С намайг гэр орны ажил хийхгүй байна, юм хийсэн байсан ч олигтой ажлаа хийж чадахгүй гээд үглээд дарамтлаад байдаг болохоор нь би урдаас нь хэрэлддэг байсан. Намайг зоддог өдөр өвлийн идэшнээс болоод хоорондоо маргалдаад, тэр асуудлаас болоод намайг зодсон. С мотоцикль дээрээ явж байхдаа баруун гарын тохойгоороо миний цээж хэсэг рүү цохисон. Би цохиулаад хойшоо саваад мотоцикль дээрээс унасан бөгөөд унахдаа толгойгоороо газар савж унасан. Дараа нь гараараа миний нүд, хамар хэсэг рүү нэг удаа цохисон. С бид хоёр 2011 онд гэр бүл болсон. Тэр цагаас хойш намайг хэл амаар доромжлоод дарамталдаг болсон. Намайг гэр орны ажил хийсэнгүй гээд цохиж, зоддог байсан. Миний биед хүнд гэмтэл учруулж байгаагүй, харин толгой руу цохиж тархи хөдөлгөх зэрэг хөнгөн гэмтэл учруулж байсан. Надад байнга харгис, хэрцгий ханддаг байсан. Манай нөхөр С надад мөнгө төгрөг огт өгдөггүй, би юм авахаараа мөнгө гуйж байж бага зэрэг мөнгө авдаг. Би маш их гомдолтой байна. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Х мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай төрсөн дүү Р Архангай аймгийн Цэнхэр сумын төвөөс над руу утсаар яриад манай нөхөр С намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би машинтай Цэнхэр сум руу орж Рыг аваад аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлээд тэр шөнөдөө эмнэлэгт хоносон. Маргааш нь эмнэлэгт үзүүлээд эмчилгээ бичүүлээд гэрээр эмчилгээ хийлгэсэн. Идэшнээсээ болоод хоорондоо маргалдаад тэгээд зодсон гэсэн. Намайг Цэнхэр сумын эмнэлэгт очиж Рыг авах үед нуруугаар нь хатгуулж өвдөөд босч явж чадахгүй, зүүн талын нүд нь хөхрөөд хавдсан байсан. Мөн баруун талын шанаа нь зулгараад хавдсан байсан. Өөр гэмтэл байгаагүй. Манай дүү Р Стай гэр бүл болоод 6-7 жил болж байгаа. Гэр бүл болсноос хойш хоорондоо хэрэлдэж, маргалдах асуудал их гардаг байсан. Миний мэдэж байгаагаар 2015 онд, яг хэдэн сар байсныг нь санахгүй байна, С Р хоолойг боогоод, гарыг нь базаад, хоолой, гар хэсгийг нь хөх, эрээн болгосон байсан. Тэрнээс хойш 2016 оны зун байсан байх С Р хоёр хоорондоо хэрэлдэж байснаа С мотоциклиороо Рыг дайраад унагааж байсан. Тухайн үед Р хөл нь халцраад хавдсан, нуруу хэсэг нь хөхөрсөн байсан. Хөдөө байсан учир эмнэлэгт үзүүлж чадаагүй юм. Р биед учирсан гэмтэл нь 20 гаруй хоногийн дараа гайгүй болж байсан. Р өөрөө надад С намайг байнга зодож дарамталдаг гэж ярьдаг байсан. Р зодуулсан үедээ эмнэлэгт үзүүлж байсан тохиолдол байхгүй. Гэхдээ Ст зодуулж бэртэж, гэмтэж байсан тохиолдол байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн: ...Миний санаж байгаагаар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үед байсан байх, манай хүргэн С, охин Р хоёр сумын төв рүү явсан. Тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгтэл өдөр 15 цагийн үед манай эхнэр Н хүргэн, охин хоёроо сумын төв рүү орсон байна уу гэж асуухаар Ртай утсаар ярьсан чинь замдаа хэрүүл хийгээд, зодоон хийсэн байсан. Би охин Ртайгаа утсаар яриагүй болохоор яг юу болсон талаар мэдэхгүй байна. С, Р хоёр орой 18 цагийн үед сумын төв рүү орсон байсан. С Рыг зодсон гэсэн. Р бие нь өвдөөд сумын эмнэлэгт очиж үзүүлсэн байсан. Р Ст зодуулснаас болоод Архангай аймгийн төвд 10 хоног эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. С Р хоёр гэр бүл болсноосоо хойш их хэрэлддэг болсон. Гэхдээ бид нарын хажууд зодож, цохиж байгаагүй. Бид нараас далдуур гар хүрдэг юм шиг байна лээ. Хоорондоо их л хэрүүл хийдэг. Яг ямар зүйлээс болж хэрэлдэж, маргалддаг болохыг мэдэхгүй. С Рыг зодож, цохиж биед нь гэмтэл учруулж байгаагүй, эмнэлэгт үзүүлж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Нгийн мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр байсан байх, манай охин Р нөхөр Сын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багт байх гэрээсээ Цэнхэр сумын төв рүү явсан. Тэр хоёр гэрээсээ явахаасаа өмнө хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгсэн чинь өдөр 15 цагийн үед би охин Ртай утсаар ярьсан чинь сумын төв рүү ороогүй, замдаа явж байгаад С намайг зодоод байна гэж ярьсан. Би юу болсон юм гэж асуутал уйлаад юм ярихгүй байсан. Орой 18 цагийн үед сумын төв рүү орсон байна гэж Р ярихаар нь сумын эмнэлэгт үзүүл, тэгээд цагдаад өргөдөл өг гэж хэлсэн. Миний охин Р сумын эмнэлэгт үзүүлчихээд аймгийн төв рүү эгчтэйгээ хамт явсан байсан. Маргаашнаас нь аймгийн эмнэлэгт хэвтээд 10 хоносон. С Рыг хэрхэн зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Ямар ч байсан мотоцикльтойгоо унасан гэсэн. Р нуруугаар нь хатгаж өвдөөд хөдөлж чадахгүй байна гэж надтай утсаар ярихдаа хэлсэн. С, Р хоёр хоорондоо хэрүүл маргаан их хийдэг. Гэр бүл болсны дараагаас манай охин Р надад хэлэхдээ манай нөхөр С агсан тавиад байна гэж ярьдаг байсан. Тэгээд сүүлдээ манай хаяанд ирж буусан. Манай хаяанд бууснаас хойш зодож, цохиж байгаагүй. Хааяа хэрүүл хийдэг байсан. Гэхдээ манай охин Р ярьснаар бол бид нарын нүднээс далдуур гар хүрдэг байж магадгүй юм шиг байна лээ. 2 жилийн өмнө байх С манай охин Рыг мотоцикльтойгоо мөргөх гэж хөөж элдэж байсан гэсэн. Би тухайн үед тэр үйлдлийг нь хараагүй болохоор сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Сын мэдүүлсэн: ...Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Би өөрийн эхнэр Р биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эхнэр Р хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Богч гэх газар байрлах гэрээсээ сумын төв рүү орохоор гарсан. Гэрээс гарах үед манай эхнэр бид хоёр гэрийн ажлаас болоод маргалдсан байсан. Тэгээд бид хоёр мотоцикльтой явж байсан чинь манай эхнэр Р сумын төв рүү явахаа болъё, гэр рүүгээ явъя гээд үглээд хэрүүл хийгээд, миний араас толгой руу 2-3 удаа цохисон. Би гараараа хаах гэж байгаад мотоцикльтойгоо унасан. Тэгсэн чинь манай эхнэр Р босч ирснээ чулуу авч над руу шидэхээр нь миний уур хүрээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Р харина гээд буцаад гэр рүүгээ алхахаар нь би мотоциклио босгоод асааж унаад, араас нь очоод мотоцикль дээрээ эхнэрээ суулгаад сумын төв рүү явсан. Өөр зүйл болоогүй. Бид ойролцоогоор 20 км/цагийн хурдтай явж байсан бөгөөд зөөлөн явж байсан учраас эхнэр, бид хоёр мотоцикль дээрээсээ унах үед гэмтээгүй. Р миний толгойны ар хэсэгт 2-3 удаа цохисон. Миний биед гэмтэл учраагүй. Би мотоцикль дээрээ явж байхдаа цээж хэсэг рүү нь гараараа нэг удаа тохойлдсон. Зүүн талын нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Өөр газар цохиогүй. Р зүүн нүд нь хавдсан. Өөр гэмтэл учраагүй. Сумын төв рүү орсон чинь нуруугаар өвдөөд байна гээд байсан. Би өмнө нь Рыг цохиж, зодож байгаагүй. Гэр орны асуудлаас болоод хоорондоо хэрэлдэж маргалдах асуудал гардаг байсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 589 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Б.Р биед баруун шанаа, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар тархи доргилт гэмтэл нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. Б.Р нь сээр /th9/ бүсэлхийн нугалмын /L2, 3, 4/ их биеийн урд ирмэгт Шморлын ивэрхий, яс ургалт архаг өөрчлөлттэй байна. Энэ нь гэмтэлтэй хамаагүй боловч нуруунд ачаалал өгөх, доргих үед нуруугаар өвдөх зовиур илэрч болно...гэх дүгнэлт /хх-ийн 19 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 49 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын ... гэх газар Б.Р эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Д.С нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Богч гэх газар гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн эхнэр Б.Р эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Р мэдүүлсэн “нөхөр бид хоёр Богч гэх газар явж байгаад хоорондоо дахиад хэрэлдсэн чинь манай нөхөр С мотоциклио зогсоолгүй мотоцикль дээрээ байхдаа жолоогоо хаяад гэнэт эргэж хараад миний цээж рүү тохойгоороо цохисон чинь би мотоцикль дээрээс унасан. Би унахдаа толгойны ар хэсгээрээ саваад унасан. С намайг газар унасан чинь хохино, больж гээд намайг доромжлоод байсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ харих гээд явган алхсан чинь С мотоциклио асаагаад араас ирээд миний нүүр рүү гараараа цохитол миний хамраас цус гарсан. Намайг зоддог өдөр өвлийн идэшнээс болоод хоорондоо маргалдаад, тэр асуудлаас болоод намайг зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Х мэдүүлсэн “2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай төрсөн дүү Р Архангай аймгийн Цэнхэр сумын төвөөс над руу утсаар яриад манай нөхөр С намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би машинтай Цэнхэр сум руу орж Рыг аваад аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлээд тэр шөнөдөө эмнэлэгт хоносон. Маргааш нь эмнэлэгт үзүүлээд эмчилгээ бичүүлээд гэрээр эмчилгээ хийлгэсэн. Идэшнээсээ болоод хоорондоо маргалдаад тэгээд зодсон гэсэн. Намайг Цэнхэр сумын эмнэлэгт очиж Рыг авах үед нуруугаар нь хатгуулж өвдөөд босч явж чадахгүй, зүүн талын нүд нь хөхрөөд хавдсан байсан. Мөн баруун талын шанаа нь зулгараад хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн “15 цагийн үед манай эхнэр Н хүргэн, охин хоёроо сумын төв рүү орсон байна уу гэж асуухаар Ртай утсаар ярьсан чинь замдаа хэрүүл хийгээд, зодоон хийсэн байсан. С Рыг зодсон гэсэн. Р бие нь өвдөөд сумын эмнэлэгт очиж үзүүлсэн байсан. Р Ст зодуулснаас болоод Архангай аймгийн төвд 10 хоног эмчилгээ хийлгэж байгаад ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Нгийн мэдүүлсэн “өдөр 15 цагийн үед би охин Ртай утсаар ярьсан чинь сумын төв рүү ороогүй, замдаа явж байгаад С намайг зодоод байна гэж ярьсан. Миний охин Р сумын эмнэлэгт үзүүлчихээд аймгийн төв рүү эгчтэйгээ хамт явсан байсан. Маргаашнаас нь аймгийн эмнэлэгт хэвтээд 10 хоносон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, мөрдөн байцаалтын шатанд Д.Сын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Би өөрийн эхнэр Р биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр мотоцикльтой явж байсан чинь манай эхнэр Р сумын төв рүү явахаа болъё, гэр рүүгээ явъя гээд үглээд хэрүүл хийгээд, миний араас толгой руу 2-3 удаа цохисон. Би гараараа хаах гэж байгаад мотоцикльтойгоо унасан. Тэгсэн чинь манай эхнэр Р босч ирснээ чулуу авч над руу шидэхээр нь миний уур хүрээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Би мотоцикль дээрээ явж байхдаа цээж хэсэг рүү нь гараараа нэг удаа тохойлдсон. Зүүн талын нүд рүү нь гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32/, хохирогч Б.Р биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 589 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч С овогт Д Сыг гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Сын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Д.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Д Сыг гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ст оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 90.000 /ерэн мянга/ төгрөгөөр тооцож 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Сын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ