| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00378/И |
| Дугаар | 485 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 485
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлтэй “Жавхлант Чинжавхлан” ХХК-д холбогдох “633.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1 дүгээр багийн Бумбат гудамж 2-5 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант Чинжавхлан” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон 16 дугаар зүйлийн 6-д заасан заалтыг зөрчин 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 772.000 төгрөгний өртэй. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны 07 тоот захирамжаар 2015 оны 9 дүгээр 30-ны байдлаар шимтгэлийн авлага болох 646.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гаргуулан 2016 оны 4 сард 350.000 төгрөгний шимтгэлийн өр барагдуулсан болно.
“Жавхлант Чинжавхлан” ХХК нь 2015 оны 10,11,12 сард нэмж 126.000 төгрөгний шимтгэлийн авлага үүсгэсэн бөгөөд өмнөх шийдвэрийн үлдэгдэл 296.000 алданги 211.000 төгрөг нийт 633.000 төгрөгийг тус байгууллагаас гаргуулан нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү гэжээ.
“Жавхлант Чинжавхлан” ХХК-ны захирал С.Алтантуяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын хэлтэс нь “Жавхлант Чинжавхлан” ХХК-иас 633.000 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани нь 296.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 337.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 10-12 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Жавхлант Чинжавхлан” ХХК-иас “633.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч “Жавхлант Чинжавхлан” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 296.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж болох 19.640 төгрөгийн тал хувь буюу 9.820 төгрөгийг хариуцагч “Жавхлант Чинжавхлан” ХХК-иас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагнын нэхэмжлэлтэй С.Саруулсайханд холбогдох “1.584.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүрэн хэмжээгээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 40.300 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ