| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00384/И |
| Дугаар | 487 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 487
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Вишфанд банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй Д.Энхтуяад холбогдох “1.709.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Даваа овогтой Энхтуяа нь 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагын Сэлэнгэ салбараас 10702315 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 3.2 хувийн хүүтэй зээлж авсан. Одоогийн байдлаар нийт 1.700.000 төгрөгний төлбөртэй манай байгууллагыг хохироож байна. Зээлдэгч Д.Энхтуяаас үндсэн зээл 1.400.000 төгрөг, хүү нь 300.000 төгрөг, нотариатын төлбөр 9.000 төгрөг нийт 1.709.000 төгрөгиыг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Энхтуяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Даваа овогтой Энхтуяа миний бие нь Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн 1.709.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлж барагдуулна. Үүнд: 2016 оны 09 дүгээр сарын 30-нд 100.000 төгрөг, 10 дугаар сарын 30-нд 300.000 төгрөг, 11 дүгээр сарын 30-нд 500.000 төгрөг, 12 дугаар сарын 30-нд 809.000 төгрөгийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Д.Энхтуяагаас “1.709.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42.294 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21.147 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 21.147 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Вишфанд банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй Д.Энхтуяад холбогдох “1.709.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 42.294 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 21.147 төгрөгийг, үлдэх 21.147 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ