Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 101/2021/02269/И |
Дугаар | 210/МА2024/00276 |
Огноо | 2024-02-05 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2024/00276
2024 оны 02 сарын 05 өдөр Дуга 210/МА2024/00276
Н.З гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/04852 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Н.З гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Б д холбогдох,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/04852 шийдвэрийн
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-хххх дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, ххххх 186 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг хариуцагч Э.Б ын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Н.З , охин Б.Э , охин Б.Н нарт ногдох хувь нийт 92,625,000 төгрөгийг хариуцагч Э.Б аас гаргуулан нэхэмжлэгч Н.З , охин Б.Э , охин Б.Н нарт олгож,
эрхийн улсын бүртгэлийн Г-ххххх дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, ххх м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг хариуцагч Э.Б ын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Н.З , охин Б.Э , охин Б.Н нарт ногдох хувь нийт 9,973,819 төгрөгийг хариуцагч Э.Б аас гаргуулан нэхэмжлэгч Н.З , охин Б.Э , охин Б.Н нарт олгож,
эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, хххх тоот хаягт байршилтай, 26.4 м.кв талбайтай орон сууцны хариуцагч Э.Б д ногдох хувь 12,980,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.З гаас гаргуулан хариуцагч Э.Б д тус тус олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
С.ЭНХБАЯР