Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 00133

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өт холбогдох эрүүгийн 1938002300160 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвийн ард тал дээр иргэн Ц.П зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Өын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний мотоциклийг түлхээд унагаачихаар нь уурандаа тэр эгчийг татаж аваад 3-4 удаа алгадаж аваад татаж унагаасан. Унасан байхад нь хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн...Бид хоёр одоо эвлэрсэн байгаа...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Пмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би нөхөртэйгээ хамт тэр хоёр залуу дээр явж очоод эгч нь гар утсаа алдчихлаа, гар утсаараа ганц яриулаач гэж хэлэхэд дээлтэй банди нь та нар утсаар яах гэж байгаа юм бэ? гичий минь янхан минь гэж хэлснээ шууд нүүр лүү маань гараараа нэг удаа хүчтэй цохисон. Би тухайн үед цохиулаад шууд газарт унасан. Намайг унасан байхад тэр залуу миний толгойн дээр дэвсээд хэвлий рүү маань өшиглөсөн. Ингэж зодуулж байхад манай нөхөр Лхагвасүрэн, нөгөө намхан залуу хоёр салгасан. Тухайн үед манай нөхөр Лхагвасүрэн маань тэр хоёр залуугаас ах эгч хоёрыгоо явуулчихаач гээд амь гуйж байгаад зугтсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч А.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мотоцикльтой 2 залуу сууж байхаар нь утас байна уу, ярих гэсэн юм гэж асуухад нэг өндөр туранхай цайвар өнгийн дээлтэй залуу нь босч ирээд утас байхгүй пизда минь зайлаач гэж хэлээд эхнэрийн нүүр орчим руу цохиход эхнэр газар унасан. Тэгэхэд нь арай намхан нь миний толгой руу архины шилээр цохиод намайг унагаад гуя цээж рүү дэвсэж өшиглөсөн. Эхнэрийг зугатахад өндөр нь араас нь гүйж очоод унагаагаад бас өшиглөж цохиод байсан. Өндөр нь намхан залуугаа Тулгаа ах гэж дуудаад байсан. Тэгээд би босч ирээд мотоциклийнх нь толгойд байсан түлхүүрийг нь нуугаад эхнэр цагдаа дуудаж эмнэлэг орж толгойдоо оёдол тавиулсан. Духны орчимд нь хагарсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 135 дугаартай:

       1. 2 Ц.Пбиед духанд шарх, баруун, зүүн зовхи болон зүүн бугалганд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, 1 ширхэг үүдэн шүдэнд сулрал, доод уруулын салстад язралт, хамрын ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

       3. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.

       4. Ц.Пбиед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 30 дугаар хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 44-51 дүгээр хуудас/,

       Хохирогч Ц.Пнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938002300160 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвийн ард тал дээр иргэн Ц.П зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Өын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ц.Пмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 8-15-р хуудас/, гэрч А.Л-ийн /ХХ-ийн 15-16-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 135 дугаар дүгнэлт /ХХ-ийн 30-р хуудас/, хохирогч Ц.Пшүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Ө нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 51 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Ц.Пнь шүүгдэгчтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1938002300160 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.Өхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Бэсүд Б.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1938002300160 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР