| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00398/и |
| Дугаар | 00455 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 00455
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 11-25 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ТВ71051205, Борлууд овогтой Балжиннямын Түмэндэмбэрэл,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 11-25 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ70042217, Зуунтай овогтой Егнэнгийн Отгонжаргал нарт холбогдох,
Зээлдэгч Е.Отгонжаргал, Б.Түмэндэмбэрэл нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 22.780.944 төгрөг, зээлийн хүү 941.100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 455 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 23.730.989 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө болон бусад эд хөрөнгө, бүх төрлийн орлогын эх үүсвэрээр зээлийн төлбөрийг барагдуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төгсжаргал, хариуцагч Е.Отгонжаргал, Б.Түмэндэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Пүрэвхүү, Ж.Төгсжаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Е.Отгонжаргал нь тус банкнаас 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 1660002383 тоот зээлийн гэрээг байгуулан 23.000.000 төгрөгийг хашаа, байшин барих зориулалтаар 120 сарын хугацаатай, 1.7 хувийн хүүтэйгээр, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1250021618 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 2.5 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс аймаг, Улаангом сумын 11 дүгээр багийн 11-25 тоотод орших 91 м.кв хувийн орон сууц, граж /гд-000187004 Ү-1520003522/, 732.21 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрын хамт /гд-000044137 г-1520000810/, Увс, Улаангом сумын 6-р баг спиртын заводын хажуу талд 0.7 га төмс хүнсний ногооны зориулалттай эзэмших эрхтэй газар /ГД-0405972/ тус тус барьцаалуулж авсан болно. Зээлдэгч нар нь эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн төлбөрөө төлөхдөө 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна. Зээл төлөхийг шаардаж удаа дараа уулзаж, шаардах хуудас хүргүүлсэн. Шаардах хуудас дээрх хугацаа өнгөрч зээлээ төлөхийг шаардахад шүүхийн байгууллагаар шийдүүлнэ гээд зээл төлөхгүй байгаа. Зээлдэгч болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгчтэй өмнө нь зээл төлүүлэх талаар удаа дараа шаардаж уулзаж, зээл төлөх бүхий л нөхцөл бололцоогоор банкны зүгээс ханган ажилласан боловч банкны зээлийг төлөхөөс зайлсхийж байна. 2016 оны 3 дугаар сарын 31-ний төлбөрөөс хойш дахин зээлийн төлбөр хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа болно. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа нь Банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь хэсэгт заасан “Зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй”, 3.2.5 дахь хэсэгт заасан “Банкнаас зээлийн хяналт хийх бүхий л бололцоог хангаж, шаардсан, мэдээ мэдээллийг гаргаж өгнө”, 3.2.6 дахь хэсэгт “Бизнесийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөх, өөр зээлдүүлэгчээс давхар зээл авах тохиолдолд Банкинд урьдчилан 10-аас доошгүй өдрийн өмнө мэдэгдэж бичгээр зөвшөөрөл авна...” гэсэн заалтуудаар хүлээсэн үүргээ тус тус зөрчсөн байх тул Банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэл гаргах өдрийн /2016.05.26/ байдлаар Е.Отгонжаргал, Б.Түмэндэмбэрэл нарын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 22.780.944 төгрөг, зээлийн хүү 941.100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 445 төгрөг, нийт 23.722.489 төгрөг төлөх үүрэгтэй байгаа. Мөн түүнчлэн зээлийн гэрээ, хавсралтуудыг нотариатаар баталгаажуулсны зардал 8.500 төгрөг зарцуулсан тул нийт 23.730.989 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж өгнө үү. Мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө болон бусад эд хөрөнгө, бүх төрлийн орлогын эх үүсвэрээр зээлийн төлбөрийг барагдуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Е.Отгонжаргал, Б.Түмэндэмбэрэл нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Е.Отгонжаргал миний бие болон эхнэр Б.Түмэндэмбэрэлийн хамт 2013 оны 6 дугаар сард Хас банкнаас хашаандаа байшин барьж тохижуулах зорилгоор 23.000.000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээл авсан. Тухайн зээлээ сар бүр 450.000 төгрөгөөс 485.000 төгрөгөөр төлж явдаг байсан. Тэгээд манайх Хас банкинд 2016 оны 3 дугаар сард зээлийн төлбөр нийт 14.696.800 төгрөг төлсөн байдаг юм. 2016 оны 3 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлтөө төлж чадахгүй болж өнөөдрийг хүрсэн билээ. Зээлээ яагаад төлж чадахгүй байна гэхээр манайх ам бүл 6, нөхөр Е.Отгонжаргал ажилгүй, дээр нь 2 оюунтан хүүхэдтэй, ганцхан Б.Түмэндэмбэрэл ажил хийдэг ба цалингийн зээлтэй. Иймд өрхийн орлого маань хүрэхгүй байгаа учраас зээлээ төлж чадахгүй байна. Түүнээс биш санаатайгаар зээлийн эргэн төлөлт хийхгүй яваад байгаа юм байхгүй байна. Иймд одоо нэхэмжилж байгаа 23.730.989 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ манайх 2016 оны 7 дугаар сараас эхлэн сар бүр 200.000 төгрөгөөс 250.000 төгрөгөөр төлж явж байгаад 2017 оны 7 дугаар сараас зээлийн графикийн дагуу төлж барагдуулах саналтай байна. Яагаад гэхээр Б.Түмэндэмбэрэлийн цалингийн зөрүү сард 250.000 төгрөг үлддэг. Мөн тэр болтол 2 хүүхэд маань төгсөж ажилд орох ч юм уу, нөхөр Е.Отгонжаргал ажилд орох боломж байгаа учраас өөрийнхөө боломжийг санал болгож байна. Түүнээс нэг дор 23.730.989 төгрөг бөөнд нь төлөх ямар ч боломжгүй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Е.Отгонжаргал, Б.Түмэндэмбэрэл нарт холбогдуулан, зээлдэгч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 22.780.944 төгрөг, зээлийн хүү 941.100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 455 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 23.730.989 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө болон бусад эд хөрөнгө, бүх төрлийн орлогын эх үүсвэрээр зээлийн төлбөрийг барагдуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэн Е.Отгонжаргал, Б.Түмэндэмбэрэл нар нь Хас банкнаас 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 1660002383 тоот зээлийн гэрээ байгуулан, 23.000.000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж авсан байх ба мөн өдрийн мөн дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 11-25 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520003522, гэрчилгээний 000187004 дугаартай, 91 м.кв талбай бүхий, 4 өрөө хувийн орон сууц, граж, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-1520000810, гэрчилгээний 000044137 дугаартай, нэгж талбарын 191900810 тоот, 723,21 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, хуучин Спиртын заводын хажуу талд байрлах, төмс хүнсний ногооны зориулалт бүхий, нэгж талбарын 8516002331, гэрчилгээний 0405972 дугаартай, 0,7 га талбай бүхий эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан байна.
Түүнчлэн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12500021618 тоот зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулан, 2.500.000 төгрөгийг, сарын 2.5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлж авсан байх ба зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 11-25 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520003522, гэрчилгээний 000187004 дугаартай, 91 м.кв талбай бүхий, 4 өрөө хувийн орон сууц, граж, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-1520000810, гэрчилгээний 000044137 дугаартай, нэгж талбарын 191900810 тоот, 723,21 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар барьцаалжээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй байх боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч нар “Орлого хүрэлцэхгүй болсон тул зээлийн төлбөрийг төлж чадаагүй” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч энэ нь тэднийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба зээлдэгч нар нь зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 23.730.989 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Е.Отгонжаргал, Б.Түмэндэмбэрэл нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 22.780.944 төгрөг, зээлийн хүү 941.100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 455 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 23.730.989 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв.
Түүнчлэн хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Е.Отгонжаргал, Б.Түмэндэмбэрэл нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 11-25 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520003522, гэрчилгээний 000187004 дугаартай, 91 м.кв талбай бүхий, 4 өрөө хувийн орон сууц, граж, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-1520000810, гэрчилгээний 000044137 дугаартай, нэгж талбарын 191900810 тоот, 723,21 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, хуучин Спиртын заводын хажуу талд байрлах, төмс хүнсний ногооны зориулалт бүхий, нэгж талбарын 8516002331, гэрчилгээний 0405972 дугаартай, 0,7 га талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч “бусад эд хөрөнгө, бүх төрлийн орлогын эх үүсвэрээр зээлийн төлбөрийг барагдуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 1660002383 тоот, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12500021618 тоот зээлийн болон баталгаат ипотекийн гэрээнээс үзэхэд зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн орон сууц, граж, өмчлөх болон эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байх ба нэхэмжлэгчээс уг барьцааны эд хөрөнгөөс гадна “бусад эд хөрөнгө, орлогоос” үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна.
Нөгөө талаар, нэхэмжлэгч Хас банк, хариуцагч Е.Отгонжаргал, Б.Түмэндэмбэрэл нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдахдаа банкны зүгээс түүнийг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг хангах боломжтой үнийн дүн бүхий эд хөрөнгийг барьцаалан авсан нь дээрх гэрээнүүдээс тогтоогдож байгаа бөгөөд гэрээгээр тохиролцоогүй, Е.Отгонжаргал, Б.Түмэндэмбэрэл нарын зээлийн барьцаанд барьцаалаагүй “бусад эд хөрөнгө, орлого”-оос шүүх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276.605 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е.Отгонжаргал, Б.Түмэндэмбэрэл нараас 276.605 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Е.Отгонжаргал, Б.Түмэндэмбэрэл нараас 23.730.989 /хорин гурван сая долоон зуун гучин мянга есөн зуун наян ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Е.Отгонжаргал, Б.Түмэндэмбэрэл нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 11-25 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520003522, гэрчилгээний 000187004 дугаартай, 91 м.кв талбай бүхий, 4 өрөө хувийн орон сууц, граж, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-1520000810, гэрчилгээний 000044137 дугаартай, нэгж талбарын 191900810 тоот, 723,21 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, хуучин Спиртын заводын хажуу талд байрлах, төмс хүнсний ногооны зориулалт бүхий, нэгж талбарын 8516002331, гэрчилгээний 0405972 дугаартай, 0,7 га талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “бусад эд хөрөнгө, бүх төрлийн орлогын эх үүсвэрээр зээлийн төлбөрийг барагдуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276.605 /хоёр зуун далан зургаан мянга зургаан зуун тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е.Отгонжаргал, Б.Түмэндэмбэрэл нараас 276.605 /хоёр зуун далан зургаан мянга зургаан зуун тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА