Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 101/2023/08410/И |
Дугаар | 210/МА2024/01263 |
Огноо | 2024-06-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2024/01263
2024 оны 06 сарын 21 өдөр Дуга 210/МА2024/01263
Б.Э ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/02111 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Э ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Х, Т.М, Т.МА нар холбогдох,
15,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Э илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Б.Э миний бие хариуцагч Т.Мтай 2022 оны 03 сард өөрийн найз А.Х гаар дамжуулан танилцсан тэр цагаас хойш хариуцагч нь эхнэр Д.Х, Т.МА нарын хамтаар 2022 оны 03 сарын 11-ний өдрөөс 2022 оны 08 сарын 29-ний өдрийн хооронд дансаар 8,600,000 төгрөг, бэлнээр 7,000,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийг 2022 оны 10 сард төлөх нөхцөлтэйгээр зээлж авсан.
1.2. Тодруулбал, миний бие хариуцагч Т.МАын Х ХК дахь 0000 тоот дансанд 5,500,000 төгрөг, хариуцагч Д.Хгийн 0000 тоот данснаас 3,100,000 төгрөг, хариуцагч Т.Мт бэлнээр 7,000,000 төгрөгийг өгсөн.
Гэтэл эдгээр хүмүүс зээлийг буцаан төлөхгүй байх тул хариуцагч нараас 15,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.Х, Т.МА нарын хариу тайлбарын агуулга:
Миний бие нь нэхэмжлэгч Б.Э ын нэхэмжилж байгаа 5,500,000 төгрөг болон 3,100,000 төгрөгийн талаар маргаан гаргахгүй төлбөрийг бүрэн төлж дуусгая гэжээ.
3. Хариуцагч Т.Мын татгалзал, хариу тайлбарын агуулга:
3.1. Миний бие нэхэмжлэгч Б.Э ын нэхэмжилж байгаа 7,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
3.2. Хариуцагч нь 2024 оны 03 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн мөнгийг авсан гэсэн боловч ажил гүйцэтгэнэ гэж мөнгө авсан ба буцааж өгнө гэдэг нь боломжгүй гэсэн байсан. Мөн дүүгийнхээ болон танилын дансаар 8,600,000 төгрөг болон 7,000,000 төгрөгийг бэлнээр авсан зүйл байхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн хариуцагч Т.Маас 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн хариуцагч Д.Х нь 5,500,000 төгрөг, хариуцагч Т.МА нь 3,100,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Э т төлөх тухай зөвшөөрлийг баталж, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 235,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Т.Мын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нараас нийт 15,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Хгээс 5,500,000 төгрөг, Т.МАаас 3,100,000 төгрөг, Т.Маас 7,000,000 төгрөг тус тус гаргуулж шийдвэрлэснээс хариуцагч Г.Мт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
4.2. Хариуцагч Т.Мын зүгээс 7,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн аваагүй бөгөөд бичгээр гаргасан хариу тайлбараар өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
Гэвч анхан шатны шүүхээс хариуцагч Т.Мыг нэхэмжлэгчийн шаардаж буй 7,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсанд маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн хэмээн хэргийн үйл баримтыг буруу дүгнэж шийдвэрлэсэн болно.
4.3. Мөн түүнд 2024 оны 04 сарын 18-ны өдрийн шүүх хурлын товыг хуульд заасан хэлбэрээр мэдэгдээгүй ба өмгөөлөгчийн зүгээс хариуцагч Т.Мыг шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлтийн хангахаас татгалзаж, өөрийн татгалзаж буй татгалзалыг нотлох боломжийг олгоогүй хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.
Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/02111 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Т.Маас 7,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч Б.Э болон хариуцагч Д.Х, Т.МА нар тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Х, Т.М, Т.МА нар холбогдуулан 15,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч Д.Х нь 5,500,000 төгрөг, хариуцагч Т.МА 3,100,000 төгрөг төлөхийг тус тус зөвшөөрч, хариуцагч Т.М эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Хгээс 5,500,000 төгрөг, хариуцагч Т.МАаас 3,100,000 төгрөг, хариуцагч Т.Маас 7,000,000 төгрөг тус тус гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа аман хэлбэрээр байгуулагдсан талаар зөв дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Х, Т.МА нарын зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
4. Хариуцагч Т.М нь ... 2024 оны 03 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.Э аас 7,000,000 төгрөг авсан нь үнэн гэсэн тайлбар гаргасныг бодит байдалд нийцсэн гэж дүгнэж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Хариуцагч нь ажлын хөлс гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Түүнчлэн, хариуцагч Т.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа өөрчилж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасан зохицуулалтад нийцэхгүй байна.
5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Маас 7,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э т олгож шийдвэрлэсэн нь зөв.
6. Хариуцагч Т.Мын өмгөөлөгч Б.Билгүүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар гомдлыг хангахгүй.
Анхан шатны шүүх 2024 оны 02 сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч Т.Мыг хэргийн материалтай танилцуулах, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хариуцагч нарт гардуулахаар хойшлуулсан, мөн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан хариуцагч Т.Мыг хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаж хойшилсон, 2024 оны 03 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан хариуцагч Т.Мын өмгөөлөгч Б.Билгүүнийг хэргийн материалтай танилцах эрхийг хангаж хойшилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй бөгөөд шүүх хариуцагч талд шүүх хуралдааны мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмаар мэдэгдсэн байна.
Хариуцагч Т.Мын өмгөөлөгч нь 2024 оны 04 сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны товтой танилцаж гарын үсэг зурсан, мөн өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон тул хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч нь хариуцагч тус бүрээс гаргуулах мөнгөн шаардлагын хэмжээ тодорхой байхад улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас 235,950 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагч Д.Хгээс 102,950 төгрөг, хариуцагч Т.Маас 126,950 төгрөг, хариуцагч Т.МАаас 64,550 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Э т олгосон өөрчлөлт оруулна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Т.Мын өмгөөлөгч Б.Билгүүний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/02111 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Хгээс 102,950 төгрөг, хариуцагч Т.Маас 126,950 төгрөг, хариуцагч Т.МАаас 64,550 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
С.Э