Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 11

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 875 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн  895 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1,  5 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан П.Т-ийн биечлэн эдлэх хорих ялыг хоёр дахин багасгаж, 7 /долоо/ жил хорих ялаар тогтоосугай” гэсэн заалт нэмж,  

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... 14 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад ...” гэснийг “... 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Б.Б, С.Ч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                С.БАТДЭЛГЭР

 

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                        Ч.ХОСБАЯР

 

                                                                        Б.ЦОГТ

 

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН