Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01179

 

Т******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0******* сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/0106******* шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж******* ХХК, Ж******* ХХК-иудад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,237,262,537 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, Ц.Б*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонголзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ж******* ХХК нь Т******* ХК-аас 2021 оны 06 дугаар сарын 16- ны өдөр 04/21-71 дугаартай Зээлийн гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 04/21-174 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г тус тус байгуулж 915,000,000 төгрөгийг сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглахаар зээлсэн.

Мөн тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 04/21-72 дугаартай Барьцааны гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 04/21-17*******тай Барьцааны гэрээ-г тус тус байгуулж, С******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, гудамж, барилгын хэсэг тоот хаягт орших, 178.5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; С******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, гудамж, барилгын хэсэг тоот хаягт орших, 68.0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220304043*******тай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө; С******* дүүрэг ******* хороо, ******* хороолол, гудамж, барилгын хэсэг тоот хаягт орших 33.0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

1.2. Зээл олгосноос хойш Ж******* ХХК нь үндсэн зээлийн төлбөр төлөөгүй, үндсэн хүүний төлбөрт 37,868,372.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,000 төгрөг, нийт 37,892,372.72 төгрөгийн төлбөр төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүрэг биелүүлээгүй тул Т******* ХК 2022 оны 0******* сарын 10-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд зээл төлөх, гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг хүргүүлж байсан боловч өнөөдрийн байдлаар Зээлийн гэрээ-ний үүргээ биелүүлээгүй байна.

1.3. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 915,000,000 төгрөг, үндсэн хүү 291,548,328.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,714,208.84 төгрөг, нийт 1,237,262,537.49 төгрөг төлөөгүй тул гаргуулж өгнө үү. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ж******* ХХК нь Т******* ХК-иас 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 915,000,000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй зээлдэн авч, уг зээлийн барьцаанд компанийн өмчлөлийн, С******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, гудамжинд байрлах барилгын 178,5 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 68 м.кв талбай, 33 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж гэрээ байгуулсан.

2.2. Гэтэл дэлхий нийтээр болон Монгол Улсын эдийн засаг цар тахлын улмаас зогсонги, уналтын байдалд орсноос уг зээлийн төлбөрийн асуудалд хүндрэл учирсан.

2.3. Барьцааны зээлийн гэрээнд заасан оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө одоогийн зах зээлийн үнэлгээгээр 1 м.кв нь 5,000 ам.доллар ба нийт 279.5 м.кв талбайн үнэ одоогийн үнэлгээгээр 1,400,000,000 төгрөг болж байгаа. Компани нь зарим хөрөнгийг өөрсдөө худалдан борлуулж зээлийг төлж барагдуулах саналыг удаа дараа тавьж байгаа боловч банкны зүгээс хүлээж авахгүй, зээлдэгчийн санхүүгийн болон эрх зүйн байдлыг дордуулж байна.

2.4. Мөн компани нь 37,892,372 төгрөгийг төлсөн боловч үндсэн зээлээс огт хасагдаагүй, Ж******* ХХК-ийн төлсөн төлбөрийг зээлийн хүүгээс хасаж, дээрх нөхцөл байдлыг харгалзан нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45******* зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж******* ХХК-иас 1,237,262,537 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХХК-д олгож, хариуцагч Ж******* ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 17******* зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ж******* ХХК нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ж******* ХХК-ийн өмчлөлийн С******* дүүрэг ******* хороо, ******* хороолол, гудамж, барилгын хэсэг тоот хаягт орших 178.5 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү- дугаартай үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн С******* дүүрэг ******* хороо, ******* хороолол, гудамж, барилгын хэсэг тоот хаягт орших 68.0 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-220304043*******тай үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон Ж******* ХХК-ийн өмчлөлийн С******* дүүрэг ******* хороо, ******* хороолол, гудамж, барилгын хэсэг тоот хаягт орших 33.0 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү- дугаартай үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,414,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж******* ХХК-иас 6,414,462 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 30,714,208.84 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн 915,000,000 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Учир нь, банкинд 37,892,372 төгрөгийг төлсөн байхад энэ төлбөрийг зээл, хүүгийн аль ч төлбөрөөс нь хасаж тооцоогүй асуудлыг, шүүх хянаж хасалт хийгээгүйд гомдолтой байгааг хянаж үзнэ үү. Энэ төлбөрийн хүү болон нэмэгдэл хүүгийн дүнгээс хасаж тооцуулах саналтай байна.

4.2. Түүнчлэн, шүүх хариуцагч Ж******* ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх атлаа уг компанийн өмчлөлийн С******* дүүргийн 3-р хороо, хороолол, гудамж барилгын хэсэг тоот хаягт орших 33.0 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөрчилдөж байгааг хянаж өгөхийг хүсье гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар: Хариуцагчийн банкинд төлсөн гэх 37,892,372 төгрөгийн талаар банкны зүгээс маргадаггүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваариар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрөөс эхний 6 сард чөлөөлөгдөж, зөвхөн хүүгийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тиймээс хариуцагчийн төлсөн 37,892,372 төгрөгийг зөвхөн хүүгийн төлбөрт суутгаж авсан. Банк Ж******* ХХК-аас зээлийн гэрээний үүргийг  шаардаж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нөхцөлд Ж******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Үүнтэй холбоотойгоор барьцаа хөрөнгийн өмчлөгч Ж******* ХХК-ийг хариуцагчаар татсан. Анхан шатны шүхийн шийдвэрээр зээлийн гэрээг Ж******* ХХК-тай байгуулаагүй, гэрээний оролцогч тал биш гэдэг үндэслэлээр Ж******* ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд хариуцагчийн давж заалдах  гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв. 

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т******* ХК нь хариуцагч Ж******* ХХК, Ж******* ХХК-д тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,237,262,537 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

3.1. Т******* ХК болон Ж******* ХХК, Н.Зоригт нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 04/21-71 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч нар 1,300,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй зээлж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээсэн, гэрээний хугацааг 24 сар, зориулалтыг хөрөнгө оруулалтын гэж талууд тодорхойлжээ.    

2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04/21-174 дугаартай зээлийн нэмэлт, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр үндсэн гэрээний 2.1.1-д заасан зээлийн хэмжээг 915,000,000 төгрөгөөр, 2.1.3.2-д заасан Үлдэх 785,000,000 төгрөгийн зээлийг олгох нөхцөл гэснийг үлдэх 400,000,000 төгрөг олгох, 2.1.3.2.а-д заасан УБ, С******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, гудамж, барилгын тоот хаягт орших Ү-, Ү-, Ү- тоот улсын бүртгэлийн дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг банк санхүүгийн байгууллагын барьцаанаас чөлөөлүүлсний дараа Барьцааны гэрээ байгуулан УБЕГ-т бүртгүүлж, үлдэх санхүүжилтийг олгох гэж тус тус өөрчилсөн байна. Зохигч энэ талаар маргаагүй.

3.2. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо мөн хуулийн 45******* зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Зээлийн гэрээнд зээлдэгч талд Ж******* ХХК болон Н.Зоригт нар оролцож гарын үсэг зурсан тул тэдгээр нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид юм. Зээлдүүлэгч нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхийн хүрээнд зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлд хариуцагчаар Ж******* ХХК-ийг тодорхойлж нэхэмжлэл гаргасан нь зөв болжээ.

3.3. Хариуцагч Ж******* ХХК 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр А.Н*******д итгэмжлэл олгосон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н******* 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд тайлбар гаргасныг шүүх хүлээн авсан нь хэргийн 53 дахь талд авагдсан байдлаар тогтоогдож байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт хариуцагч талыг тайлбар ирүүлээгүй гэж буруу тэмдэглэжээ. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч төлсөн төлбөрийг зээлийн хүүгээс хасч тооцуулах, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх, үлдэх төлбөрийг төлөх гэх агуулгатай тайлбар гаргасан тул гэрээний 2.1.1-д заасан үндсэн зээл, түүний хүүг гэрээний хавсралтад заасан хугацаанд төлөх үүргээ зөрчсөн гэж үзнэ. /хх 53 дахь тал/ Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болжээ.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 45******* зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

3.5. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөллийг бууруулах тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан байх бөгөөд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацааг сунгахад зээлдэгчийн саналыг үндэслэн банкны танилцуулсан зээлийн гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг зээлдэгч хүлээн зөвшөөрснөө энэ хуулийн 10.9-д зааснаар илэрхийлснийг банк хүлээн авснаар талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсанд тооцно гэж заасан нь төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулахад хамааралтай.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан байна.

Энэ хугацаанд талууд харилцан тохиролцож зээлийн гэрээнд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд хавсралтаар баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваариар үндсэн зээлийн төлбөр төлөх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан бол зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулаагүй байна. Энэ нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хүсэлтийг зээлдэгч тал зээлдүүлэгч талд дахин гаргаагүй. Харин хариуцагч Ж******* ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Т******* ХК-д гаргасан хүсэлтэд зээлийн гэрээний үүргийг хойшлуулах, зээл төлөхөд давагдашгүй хүчин зүйл нөлөөлж байгаа талаар дурдаагүйгээс гадна энэ хугацаанд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан байжээ.

Талууд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс өмнөх хугацаанд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй, уг өдрөөс хойш хугацаанд зээлийн хүүг төлөх хугацааг хойшлуулаагүй тул хариуцагчаас 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 3,844,208 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 5,660,909 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 24,601 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 7,238,061 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 7,727,029 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 375,199 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 11,938,049 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 1,060,263 төгрөг буюу нийт төлсөн 37,868,372 төгрөг нь зээлийн гэрээний дагуу төлөх 329,416,701 төгрөгийн хэмжээнээс бага байх тул үндсэн зээлээс хасч тооцогдох үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

3.6. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай холбоотойгоор давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал аж ахуйн үйл ажиллагаа явуулахад саад бэрхшээл бий болгосныг нотолсон эрх бүхий байгууллагаас баримт, гэрчилгээ аваагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүйгээс гадна нэхэмжлэгч тал дээрх давагдашгүй хүчиний шинжтэй онцгой нөхцөл байдал үргэлжилсэн хугацаанд хариуцагч талд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч тал хариуцагчид 2022 оны 0******* сараас нэмэгдүүсэн хүү тооцжээ.

3.7. Иймд хариуцагч Ж******* ХХК үндсэн зээл 915,000,000 төгрөг, зээлийн хүү 329,416,701 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,738,208 төгрөг тус тус төлөхөөс 37,892,372 төгрөг төлснийг зээлийн хүүгээс 37,868,372 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгээс 24,000 төгрөгийг тус тус хасч үндсэн зээл 915,000,000 төгрөг, зээлийн хүү 291,548,328 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,714,208 төгрөг төлөх үүрэгтэй байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь Иргэнийн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 45******* зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

Иймд хариуцагч талын дурдсан 37,892,372 төгрөгийг зээл, зээлийн хүүгийн төлбөрөөс хасч тооцоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул уг гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.8. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүргийг хариуцагч Ж******* ХХК-иас шаардсан, хариуцагч Ж******* ХХК-ийг барьцааны гэрээний барьцаалуулагч гэх үндэслэлээр хариуцагчаар тодорхойлсон байгааг анхан шатны шүүх анхаараагүйгээс хариуцагч Ж******* ХХК-тай зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй гэж дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсэгт мөн компанид холбогдох зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ж******* ХХК-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл байхгүй болно. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулна.

4. Т******* ХК нь Ж******* ХХК, Н.Зоригт нартай зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 04/21-72 дугаартай барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Ж******* ХХК-ийн өмчлөлийн, С******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, гудамж, барилгын хэсэгт оршин байх үйлчилгээ, оффисын зориулалттай, 178,5 м.кв талбай бүхий, эрхийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх12-13/

Дээрх барьцааны гэрээнд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 04/21-17*******тай гэрээгээр нэмэлт оруулахдаа хариуцагч Ж******* ХХК-ийн өмчлөлийн, С******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, гудамж, барилгын хэсэгт тоот үйлчилгээ, оффисын зориулалттай, 68 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-220304043*******тай үл хөдлөх эд хөрөнгө, Ж******* ХХК-ийн өмчлөлийн, С******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, гудамж, барилгын хэсэгт тоот үйлчилгээ, оффисын зориулалттай, 33 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, гэрээнд барьцаалуулагчаар нэмж Ж******* ХХК-ийг оруулж, гэрээний талууд гарын үсэг зурсан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх14-15/

Барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 17******* зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх шийдвэртээ бүхэлд нь нэхэмжлэгч Т******* ХК-г Т******* ХХК гэж бичсэн алдааг залруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0******* сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/0106******* шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 45******* зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Ж******* ХХК-иас 1,237,262,537 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж, тогтооох хэсгийн 4 дэх хэсгийн Т******* ХХК гэснийг Т******* ХК гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА  

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Э.ЗОЛЗАЯА