| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0050/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/46 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Алтантуяа
Шүүгдэгч: Н.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н Сд холбогдох 1912000330060 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Б овогт Н С /РД:.../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.С нь А.Мын гэрт 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр савтай халуун хоолыг хөлөөрөө өшиглөж Д.Гзүүн гарыг түлж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С мэдүүлэхдээ: Тухайн өдөр хонь нийлсэн болохоор би хажуу айлдаа орсон бөгөөд ороход эхнэр охин, хоёртойгоо гурвуулаа уйлсан байдалтай сууж байсан. Тэгээд намайг худ дүү гээд нэг шил архи гаргаж ирээд надтай хамт уусан. Мөн эхнэр нь нэг шил архи гаргаж ирэхэд нөхөр нь намайг дүү уучих гэхээр нь гурван удаа уусан. Манай охинтой Гхүүхэд нь сууж байгаад салаад дундаас нь нэг хүүхэд гарсан бөгөөд тэр хүүхдийн 20.000 төгрөгийг Гийнх авдаг байсан болохоор би хүүхдийнхээ мөнгийг авна гээд эхнэртэй нь маргалдсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1912000330060 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Гмэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн орчим манай гэрт Н.С ганцаараа орж ирсэн. Би Сд цай аягалж барьж, тавгийн идээ авч өгсөн. Манай нөхөр А.М гэртээ ганцаараа архи уугаад сууж байсан. Тэгээд Н.Стэй манай нөхөр А.М нэг шил “Ерөөл” нэртэй архи хувааж уусан. Уг архиа ууж дуусаад С надаас архи нэхсэн. Энэ үед шинэ жилийн баяр байсан болохоор миний хувьд С хүндлээд нэг шил 0.5 граммын “Ерөөл” нэртэй архи гаргаж өгсөн чинь С өөрөө уг архийг задалж хундганд хийж уусан. Миний өгсөн архинаас манай нөхөр М уугаагүй. Гэнэт С манай гэрийн ширээг шилтэй архиараа цохисон чинь архины шил нь хагарсан, мөн чанга, чанга дуугаар та нарыг яасан ч яахав, орон гэртэй чинь шатаана, та нарын мал юу юм бэ, аргал малын байрыг чинь шатаана гээд орилж хашгираад амгалан, тайван байдал алдагдуулсан. Энэ үед би С барьж аваад танхайн үйлдлийг нь зогсоох гэтэл надад дийлдэхгүй байсан, гэрийн хоймор байсан модон жижиг ширээг манай нөхөр рүү шидэж, намайг хэд хэдэн удаа цээж рүү гараараар цохиж, гал голомт руу өшиглөсөн. Мөн гал дээр буцалж байсан ширмэн савтай хоолыг хөлөөрөө өшиглөж миний зүүн гарыг халуун хоолоор түлсэн. Энэ үед би С төрсөн дүү П гэрээсээ чанга орилж дуудсан. Пүрэвдорж ирж С манай гэрээс авч гарсан. Хэсэг хугацааны дараа С манай гэрт дахин орж ирээд Өгийнуур сумын төв рүү явж архи ууна гээд орилж хашгирсан. Энэ үед би Сд хандан чи халуун хоол өшиглөж миний гарыг түлчихлээ гээд уйлаад хэлтэл би шазруун шартай хүн, чи бол янхан, банзал гээд халуун хоол өшиглөж гарыг минь түлснээ тоохгүй орилж хашгираад, унтаж байсан манай нөхөр А.Мыг сэрээгээд хоёулаа зодолдъё, гэрээсээ гараад ир гээд манай нөхрийг энгэрээс нь заамдаад гэрээс гарсан. Миний бие дахин С төрсөн дүү П дуудаж С гэр рүү нь өгч явуулсан. Манай гэр болон С, Пгэр хоорондоо 30 гаруй метр зайтай байдаг. Нэг дор шахуу өвөлждөг саахалт айл юм. Миний хувьд Стэй саахалт айл бөгөөд хүн чанар гаргаад надаас ирж уучлалт гуйх болов уу гээд түлэгдсэн гараа Өгийнуур сумын хүн эмнэлгийн эмч Галбадрахад гэрээрээ үзүүлж зөвлөгөө авсан. С манай гэрийн дэргэд шахуу өвөлжиж байгаа хэрнээ надаас огт уучлалт гуйгаагүй тул олон хоног хараад ирэхгүй байхаар нь цагдаад хандан гомдол гаргасан. Манай гэрт миний нөхөр М хамт байсан, өөр хүн байгаагүй. С бид хоёрын хооронд маргаантай асуудал байхгүй. Харин миний төрсөн хүү С хүүхэд Сд байдаг, хамт амьдардаг. Манай хүү С С охин Ж үерхэж байгаад дундаасаа нэг охин хүүхэдтэй болсон. С, Ж хоёр санаа сэтгэл таарахаа больж салцгаасан. Миний хүү С хүүхэд Сд ээжтэйгээ хамт амьдардаг. Тэр хүүхдийг хоноцын шээс гээд ад үздэг. Стэй өөр маргаантай зүйл байхгүй. Миний биеийн зүүн гар шуундаа их түлэгдсэн. Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албанд биеийн байдлаа үзүүлсэн чинь миний биед хөнгөн гэмтэл тогтоогдсон. Миний хувьд Сд маш их гомдолтой байна. Намайг С янхан, банзал гэж хэлсэн бөгөөд өдий олон жил наслахдаа хүнд ингэж хэлүүлж байгаагүй. Манай гэрийг, малын байрыг шатаана гэж заналхийлсэн бөгөөд энэ хүнээс маш их айж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-08 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Гдахин мэдүүлсэн: ...Тухайн үед С надаас архи нэхсэн эсэх талаар би сайн санахгүй байна. Асуудал маргаан гарснаас хойш олон өдөр өнгөрсөн болохоор сайн санахгүй байна. Манай хүү С С төрсөн охин Жүерхэж байгаад уг охиныг хүүхэдтэй болгосон. Миний хүүгийн хүүхэд Сд ээж Жтайгаа амьдардаг бөгөөд миний хувьд хүүгийнхээ хүүхдийг авах талаар Стэй маргасан, өөр бидний хооронд маргаантай асуудал байхгүй. С бид хоёрын хооронд ямар ч маргаантай асуудал байхгүй, С надаас уучлалт гуйсан. Надад эмчилгээнд зориулж 78.000 төгрөг өгсөн бөгөөд бид хоорондоо эв зүйгээ олсон. Бид нэг дор өвөлждөг олон жил хаяагаа даган нутаглаж байгаа. Намайг үзсэн Галбадрах эмч хотод байгаа, одоогоор Өгийнуур суманд байхгүй байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд гэрээрээ эмчилгээ хийлгэсэн, эмийн сангаас ойр зуурын эм, тосон түрхлэг авч эмчилгээ хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мын мэдүүлсэн: ...Миний бие 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн гэртээ эхнэр Д.Гхамтаар байсан. Шинэ жилийн баярын өдөр байсан тул нэг шил архи ганцаараа ууж суутал гаднаас манай саахалт айлын хүн С орж ирсэн. Миний ууж байсан “Ерөөл” нэртэй архийг С бид хоёр хувааж уусан. Мөн хоорондоо хуучилсан, хуучлахдаа би Сд айл аймаг саахалт байж биенийхээ аргал, түлээг битгий түлээд бай, малын байрны модноос битгий аваад бай гэж хэлтэл С ахаа ойлголоо гэсэн. Миний хувьд архиа ууж дуусаад гэрийнхээ зүүн орон дээр хэвтээд өгсөн. С манай эхнэр Гээс архи нэхсэн чинь манай хүн Сд “Ерөөл” нэртэй архи гаргаж өгсөн. Уг архинаас би уугаагүй. С манай эхнэрийн өгсөн архийг өөрөө задалж өөртөө хийж аягалан уусан. Тэгээд гэнэт ална шүү гээд над руу гэрт байсан жижиг ширээг шидсэн чинь намайг уг ширээ оноогүй. Энэ үед би хэсэг дуг хийсэн байснаа сэрсэн. Орноос босоод ирэхэд манай эхнэр хэлэхдээ С халуун хоол өшиглөөд миний гарыг түлчихлээ гээд уйлаад байсан. С яг гэрт яаж танхайрсан талаар би мэдэхгүй. С гэрээс гаръя гээд намайг дагуулж манай гэрээс хамт гарсан. С бид хоёр муудалцаагүй. Манай том ширээг архины шилээр цохиж ширээний тавцан цоолсон байсан. Уг ширээг цохиж байхыг би хараагүй, хэсэг унтсан байсан. С бид нарын хооронд маргаантай зүйл байхгүй. Манай эхнэр Г надад хэлэхдээ зуухан дээр буцалж байсан халуун хоолыг С хөлөөрөө өшиглөж асгаснаас болж миний зүүн гарыг халуун хоолоор түлсэн, санаатай түлсэн гэж хэлсэн. Би бол С хоол өшиглөж байсан үйлдлийг хараагүй. Манайх тухайн өдөр шөлтэй хоол хийж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Пмэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А.Мын гэрт ямар хэрүүл маргаан болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Намайг тухайн өдөр өдрийн цагаар Д.Г гэрийнхээ гаднаас дуудаад Н.С аваадах гэсэн. Би гэрийнхээ гадаа малын баасаа арилгаж байсан бөгөөд А.Мын гэрийн гаднаас Н.С аваад гэрт нь хүргэж өгсөн. Өөр мэдэх зүйл мэдэхгүй. Намайг Н.С очиж авахад дээрх хүмүүс хоорондоо маргалдаж ноцолдсон зүйл байгаагүй. Манай гурвын гэр хоорондоо 30 метр зайтай, саахалт айлууд юм. Миний хувьд урьд нь хоорондоо маргалдаж байхыг нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Н мэдүүлсэн: ...Н.С нь Өгийнуур сумын Дойт багт олон жил мал маллаж эхнэр, хүүхдийн хамтаар амьдардаг юм. Сум орон нутагтаа элдэв муу зүйл хийсэн талаар миний хувьд сонсож байгаагүй. Гэр малын л хооронд явдаг, ийш тийшээ хол яваад байдаггүй, төлөв томоотой хүн гэдгийг мэднэ. Өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.С мэдүүлсэн: ...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс болж Д.Г гараа халуун хоолонд түлж гэмтэл авсан нь үнэн. Миний хувьд Д.Гээс уучлалт гуйсан. Д.Г нь ямар ч гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Хувийн таарамжгүй маргаанаас болж Д.Гтэй маргалдсан. Манай охинтой Д.Гхүү Стай үерхэж байгаад миний охин Жыг жирэмсэн болгоод салцгаасан юм. Уг асуудлаас болж Д.Гтэй маргасан. Г бид хоёр нэг нутагт олон жил хамт амьдарч байгаа. Архинаас болж миний бие буруу зүйл хийлээ, буруугаа ойлгож байна. Цаашид дахин хэрэг, зөрчил гаргахгүй байх болно. Одоо мал төллөж эхэлсэн тул хөдөө ажил ихтэй байна, хэргийг хурдан шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 39 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1.Д.Гбиед зүүн шууны дотор дунд хэсэгт биеийн нийт гадаргуугийн 1 хувийг хамарсан 2А зэргийн түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь халуун хэмийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 43хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 47 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.Гзүүн гар түлэгдэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.С нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр савтай халуун хоолыг хөлөөрөө өшиглөж Д.Гзүүн гарыг түлж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Гмэдүүлсэн “гэнэт С манай гэрийн ширээг шилтэй архиараа цохисон чинь архины шил нь хагарсан, мөн чанга, чанга дуугаар та нарыг яасан ч яахав, орон гэртэй чинь шатаана, та нарын мал юу юм бэ, аргал малын байрыг чинь шатаана гээд орилж хашгираад амгалан, тайван байдал алдагдуулсан. Энэ үед би С барьж аваад танхайн үйлдлийг нь зогсоох гэтэл надад дийлдэхгүй байсан, гэрийн хоймор байсан модон жижиг ширээг манай нөхөр рүү шидэж, намайг хэд хэдэн удаа цээж рүү гараараар цохиж, гал голомт руу өшиглөсөн. Мөн гал дээр буцалж байсан ширмэн савтай хоолыг хөлөөрөө өшиглөж миний зүүн гарыг халуун хоолоор түлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 05-08/, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мын мэдүүлсэн “гэнэт ална шүү гээд над руу гэрт байсан жижиг ширээг шидсэн чинь намайг уг ширээ оноогүй. Энэ үед би хэсэг дуг хийсэн байснаа сэрсэн. Орноос босоод ирэхэд манай эхнэр хэлэхдээ С халуун хоол өшиглөөд миний гарыг түлчихлээ гээд уйлаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Пмэдүүлсэн “намайг тухайн өдөр өдрийн цагаар Д.Г гэрийнхээ гаднаас дуудаад Н.С аваадах гэсэн. Би гэрийнхээ гадаа малын баасаа арилгаж байсан бөгөөд А.Мын гэрийн гаднаас Н.С аваад гэрт нь хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Н.С гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс болж Д.Г гараа халуун хоолонд түлж гэмтэл авсан нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37/, хохирогч Д.Гбиед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 39 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Н С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Н.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ