Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2024/00177/И |
Дугаар | 210/МА2024/01302 |
Огноо | 2024-06-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2024/01302
2024 оны 06 сарын 24 өдөр Дуга 210/МА2024/01302
М ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/01712 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.С д холбогдох,
Нийт 5,227,088 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Д.С нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч МуМоbi үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2018 оны 08 сарын 06-ны өдөр 0 тоот гэрээ байгуулж ХХ дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн.
1.2. 2022 оны 06 сарын 21-ний өдөр гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 4,749,000 төгрөгийн үнэтэй 000 , 00 Green гар утасны төлбөрийг 12 cap хуваан төлөхөөр зээлээр авсан.
1.3. Д.С нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн ХХ дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2022 оны 06, 07, 08-р сарын төлбөрийг бүрэн төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөрөөс барьцаа 100,000 төгрөгийг үйлчилгээний төлбөрөөс хасаж үлдэх 5,224,088 төгрөг төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд Д.С эс ХХ дугаарын үйлчилгээний төлбөр 188 төгрөг, зээлээр авсан 000 гap утасны үлдэгдэл төлбөр 4,749,000 төгрөг, торгууль 474,900 төгрөг, нийт 5,224,088 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Хариуцагч Д.С нь ХХ дугаарыг 2012 оноос хойш эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд 2018 оны 08 сарын 06-ны өдөр үйлчилгээний гэрээг шинэчлэн байгуулж, төлбөрийг тухай бүрт нь төлж байсан.
2.2. Улмаар 2022 оны 06 сарын 21-ний өдөр Гap утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж, ХХХ утас худалдаж авсан бөгөөд уг утасны төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй нь үнэн боловч уг гэрээнд утасны төлбөрийг төлөөгүй тохиолдолд ХХ дугаарын үйлчилгээг хязгаарлах, цуцлах талаар зохицуулалт байхгүй байхад дугаарын үйлчилгээг хязгаарласныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.3. Д.С нь өөрийн эзэмшлийн ХХ дугаар ашигласны төлбөрийг бүрэн барагдуулж, төлбөрийн үлдэгдэлгүй байсан бөгөөд зөвхөн гap утас худалдаж авсан төлбөрийн үлдэгдэлтэй байхад үйлчилгээг хязгаарлаж, дугаарыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь нэхэмжлэгч М ХХК нь талуудын хооронд 2018 оны 08 сарын 06-ны өдөр байгуулсан үйлчилгээний гэрээний нөхцлийг зөрчсөн гэж үзэхээр байна.
2.4. Д.С нь уг дугаарыг сүүлийн 10 гаруй жил ашигласан нөхцөл байдлыг үл харгалзан үйлчилгээг цуцалж, бусдад шилжүүлсэн нь М ХХК бусдын эзэмшлийн дугаарыг үндэслэлгүйгээр цуцалж, давуу байдлаа ашиглан өндөр үнээр худалдсан үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. М ХХК ХХ дугаарыг Д.С д ашиглуулах эсхүл ойролцоо үнэлгээ бүхий 00 сертэй дугаарыг ашиглуулах үйлчилгээний гэрээ байгуулсан тохиолдолд гар утасны төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.С эс 5,024,088 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож,
Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 98,536 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.С эс 95,335 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 06, 07, 08 сарын төлбөр төлөөгүй тул барьцаа мөнгө болон 100,000 төгрөгийг суутгасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Хариуцагчийн зүгээс 2022 оны 06 сарын төлбөрөө төлөөгүй тул үйлчилгээний эрх хаагдаж, дугаар ашиглах боломжгүй болсон тул 2022 оны 07, 08 сарын үйлчилгээний төлбөр гарах ёсгүй байсан гэж маргасан. Барьцаа хөрөнгө болон 100,000 төгрөгөөс 06 сарын төлбөр 38,900 төгрөг суутгагдаад үлдэх 61,100 төгрөгийг гар утасны үнээс хасах байсан.
4.2. Мөн 2023 оны 04 сарын 15-ны өдөр төлсөн 200,000 төгрөгийг гар утасны үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцож, 4,487,900 төгрөгөөс гэрээнд заасны дагуу торгууль бодох бөгөөд торгуульд 448,790 төгрөг, нийт 4,936,690 төгрөгийг төлөх ёстой гэж маргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн 8.5-д ... тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлөх үүрэгтэй бөгөөд, нэхэмжлэгч талын гарган өгсөн баримтуудыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.
4.3. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 сарын төлбөр төлөөгүй үндэслэлээр 2022 оны 07 сараас үйлчилгээний эрхийг хааж, дугаарыг ашиглах боломжгүй болсон байхад 07, 08 сарын төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, энэ талаар талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тусгаагүй байхад нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
4.4. Түүнчлэн хэзээ хэдэн төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, хариуцагч нь хэргийн 11 дүгээр талд авагдсан харилцагчийн гүйлгээний мэдээллийг үндэслэн тооцооллыг гаргаж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн баримтыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
4.5. Хариуцагч нь төлсөн төлбөрийн тооцоолол дээр маргаж байхад шүүх энэ талаар дүгнэлт хийхгүйгээр татгалзлаа үгүйсгэх баримт гаргаж өгөөгүй гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 5,024,088 төгрөгөөс 87,398 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв, бодитойгоор хэргийг хянан шийдвэрлэсэн.
5.2. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолдоо хэрэглээгүй гэх агуулгыг баримталсан. Хариуцагчийн зүгээс хэрэглээгүй гэдгээ нотлох баримтаа хэргийн материалд хавсаргаж өгөх хуулийн хугацаа хангалттай байсан. Нэхэмжлэгчийн зүгээс системээс бодогдсон төлбөрийн нэхэмжлэлийн хэргийн материалд хавсаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Д.С д холбогдуулан ХХ дугаарын үйлчилгээний төлбөр 188 төгрөг, зээлээр авсан 000 , 00 гap утасны үлдэгдэл төлбөр 4,749,000 төгрөг, торгууль 474,900 төгрөг, нийт 5,224,088 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь гар утасны үлдэгдэл төлбөр 4,749,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. М ХХК болон Д.С нарын хооронд 2018 оны 08 сарын 06-ны өдөр 0 дугаар Үйлчилгээний гэрээ, 2022 оны 06 сарын 21-ний өдөр 0 дугаар Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр М ХХК нь Д.С д ХХ дугаарыг эзэмшүүлж, үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх, Д.С нь гэрээнд заасан төлбөрийг төлөх, мөн М ХХК нь 4,749,000 төгрөгийн үнэ бүхий 000 , 00 гар утсыг худалдах, Д.С нь гар утасны төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүр 395,750 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /хх 8-10/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.
5. Талуудын хооронд байгуулагдсан 0 дугаар Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний 3.11-т Торгуулийн дүн нь энэхүү гэрээний хавсралт 1-д заасан зээлийн төлбөрийн зөрүүний арван хувь (10%) байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан тул нэхэмжлэгч нь гэрээний хариуцлага торгууль шаардах эрхтэй.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 200,000 төгрөг төлөгдсөн үндэслэлээр нэхэмжлэлийг 200,000 төгрөгөөр багасгасан ба анхан шатны шүүх хариуцагчаас 000 , 00 гар утасны үлдэгдэл төлбөр, торгууль нийт 5,024,088 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасантай нийцжээ.
7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх зүйн маргааныг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2022 оны 06, 07, 08 сарын үйлчилгээний төлбөрийг шаардаагүй байхад хариуцагчийн ...2022 оны 07, 08 сарын төлбөр 87,398 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулна... гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад дараах өөрчлөлт оруулна.
8.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйл гэснийг 2 удаа дурдсан техник шинжтэй алдаа гаргасныг зөвтгөнө.
8.2. Мөн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 200,000 төгрөгөөр багасгасан талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдах шаардлагагүй тул шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хассан өөрчлөлт оруулна.
9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/01712 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.С эс 5,024,088 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай гэж,
тогтоох 2 дахь заалтыг хасаж, тогтоох хэсгийн дугаарлалтыг өөрчилж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
С.ЭНХБАЯР