Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/45

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Н.Цогтбаяр 

Шүүгдэгч: Ц.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт ЦЭад холбогдох 1812005700012 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Ноён суманд үйл ажиллагаа явуулдаг “Тира” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 2, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, О овогт ЦЭ /РД:.../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ц.Э нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх баг Дөрөлж гэх газарт иргэн Д.Д бие махбодид халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ: Би ясаар хавирган тус газар нь цохиогүй, уургаар цохисон нь үнэн гэв.  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812005700012 дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Д мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Дөрөлж гэх газар гэрийнхээ гадаа үхрээ хураагаад хашаанд хаших гэтэл үхэр орохгүй болохоор нь би Эад үхэр туулцаадахаач гэхэд хаших гэсэн үхэрнүүдийг урдаас нь туусан. Манай эхнэр О Эад чи монгол хүн байж үхрээ туугаад хашилцаач гэсэн чинь урдаас нь хэрэлдэхээр нь би, чи монгол хүн байж үхрээ туугаад хашилцаач гэсэн чинь чи муу нүүдлийн гуйлгачин зайлаарай гэснээ хүрч ирж намайг барьж аваад мориноосоо буу гэхээр нь буусан чинь миний хамар руу мөргөчихсөн. Цус гарахаар нь бээлийгээрээ бөглөсөн чинь чи муу битгий баашлаад байгаарай гээд яваад өгсөн. Үхрээ ялгаад хашаа руу оруулах гээд байж байтал ирээд миний баруун доод хавирга руу сээрний ясаар цохичихсон. Тэгээд дахиад үхрээ авах гээд цаашаагаа явахад буцаж ирээд миний мориноос барьж аваад уургаар миний нуруу руу цохисон. Э сээрний ясаар миний хавирга руу, уургаар нурууны ар хэсэг рүү цохиод толгойгоороо миний хамар руу мөргөсөн. Манай эхнэр О, Эын ахын эхнэр Ц нар байсан, өөр хүн байгаагүй. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Дөрөлж гэх газар манайх Э хамт нэг хотонд өвөлжөөндөө буусан байсан. Орой 18 цагийн үед манай нөхөр Д үхрээ хурааж ирээд малаа хаших гэтэл Эийн дүү Э хаших гэж байсан малыг хашаанаас нь хөөж гаргаад, чулуу, мод авч шидээд байсан. Тэгснээ Э очоод манай нөхрийг мориноос нь татаж унагаагаад хамар руу нь гараараа цохисон. Тэгээд цус гарахаар нь намдаагаад дахиад малаа хаших гэтэл Д барьж явсан уургыг гараас нь суга татаж аваад нуруун дундуур нь Э цохисон чинь уурга нь хугараад үлдсэн. Малаа хашчихаад нутгийн хүмүүс алийг тэр гэх вэ гээд 2-3 хоног юм яриагүй. Сүүлдээ Дын бие нь өвдөөд байхаар нь цагдаад хэлсэн. Э намаржаан дээр байхад Эийнд амраад ирчихсэн байсан. Манайх Эийнтэй нэг хотонд айл саахалт байдаг. Тэгээд Эийг байхгүй хойгуур би Өндөр-Улаан сумын төв рүү орохдоо Эыг мал харж байгаач гэж гуйгаад ирсэн юм. Тэрнээс болоод л өвөлжөөндөө буусан хойно чиний малыг чамайг байхгүй хойгуур хардаг би хэн юм гэж хэлээд л цохиж, зодсон. Тухайн үед Э, Д, Э, эхнэр Ц нь бид нар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Эийн мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Дөрөлж гэх газар манайх өвөлжөөндөө Дхтай айл буусан. Намайг үхрээ бөөгнүүлээд ирэхэд 18-19 цагийн үед манай төрсөн дүү Э, Д эхнэр Отай хэрэлдээд байх шиг харагдсан. Би нилээн зайтай ирж явсан юм. Тэгээд Д чи муу юу гээд байгаа юм гээд Э дээр очиж харагдсан, тэгээд Э уургаар цохиод үзүүр нь хугарчих шиг болсон. Хаана цохисон болохыг сайн хараагүй, дал, нуруу хавиар нь цохисон байх. Эыг Д цохиж зодоогүй. Өөрөөр зодоон цохион хийгээгүй. Тухайн үед Д, эхнэр О нь, манай эхнэр Ц бид нар байсан, өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Цын мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Бэлхийн гүүр гэх газраас нүүгээд Өндөр-Улаан сумын Бэлх багийн Дөрөлж гэх газар өвөлжөөндөө Дхтай нэг хотонд буусан. Нүүдэл хийгээд оройхон болчихсон, юмаа янзалж байгаад Эыг үхрийн хашаа янзлаад нэг жааз хийчих гээд гаргасан. Тэгээд Д ах үхрээ тууж ирээд үхэр хашиж байснаа О эгч Эыг үхэр хашсангүй, зүгээр зогсоод байх юм, үхэр хашилцаач гээд загнаад байсан. Э үхрийнх нь урдуур явтал малын зүггүй буруу талаар нь явлаа гээд загнаад байсан. Э аятайхан ойлгуулаад хэлчихгүй юундаа загнаад байгаа юм гээд хоорондоо маргалдаад байснаа Дыг морин дээр нь нуруу хавь руу нь уургаар цохичих шиг болсон. Эхнэр нь наадахдаа цохиул, цохиул, ах дүү нар нь харж байгаа гээд байсан. Өөр зодоон цохион болоогүй. Болсон асуудлыг манай нөхөр Э, Э, Д, эхнэр О нь мэдэж байгаа, өөр хүн байгаагүй. Үхэр мал хаших гэснээсээ болоод л О эгч Эыг загнасан болохоор л Д эхнэрээ өмөөрөөд хэрэлдээд очихоор нь цохисон байх. Д Эыг цохиж зодоогүй. Өөр сүйдтэй ч юм болоогүй салцгаасан. Уурга одоо хаана байгааг нь мэдэхгүй, манай өвөлжөөн дээр байхгүй, харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Эын мэдүүлсэн: ...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Дөрөлж гэх газар руу нүүдэл хийж өвөлжөөндөө манай ах Эийнх буусан. Өвөлжөөнд Д гэдэг айл буусан байсан. Нүүдэл хийж, гэр, байраа янзлаад айлд орж хоол идчихээд гараад иртэл 18 цагийн үед Д үхрээ туугаад өвөлжөөний байранд ирсэн. Дыг үхрээ хаших гэж байхаар нь би үхрээ ялгах гээд дундуур нь орсон чинь Д эхнэр О намайг хүүр гэхээр нь би урдаас нь хэрэлдсэн чинь Д эхнэрээ өмөөрөөд морьтойгоо миний хажуугаас холдохгүй, хэрүүл хийгээд эхнэр нь Дыг наадахдаа зодуулчих энэ тэр гээд үгээр хатгаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд хэрэлдэж явж байгаад уурандаа Дыг морин дээрээ уурга барьчихсан явахаар нь уургыг нь булааж аваад нуруу руу нь нэг удаа цохисон. Тэрнээс бол сээрний ясаар цохиогүй, хамраас нь цус гаргасан асуудал болоогүй. Тухайн асуудал болох үед манай ах Э, эхнэр Ц нь, Д эхнэр нь болох О гэх хүмүүс байсан. Уг асуудал Д эхнэр Оээс л болсон. Мал хаших гэж байхад малын урдуур орлоо, малын зүг мэдэхгүй пизда, хүүр минь гэж их хараасан бөгөөд тэрнээс болоод та нар малын зүг мэддэгтээ үхрээ алдсан юм уу гээд Дыг уурандаа цохичихсон юм. Намайг тухайн үед амралтаараа гэртээ оччихсон байхад Дх үхрээ алдаад олохгүй байсан юм. Тэрийг нь л хэлсэн. Өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 527 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1.Д.Д биед баруун талын 7-р хавирганы суганы арын шугамаарх зөрөөгүй хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3.Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар дээрх гэмтэл нь нийтдээ биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 19 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 34 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 10 дугаар сарын 20-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх баг Дөрөлж гэх газарт иргэн Д.Д эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Ц.Э нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 10 дугаар сарын 20-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх баг Дөрөлж гэх газарт иргэн Д.Д бие махбодид халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Д мэдүүлсэн “манай эхнэр О Эад чи монгол хүн байж үхрээ туугаад хашилцаач гэсэн чинь урдаас нь хэрэлдэхээр нь би, чи монгол хүн байж үхрээ туугаад хашилцаач гэсэн чинь чи муу нүүдлийн гуйлгачин зайлаарай гэснээ хүрч ирж намайг барьж аваад мориноосоо буу гээд буусан чинь миний хамар руу мөргөчихсөн. Цус гарахаар нь бээлийгээрээ бөглөсөн чинь чи муу битгий баашлаад байгаарай гээд яваад өгсөн. Үхрээ ялгаад хашаа руу оруулах гээд байж байтал ирээд миний баруун доод хавирга руу сээрний ясаар цохичихсон. Тэгээд дахиад үхрээ авах гээд цаашаагаа явахад буцаж ирээд миний мориноос барьж аваад уургаар миний нуруу руу цохисон. Э сээрний ясаар миний хавирга руу, уургаар нурууны ар хэсэг рүү цохиод толгойгоороо миний хамар руу мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн мэдүүлсэн “Э очоод манай нөхрийг мориноос нь татаж унагаагаад хамар руу нь гараараа цохисон. Тэгээд цус гарахаар нь намдаагаад дахиад малаа хаших гэтэл Д барьж явсан уургыг нь гараас нь суга татаж аваад нуруун дундуур нь Э цохисон чинь уурга нь хугараад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Эийн мэдүүлсэн “Намайг үхрээ бөөгнүүлээд ирэхэд 18-19 цагийн үед манай төрсөн дүү Э, Д эхнэр Отай хэрэлдээд байх шиг харагдсан. Э уургаар цохиод үзүүр нь хугарчих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Цын мэдүүлсэн “Э аятайхан ойлгуулаад хэлчихгүй юундаа загнаад байгаа юм гээд хоорондоо маргалдаад байснаа Дыг морин дээр нь нуруу хавь руу нь уургаар цохичих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тэгээд хэрэлдэж явж байгаад уурандаа Дыг морин дээрээ уурга барьчихсан явахаар нь уургыг нь булааж аваад нуруу руу нь нэг удаа цохисон”, “Би ясаар хавирган тус газар нь цохиогүй, уургаар цохисон нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31/,  хохирогч Д.Д биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 527 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч О овогт ЦЭыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эаас 427.634 /дөрвөн зуун хорин долоо мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Дөрөлж гэх газар оршин суух М овогт Д Д /РД:АД68082713/-д олгож, хохирогчийн нэхэмжилсэн 50366 /тавин мянга гурван зуун жаран зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.Д нь гэмт хэргийн хохиролд 878.000 төгрөг нэхэмжилснээс эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, Архангай аймгаас Улаанбаатар хот руу явж буцсаны 2 удаагийн 2 хүний зардал, Өндөр-Улаан сумаас Архангай аймгийн төвд ирж буцсаны бензиний зардал, оношилгооны төлбөрийн  зардал нийт 827.634 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнээс шүүгдэгч Ц.Э нь 400.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлснийг хасч, үлдэх 427634 төгрөгийг хохирогчид гаргуулан олгох үндэслэлтэй гэж дүгнэсэн ба хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд авагдсан 36.363 төгрөгийн “е” баримтын он, сар, өдөр тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, 14003 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй тул хохирогчийн нэхэмжилсэн 50366 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

            Шүүгдэгч Ц.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Ц.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эад оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  эхний 2 сард сар тутам 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр, 3 дахь сард 200.000 / хоёр зуун мянга/ төгрөгөөр тус тус тооцож, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эаас 427.634 /дөрвөн зуун хорин долоо мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Дөрөлж гэх газар оршин суух М овогт Д Д /РД:../-д олгож, хохирогч Д.Д нэхэмжилсэн 50366 /тавин мянга гурван зуун жаран зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ