Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2021/01400/И |
Дугаар | 210/МА2024/01180 |
Огноо | 2024-06-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2024/01180
Т******* СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01321 дугаар шийдвэртэй,
Т******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Т******* ХХК-д холбогдох,
Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* цогцолбор, *******ны нэг давхрын ******* тоот хаягт байрлах, 25 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У*******, Э.Х*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов .
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь ийн төслөөр 2006 онд баригдсан. Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* цогцолборын, *******анд байрлах, орон сууцны дундын өмчлөлийн хөрөнгө буюу 1 дүгээр давхрын үүдний өрөөний хэсэг нь анх барилга ашиглалтад орох үед камерын хяналтын өрөөний зориулалтаар ажиллаж байсан. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн хөрөнгөд Т******* ХХК болон контор нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.
1.2. *******, СӨХ, контор нь нэг удирдлагатай байсан учраас СӨХ нь ажлын өрөөгүй байсан. 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар Б.Жаргалсайханыг гүйцэтгэх захирлаар сонгосон. Энэ цагаас хойш СӨХ нь ******* цогцолборын *******анд байрлах оршин суугчдын өмчлөлийн, дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байсан байрыг өөрсдийн зардлаар түрээслэн үйл ажиллагаа явуулж байна.
1.3. Сууц өмчлөгчдийн холбоо нь Т******* ХХК-ийг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* цогцолборын *******анд байрлах, 1 дүгээр давхарт байрлах ******* тоот үүдний өрөөг суллахыг шаардаж, удаа дараа албан бичиг хүргүүлж байсан.
1.4. Сууц өмчлөгчдийн холбоо аливаа шийдвэрийг удирдах зөвлөлийн шийдвэрээр гаргадаг. Т******* ХХК нь хувийн хуулийн этгээд. Удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр, оршин суугчдад мэдэгдэлгүйгээр, хувийн хуулийн этгээд рүү шилжүүлж аваад Ү дугаартай гэрчилгээ гаргуулаад авчихсан. Ү дугаар гаргуулахдаа Манайх тусгай зөвшөөрөл авахад Ү дугаар хэрэгтэй байгаа учраас гэрчилгээ гаргаж өгөхийг хүсдэг болохоос биш Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл дундын өмчлөлийн талбайгаа Т******* ХХК-ийн хувийн үйл ажиллагаа эрхлэн явуулахад шилжүүлсэн зүйл байхгүй. Дундын өмчлөлийг худалдаж авсан үйл баримт байхгүй. 200 гаруй оршин суугчтай, 5 блок барилгын зөвхөн С блокийн барилгын ******* тоотын хэсэгт жижүүрийн өрөө байхаар анхнаасаа дундын эд хөрөнгө байхаар тогтоосон.
1.5. Иймд Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-д Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* цогцолборын *******ны нэгдүгээр давхрын ******* тоот, 25 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөл болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* төслийг хэрэгжүүлэгч, үндсэн захиалагч болох ийн харьяа ХХК-аас төслийн 1 дүгээр ээлжийн барилгууд ашиглалтад орох үед инженер техникийн ажилтнуудаас 3 ажилтан томилон Ашиглалтын өмнөх захиргаа-ны бүтцийг бий болгосон. Ашиглалтын өмнөх захиргаа нь ашиглалтад орж байгаа барилгын ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааг хариуцан 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад энэ өдрөөс -ийн охин компани болох Т ХХК бие даан үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Энэ үеэс эхлэн орон сууц ашиглалтын үйл ажиллагааг хариуцан үйлчилгээ, харуул хамгаалалт, цахилгаан шат, сантехник, цахилгааны мэргэжлийн ажилчдын багийг бүрдүүлэн ажиллаж ирсэн. *******ы 2 дугаар ээлжийг 2006 оны 12 дугаар сард ашиглалтад хүлээн авсан. Ингээд барилгын ашиглалтын баталгаат 3 жилийн хугацаанд ашиглалтыг бүрэн хариуцаж ажилласан. Барилгын ашиглалтын баталгаат 3 жилийн хугацаа дуусаж, 2010 он гармагц Сууц өмчлөгчдийн холбоог байгуулахад оршин суугчдад дэмжлэг үзүүлж зохион байгуулалцсан.
2.2. Манай байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны /тухайн үеийн нэрээр/ 2006 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн Н тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг авч Нийтийн аж ахуй үйлчилгээний орон сууцны ашиглалтын үйл ажиллагааг эрхэлж эхэлсэн бөгөөд хотхоны оршин суугчдад халаалт, халуун ус, цэвэр бохир ус, цахилгааны нийтлэг үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Ашиглалтын үйл ажиллагаа явуулж байх үед *******ны ******* тоотод манай байгууллагын ээлжийн ажилчид байрлаж байсан бөгөөд тухайн үед камер болон бусад тоног төхөөрөмжийг цахилгаанчид хариуцан хяналт тавьж ажиллаж байсан.
Маргааны гол зүйл болох объект нь анх жижүүрийн өрөө байсныг хяналтын камерын өрөө болгон манай байгууллагын ээлжийн засварчин, цахилгаанчин байрладаг байсан бөгөөд тухайн камерыг тогтмол хардаг хүнтэй байх нөхцөл алдагдаж манай засварчид дуудлагаар байнга орж гарч, явдаг учир камерын тоног төхөөрөмжийг харуул хамгаалалтын байранд 2 хэсэгт /хойно, урд/ байрлуулан тавьсан. Тус орон сууцнаас гадна 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10/20 тоот албан бичгийн дагуу Бодь интернэшнл ХХК-ийн Удирдах зөвлөлийн 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хурлаас өгсөн чиглэлийг үндэслэл болгон 2,187,806,984 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, шугам сүлжээний үндсэн хөрөнгийг манай байгууллагын эзэмшилд шилжүүлсэн болно.
2.3. Улмаар манай байгууллага тус өрөөг 2010 оноос эхлэн албан өрөө болгон ашиглаж ирсэн ба 2012 оны 12 дугаар сард төслийн захиалагч, борлуулагч ХХК-аас тухайн өрөөг манай байгууллага руу шилжүүлэх шийдвэр гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 000224661 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан болно.
Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.4 дэх хэсэгт зааснаар дангаар өмчлөлд тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр, өрөө болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна гэсэн байдаг. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд орон сууцны зориулалттай гэж заасан. Хуульд заасан тодорхой шаардлага хангасан учраас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Тус үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчиж аваагүй. Дангаар өмчилж болох эд хөрөнгө байсан учраас дангаар өмчилж авсан.
Иргэний хуулийн 142, 14******* зүйлд дундаа өмчлөх эд хөрөнгөөс гадна дундын өмчлөлийн хөрөнгийг дангаар өмчлөх зохицуулалт бий. Дангаар өмчлөх дундын хөрөнгийг дундын өмчлөлд шилжүүлэх нөхцөлүүдийг зохицуулсан байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1******* зүйлд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах эд хөрөнгийг нэг бүрчлэн заасан байдаг боловч тодорхой хязгаартайгаар хэрэглэгдэх талаар тайлбарласан Дээд шүүхийн тайлбар байдаг. Улсын дээд шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай тайлбарын 4.2, *******.5-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийг тодорхой нэгэн этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно гэснийг СӨХ нь холбооны дүрэмд заасан тохиолдолд хэрэгжүүлэх бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 1******* зүйлд нэрлэгдсэн боловч, эрх бүхий этгээдийн өмчлөлд шилжсэн тухайн орон сууцны дундын эд хөрөнгийн дундын эд хөрөнгүүд хамаарахгүй юм гэсэн зохицуулалт байна. Дундын эд хөрөнгө байлаа гэж үзэхэд тухайн эд хөрөнгө нь тусгаарлагдчихсан, дундын өмчлөлийг ашиглаж байгаа дундын өмчлөлийн оршин суугчдын орц, гарцыг хаагаагүй тохиолдолд дангаар өмчлөх боломжтой.
Нэхэмжпэгчийн шаардлагыг хүлээж авах юм бол сууц өмчлөгчийн эрхийг хөндсөн асуудал болох юм. Түүнчлэн, дундын өмчлөлийн асуудлыг СӨХ хөндөж тавьсантай санал нийлэхгүй байна. Сууц өмчлөгчдийн холбоо 2010 онд байгуулагдсан. Оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр яриад байдаг. Одоо хүртэл зөвшөөрөл байхгүй. 2006 онд ашиглалтад орсон, одоогоос 18 жилийн өмнө баригдчихсан байсан. 2010 оноос хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 14 жил болсон байна. 2012 онд мэдэх ёстой байсан гэж үзвэл Иргэний хуулийн 74, 75, 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т заасныг баримтлан хариуцагч Т******* ХХК-д холбогдох Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* цогцолбор *******анд байрлах нэг давхрын ******* тоот хаягт байрлах 25 мкв талбай бүхий үйлчилгээний өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай Т******* Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т******* Сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Жаргалсайханаас олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэл гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.г эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзсэнд гомдолтой байна. Т******* СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. миний бие 2021 оны 0******* сарын 17-ны өдөр тус СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Жаргалсайханаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр 2021 оны 0******* сарын 18-ны өдөр хариуцагчид холбогдуулан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох үүдний хэсгийн өрөөнөөс хариуцагчийг албадан гаргуулах тухай шаардлага гаргасан юм. Шүүх тус нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй гэж үзсэнээр 2021 оны 0******* сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн болно. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас хариу тайлбар, нотлох баримтууд гарган өгсөн ба энэ үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Т******* ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлд бүртгүүлэн гэрчилгээ гаргуулсан болохыг олж мэдсэнээр миний бие өөрт итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* цогцолбор *******ны 1 давхарт байрлах ******* тоот 25 мкв талбай бүхий үйлчилгээний өрөөг дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай болгон өөрчилсөн. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* зүйлийн 65.1.1-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 14486 дугаартай захирамж гарч байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т******* СӨХ-ны гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн ба миний бие шинээр томилогдсон гүйцэтгэх захирал М.аас 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэл авч үргэлжлүүлэн нэхэмжлэгчийг төлөөлсөөр ирсэн. Түүнчлэн Т******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга болон Гүйцэтгэх захирал нарын хооронд байгуулсан гэрээ, Удирдах зөвлөлийн тогтоолыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гарган өгсөн ба уг гэрээнд энэхүү иргэний хэрэг маргаан оролцох эрхийг өгсөн байдаг болно. Монгол Улсын Дээд шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаартай Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэглэж байгаа шүүхийн практикийн тухай зөвлөмжид Монгол Улсын Дээд шүүх 1996 онд албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлд хандаж, Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар СӨХ нь шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж хариу өгсөнөөс үзэхэд СӨХ-г төлөөлж, гүйцэтгэх захирал иргэний хэргийн шүүхэд ямарч асуудлаар нэхэмжлэл гаргаж болно гэж үзнэ гэсэн байх тул хүчин төгөлдөр итгэмжлэлээр нэхэмжлэл гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. намайг Т******* СӨХ-г бүрэн төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
4.2. Т******* СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дах хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, үрэгдүүлсэн, бусад хэлбэрээр хохирол учруулсан гэж хяналтын зөвлөл үзвэл хохирол арилгахыг шаардах, эсхүл эрх бүхий байгууллагад хандаж, шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэний хэргийн шүүхээр тогтоолгосны дараа захиргааны хэргийн шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжпэл гаргах юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатын шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан тайлбар: Дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан үүссэнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд дундын өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд 2012 онд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас Ү дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Гэтэл уг хөрөнгийг дундын хөрөнгө гэх агуулгаар Т******* СӨХ шаардсан боловч дундын хөрөнгө гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч талын гол нотлох баримт нь барилгын анхны зураг байдаг боловч тухайн зурагт барилгыг анх барихаас өмнө барилгын зурагт тухайн үл хөдлөх хөрөнгийг жижүүрийн өрөө байхаар төлөвлөсөн. Бодит байдалд жижүүрийн өрөөгөөр ашиглаагүй, оффисын өрөө болгон ашиглаж байсан. Т******* ХХК нь тухайн үед барилга ашиглалтад орсны дараагаар захиалагч тал 3-4 жилийн баталгаат хугацаанд үйлчилгээг хариуцдаг байсан. 2006 онд барилга ашиглалтад орсноос хойш 2010 он хүртэл барилгын хэвийн үйл ажиллагааг хариуцаж, тухайн үл хөдлөх хөрөнгийг оффисын зориулалтаар ашигладаг байсан. 2012 онд Сууц өмчлөгчийн холбоо байгуулагдахдаа маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг дундын өмч гэж хүлээлгэж өгсөн баримт байдаггүй. Мөн Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсанаас хойш дундын өмчлөлийн талбай гэдэг зохицуулалтын дагуу оршин суугчдаас төлбөр аваагүй буюу цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаггүй, оршин суугчдаас төлбөрийг нь авдаггүй байсан. Т******* ХХК нь өмчлөгч, эзэмшигчийн хувьд тухайн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулж, цэвэрлэгээ үйлчилгээгээ хариуцаад, төлбөрөө төлж байсан. Талуудын аль аль нь Сууц өмчлөгчдийн холбооны төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй.
Мөн дундын өмчлөлийн талбайг дангаар өмчилж болох талаар Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1 дэх хэсэгт зохицуулсан. Энэ зохицуулалт нь тухайн оршин суугчид дундын өмчлөлийн хөрөнгийг ашиглахад саад болохооргүй хөрөнгүүдийг дангаар өмчилж болно гэж зохицуулсан. Анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь оршин суугчдыг өмч хөрөнгөө ашиглахад ямар нэгэн саад учруулахааргүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг дундын өмч хөрөнгө мөн гэж тогтоовол өмчлөх эрхэд халдсан шийдвэр болно. Учир нь шүүхийн шийдвэр үр дагавар үүсдэг, биелэгдэх боломжтой байх ёстой. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь дундын хөрөнгө болохыг тогтоолгох учраас хэрэв дундын хөрөнгө гэж тогтоовол улсын бүртгэлээс олгосон өмчлөх эрхийн гэрчилгээтэй тул өмчлөх эрхэд халдсан шийдвэр болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч тал дундын өмч болохыг тогтоолговол Захиргааны хэргийн шүүхэд хандана гэж тайлбарладаг боловч 2011 оны Улсын Дээд шүүхийн зөвлөмж нь захиргааны танхимаас гаргасан учраас дундын хөрөнгөтэй холбоотой маргаан нь захиргааны хэргийн шүүхэд үүсдэг. Гэтэл нэхэмжлэгч талаас иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэг маргаан нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбоотой асуудал учраас Захиргааны шүүхээр шийдвэрлүүлэх маргаан байхад дундаас нь тасалж аваад дундын өмч болохыг тогтоолгох гэх байдлаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
ХХК нь төслийн хуваарилагч, захиалагч нарыг эхний ээлжид дурдах ёстой ба үүнд Т******* ХХК бичигдсэнээс гадна тус төслийн ашиглалтыг хариуцаж, олон жил оффисын зориулалтаар ашиглаж ирсэн. Нэхэмжлэгч тал дангаар өмчлөгч болохыг нотол гэх бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад нотлогдсон. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Т******* ХХК-ийн орон сууцны зориулалттай 25 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг шилжүүлэх талаар ХХК-тай байгуулсан хэлцэл нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч нь барилгын анхны зурагт маргасан учраас шинжээч томилогдсон. Маргааны гол зүйл нь барилгын анхны зураг төсөл бөгөөд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.6-д барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төслийг хавсаргана гэж заасны дагуу ХХК болон холбогдох эрх бүхий байгууллагаас зураг төслийн өөрчлөлтийн зургийг гаргуулж, хавсарган оруулах ёстой байсан. Зургийн өөрчлөлтийг мэдэж ХХК-аас зургийн өөрчлөлтийг өгсөн, эсхүл нэхэж авсан бол энэ маргаан үүсэхгүй байх боломжтой байсан. Анхан шатны шүүх хуралдаанд барилгын явцад өөрчлөлтийн зураг, гүйцэтгэлийн зураг хийгддэг үү гэж асуухад хийгддэг гэж хариулсан. Улсын Дээд шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зөвлөмжийг дурдсан. Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал нь 1-2 гишүүний санал авсны үндсэнд тус асуудалтай холбоотойгоор иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой гэх агуулгатай Улсын Дээд шүүхийн зөвлөмж байдаг. Гэвч уг санал нь хэрэгт авагдаагүй.
Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 142 дугаар зүйлд заасан нийтийн зориулалттай орон сууц өмчлөх харилцаанд хамаарна. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж заасан. Гэтэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь 2012 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан, дангаар өмчлөх эрх нь үүссэн объект юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Т******* СӨХ нь хариуцагч Т******* ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* цогцолбор, *******ны нэг давхрын ******* тоот хаягт байрлах, 25 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т зааснаар дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга байгууламж, төхөөрөмжийн хэсгийг сууц өмчлөгчдийн дундын өмчлөл болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
3.1. Т******* СӨХ нь 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдаж, Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02/03 дугаар тогтоолоор Б.Жаргалсайханыг, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор М.ыг гүйцэтгэх захирлаар тус тус томилжээ. /1хх 4-5, 244-245/
Т******* СӨХ-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Жаргалсайханаас 2021 оны ******* сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар Г.д олгосон итгэмжлэлийг үндэслэн Г. шүүхэд 2021 оны ******* сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. /1хх-ийн 7/
Улмаар тус СӨХ-ийн гүйцэтгэх захирал өөрчлөгдөж М. болсон бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 28, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус тус СӨХ-ийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх энэ ажиллагаанд төлөөлөх эрхийг Г.д тус бүр 1 жилийн хугацаатай олгожээ. /1хх-ийн 189/
Энэ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгч тал Т******* СӨХ бөгөөд тус СӨХ-ийн гүйцэтгэх захирал солигдож байгаа байдал байгууллагын дотоод зохион байгуулалтад хамаарах бөгөөд энэ нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт зааснаар төлөөлөл дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал солигдох байдал иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дахь нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд өөрчлөлт орохгүй болно.
Иймд анхан шатны шүүхээс гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Жаргалсайханаас олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.г нэхэмжлэл гаргах эрхгүй гэж хийсэн дүгнэлт алдаатай болжээ.
3.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4, 12.4.6-д зааснаар гүйцэтгэх захирал нь СӨХ-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг Иргэний хуулийн 149 дүгээр зүйлд зааснаар олгохдоо мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар хүрээгээр шаардлага гаргах эрх хязгаарлагдана. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт орон сууц өмчлөгчийн үүргийг зохицуулсан бөгөөд энэ үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхийг СӨХ-ийн гүйцэтгэх захиралд олгосон буюу орон сууц өмчлөгч рүү чиглэсэн шаардах эрх юм.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.10-т зааснаар СӨХ-ийн гүйцэтгэх захирал хууль, дүрэмд заасан бусад эрхийг эдлэнэ.
Т СӨХ-ийн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал М. нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 09-ны өдөр байгуулагдсан гэрээний 4.11-т СӨХ, түүний үйл ажиллагааны хүрээнд шүүхэд ... холбоог бүрэн төлөөлөх, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч томилох, ... эрхийг гүйцэтгэх захиралд олгожээ.
Иймд Т СӨХ-ийн гүйцэтгэх захирал нь нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.10-т зааснаар СӨХ-ийн үйл ажиллагааы хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4, 12.4.6-д заасан эрхийн зохицуулалтыг гадагш чиглэсэн харилцаанд төсөөтэйгээр хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ.
3.3. Маргааны зүйл нь Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* цогцолбор, *******ны нэг давхрын ******* тоот хаягт байрлах, 25 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох эсэх талаар гэж анхан шатны шүүх зөв тогтоожээ.
3.3.1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1******* зүйлийн *******.1.1-д: орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө-ийг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж заажээ.
3.3.2. ******* цогцолборын 68 айлын орон сууцыг 2006 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулсан байна. /1хх-ийн 70-83/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилогдсон ба шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд 5 байрны С хэсэгт маргалдаж буй энэ байр төлөвлөгдсөн бөгөөд зурагт жижүүрийн өрөө гэж тэмдэглэгдсэн ... Барилгын нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэх, харуул хамгаалалт, жижүүрийн өрөөг төлөвлөх шаардлагатай байдаг. Захиргаа, аж ахуйн барилгад бие засах газрын дэргэд цэвэрлэгээний хэрэгсэл, төхөөрөмжийг цэвэрлэх, хатаах, хадгалах өрөөг халуун хүйтэн усан хангамжийн системтэйгээр төлөвлөнө. Эдгээр өрөөний хэмжээ нь давхрын 100 ам/м дутам 0.8 ам/м байх ба 4 ам/м-ээс багагүй байна. Давхартаа 400 ам/м хүртэл талбайтай бол 2 давхрын дунд хадгаламжийн нэг өрөө төлөвлөнө гэж заасан. Олон нийтийн барилгыг төлөвлөх БНбД 31-03-03-д барилгын нэг дүгээр давхарт СӨХ-ийн өрөөг төлөвлөхөөр заасан. Заавал мөрдөх дүрмийн 1 дүгээр хавсралтын Б-д ... орон сууц ашиглалтын контор, СӨХ-ийн барилга ... төлөвлөхөөр тусгасан. Монгол Улсын барилгын норм ба дүрэм орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтөд зааснаар орон сууцны барилгын хаяавчийн болон 1,2 дугаар давхарт хүний эрүүл мэндэд хортой үйлчилгээ үзүүлэхгүй ... олон нийтийн зориулалттай, тухайлбал: ариун цэврийн өрөө бүхий орон сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, үйлчилгээний зориулалттай 6 м.кв талбайтай өрөө болон харуул хамгаалалтын өрөө тасалгаа байрлуулж болно гэж заасан шаардлагыг уг байр хангаж байна. Энэ заалтын даруу тус байранд жижүүр СӨХ-ийн байр төлөвлөгдсөн байна гэсэн үндэслэлийг зааж дүгнэлтийн Дөрөв.Шинжээчийн дүгнэлт хэсгийн Хариулт 4.1-д: ...1 өрөө үл хөдлөх эд хөрөнгө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1******* зүйлийн *******.1.1-д заасан сууцны бус зориулалттай 1 дүгээр давхрын үйлчилгээний өрөө болно гэж, Хариулт 4.2-т ...1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барилгын зурагт жижүүрийн өрөө гэж төлөвлөсөн байна., Хариулт 4.4-т энэхүү байрыг барилгын зурагт анхнаасаа төлөвлөсөн байдлыг сүүлд засаж сайжруулж өөрчилж тусгаарласан өрөө болгоогүй гэжээ.
Иймд маргаан бүхий ******* тоот хаягт байрлах, 25 м.кв талбай 1 өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1******* зүйлийн *******.1.1-д заасан сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөөнд хамаарч байна.
3.2.3. Маргаан бүхий ******* тоот хаягт байрлах, 25 м.кв талбай 1 өрөөг орон сууцны зориулалтаар улсын бүртгэлд 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ү-2202025421 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 000224661 тоот гэрчилгээг Т ХХК-д Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгожээ. Улсын бүртгэлийн байгууллага нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан баримтыг үндэслэн бүртгэл хийх бөгөөд энэ нь өмчлөгч нарын хооронд үүссэн өмчийн эрх зүйн маргаанд өмчлөгчийг тодорхойлох баримт болохгүй юм. Түүнээс гадна өмчийн эрх зүйн маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш болно.
3.2.4. ХХК 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 006/228 тоот албан бичгийг УБЕГ-ын эд хөрөнгийн эрийн бүртгэлийн газар хүргүүлсэн байх ба уг албан бичигт Сүхбаатар дүүрийн 5-р хорооны нутаг дэвсгэр Үндсэн хуулийн гудамж-4 ******* цогцолборын *******ны ******* тоот 25 м.кв талбай бүхий 1 өрөө ажлын байрыг ******* цогцолборын 1-р ээлж ашиглалтад орсон буюу 2005 оны 12-р сараас эхлэн Т ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн болохыг тодорхойлов гэжээ. Үүнээс дүгнэвэл ХХК нь маргаан бүхий ******* тоот хаягт байрлах, 25 м.кв талбай 1 өрөөний эзэмшлийг шилжүүлжээ. Түүнчлэн энэ албан бичигт уг 1 өрөөний зориулалтыг орон сууцны гэж тодорхойлоогүй байна.
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дүгнэлтийн Дөрөв. Шинжээчийн дүгнэлт хэсгийн хариулт 4.3-т Ү-2202025421 дугаартай үл хөдлөх хөрөнгийг дангаараа өмчлөх боломжтой гэсэн боловч дүгнэлтийн хариулт 4.4-т Энэхүү байрыг барилгын зурагт анхнаасаа [барилгыг төлөвлөхдөө орон сууцны дундын эд хөрөнгөд хамаарах өрөө болгож төлөвлөсөн] төлөвлөсөн бөгөөд сүүлд засаж сайжруулж өөрчилж тусгаарласан өрөө болгоогүй гэсэнтэй харьцуулан дүгнэвэл тусдаа бие даасан өрөө болгох талаар шийдвэр гаргасан байдал тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж зааснаар хариуцагч тал энэ 1 өрөөг өмчлөх эрхгүй болно.
3.3. Дээрх үндэслэлээр маргаан бүхий Сүхбаатар дүүргийн ******* хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 дүгээр байр, С блокын ******* тоот хаягт байрлах 25 м.кв талбай бүхий 1 өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1******* зүйлийн *******.4-т Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө. гэж , Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна. гэж тус тус зааснаар сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байх тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01321 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1******* зүйлийн *******.4 дэх хэсэгт тус тус зааснаар Сүхбаатар дүүргийн ******* хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 дүгээр байр, С блокын ******* тоот хаягт байрлах, 25 м.кв талбайтай 1 өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоосугай. гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Т******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* СӨХ-нд олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЗОЛЗАЯА