| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0041/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/41 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Хохирогч: Н.О
Шүүгдэгч: Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Эд холбогдох 1812002770210 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 01-16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 278 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3, 123 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Ш овогт Б Э /РД: .../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутагт иргэн Н.От “хөөргийг нь янзалж өгнө” гэж итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 7.700.000 төгрөгийн үнэ бүхий тархи манан хөөрөг, хөөрөгний шүрэн толгой, мөн бэлэн 90.000 төгрөг зэргийг тус тус залилж, 7.790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эгийн мэдүүлсэн: 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр миний бие эмчилгээтэй байж байгаад Архангай аймаг явах гээд “Драгон” авто вокзал дээрээс унаа хайсан чинь тэнд Архангай аймаг руу явна гэсэн “Приус” маркийн вто машин байсан. Тухайн үед зардал нь 15.000-20.000 төгрөг гэж байсан байх, тухайн үеийн зардлаа сайн санахгүй байна. Н.Оийн хүүхэд та Архангай аймаг руу явах гэж байгаа бол суучих гэсэн. Би Архангай аймагт ирэх болсон гол шалтгаан нь 01-08 дугаар ангид хамт нэг ангид суралцаж байсан Г гэх найзтайгаа уулзах зорилготой ирсэн. Тэгээд Архангай аймгаар сураглаад Гийн ажил дээр нь очсон боловч Г байхгүй байхаар нь Н.Оийн хүүд учраа хэлээд таньж мэдэх айл байхгүй яах вэ гэхэд манайх Архангай аймгийн Цэнхэр суманд байдаг, та манайд очоод хоночих гэсэн. Н.Оийнд очоод өөрийгөө алт мөнгөөр юм хийдэг, уран сийлбэрчин хүн гэж хэлсэн чинь Н.О өглөө нь дайлантай хөөрөг гаргаж ирээд энэ хөөргөний толгойг янзалж болох уу гэхээр нь болно гэхдээ надад энд багаж байхгүй байна, би Улаанбаатар хот руу ороод янзлаад өгье гээд хөөргийг нь авсан. Мөн Н.Оийн хүү Б нь та жолооны ангилал ахиулж чадах уу гэхээр нь чадах байх тодорхой хэмжээний зардал гарна гэж хэлсэн чинь ямар үнэтэй байдаг вэ гэхээр нь 45.000 төгрөг болох байх гэж хэлсэн, тэгээд би өөрийн өмсөж яваа гутлаа харуулаад би ийм гутал хийдэг гэсэн чинь энэ ямар үнэтэй гардаг гутал вэ гэхээр нь зохих хэмжээний үнэлгээтэй гарна, цавуу материалын үнэ нь 50.000 төгрөг болох байх гэж хэлээд нийт 90.000 төгрөг авсан. Тэгээд Н.Оийн хүүхэд, нөхөр хоёр нь Гийн ажилладаг “Хангай хүнс” ХХК дээр буулгаж өгчихөөд буцаад явсан. Би Гтэй уулзаад цай хоол хийж өгөхөөр нь идчихээд орой нь Улаанбаатар хот руу яваад өглөө нь хот руу орж урт цагаан ороод үүдний жижүүрээс алт мөнгөний дархан байна уу гэхэд дээр нэг залуу сууж байгаа гэхээр нь очиж уулзаад ах нь энэ хөөргөний толгойг янзлуулах гэсэн юм ямар үнэтэй болох вэ гэхэд 50.000 төгрөг болох байх гэсэн. Тухайн үед би хүнд хэлбэрийн астамтай байсан болохоор бачуураад боогдох гээд байсан бөгөөд цацлага, эм тарианы мөнгө хэрэг болоод байхаар нь алт мөнгөний дархан залууд 170.000 төгрөгөөр зармаар байна авах уу гэхэд та ямар шалтгааны улмаас зарах гэж байгаа юм бэ гэхээр нь би чамархайн хагалгаанд орох гэж байгаа юм авчихаач гэхэд тэр залуу гарч яваад 170.000 төгрөг авчирч өгөхөөр нь би тэндээс гаргаад явсан. Тухайн үед чулуу сайн мэдэхгүй учраас хөөрөгний үнэлгээг сайн мэдэхгүй зарж борлуулсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Оийн мэдүүлсэн: 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б.Э манай хүүтэй ирж манайд хоносон. Анх манай хүү бие муутай хүн болохоор нь өрөвдөөд гэртээ авч ирлээ гэсэн. Манай хүү тэр хүнд хэлэхдээ маргааш манай аав, ээж хоёр Архангай аймаг руу орно, та тэгээд буцаж ирээд Г гэх хүнтэйгээ уулз гэж хэлсэн байсан. Манай төрлийн хүн нас барчихаад өглөө нь манай нөхөр бид хоёр Архангай аймагт ирсэн бөгөөд ирэх замдаа Г гэх хүний гэрт хүргэж өгсөн чинь Г гэх хүнтэй Б.Э яваад өгсөн. Тэгээд оройны шуудангаар яваад өгсөн байсан. Б.Эд итгэх болсон шалтгаан нь манай нөхрийн хүргэн ахыг нь танина их сайн найзууд эмчээр ажилладаг гээд хүүхдийг нь нэрээр нь дуудаад байсан бөгөөд онцгой байдалд ажилладаг цолтой, ерөнхийлөгчөөс 2 өрөө байраар шагнагдаж байсан гэсэн. Тэгээд би дараа ирэхдээ Архангай аймгийн Хашаат сумын бариачид бариулах гэж яваа танайд агаарт байж байгаад бариулчихаад явж болох уу гэхээр нь нөхөр бид хоёр зөвшөөрсөн. Б.Э хэлэхдээ өөрийгөө алт мөнгөний дархан гэхээр нь хөөргөө үзүүлээд дараа ирэхээр чинь толгойг нь өндөрлүүлмээр байна гэхэд одоо авч яваад багажаар янзлаад өгье гээд аваад явсан бөгөөд явсныхаа дараа утсаар ярьдаг байсан, сүүлдээ энэ хүн худлаа яриад байна гэдгийг мэдээд манай хүү хөөргөө авахаар Улаанбаатар хот руу явсан. Б.Э энд байна, тэнд байна гэж худлаа яриад манай хүүг ийш тийш нь их явуулсан байсан. Ингээд бид нар Архангай аймгийн Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч өргөдөл өгсөн. Манай хүү хайж байгаад олохгүй болохоор нь аавыгаа аваад Улаанбаатар хот руу явсан бөгөөд хотод очоод Б.Эг эмэгтэй хүнээр уулзъя гэж яриулж байгаад барьж авсан. Улаанбаатар хотын цагдаа дээр аваачиж өгөөд байцаалт авахуулахад Ховд аймагт байртай гэж байсан. Э хөөрөгний үнэлгээг мэдэхгүй гэж байна, гэтэл өмнө өгсөн мэдүүлэг дээрээ Улаанбаатар хот руу роод үнэлгээ хийдэг хүнээр үзүүлсэн гэж ярьж байсан. Энэ хүн хохирол төлбөр төлөх чадваргүй хүн биш, эхнэр нь Ховд аймагт ажилладаг, хүүхэд нь цагдаагийн байгууллагад ажилладаг гэсэн. Мөн Э гэх хүнийг ангийнх нь хүүхдүүдээс асуухад энэ хүнийг хагалгаанд орох гэж байгаа гээд ангийнхаа хүүхдүүдээс мөнгө авдаг гэж хэлсэн байсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812002770210 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Оийн мэдүүлсэн...Манай хүү Б 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос гэртээ ирсэн. Манайх Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Даш-Овоо гэх газар байдаг юм. Манай хүү ирэхдээ 50 орчим насны үл таних эрэгтэй хүнтэй хамт ирсэн юм. Тэр хүний нэрийг Э гэдэг гэсэн. Тэр хүн манай хүүг Улаанбаатар хотоос Архангай аймаг руу явах гээд “Драгон” авто зогсоол дээр байхад нь Архангай аймаг руу орж бариачид бариулах гэж байгаа гээд суусан байсан. Тэгээд Архангай аймгийн төвд ирээд “Хангай хүнс” ХХК-ийн захирал Г гээд манай ангийн хүүхэд байгаа юм, тэр айлд очно гээд тэр айлд хүргүүлтэл тэр хүн нь гэртээ байхгүй учраас манайд манай хүүтэй хамт ирсэн юм байна лээ. Тэр Э гэх хүн манайд нэг хонохдоо өөрийгөө уран дархан гээд байхаар нь би хөөргөө гаргаж ирээд үзүүлээд энэ хөөргөнд шүрэн толгой хийх гээд чадахгүй байгаа юм гэтэл наад хөөргийг чинь би Улаанбаатар хот руу ороод багаж хэрэглэлтэй газар очиж байгаад янзлаад өгье гээд байхаар нь манай нөхөр Лзөвшөөрөөд тархи манан хөөргөө, шүрэн толгойтой нь Э гэх хүнд өгсөн. Тэр Э бас манай хүү Бид жолооны үнэмлэхний ангилал даруулж өгнө гээд 45.000 төгрөг авсан. Бас манай хүү Бид гутал хийж өгнө, цавууны мөнгө гээд 50.000 төгрөг авсан. Э гэх хүн манайд нэг хоноод маргааш нь хүү, бид хоёртой хамт Архангай аймгийн төв рүү ороод “Хангай хүнс”-ийн захирал Г гэх хүн дээр хүргүүлээд тэр хүнтэйгээ хамт явсан. Э манайхаас явснаас хойш 3, 4 хоногийн дараа Улаанбаатар хот руу орчихсон байна, танай хөөргийг чинь янзалсан, толгойг нь хийгээд мөнгөн халбага хийсэн, 2-3 хоногийн дараа Архангай аймаг руу орно, тэгэхдээ танай хөөргийг хүргэж өгье гэж ярьсан. Тэрнээс хойш хүний бие муудаад байна гэж худлаа яриад, сүүлдээ утсаа авахаа болисон. Би тэр хүнийг өмнө нь таньдаггүй байсан. Тэр хүн манай гэрт хонохдоо манай нөхөр бид хоёрт өөрийгөө магтаад, уран дархан гээд худал хэлж бид хоёрыг хуураад, манай хөөрөг, шүрэн толгой хоёрыг залилан мэхэлж авч явсан. Манай нөхөр бид хоёр Эгийн ярьсан зүйлд нь итгээд хөөргөө өгч явуулсан. Би Г гэх хүнийг танихгүй, Э гэх хүн өөрөө ярихдаа Гтэй нэг ангид сурч байсан гэж байсан. Г нь Эг сайн танихгүй юм байна, бага ангид нэг ангид сурдаг байсан байж магадгүй, би одоо сайн санахгүй байна гээд байсан. Тэр хөөрөг манай нөхөрт 3 үед дамжиж ирсэн юм байна лээ, манай нөхөр Л өвөө Ггэх хүн тэр хөөргийг барьж байсан гэсэн. Шүрэн толгой нь тэр хөөргөнд байсан гэсэн, тэгээд унасан учраас аваад өөр толгой хийсэн юм байна лээ. Би хөөрөг, шүрэн толгой хоёроо нийлүүлээд 50 сая төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Алдсан хөөргийг олж өгнө үү, бас энэ Э гэх хүнийг олж авах гэж араас нь хөөцөлдөхөд гарсан зардал 300.000 төгрөг нэхэлжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Оийн дахин мэдүүлсэн: ...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Б.Э гэх хүн манай хөөргийг янзалж өгнө гэж мөнгө аваагүй. Харин гутал хийж өгнө, мөн жолооны ангилал даруулж өгнө гэж 90.000 төгрөг авсан. Өөр мөнгө төгрөг аваагүй. Би гутал хийж өгнө, мөн жолооны ангилал даруулж өгнө гэхээр би өөрөөсөө 90.000 төгрөг авч өгсөн юм. Өөр мөнгө төгрөг өгөөгүй. Би их гомдолтой байна. Алдсан хөөргийг олж өгнө үү, бас Э гэх хүнийг олж авах гэж араас нь хөөцөлдөхөд гарсан зардал 300.000 төгрөг, нийт 8.090.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Гэрч Ч.Лмэдүүлсэн: ...Манай хүү Б 2018 оны 04 дүгээр сарын 02-ны орой Улаанбаатар хотоос хөдөө гэртээ ирсэн. Манай хүүгийн машинд сууж ирсэн Э гэх хүн аймгийн төвд тосч авах хүн нь байхгүй гээд манай хүүтэй хамт манай гэрт ирж хоносон юм. Э гэх хүн манайд хонохдоо өөрийгөө алт, мөнгөний дархан хийдэг, сийлбэрчин, улсын цол зэрэгтэй анчин гэж танилцуулсан. Манай эхнэр бид хоёр тэр хүнтэй хууч хөөрөөд сууж байгаад манай эхнэр О миний хөөргийг гаргаж ирж Эд үзүүлээд энэ хөөрөгний толгойг нь өндөрлүүлж хуучны шүрэн толгой хийлгэх юм гэж хэлсэн чинь Э миний хөөргийг Улаанбаатар хотод багажтай газар авч очиж байгаад янзлаад өгье гэхээр нь зөвшөөрөөд өгөөд явуулсан. Тэр Э гэх хүн бас манай хүүд гутал хийж өгнө, манай хүүгийн жолооны үнэмлэхийг ангилал даруулж өгнө гээд нийт 90.000 төгрөг авсан. Тэгээд Э гэх хүн манайд хоноод 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манайхаас манай хүү, эхнэр хоёртой аймгийн төв рүү ороод ангийн хүүхэд гээд “Хангай хүнс”-ийн Г гэдэг хүнтэй уулзаад үлдсэн гэсэн. Э манайхаас явснаас хойш 3 хоногийн дараа надтай утсаар яриад хөөргийг чинь янзалсан, толгой нь гоё болсон байгаа. Надад буяны ажил гарчихаад байна, тэрийгээ дуусгаад Архангай аймаг руу орно, тэгэхдээ хөөргийг чинь аваачиж өгье гэсэн. Тэрнээс хойш утсаар ярьж холбогдож байгаад сүүлдээ худал хэлээд утсаа авахаа болиод алга болсон. Би өмнө тэр хүнийг танихгүй, манайд ирж хоноход нь танилцсан. Э манай эхнэр бид хоёрыг элдэв гоё сайхан юм ярьж хуураад, миний хөөргийг толгойг нь солиод гоё болгож өгнө гэж хэлсэн учраас би хууртагдаад хөөргөө өгөөд явуулсан. Миний өвөөгөөс уламжлагдаж ирсэн хөөрөг байгаа юм. Манай өвөө 1910 оноос хойш амьдарч байсан гэхээр тэр үеийн хөөрөг байх. Тархи манан хөөрөг байсан бөгөөд толгой нь хуучны шүр байсан. Хөөрөгний хажуу бааран дээрээ өөрөөсөө хар толботой, нимгэн дотор тамхи нь харагддаг, дунд гарын хөөрөг байсан. Хөөрөгний өндөр нь 4 хуруу хэмжээтэй, өргөн нь багцаагаар 3 хуруу орчим байх...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Гэрч Л.Б мэдүүлсэн: ...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би Улаанбаатар хотоос Архангай аймгийн төв явахдаа “Драгон” авто тээврийн зогсоол дээрээс Архангай аймгийн төв орох Э гэх хүний авч явсан. Би аймгийн төв рүү ороод хүмүүсээ буулгаад тэр Э гэх хүнийг очих ёстой айлд нь хүргэж өгтөл нөгөө айл нь байхгүй байсан. Тэгээд тэр хүнийг хонох газар байхгүй гээд байхаар нь Цэнхэр сумын Буйлан багийн нутагт гэртээ дагуулж очсон. Э гэх хүн манайд хонохдоо манай ээж Оээс аавын хөөргийг янзалж өгнө гэж хэлээд авсан байсан. Би тэр талаар ярихад нь гэртээ байхгүй, малд явсан байсан. Тэр хүн манайд хоноод маргааш нь буюу 04 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн төв рүү ороод “Хангай хүнс” ХХК-ний захирал Г гэдэг айлд хүргүүлээд буусан. Тэгээд тэр хүн Улаанбаатар хот руу орсны дараа манай аав, ээж хоёртой утсаар яриад хөөргийг чинь янзлуулсан, удахгүй Архангай аймаг орохдоо хүргэж өгнө гэж байсан. Тэгээд сүүлдээ худлаа яриад утсаа авахаа болисон. Би тэр хүний араас нь Улаанбаатар хот руу ороод тэр хүнтэй утсаар яриад хөөргөө авъя гэсэн чинь Өмнөговьд байна, Дарханд байна, хөдөө явж байна гэж худлаа яриад зугтаад байсан. Тэгээд 2018 оны 04 сарын 24-ний өдөр Э гэх хүнийг олж уулзаад, хөөргөө авах гэтэл Урт цагаан дээр Г гэх хүнд зарсан гэсэн. Тэгээд Г гэх хүнтэй очиж уулзсан чинь манай аавын хөөргийг дахиад цааш нь зарсан бөгөөд тэр зарсан хүнээ танихгүй гээд байсан. Ямар ч байсан Булган аймгийн Дашинчилэн сумаас явж байгаа гээд нэг хүн зарсан, тэр хүнээ одоо танихгүй, утас нь байхгүй гэж хэлсэн. Манай аавын тэр хөөрөг манан хөөрөг байсан, зарим хүмүүс усан мана, зарим нь тархи мана гэж нэрлэдэг. Тэр Э гэх хүн өөрийгөө уран дархан гэж хэлж, манай аав, ээжтэй хууч хөөрөөд манай ээж хөөргөө янзлуулъя гээд тэр хүнд дээр үеийн шүрэн толгойтой нь хамт өгч байсан. Э гэх хүн манай аав, ээжийг хуурч мэхлээд хөөргийг нь авсан. Бас надад гутал хийж өгнө, жолооны үнэмлэхийн ангилал даруулж өгнө гээд нийт 90.000 төгрөг худал хэлж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гын мэдүүлсэн: ...2018 оны 04 дүгээр сарын 03, 04-ний үед байсан, би одоо хэдний өдөр байсныг санахгүй байна, ажил дээрээ сууж байсан чинь өглөө 09 цагийн үед үүргэвч үүрсэн буурал толгойтой 60 орчим насны эрэгтэй хүн манай ажил дээр орж ирээд надаас хөөргөнд нуух хийх үү, хэд вэ гэж асуухаар нь би 50.000 төгрөгөөр нуухлана гэж хэлтэл даваа толгойтой шар манан хөөрөг, салангад шүрэн толгой гаргаж ирсэн. Тэр шүрэн толгой нь намхан жижиг 1 см орчим өндөртэй толгой байсан. Тэр хүн надад тэр хөөргөө 170.000 төгрөгөөр зарчихмаар байна, эмчилгээний мөнгө хэрэг болоод байна, би чамархайн хагалгаанд орох гэж байгаа гэж хэлэхээр нь би тэр хөөргийг нь хэлсэн үнээр нь худалдаж авсан. Тэр өдрөөс хойш багцаагаар 7 хоногийн дараа би ажил дээрээ ажлаа хийгээд сууж байсан чинь улаан хүрэн дээлтэй 40 гаруй насны хөдөөний байрын эрэгтэй хүн манай ажил дээр орж ирээд надаар алтан бөгж хийлгэсэн. Тэр хүний хажууд би Дундговь аймагт байдаг Миеэ гэж дууддаг танил дүүтэйгээ 98-тай дугаарын утсаар яриад надад дунд гарын шүрэн толгойтой шар манан хөөрөг байна, хөөрөг авах хүн байвал мэдэж байгаарай гэж ярьсан чинь надаар бөгж хийлгэж байсан хүн ямар хөөрөг байгаа юм, ах нь үзье гээд тэр хөөргийг үзсэнээ надаас худалдаж авахаар болсон. Би тэр шар манан хөөргийг шүрэн толгойтой нь хамт 500.000 төгрөгөөр надаар бөгж хийлгэсэн тэр хүнд зарсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр миний худалдаж авсан хөөрөгний эзэн гээд 3-4 хүн надтай ирж уулзаад надаас хөөргөө нэхэхээр нь би тэр хөөргийг зарсан гэдгээ хэлсэн. Тэр хүмүүс Архангай аймгаас хөөргөө залилуулчихаад явж байгаа гэсэн. Тэр хүмүүстэй хамт надад хөөрөг зарсан Э гэх хүн бас хамт явж байсан. Дунд гарын шар манан хөөрөг байсан. Бүрэсгэр өнгөтэй дүлий шар манан хөөрөг байсан бөгөөд хөөргөнд хийсэн байсан толгой нь даваа толгой байсан. Хөөрөгнөөс салангид намхан жижиг шүрэн толгой байсан. Тэр хөөрөгний нэг тал нь байгалиас тогтсон гэж хэлмээр нарийхан хар толботой байсан. Надаас хөөрөг худалдаж авсан хүнийг би танихгүй, тэр хүн өөрийгөө Булган аймгийн Дашинчилэн сумын хүн гэж ярьж байсан. Тэр хүн надад мөнгийг бэлнээр нь өгсөн. Би тэр хүнд өөрийнхөө нэрийн хуудсыг өгсөн, би тэр хүнтэй холбоо барих утасны дугаар аваагүй, нэр усыг нь асуугаагүй. Улаан хүрэн өнгийн дээлтэй, хромон гуталтай, өндөр нь 170 см орчим өндөртэй, нэг их туранхай биш, махлагдуу, барзгардуу, бараан царайтай, өндөр монхор хамартай, хүнхэрдүү нүдтэй, дунд зэргийн сахалтай, хууз сахал байхгүй хүн байсан. Яриа нь шингэндүү дуу хоолойтой, хурц хэллэгтэй, хурдандуу ярьдаг хүн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Гийн мэдүүлсэн: ...Би одоо хэдний өдрийг нь сайн санахгүй байна, 2018 оны 04 дүгээр сарын эхээр байсан байх, над руу нэг хүн утсаар яриад танай бага ангийн чинь Э гэх хүн байна, би Архангай аймаг руу явж байна, миний бие муу Хашаат суманд байдаг Т гэх хүнд хатгуулах гэж байна, танай аймагт таньдаг хүн байхгүй, танайд очъё гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд надтай ярьснаас хойш 1 хоногийн дараа Э манайд ирээд надтай уулзаад манай гэрээр ороод ирсэн өдрийнхөө оройд нь 19 цагийн автобусаар Улаанбаатар хот руу буцаад явсан. Э надтай ярьсан өдрөө Архангай аймгийн төвд манай гэрт ирсэн байсан. Тухайн үед би гэртээ байхгүй байсан юм байна лээ, тэгээд Э Улаанбаатар хотоос ирсэн машины жолоочийнд хоносон гэсэн. Тэр айл нь Цэнхэр суманд хөдөө байдаг гэсэн. Хэн гэдэг айл байсныг мэдээгүй. Э өмнө надтай огт холбоо барьж байгаагүй. 8 дугаар ангиа төгсөөд уулзаагүй байж байгаад энэ жилийн 4 сард л уулзсан. Хаана, юу хийдэг талаар нь мэдэхгүй. Манайд ирээд хууч хөөрөөд сууж байхдаа гэр нь Ховд аймагт байдаг, эхнэр, хүүхэд нь Ховд аймаг байдаг л гэж ярьж байсан. Бид хоёр хууч хөөрөөд сууж байхад урьд нь хэрэгт холбогдож байсан гэж цухас ярьсан. Би тухайн үед тэр яриаг нь нэг их ойшоогоогүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Эгийн мэдүүлсэн: ...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн төвд амьдардаг ангийн найз Г гэх хүнтэй уулзах гээд ирсэн юм. Улаанбаатараас гарахдаа Лхүү болох Б машинд зардлаа төлөөд ирсэн юм. Тэгээд Архангай аймагт ажилладаг ангийн найз Гийн ажлыг хайгаад олоогүй. Тэгсэн чинь Б та одоо ингээд хүнээ олж чадахгүй юм чинь манайх руу хамт яв гэхээр нь хамт явсан. Тэгээд Б гэртээ очоод аав, ээждээ миний талаар хэлсэн юм. Энэ хүн Архангай аймагт таньж мэдэх хүн байхгүй гэхээр нь аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд Б аав, ээжтэй танилцаад тэднийд 1 хоноод маргааш өглөө нь Лнамайг Архангай аймгийн төв дээр хүргэж ирсэн юм. Лхагва-Очирынд байхад надад нэг хөөрөг үзүүлсэн. Энэ хөөрөг ямар нэртэй хөөрөг болох талаар би мэдэхгүй байна. Хөөрөгний толгойг янзлуулах гэсэн юм гэж надаас асуухаар нь би бага зэрэг гарын уртай сийлбэр болон гутал хийдэг юм гэж хэлсэн. Тэгсэн чинь Лэнэ хөөрөгний толгойг янзалж болох уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би багажтай бол янзалж болно гэж хэлсэн. Одоогоор би энд Архангай аймгийн Хашаат сумын Т гэх хүнд биеэ үзүүлэх гэж ирсэн юм, миний хөөрөг янзалдаг багаж хотод байгаа. Би наад хөөргийг чинь Улаанбаатар хот руу авч яваад янзлуулаад ирье гэж хэлээд авч явсан юм. Би өөрөө хүнд хэлбэрийн астамтай, амьсгалын хурц дутагдалд ордог учраас үхлийн ирмэг дээр амьдарч явдаг хүн болохоор эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн аргагүй эрхэнд тэр хөөргийг ямар үнэ цэнэтэй талаар мэдэлгүй Улаанбаатар хот Урт цагааны үйлчилгээний төвийн алт мөнгөний дархан болох нэрийг нь үл мэдэх хүнд энэ хөөрөгний толгойг хэдээр сольдог талаар асуухад 50.000 төгрөгөөр сольдог юм гэж надад хэлсэн. Тэгээд би зайлшгүй эм, тариа, цацлага авах шаардлагатай байсан тул энэ хөөргийг чи 170.000 төгрөгөөр авчихаач гэсэн чинь авсан юм. Би ямар нэгэн санаа зорилго агуулаагүй. Н.Оийн хөөргийг янзалж өгөх гээд авч явсан юм. Түүнээс залилж мэхлээгүй, нэг ч гэсэн хүнд тус болъё гэж авч явсан юм. Ямар нэртэй хөөрөг, хэдэн төгрөгийн үнэтэй болох талаар мэдэхгүй, 170.000 төгрөгөөр зарсан. Хэрвээ надад О ийм үнэ цэнэтэй хөөрөг гэж хэлсэн бол би тэр хөөргийг зарж хүнд хохирол учруулахгүй байх байсан. Би Н.Оийн хүүд гутал хийж өгнө, мөн жолооны ангилал даруулж өгнө гээд 90.000 төгрөг авч явсан, өөр илүү мөнгө авч яваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45-48 хуу/
2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 172 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 49-50 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутагт иргэн Н.Оийн 7.700.000 төгрөгийн үнэ бүхий тархи манан хөөрөг, хөөрөгний шүрэн толгой, мөн бэлэн 90.000 төгрөг зэргийг залилж, 7.790.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Э нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Б.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутагт иргэн Н.От “хөөргийг нь янзалж өгнө” гэж итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 7.700.000 төгрөгийн үнэ бүхий тархи манан хөөрөг, хөөрөгний шүрэн толгой, мөн бэлэн 90.000 төгрөг зэргийг тус тус залилж, 7.790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Н.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б.Э гэх хүн манай хүүтэй ирж манайд хоносон. Б.Э хэлэхдээ өөрийгөө алт мөнгөний дархан гэхээр нь хөөргөө үзүүлээд дараа ирэхээр чинь толгойг нь өндөрлүүлмээр байна гэхэд одоо авч яваад багажаар янзлаад өгье гээд аваад явсан бөгөөд явсныхаа дараа утсаар ярьдаг байсан, сүүлдээ энэ хүн худлаа яриад байна гэдгийг мэдээд манай хүү хөөргөө авахаар Улаанбаатар хот руу явсан. Б.Э энд байна, тэнд байна гэж худлаа яриад манай хүүг ийш тийш нь их явуулсан байсан. Ингээд бид нар Архангай аймгийн Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч өргөдөл өгсөн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Оийн мэдүүлсэн “манай хүү ирэхдээ 50 орчим насны үл таних эрэгтэй хүнтэй хамт ирсэн юм. Тэр хүний нэрийг Э гэдэг гэсэн. Тэр Э гэх хүн манайд нэг хонохдоо өөрийгөө уран дархан гээд байхаар нь би хөөргөө гаргаж ирээд үзүүлээд энэ хөөргөнд шүрэн толгой хийх гээд чадахгүй байгаа юм гэтэл наад хөөргийг чинь би Улаанбаатар хот руу ороод багаж хэрэглэлтэй газар очиж байгаад янзлаад өгье гээд байхаар нь манай нөхөр Лзөвшөөрөөд тархи манан хөөргөө, шүрэн толгойтой нь Э гэх хүнд өгсөн. Тэр Э бас манай хүү Бид жолооны үнэмлэхний ангилал даруулж өгнө гээд 45.000 төгрөг авсан. Бас манай хүү Бид гутал хийж өгнө, цавууны мөнгө гээд 50.000 төгрөг авсан. Тэрнээс хойш хүний бие муудаад байна гэж худлаа яриад, сүүлдээ утсаа авахаа болисон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Лмэдүүлсэн “Э гэх хүн манайд хонохдоо өөрийгөө алт, мөнгөний дархан хийдэг, сийлбэрчин, улсын цол зэрэгтэй анчин гэж танилцуулсан. Манай эхнэр бид хоёр тэр хүнтэй хууч хөөрөөд сууж байгаад манай эхнэр О миний хөөргийг гаргаж ирж Эд үзүүлээд энэ хөөрөгний толгойг нь өндөрлүүлж хуучны шүрэн толгой хийлгэх юм гэж хэлсэн чинь Э миний хөөргийг Улаанбаатар хотод багажтай газар авч очиж байгаад янзлаад өгье гэхээр нь зөвшөөрөөд өгөөд явуулсан. Тэр Э гэх хүн бас манай хүүд гутал хийж өгнө, манай хүүгийн жолооны үнэмлэхийг ангилал даруулж өгнө гээд нийт 90.000 төгрөг авсан. Тэрнээс хойш утсаар ярьж холбогдож байгаад сүүлдээ худал хэлээд утсаа авахаа болиод алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Б мэдүүлсэн “2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би Улаанбаатар хотоос Архангай аймгийн төв явахдаа “Драгон” авто тээврийн зогсоол дээрээс Архангай аймгийн төв орох Э гэх хүний авч явсан. Э гэх хүн манайд хонохдоо манай ээж Оээс аавын хөөргийг янзалж өгнө гэж хэлээд авсан байсан. Тэр хүн Улаанбаатар хот руу орсны дараа манай аав, ээж хоёртой утсаар яриад хөөргийг чинь янзлуулсан, удахгүй Архангай аймаг орохдоо хүргэж өгнө гэж байсан. Тэгээд сүүлдээ худлаа яриад утсаа авахаа болисон. Би тэр хүний араас нь Улаанбаатар хот руу ороод тэр хүнтэй утсаар яриад хөөргөө авъя гэсэн чинь Өмнөговьд байна, Дарханд байна, хөдөө явж байна гэж худлаа яриад зугтаад байсан. Тэгээд 2018 оны 04 сарын 24-ний өдөр Э гэх хүнийг олж уулзаад, хөөргөө авах гэтэл Урт цагаан дээр Г гэх хүнд зарсан гэсэн. Э гэх хүн өөрийгөө уран дархан гэж хэлж, манай аав, ээжтэй хууч хөөрөөд манай ээж хөөргөө янзлуулъя гээд тэр хүнд дээр үеийн шүрэн толгойтой нь хамт өгч байсан. Э гэх хүн манай аав, ээжийг хуурч мэхлээд хөөргийг нь авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гын мэдүүлсэн “2018 оны 04 дүгээр сарын 03, 04-ний үед байсан, би одоо хэдний өдөр байсныг санахгүй байна, ажил дээрээ сууж байсан чинь өглөө 09 цагийн үед үүргэвч үүрсэн буурал толгойтой 60 орчим насны эрэгтэй хүн манай ажил дээр орж ирээд надаас хөөргөнд нуух хийх үү, хэд вэ гэж асуухаар нь би 50.000 төгрөгөөр нуухлана гэж хэлтэл даваа толгойтой шар манан хөөрөг, салангад шүрэн толгой гаргаж ирсэн. Тэр хүн надад тэр хөөргөө 170.000 төгрөгөөр зарчихмаар байна, эмчилгээний мөнгө хэрэг болоод байна, би чамархайн хагалгаанд орох гэж байгаа гэж хэлэхээр нь би тэр хөөргийг нь хэлсэн үнээр нь худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, мөрдөн байцаалтын шатанд Б.Эгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн төвд амьдардаг ангийн найз Г гэх хүнтэй уулзах гээд ирсэн юм. Улаанбаатараас гарахдаа Лхүү болох Б машинд зардлаа төлөөд ирсэн юм. Б аав, ээжтэй танилцаад тэднийд 1 хоноод маргааш өглөө нь Лнамайг Архангай аймгийн төв дээр хүргэж ирсэн юм. Лхагва-Очирынд байхад надад нэг хөөрөг үзүүлсэн. Энэ хөөрөг ямар нэртэй хөөрөг болох талаар би мэдэхгүй байна. Хөөрөгний толгойг янзлуулах гэсэн юм гэж надаас асуухаар нь би бага зэрэг гарын уртай сийлбэр болон гутал хийдэг юм гэж хэлсэн. Тэгсэн чинь Лэнэ хөөрөгний толгойг янзалж болох уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би багажтай бол янзалж болно гэж хэлсэн. Одоогоор би энд Архангай аймгийн Хашаат сумын Т гэх хүнд биеэ үзүүлэх гэж ирсэн юм, миний хөөрөг янзалдаг багаж хотод байгаа. Би наад хөөргийг чинь Улаанбаатар хот руу авч яваад янзлуулаад ирье гэж хэлээд авч явсан юм. Би Н.Оийн хүүд гутал хийж өгнө, мөн жолооны ангилал даруулж өгнө гээд 90.000 төгрөг авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-48/, Б.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Н.Оийнд очоод өөрийгөө алт мөнгөөр юм хийдэг, уран сийлбэрчин хүн гэж хэлсэн чинь Н.О өглөө нь дайлантай хөөрөг гаргаж ирээд энэ хөөргөний толгойг янзалж болох уу гэхээр нь болно гэхдээ надад энд багаж байхгүй байна, би Улаанбаатар хот руу ороод янзлаад өгье гээд хөөргийг нь авсан. Мөн Н.Оийн хүү Б нь та жолооны ангилал ахиулж чадах уу гэхээр нь чадах байх тодорхой хэмжээний зардал гарна гэж хэлсэн чинь ямар үнэтэй байдаг вэ гэхээр нь 45.000 төгрөг болох байх гэж хэлсэн, тэгээд би өөрийн өмсөж яваа гутлаа харуулаад би ийм гутал хийдэг гэсэн чинь энэ ямар үнэтэй гардаг гутал вэ гэхээр нь зохих хэмжээний үнэлгээтэй гарна, цавуу материалын үнэ нь 50.000 төгрөг болох байх гэж хэлээд нийт 90.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ш овогт Б Эг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах, шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгаас залилж авсан хөөрөгний үнэ 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг, шүрэн толгойны үнэ 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөг, бэлнээр авсан 90.000 /ерэн мянга/ төгрөг, нийт 7.790.000 /долоон сая долоон зуун ерэн мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Даш-Овоо гэх газар оршин суух Хөх овогт Навгааны О / АО73032808/-т олгож, хохирогч нь бусад учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.7, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б Эг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгаас 7.790.000 /долоон сая долоон зуун ерэн мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн ...гэх газар оршин суух Х овогт Н-ны О /РД:../-т олгосугай.
5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь бусад учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ