Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2021/03670/И |
Дугаар | 210/МА2024/01328 |
Огноо | 2024-07-01 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2024/01328
2024 оны 07 сарын 01 өдөр Дуга 210/МА2024/01328
Э ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/01864 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ХХ С , СУ ХХК-д тус тус холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 900,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч СУ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.БатСУ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагч ХХ С ны өмгөөлөгч Н.Бум-Эрдэнэ, хариуцагч СУ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. СУ ХХК нь БСЯ тай 2011 оны 12 сарын 23-ны өдрийн ХХХ тоот Дундговь аймгийн ХХХ ын барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Дундговь аймгийн ХХХ -ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр болсон. Улмаар 2018 оны 10 сарын 13-ны өдрийн Гэрээний сунгалт-аар ажил гүйцэтгэж дуусах хугацааг 2019 оны 10 сарын 31-ний өдөр болгон тогтоожээ.
1.2. Э ХХК нь СУ ХХК-тай 2019 оны 03 сарын 25-ны өдөр 00 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Дундговь аймгийн төвд ХХХ ын барилгын төмөр бетон угсралтын ажлыг гүйцэтгэхээр болсон. Улмаар уг гэрээг БСЯ баталгаажуулж, 2019 оны 09 сарын 09-ний өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ-ний 2-т гүйцэтгэгч СУ ХХК-аас захиалагчид 2019 оны 09 сарын 07-ны өдрийн 09/36 тоот албан тоотоор ирүүлсэн хүсэлт, тус гүйцэтгэгчээс Э ХХК-д олгосон итгэмжлэл, талуудын хамтран ажиллах гэрээ нь энэхүү гэрээ байгуулах үндэслэл болно хэмээн тодорхойлж ажлын гүйцэтгэлийн төлбөрийг Э ХХК-ийн ХХХ ны данснуудаар шууд хүлээн авахаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
1.3. Улмаар Дундговь аймгийн Б газраас Э ХХК-д олгосон 11/2019 тоот Барилгын ажил эхлэх, зөвшөөрлийн гэрчилгээний дагуу манай компани нь Дундговь аймаг дахь ХХХХ ын барилгын газар шороо, үндсэн карказын ажилд нийт 900,000,000 төгрөгийн зардал бүхий ажил гүйцэтгэсэн.
1.4. 2011 оны 12 сарын 23-ны өдрийн ХХХ тоот гэрээний 13 дугаар зүйлд заасны дагуу Барилгын угсралтын санхүүжилтийг гүйцэтгэлийн үр дүнгээр санхүүжүүлнэ 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 00 тоот гэрээний 2.2-д Гүйцэтгэгчийн тухайн сарын ажлын гүйцэтгэл хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн акт баримтыг үндэслэн гэрээний дүнгийн гүйцэтгэлд ноогдох хувийг захиалагч тал гүйцэтгэгчтэй харилцан тохиролцсон хугацаанд олгоно гэж заасны дагуу Ерөнхий гүйцэтгэгч СУ ХХК болон захиалагч БСЯ анд дээрх ажлын гүйцэтгэлийн төлбөрийг шаардаж хэд хэдэн уулзалт хийсэн боловч ямар нэгэн амжилтад хүрэлгүй гүйцэтгэсэн ажлын төлбөрийг авч чадалгүй өнөөдрийг хүрээд байна.
1.5. 2020 онд Засгийн газрын бүтцийг өөрчлөн шинээр байгуулахад БСЯ наасС салж дангаар байгуулагдсан. Тус яаманд манай компани 2020 оны 08 сарын 18-ны өдөр 08/20 тоот албан бичгээр дээрх төлбөрийг шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлэх хариу өгөөгүй. БСЯ 2019 оны гүйцэтгэлийг хүлээн авч, тухайн төлбөрийг шилжүүлэн өгөөгүйн улмаас 2020 онд ажил гүйцэтгэх төсөв хөрөнгөгүй болж улмаар барилгын ажил зогссон. Иймд манай компанийн гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 900,000,000 төгрөгийгС болон СУ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч СУ ХХК-ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. 2011 онд тухайн үед БСЯ тай гэрээ байгуулаад ажил эхлүүлсэн. Энэ хугацаанд нийт 2,5 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн. 2019 онд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, сунгахаас өмнө СУ ХХК 1,5 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байсан.
2.2. Ажил гүйцэтгэх явцад хайрга, бетон, дайрга тээвэрлэхэд өртөг өндөр байсан тул өөрийн хөрөнгөөр бетон зуурмагийн үйлдвэр байгуулан цутгалтын ажлыг хийсэн. Барилгын хийцийн хувьд маш онцлог, нарийн технологийн хүрээнд баригдах ёстой. Орж байгаа бетон арматур нь өндөр шаардлага хангасан барилгын ажил гүйцэтгэж байсан боловч санхүүжилт олгогдоогүй, үнийн өсөлт зэрэг асуудлаас шалтгаалан 2019 оны гэрээ байгуулагдах хүртэл ажил хийгдээгүй зогссон байсан. Чанарын шаардлага, стандарт хангаж байгаа эсэх, энэ хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүйтэй холбоотой бетон, ил гарсан арматур төмөр зэрэг нь үргэлжлүүлээд барилгын ажил хийгдэх боломжтой эсэх дээр хөндлөнгийн тусгай зөвшөөрөлтэй маш нарийн лабораторийн шинжилгээ хийгдээд уг ажил эхэлсэн.
2.3. Хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээ, ажил хийсэн дээр маргадаггүй, харин хийсэн ажил, гүйцэтгэлийн цар хүрээгээ тодорхойлох шаардлагатай. Тухайн орон нутгийн Барилга хот, байгуулалтын газар давхар хяналт тавьж, ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан баримтуудыг давхар хянаад Э ХХК ямар хэмжээний ажил хийсэн эсэхийг баталгаажуулна. Уг баталгаажуулалт хийгдсэний дараа С дээр буюу төрийн захиргааны төв байгууллагын холбогдох ажлын хэсэг хүлээж аваад санхүүжилт олгогдох ийм процесс явагдах ёстой.
2.4. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч яг ямар ажил хийснээ тодорхой болгох ёстой. Анхны 6,5 тэрбумын төсөв яагаад ч хүрэхгүй юм байна гэдэг дээр санал нэгдээд 10 орчим тэрбум төгрөг шаардлагатай болсон. Гэтэл өнөөдөр 10 тэрбум төгрөг ч хүрэхгүй нөхцөл байдал үүсээд байна. Хийсэн ажил нь бодит байдалтай нийцэж байгаа эсэх нь шинжээчийн дүгнэлтээр хангалттай гарч чадахгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу 900,000,000 төгрөгт хэдий хэмжээний ажил хамаарч байгаа нь нотлогдохгүй байгаа учраас захиалагч хүлээж аваагүй. Манай зүгээс 10 ширхэг багана цутгасан, гэхдээ энэ багана бол зөвхөн ил харагдаж байгаа хэсэг нь түүнээс доош өнөөдрийг хүртэл маш олон ажил хийгдсэн. 5 метрийн гүнтэй бетон цутгаж, арматур зангидсан.
2.5. Үндсэн барилгын ажлын чанарын шаардлага хангасан эсэх дээр үндсэн ажлаа дүгнүүлээд, ялгаа заагийг нь гаргаж байж шийдэх ёстой. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн гэх ажил, нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч С ны татгалзал, хариу тайлбарын агуулга:
3.1. Нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 900,000,000 төгрөг ХХ С наас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй юм. Учир ньС болон Э ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх аливаа гэрээ байгуулагдаагүй.
3.2. Дундговь аймгийн ХХХ ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ нь БСЯ /хуучнаар/ ба СУ ХХК-ийн хооронд 2011 оны 12 сарын 23-ны өдөр ХХХ дугаартай байгуулагдсан. Харин 2018 оны 10 сарын 16-ны өдөр БСЯ ба гүйцэтгэгч СУ ХХК-ийн хооронд Дундговь аймгийн ХХХ ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа сунгах гэрээг байгуулан, гэрээт ажлыг гүйцэтгэгч нь 2019 оны 10 сарын 31-ний өдөр хийж дуусгах үүрэг бүхий өөрчлөлт оруулсан. Дараа нь 2019 оны 09 сарын 09-ний өдөр БСЯ ба СУ ХХК-ийн хооронд дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан. Сүүлд байгуулагдсан хоёр гэрээ нь анхны үндсэн гэрээний ХХХ дугаартай байгуулагдсан.
3.3. Эдгээр гэрээгээр дурдагдсан барилгын ажлын захиалагч нь БСЯ , харин гүйцэтгэгч нь СУ ХХК байхаар талууд хүлээн зөвшөөрч баталгаажуулсан юм. Энэ захиалагч буюу тухайн нэршлээр БСЯ ны захиалгатай Дундговь аймгийн Төв халхын ХХХХ барих барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2011 оны 12 сарын 23-ны өдөр гүйцэтгэгч СУ ХХК-тай байгуулж, төсвийг 6,471,938,972 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцож уг ажил эхэлсэн.
3.4. Тухайн үед анхны гэрээгээр гүйцэтгэгч СУ ХХК нь 2011 оны 12 сарын 23-ны өдрөөс эхлэн 2013 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэж, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Энэ гэрээний дараа 2018 оны 10 сарын 16-ны өдөр тухайн үеийн нэрээр БСЯ , СУ ХХК-ийн хооронд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа сунгах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч СУ ХХК 2019 оны 10 сарын 31-ний өдөр гэхэд тухайн гэрээт ажлыг хийж гүйцэтгэж дуусгах үүрэг хүлээсэн байдаг. Үүнээс хойш гэрээний үндсэн хугацаанд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулагдаагүй.
3.5. Тухайн үед СУ ХХК санхүүгийн үйл ажиллагааны хүндэрсний улмаас Э ХХК-ийн дансаар санхүүжилтээ авах талаар хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг харгалзан 2019 оны 09 сарын 09-ний өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, зөвхөн ажлын хөлсийг хүлээн авагчийн нэр, регистрийн дугаар, дансны дугаарыг өөрчилсөн. Харин үндсэн гэрээнд гүйцэтгэгчээр Э ХХК-ийг нэмсэн зүйл байхгүй. Маргаад байгаа гэрээ нь Э ХХК болон СУ ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд энэ ньС анд хамааралгүй.
3.6. Э ХХК нь С тай гэрээ хийсэн этгээд бус гагцхүү СУ ХХК-ийн туслан гүйцэтгэгч, харин СУ ХХК ньС ны өмнө хариуцлага хүлээх гүйцэтгэгч юм. СУ ХХК нь Дундговь аймгийн ХХХ ын барилга угсралтын ажил гүйцэтгэхдээ Э ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр авч гэрээ хийсэн үйл баримт илэрхий байна.
Иймд СУ ХХК туслан гүйцэтгэгч Э ХХК-д төлбөр төлөх үүрэг хүлээх юм. Э ХХК-ийн зүгээс 2019 оны 09 сарын 09-ний өдрийн Дундговь аймгийн ХХХ ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд өөрчлөлт оруулах ХХХ дугаартай гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа С анд хамаатуулахаар хичээж оролдсон нь СУ ХХК-ийг төлбөр төлөх найдваргүй, эрсдэлтэйд тооцонС ыг өөрийн гэрээнд татан оролцуулах гэсэн эрх зүйн бус энгийн ухамсраар хандсан нь харагдана.
3.7. Захиалагчийн зүгээс зөвхөн ажлын хөлсийг хүлээн авах этгээдийн регистрийн дугаар болон харилцагч банкны дансны дугаарыг өөрчлөхийг зөвшөөрөн энэ тухай өөрчлөлт хийсэн гэрээ талуудын хооронд байгуулагдсан юм. Үүнийг Э ХХКС наас ажлын хөлс шаардах эрх үүссэн гэж ташаа ойлгож болохгүй. Учир нь тухайн албан бичигт ... дээрх барилгын ажилтай холбоотой санхүүжилт, төсөв, акт, баримтыг бүрдүүлж гарын үсэг зурах итгэмжлэлийг тус компанид олгосон ... гэсэн байх боловч энэ тухай захиалагч хүлээн зөвшөөрч өөрчлөлт оруулаагүй билээ.
Эдгээрээс харахад Э ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөө гэрээний дагуу захиалагч СУ ХХК-аас шаардах хууль зүйн илтэд тодорхой үйл, баримт байх тул нэхэмжлэлийн шаардлагын ХХ С анд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 352 дугаар зүйлийн 352.5.1-т заасныг баримтлан хариуцагч СУ ХХК-аас 820,260,070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79,739,930 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ХХ С анд холбогдох Э ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,657,960 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч СУ ХХК-аас 4,259,250.35 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.
5. Хариуцагч СУ ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.3.2-т заасны дагуу өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хүралдаанд Дүндговь аймгийн Сайнцагаан сумын нутагт баригдаж байгаа ХХХ -ын барилгын угсралтын ажилд нийт хичнээн төгрөгийн ажил хийгдсэн, үүнээс хэдэн төгрөгийн ямар ажил Э ХХК-ийн хийсэн ажил болох, хэдэн төгрөгийн ямар ажил нь СУ ХХК-ийн хийгдсэн ажил болохыг тодорхой тодорхойлуулж, тухайн газарт хийгдсэн ажлуудын ялгаа заагийг гаргуулахаар шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Уг шинжээчийн дүгнэлтийг гаргаснаар:
5.1.1. Монголын УлсынС санхүүжилт СУ ХХК-д олгосон, СУ ХХК болон Э ХХК-ийн хийсэн ажил нь уг дүнд хүрэхгүй гэж маргадаг. Дээрх хүсэлтийг хангаж, шинжээчийн дүгнэлт гаргуулснаар ХХХ -т нийт хичнээн төгрөгийн ажил хийгдсэн болох энэ дүн нь С наас өгсөн санхүүжилтээс их, бага аль нь болохыг тодруулснаар Э ХХК-ийн хийгдсэн ажлыг СУ ХХК, ХХ С хоёрын аль нь ямар хэмжээгээр хариуцах ёстой болохыг тодорхойлоход зайлшгүй шаардлагатай.
5.1.2. Шинжээчийн дүгнэлтээр Э ХХК, СУ ХХК нарын хийсэн ажлыг хооронд нь ялгамжтай гаргаснаар нэхэмжлэгч хичнээн төгрөгийн ямар ажил хийсэн нь тодорхойлоход чухал ач холбогдолтой талаар шүүх хуралдаанд тайлбарласан.
Анхан шатны шүүхээс хариуцагч СУ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс шинжээч томилуулахаар гаргасан хүсэлт хоорондоо зөрүүтэй үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ажиллагааг хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
5.2. 2024 оны 05 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч СУ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй бөгөөд шүүхэд бичгээр шинжээч томилуулах хүсэлтийг хүргүүлсэн байдаг.
Харин өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.3.2-т заасан эрхийнхээ хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тусдаа хүсэлт гаргахад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлттэй агуулгын хувьд зөрүүтэй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хэргийн оролцогч бүрийн гаргасан хүсэлтийг тус бүрт нь шийдвэрлэх ёстой.
5.3. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 181/ШЗ2022/07577 дугаар захирамжийн дагуу Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт баригдаж байгаа ХХХ -ын барилгын угсралтын ажилд Э ХХК-ийн хийсэн ажлыг тодорхойлох шинжээчийн дүгнэлтийг 2022 оны 12 сарын 14-ний өдрийн 628 тоотоор, 2024 оны 01 сарын 12-ны өдрийн Б/5 дугаар тоотоор шүүхэд ирүүлсэн байдаг.
5.4. 2023 оны 12 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч Ж.У г оролцуулсан. Уг шүүх хуралдаанд шинжээч Ж.У мэдүүлэг өгөхдөө ... СУ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Энэ 104 баганыг Э ХХК хийгээгүй буюу 2012-2013 онд хийгдсэн байсан. 70 орчим ширхэг багана, доод 5 метрийн гүнтэй суурийг СУ ХХК хийсэн гэсэн баримт байдаг. 2012-2013 он болон 2019-2020 оны хооронд хийгдсэн ажлуудыг хооронд нь ялгаж дүгнэх зүйл байсан уу? Үүнийг ямар баримтаар 100 хувь Э " ХХК хийсэн гэж та үзэж байгаа юм бэ? гэв. Гэрч: Газар дээр нь очиж үзсэн хүмүүсийн тодорхойлолт, манай инженерүүдийн хийсэн тооцоог нь үндэслэж хийсэн. СУ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Та газар дээр нь очиж үзээгүй юм уу? гэв. Гэрч: Би газар дээр нь очоогүй гэв. гэж (2023.12.07-ны өдрийн 181/ТМ2023/06283 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 19-р тал), мөн ...Соёлын яамны өмгөөлөгч: бетон суурийн ажил хийгдсэн гэж дүгнэлт гарсан байна. Энэ ХХХ гэсэн барилгын ажлын үнэлгээ юу? гэв. Гэрч: тийм гэв.С ны өмгөөлөгч: 820,000,000 төгрөгийн ажлын үнэлгээ нь бүх суурийн ажлын үнэлгээ гэж ойлгох уу? гэв. Тийм гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Үүн дээр буруу ойлголт өгч байна. 820,000,000 төгрөгийн ажил Э ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэл юм уу? гэж гэрчээс асууж байгаа. Та шинжээчийн дүгнэлтэд Э ХХК-ийн хийсэн ажил нь 820,000,000 төгрөг гэж дүгнэсэн. Тэгэхээр энэ мөнгөн дүнтэй ажил Э ХХК хийсэн ажил уу гэж асууж байна гэв. ...Даргалагчаас: СУ ХХК хийсэн ажил дээр Э XXК орж ажил гүйцэтгэсэн. Хийсэн ажлыг нь ялгаж салгасан зүйл байна уу? Гэрч: Байхгүй гэв. Ерөөсөө дутуу хийгээд орхисон буюу зураг дээр байгаа ажлын л дүн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Та газар дээр нь байсан юм уу? Танайхаас ямар хүн очсон юм бэ? гэв. Гэрч: Тийм гэв. гэсэн мэдүүлэг өгсөн байдаг.
5.5. Өөрөөр хэлбэл шинжээч өөрийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр ХХХ -ын барилгын ажпын хүрээнд 2012 оноос хойш хийгдсэн бүхий л ажлыг оруулсан эсэх, эсхүл зөвхөн Э ХХК-ийн 2019-2020 оны хооронд хийгдсэн ажлыг үнэлсэн эсэхээ мэдэхгүй, шинжээчийн дүгнэлтээр аль нь болох нь тодорхойгүй нөхцөл байдалтай байхад шүүх хэргийг энэхүү дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
5.6. 2011 онд БСЯ тай гэрээ байгуулан ХХХ -ын барилгын ажил эхлүүлсэн. Энэ хугацаанд нийт 2,5 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн. 2019 онд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, сунгахаас өмнө СУ ХХК 1,5 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байсан. Үүн дээр талуудад маргах зүйл байхгүй байна.
5.7. Уг ажлыг СУ ХХК хийхдээ эхэлж хайрга, бетон, дайрга хөдөө орон нутгаас тээвэрлэхээр өртөг өндөр байсан тул хайрга дайрганы үйлдвэр эндээ байгуулъя гээд өөрийнхөө хөрөнгөөр бетон зуурмагийн үйлдвэр байгуулаад цутгалтын ажил хийсэн. Барилгын хийцийн хувьд маш онцлог, нарийн технологийн хүрээнд баригдах ёстой. Орж байгаа бетон арматур нь өндөр шаардлага хангасан барилга хийгээд явж байсан. Улмаар санхүүжилт олгогдоогүй, үнийн өсөлт зэрэг асуудлаас болоод 2019 оны гэрээ байгуулагдах хүртэл ямар нэгэн ажил хийгдээгүй зогссон. Уг гэрээг байгуулахаас өмнө 2013 он хүртэл хийгдсэн байсан ажил нь өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэх боломжтой юу? Чанарын шаардлага, стандарт хангаж байгаа юу, энэ хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүйтэй холбоотой бетон, ил гаргасан арматур, төмөр зэрэг нь үргэлжлүүлээд барилгын ажил хийгдэх боломжтой эсэх дээр хөндлөнгийн тусгай зөвшөөрөлтэй маш нарийн лабораторийн шинжилгээ хийгдээд уг ажил эхэлсэн.
5.8. Энэ хугацаанд тухайн орон нуггийн барилга хот, байгуулалтын газар давхар хяналт тавьдаг, тэр хяналт тавьж байгаа инженерүүд нь тухайн гүйцэтгэл хүлээж авсан гэх баримтуудыг давхар хянаад 2019 оны нэмэлт гэрээгээр Э ХХК ийм ажил хийсэн үгүйг баталгаажуулна. Уг баталгаажуулалт хийгдсэний дарааС дээр буюу төрийн захиргааны төв байгууллага буюу холбогдох ажлын хэсэг хүлээж аваад санхүүжилт олгогдох, ийм процесс явагдах ёстой.
СУ ХХК нь 5 метрийн гүнтэй бетон цутгаж, арматур зангидсан. СУ ХХК болон Э ХХК нар нь хийсэн нийт ажлын гүйцэтгэлийг гаргахад 2,5 тэрбум төгрөг болж байсан. Үүнийг нэхэмжлэгч ч хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд бидний нийт хийсэн ажлын гүйцэтгэл 2,5 тэрбум төгрөг бөгөөд Э ХХК нь 900,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг.
5.9. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...СУ ХХК нь 2018 оны 10 сарын 08-ны өдрийн №28/10 тоот албан бичгээр ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгах хүсэлтийг захиалагч БСЯ анд хүргүүлж байжээ., ...Тодруулбал дээр дурдсан албан бичигт ... ХХХ аар 2012 онд баталгаа гаргуулж, 2 тэрбум төгрөгийн санхүүжилт авч үүнээс 700,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэж, одоогоор 1,3 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгэх дутуу байна. Тус компани нь бетон зуурмагийн үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр барилга угсралтын дутуу ажлыг өөрийн 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нөхөн гүйцэтгэх хүсэлтэй байгаа тул дээрх гэрээний хугацааг 2019 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл сунгаж өгнө үү гэж дурджээ гэсэн байна.
5.10. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан шинжээч томилуулж ХХХ -ийн барилгад ямар ажил хийсэн, нийт хэдэн төгрөгийн ажил хийгдсэн, үүнээс хэдэн төгрөгийн ажил нь СУ ХХК хийсэн, хэдэн төгрөгийн ажил нь Э " ХХК хийсэн талаар тодорхой болгуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан хирнээ СУ ХХК-ийн ганц албан бичгийг үндэслэн 700,000,000 төгрөгийн ажил хийсэн, санхүүжилтийн үлдэгдэл 1,340,000,000 төгрөгийг хэрхэн захиран зарцуулсан эсэх нь тодорхойгүй хэмээн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.
5.11. Э ХХК нь СУ ХХК-тай хамтран ажлын гүйцэтгэлийн төсвөө гарган ХХ С наас нэхэмжпэх ёстой атал СУ ХХК , ХХ С -ыг хамтран хариуцагчаар татсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиараа СУ ХХК нь ХХ С анд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн.
5.12. Хэрэгт цугларсан баримтаар Э ХХК-ийн 2019-2020 онд хийгдсэн ажлууд нь өмнө нь СУ ХХК хийсэн ажлын цар хүрээнээс яаж ялгагдаж байгаа юм, энэ нь нотлогдохгүй байна. Шинжээчийн дүгнэлт нь хоёр компанийн хийгдсэн ажлын цар хүрээг тус тусад нь тодорхойлсон эсэх, нийт хийгдсэн ажлыг үнэлсэн үү, эсхүл Э ХХК-ийн хийгдсэн ажлыг үнэлсэн үү гэдэг нь тодорхойгүй, дүгнэлт гаргасан шинжээч нь яаж гаргаснаа мэдэхгүй нөхцөл байдалтай байхад уг хэргийг дахин шинжээч томилолгүйгээр эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүйгээр барахгүй СУ ХХК-ийн хийгдсэн ажлын үнийн дүнг анхан шатны шүүх баримтаар бус албан бичгээр үнэлэн дүгнэж, дахин ХХ Сангийн яам, СУ ХХК нарын хооронд маргаан үүсэхэд маргах боломжгүй, өөрийн хийсэн ажлын үнэлгээг гаргах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
5.13. Нэхэмжлэгч Э ХХК-ийн зүгээс ч, хариуцагч СУ ХХК-ийн зүгээс ч нийт хийгдсэн ажлын гүйцэтгэл 2,5 тэрбум болохыг тайлбарласаар байхад анхан шатны шүүх ямар ч баримтгүйгээр СУ ХХК-ийг 700,000,000 төгрөгийн ажил хийсэн, Э ХХК-ийг 820,260,070 төгрөгийн ажил хийгдсэн, нийт 1,520,260,070 төгрөгийн ажил хийсэн гэж дүгнэн Э ХХК-д СУ ХХК-аас 820,260,070 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
5.14. Гэтэл хэргийн бодит байдлыг бодитоор тогтоож чадаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/01864 дугаар шийдвэр нь СУ ХХК нь өөрийн хийсэн ажлыг үнэлүүлж,С тай маргах эрхийг ч хязгаарласан шийдвэр болсон. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/01864 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, татгалзлын агуулга:
6.1.Э ХХК хичнээн төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн талаар тодруулах зорилготой шинжээч томилогдсон ба Э ХХК хийсэн ажлын гүйцэтгэлийг авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ийнхүү шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК томилогдон 2022 оны 10 сарын 07-ны өдөр Э ХХК-ийн захирал Б.Т , С.БатСУ, геодизийн инженер Д.Ганболд, хариуцагч СУ ХХК-ийн барилга хариуцсан инженер Р.Бямбарагчаа, газрын барилгын даамал Т.Мөнхбат, хариуцагчС ны санхүү хөрөнгө оруулалтын газар хэмжилтийн инженер А.Б , Д.Б , Барилгын хөгжлийн төвийн ахлах инженер С.С , хяналтын инженер Г.Б , Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын байгууламжийн хэлтсийн дарга Э.Э гэх хүмүүсийн бүрэлдэхүүнтэй газар дээр нь очиж үзлэг хийн Э ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар дүгнэлт гаргасан.
6.2. Ийнхүү дүгнэлт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад СУ ХХК дахин шинжээч томиуулахаар хүсэлт гаргахад хүлээж аваагүй гэж тайлбарласан. СУ ХХК-ийн хийсэн ажлын төлбөр хэд болохыг тодруулж өгнө үү гэх хүсэлт гаргадаг. Анхан шатны шүүх тус хүсэлтийг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй байна хэмээн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл СУ ХХК Э ХХК-ийн нэхэмжлэлээр дамжуулан өөрийн хийсэн ажлыг шүүхийн журмаар нотлуулах зорилготой байгаа юм.
6.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь СУ ХХК-ийн хийсэн ажил тодорхой биш байсан тул шүүх хуралдаан хойшилсон гэж тайлбарлаж байна. Гэтэл тус шүүх хуралдаан энэ үндэслэлээр хойшлоогүй ба шүүхийн шийдвэрийн 41 дэх хэсэгт тодорхой бичсэн буюу 2023 оны 12 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээчийг төлөөлж үнэлгээ гаргасан Ж.У г гэрчээр шүүх хуралдаанд асуух явцад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аас шинжээчийн дүгнэлтэнд хавсралт хэсгийг дүгнэлт гаргасанд тооцно гэснийг шүүхэд дутуу ирүүлсэн болох нь тогтоогдсон учир тус зөрчлийг арилгуулах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж холбогдох зөрчлийг арилгасан. Шинжээчийн дүгнэлтийн дутуу хэсгийг хавтаст хэрэгт дахин бүрдүүлсний үндсэн дээр шүүх хуралдаан хойшилсон болохыг дурдав гэсэн байдаг.
6.4. Хариуцагчийн давж заалдах гомдолд Э ХХК-ийн хийсэн ажил 820,260,080 төгрөг биш байсан гэх утга бүхий зүйл огт байдаггүй харин СУ ХХК-ийн хийсэн ажлыг бодитой дүгнээгүй, тооцоогүй гэж дурдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр Э ХХК-ийн хийсэн ажлын үнийн дүнг шинжээч томилуулж тогтоон түүнийг тулган шийдсэн болохоос СУ ХХК-ийн хийсэн ажлыг дүгнээгүй учир хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч СУ ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч СУ ХХК болон ХХ С анд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 900,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч СУ ХХК нь ... нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй, хэдий хэмжээний ажил хийсэн талаар баримтгүй, ажлын гүйцэтгэл нь чанарын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр, хариуцагч С нь ... нэхэмжлэгч талтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, хөлс төлөх үүрэг хүлээгээгүй. гэсэн үндэслэлээр тус тус эс зөвшөөрч маргасан байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. СУ ХХК нь БСЯ тай 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн ХХХ ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Дундговь аймгийн ХХХ ын барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 6,8 тэрбум төгрөгт багтаан гүйцэтгэх, барилга угсралтын ажлыг 2011 оны 12 сарын 23-ны өдрөөс эхлэн 2013 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл гүйцэтгэж, бүрэн ашиглалтанд оруулах, улсын комисст хүлээлгэн өгөхөөр, мөн барилга угсралтын ажлыг гэрээний 13 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэлийн үр дүнгээр санхүүжүүлэхээр гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохиролцсон; /хх. 2-47/
3.2. Дээрх гэрээний үүргийг СУ ХХК нь туслан гүйцэтгэгч Э ХХК-аар гүйцэтгүүлэхээр 2019 оны 03 сарын 25-ны өдөр 00 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХК-аар Дундговь аймгийн төвд ХХХ -ын барилгын төмөр бетон карказын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээний үнийн дүн 5,000,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд гэрээнд заасны дагуу шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /1хх-9-10/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар Э ХХК болон БСЯ , СУ ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгч гэж үзнэ.
5. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж, СУ ХХК болон БСЯ ны хооронд байгуулагдсан 2011 оны 12 сарын 23-ны өдрийн Дундговь аймгийн ХХХ ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаатай холбоотой дүгнэлтийг залруулна.
5.1. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт зааснаар туслан гүйцэтгэгч Э ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг СУ ХХК нь захиалагчийн өмнө хариуцна.
5.2. Маргааны зүйл нь СУ ХХК болон Э ХХК-уудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 сарын 25-ны өдөр 00 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардаж нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх маргааны зүйл буюу нэхэмжлэлийн шаардлагаас хальж, СУ ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг 700,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.
Учир нь СУ ХХК болон БСЯ ны хооронд байгуулагдсан 2011 оны 12 сарын 23-ны өдрийн Дундговь аймгийн ХХХ ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа нь тусдаа эрх зүйн үр дагавар үүсгэх тул СУ ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг үнэлгээний талаар дүгнэхгүй. Энэ талаар хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлтэй.
5.3. СУ ХХК-ийн 2011 оны 12 сарын 23-ны өдрийн Дундговь аймгийн ХХХ ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ээр гүйцэтгэсэн ажлын хөлс нь туслан гүйцэтгэгч Э ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээтэй хамт тооцогдох тул хэрэгт цугларсан баримтаар СУ ХХК-ийг 700,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй юм.
5.4. Нэхэмжлэгч Э ХХК-тай хариуцагчС нь ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй тулС анд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт нийцжээ.
6. Э ХХК нь 2019 оны 03 сарын 25-ны өдөр 00 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг СУ ХХК-аас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх зохигчдын хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Э ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг 2019 оны байдлаар 820,260,070 төгрөг болохыг тогтоож, тухайн ажил нь батлагдсан зургийн дагуу хийгдсэн, барилгын норм, нормативын баримт бичгийн шаардлага, стандарт нөхцөлийг баримталж, чанарын шаардлага хангасан байдлаар гүйцэтгэсэн талаар дүгнэжээ. /1хх. 138-156-р тал/.
Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, хариуцагч СУ ХХК-аас 820,260,070 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хянаад анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний шаардах эрхийн зохицуулалтад хамаарахгүй Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2, 352 дугаар зүйлийн 352.5.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт тус тус заасныг шийдвэрийг тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул давж заадлах шатны шүүхээс залруулна.
8. СУ ХХК-ийн хийсэн ажлын тоо, хэмжээг тодорхойлуулах нь энэ хэргийг хянан шийдэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байх тул шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар гаргасан СУ ХХК-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн гомдлыг хангахгүй.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч СУ ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/01864 дугаар шийдвэрийн,
тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ... 344 дүгээр зүйлийн 344.2, 352 дугаар зүйлийн 352.5.1 ... гэснийг хасаж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 492.1 ... гэснийг ... 492.1.1 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч СУ ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 4,260,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
С.ЭНХБАЯР