| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0042/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/53 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Сод холбогдох 1812005240318 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Б овогт Б С /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант баг Гашууны гол гэх газарт иргэн М.Бхоолойг хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1812005240318 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Бмэдүүлсэн: ...Би 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийнхээ хамтаар Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант баг Гашууны гол гэх газар хадам аав болох Б гэрт очсон. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хадам аавын мал болох 30 хонь, ямаа гаргаж, махалж байсан. Хадам аав намайг малнаас гаргалц гэхээр нь би хийлцэхгүй гэж хэлсэн. Би 2018 оны 01 сарын 02-нд өөрийн төрсөн ахаа алдсан юм. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би Портер маркийн машин авч, ачаа зөөдөг болсон юм. Гэтэл хадам аав надад чи нас барсан ахынхаа хөрөнгөөр тоглолоо гэж хэлсэн чинь хадам ах С миний толгой дээр гараа тавих шиг болсон. Гэтэл миний хоолойг барьж байсан хутгаараа зүссэн. Би ухаан алдаад нэг мэдэхэд Архангай аймгийн Хашаат сумын Эрүүл мэндийн төвд 8 оёдол тавиулсан байсан. Манай хадам аав 94 настай хөгшин хүн байдаг, даралт нь ихэсдэг, янз бүрийн юм болчих вий гэж бодоод өөрөө хувиараа эмнэлэгт эмчилгээ хийлгээд болчих байх гэж бодсон. Гэтэл миний араас нэг ч удаа бие нь яаж байна гэж асуугаагүй. Би Портер машинаа 9 сая төгрөгөөр зарсан байсан бөгөөд 9 сая төгрөгөөр өөртөө эмчилгээ хийлгэж байна. Тухайн үед миний хоолойг зүссэн хүн одоо Архангай аймгийн Хашаат сумын Гашууны гол гэх газар гэр нь байдаг, хөдөөний малчин хүн байгаа юм. Тухайн үед манай хадам болох Д, У, миний эхнэр Б, хадам ах болох Баатар, хадам дүү нар байсан. Эдгээр хүмүүс бүгд Архангай аймгийн Хашаат суманд байгаа. Би Стой маргалдаагүй, дуугараагүй, намайг зүгээр сууж байхад гэнэт ирээд миний хоолойг зүссэн. Миний хоолойн тус газар хутгаар нэг удаа зүссэн. Би тухайн үед маш их цус алдсан. Цаашаа жаахан зүссэн бол артерын судас таарах байсан байна гэсэн. Би Архангай аймгийн Хашаат сумын эмнэлэгт 8 оёдол тавиулсан. Орхон аймагт ирээд бүсийн оношилгооны төвд үзүүлэхэд намайг дахиад хагалгаа хийлгэнэ гэж хэлсэн. Би тэгэхээр нь айгаад зугтаасан. Би Шанд багийн өрхийн эмч М хяналтанд байгаа. Манай 3 хадам ах, эхнэрийн дүү, хадам аав, бид нар 2 шил 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи хувааж уусан. С миний эхнэрийн хамгийн том ах байгаа юм. Би ямар хутга байсан талаар санахгүй байна. Би гомдолтой байна. Соос нийт 8.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би Хашаат сумын эмнэлэгт хоолойдоо оёдол тавиулаад ирсэн. Намайг хэвтэж байтал С миний дээрээс хараад энэ муу пизда үхээгүй байгаа юм уу, энэ мууг алчихаад би 10 жил аваад 10 сая төгрөг өгөөд гараад ирнэ гэж хэлсэн. Би энэ үгэнд нь маш их гомдолтой байна. Миний эмчилгээнд гарсан зардлыг барагдуулж өгөөч, би дахиад эмчилгээнд орно...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант баг Гашууны гол гэх газар нөхөр Бхамтаар өөрийн аав Б гэрт амрах гэж очсон. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай эгчийн хүүхэд болох Б нь 30 хонь, ямаа гаргаж Улаанбаатар хот руу ачих гэж байсан. Гэтэл манай аав Б манай нөхөр болох Бтэй маргалдаж байсан бөгөөд нэг харахад миний том ах болох С манай нөхөр рүү хутга бариад очиж байсан. Тэгээд би мөрөнд нь хүрчихлээ гэж бодоод очтол хоолойг нь зүссэн байхаар нь би багийн эмч Ц рүү залгахад төд удалгүй ирсэн. Тэгээд манай хоёр хүүхэд уйлаад байхаар нь би эмнэлэг рүү авч явж чадаагүй, манай том бэр эгч болох Д, Г, Жаргалант багийн эмч Ц нартай нартай хамт явж Хашаат сумын эмнэлэгт хүргэж, эмнэлэгт очиж 7-8 оёдол тавиулаад ирсэн. Д эгч нөхрийгөө өмөөрсөн байлгүй, цагдаад хандаагүй байсан. Тэгээд манай нөхөр Б эмнэлгээс ирсэн орой гэрийн гадаа бие засч байгаад унасан. Тэр үед Д эгчтэй би гэр рүү оруулаад орон дээр хэвтүүлсэн. Тэр үед манай ах С Б дээр ирээд энэ үхээгүй юм уу гэж хэлсэн. Маргааш нь бригадын эмч Ц ирээд боолт хийж өгсөн. Тэгээд 2018 оны 09 сарын 02-ны өдөр Орхон аймаг руу ирсэн. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхрийн хоолойноос цус шүүрээд байхаар нь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламж үйлчилгээний газар очиж үзүүлэхэд дахин хагалгаанд оруулна гэхээр нь манай нөхөр айгаад зугтсан. Тэгээд Шанд багийн өрхийн эмч Мийн хяналтанд орж боолт хийлгэж үзүүлж байгаа. Бг миний төрсөн ах болох С хутгаар хоолойн тус газар нь зүссэн. Төмөр бариултай хутга байсан. С архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай нөхөр Б, Б ах, Г нар нь 2 шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи хувааж уусан. Б илүү согтсон байсан. Манай том ах болох С нь 2002 онд Архангай аймгийн Өлзийт суманд хүнд зодуулж тархиндаа гэмтэл авч байсан. Түүнээс хойш мэдрэлд нь нөлөөлдөг байж болзошгүй. С Архангай аймгийн төв эмнэлэгт хяналтанд байдаг байсан. 2017 оноос хяналтнаас гарсан гэж Д эгч хэлж байсан. Одоо эмчийн хяналтанд байхгүй. Одоо Ббиеийн байдал муу байгаа ,ойр ойрхон ухаан алдаад байгаа, одоо дахиж хагалгаанд косметик оёдол тавина гэсэн. Тэгээд одоо мөнгө асуухаар Д эгч чадахгүй гэж байна лээ, тухайн үед 600.000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг эмчилгээ болон зардалд өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.А мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай эмнэлэгт Б гэх хүн ирсэн, хоолой нь юманд зүсэгдсэн байдалтай нилээн их цус алдсан байсан. Эхнэрийн эгч гээд нэг эмэгтэй байсан, мөн Жаргалант багийн эмч Ц нар авч ирсэн. Хоолойн тус газраа нилээн зүсэгдсэн байсан бөгөөд 7-8 оёдол тавьсан. Надад хадлангийн талбай дээр өвс хадаж байгаад өвс хадагч хөрөөний сэнсэн дээр унаж зүссэн гэж хэлсэн. Б гэх хүн өөрөө согтуу цагдаад мэдэгдэж болохгүй тэгвэл би эмчилгээ хийлгэхгүй гээд байсан. Тэгэхээр нь зүсэгдсэн газар нь оёдол тавих шаардлагатай байсан тул би хэлэхгүй гэж байж арай гэж гуйж байж оёдол тавьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Ц мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед манайд Г, Д нар Б гэх хүнийг хоолой нь зүсэгдсэн ногоон өнгийн подволкоор боосон авч ирсэн. Тэгээд би цус тогтоох тариа болон өвчин намдаах тариа хийгээд сумын эрүүл мэндийн төвд 17 цагийн үед Бг Г, Д эгч хоёртой авчирч, А эмчээр оёдол тавиулсан. Надад шимээсгэнд зүсэгдсэн гэж хэлж байсан. Бцарай нь цонхигор, ухаан санаа нь хэвийн, асуултанд хариулж байсан. Б архи уухын хувьд уусан байсан бөгөөд үнэртэж байсан. 7-8 оёдол тавиулсан. Бталаар бүртгэж авсан бүртгэл байгаа, миний өдрийн ажлаа тэмдэглэдэг дэвтэр байгаа бөгөөд би нэг хувийг нь өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дгийн мэдүүлсэн: ...2018 оны 09 сарын 29-ний өдөр манай нөхрийн эгчийн хүүхэд болох Б нь Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Гашууны гол гэх газар мал нядалсан. Тэгээд мал нядалж байхад манай хүргэн Б согтуу, 0.75 граммын “Ерөөл” нэртэй 2 шил архи авч ирээд хүн бүхэн рүү архиа өгөх гээд давшлаад дайраад байсан. Тэгээд манай хадам аав Бтай нилээн маргалдаад байсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс тус тусын ажлаа хийж байсан. Манай хадам аав Быг Б хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр С мал хийж байсан хутгаараа араас нь хоолойг нь зүсчих шиг болсон. Тэгээд яваад очтол Бхоолойноос нь цус гарч байсан. Тэгээд багийн эмч Ц болон би, манай нөхрийн дүү Г машинтай авч очоод багийн эмч цус тогтоох тариа хийгээд сумын эмнэлэгт хүргэж А гэх эмчээр 7-8 оёдол тавиулсан. Тэгээд эмнэлгээс бүх эм тариаг нь би авч өгсөн. Тухайн үед цагдаад хэлэх гэтэл Б өөрөө яаж гээд байгаа юм, өвс хадаж байгаад шимээсгэн дээр унасан гэж хэлье гээд цагдаад мэдэгдэхгүй байсан. Тэгээд оёдол тавиулчихаад хадам аавынд очоод Булган аймгийн Хишиг өндөр сумын жижиг унаанд суулгаад, би бэлнээр 600.000 төгрөг өгөөд, эхнэр, 2 хүүхдийнх нь хамт явуулсан. Б ирэхдээ дандаа согтуу ирдэг. Бг зүссэн хутга мал хийж байсан жижиг цагаан өнгийн хутга байсан бөгөөд тэр хутга хөдөө гэрт байгаа, би таньд өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Уын мэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын нутаг Жаргалант баг Гашууны гол гэх газар манай хадам дүү Бгэрт хонь нядлаад байж байтал манай хадам аав, Б хоёр жаахан маргалдаад байх шиг байсан. Тэгсэн чинь С ах нилээн хол байснаа хутга барьчихсан ирж байсан, тэгээд Бхоолойг зүсээд цус гарсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс согтуу байсан. С согтуу байсан, гэхдээ өөрийн ухаантай байсан. Б С хоёр ерөөсөө юм яриагүй, харин манай хадам аавтай жаахан маргалдаж байсан чинь С ирээд Бхоолойг зүсчихсэн. Бхоолой нилээн том зүсэгдсэн байсан бөгөөд цус ч их гарсан. Тэгээд Д эгч, Г хоёр сумын эмнэлэг рүү аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Сын мэдүүлсэн: ...Сонсгож байгаа зүйл анги миний үйлдэлд тохирч байна. Би 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өөрийн төрсөн дүүгийн нөхөр М.Бхоолойг хутгаар зүсч биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Тухайн үед би согтуу байсан гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Манай аав Б настай хүн байдаг юм. Б манай аав руу согтуу дайрч давшлаад гараараа аавыг цохих гээд гараа далайхад нь би араас нь очоод гарыг нь барьж авах гээд татсан чинь гартаа барьж байсан хутганд Бхоолой зүсэгдсэн юм. Санаандгүй болсон юм. Тухайн хэрэг санаандгүй болсон. Манай эхнэр Д тэр үедээ эмнэлэгт хүргээд Эрдэнэт явахад нь 600.000 төгрөг өгөөд, Б гомдол, санал байхгүй, ах дүү хүмүүсийн хооронд дэмий цагдаа, сэргийлэх гээд яах юм гээд явсан. Удахгүй жижиг тэрэгтэй ирээд манай аав Быг авна гээд явсан юм. Ийм юм болно гэж би ерөөсөө бодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 63-66 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 32 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. М.Ббиед хүзүүний урд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 49 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант баг Гашууны гол гэх газарт иргэн М.Бхоолой хутгаар зүсэгдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.С дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант баг Гашууны гол гэх газарт иргэн М.Бхоолойг хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Бмэдүүлсэн “хадам аав надад чи нас барсан ахынхаа хөрөнгөөр тоглолоо гэж хэлсэн чинь хадам ах С миний толгой дээр гараа тавих шиг болсон. Гэтэл миний хоолойг барьж байсан хутгаараа зүссэн. Би ухаан алдаад нэг мэдэхэд Архангай аймгийн Хашаат сумын Эрүүл мэндийн төвд 8 оёдол тавиулсан байсан. Би Стой маргалдаагүй, дуугараагүй, намайг зүгээр сууж байхад гэнэт ирээд миний хоолойг зүссэн. Миний хоолойн тус газар хутгаар нэг удаа зүссэн. Би тухайн үед маш их цус алдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн “манай аав Б манай нөхөр болох Бтэй маргалдаж байсан бөгөөд нэг харахад миний том ах болох С манай нөхөр рүү хутга бариад очиж байсан. Тэгээд би мөрөнд нь хүрчихлээ гэж бодоод очтол хоолойг нь зүссэн байхаар нь би багийн эмч Ц рүү залгахад төд удалгүй ирсэн. Манай хоёр хүүхэд уйлаад байхаар нь би эмнэлэг рүү авч явж чадаагүй, манай том бэр эгч болох Д, Г, Жаргалант багийн эмч Цэнд нартай хамт явж Хашаат сумын эмнэлэгт хүргэж, эмнэлэгт очиж 7-8 оёдол тавиулаад ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Амэдүүлсэн “2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай эмнэлэгт Б гэх хүн ирсэн, хоолой нь юманд зүсэгдсэн байдалтай нилээн их цус алдсан байсан. Хоолойн тус газраа нилээн зүсэгдсэн байсан бөгөөд 7-8 оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Ц мэдүүлсэн “2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед манайд Г, Д нар Б гэх хүнийг хоолой нь зүсэгдсэн ногоон өнгийн подволкоор боосон авч ирсэн. Тэгээд би цус тогтоох тариа болон өвчин намдаах тариа хийгээд сумын эрүүл мэндийн төвд 17 цагийн үед Бг Г, Д эгч хоёртой авчирч, А эмчээр оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дгийн мэдүүлсэн “Манай хадам аав Быг Б хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр С мал хийж байсан хутгаараа араас нь хоолойг нь зүсчих шиг болсон. Тэгээд яваад очтол Бхоолойноос нь цус гарч байсан. Тэгээд багийн эмч Ц болон би, манай нөхрийн дүү Г машинтай авч очоод багийн эмч цус тогтоох тариа хийгээд сумын эмнэлэгт хүргэж А гэх эмчээр 7-8 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Уын мэдүүлсэн “2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын нутаг Жаргалант баг Гашууны гол гэх газар манай хадам дүү Бгэрт хонь нядлаад байж байтал манай хадам аав, Б хоёр жаахан маргалдаад байх шиг байсан. Тэгсэн чинь С ах нилээн хол байснаа хутга барьчихсан ирж байсан, тэгээд Бхоолойг зүсээд цус гарсан. Бхоолой нилээн том зүсэгдсэн байсан бөгөөд цус ч их гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Сын гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “сонсгож байгаа зүйл анги миний үйлдэлд тохирч байна. Би 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өөрийн төрсөн дүүгийн нөхөр М.Бхоолойг хутгаар зүсч биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Б манай аав руу согтуу дайрч давшлаад гараараа аавыг цохих гээд гараа далайхад нь би араас нь очоод гарыг нь барьж авах гээд татсан чинь гартаа барьж байсан хутганд Бхоолой зүсэгдсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 63-66/, хохирогч М.Ббиед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 32 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Б Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь бусад учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сод оногдуулсан 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь бусад учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг устгасугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ