Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01398

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр Дуга 210/МА2024/01398

 

 

Ю.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/02662 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ю.Б ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: УБЗ д холбогдох,

 

2022 оны 09 сарын 21-ний өдрийн 0 тоот Ю.Б д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, ХХХХ даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, Б.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2022 оны 09 сарын 21-ний өдөр дугаар 0 тоот УУБЗ ын даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, УУБЗ дүрмийн 22 дугаар зүйлийн а, и заалтууд, УУБЗ ын ёс зүйн хорооны 2022 оны 09 сарын 06-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн ХХХХ дарга Ю.Б ыг 2022 оны 09 сарын 06-ны өдрийн УУБЗ ын ёс зүйн хорооны 02 дугаар дүгнэлтээр ажлын байран дээрээр ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулж, ХХХ ны хүний нөөцийн мэдэлд шилжүүлсэн.

1.2. Ю.Б дээрх тушаалыг 2022 оны 09 сарын 28-ны өдөр хүлээн авч зөвшөөрөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т заасны дагуу УБЗ ХНН-ийн удирдах газрын хөдөлмөрийн Маргаан таслах комисст үндэслэлгүй албан тушаал бууруулсан талаар гомдол гаргасныг 2022 оны 10 сарын 24-ний өдрийн комиссын хурлаар хэлэлцээд талууд тохиролцоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч мөн тохиролцоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна.

Иймд 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 0 тоот Ю.Б д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, ХХХХ даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Ю.Б ыг ёс зүйн зөрчил гаргасан болох нь 2022 оны 09 сарын 06-ны өдөр 2 тоот дүгнэлтээр батлагдсан зүйл дээр батлагдсан. Төрийн өмчийн тооллогоор явахдаа ажлыг хийдэг талууд гэнэтийн үзлэг шалгалт хийсэн гэдэг дээр худал тайлбар мэдээ гаргадаг. Ажилтан, албан хаагчдын ёс зүйн зөрчил гаргасан асуудал бүрэн тогтоогдсон.

2.2. Өөрөөр хэлбэл өргөдөл гаргагч 45 ажилтан ёс зүйгүй ажиллаж, бид нарыг жагсаалын өмнө доромжилж гутаасан гэдэг өргөдөл гаргасан. Өөрөөр хэлбэл 45 ажилтны энэ өргөдлийн дагуу ёс зүйн хорооны шийдвэрээр шалгалт явагдаж байгаа. Ю.Б ээлжийн амралттай байсан гэдгээр ирээгүй.

2.3. ХХХ ны удирдах бүрэлдэхүүн буюу 6 хүнийг замын даргын тушаалаар томилдог, түүнээс доошоо албан тушаалтанд цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны хүний нөөцийн мэдэлд байдаг учраас хүний нөөцийн мэдэлд шилжүүлсэн.

2.4. Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуульд заасан гэрээний эрх зүйн харилцааг гэрээ байгуулсны дараа тушаал шийдвэр гарч байгуулдаг учраас нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Тэгэхлээр 2022 оны 09 сарын 21-ний өдрийн тушаал нь хууль хэрэглээний хувьд зөв гарсан.

2.5. Хуулийн хэрэглээ болон процессын ямар нэгэн алдаа байхгүй. Ю.Б нь УУБЗ ын зардлаар суралцаж мэргэжил эзэмшсэн учраас тухайн хүнийг ажлын байраар нь хангаад явж байхад тухайн хүн өөрөө ажлын байран дээр ирээгүй бол ажил олгогчийн зүгээс албадах боломжгүй байдаг.

Тийм учраас нэхэмжлэгч талын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хууль болон бодит байдал дээр тулгуурлаагүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.4, 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 09 сарын 21-ний өдрийн дугаар 0 тоот УУБЗ ын даргын Ю.Б д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, гомдол гаргагч Ю.Б ыг хариуцагч ХХХ УУБЗ ын ХХХХ даргын ажилд эргүүлэн тогтоож, гомдлын шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 05-р сарын 21-ний өдөр Дугаар 102/ШШ2024/02662-тай шийдвэрээр 2022 оны 09-р сарын 21-ний өдрийн дугаар 0 тоот УУБЗ ын даргын Ю.Б д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, гомдол гаргагч Ю.Б ыг хариуцагч УБЗ ХХН-ийн ХХХХ даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий зөв дүгнэлт болсон.

4.2. Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, дахин шүүхэд хандах эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. Учир нь Нэхэмжлэгчийн зүгээс 1 дүгээр хавтас хэргийн 131 дугаар хуудсанд нэхэмжлэгч Ю.Б ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон 1 дүгээр хавтас хэргийн 232 дугаар хуудсанд нэхэмжлэгч Ю.Б ын цалингийн картыг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх эдгээр баримтыг үнэлэлгүй нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцох бүрэн боломжтой байсан буюу шүүх хэргийг нэг мөр шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

4.4. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ийн 1.4-г Цалин хөлсний бүрэлдэхүүн тус бүрийг дор дурдсан утгаар ойлгоно. Үндсэн цалин нэмэгдэл нэмэгдэл цалин ээлжийн амралтын цалин гэж тус тус тодорхойлсон. Мөн журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-т нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлснөөс тооцно 2.3.5-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажилын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацаанд олгох олгвор гэж тус тус зохицуулж өгсөн.

4.5. Тус иргэний хэргийн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Ю.Б ыг 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 0 тоот тушаалаар ажлаас чөлөөлснөөс хойш ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй бол тус маргаан 2024 оны 05-р сарын 21- ий өдөр анхан шатны шүүх шийдвэрлэх хүртэл хооронд нийт 21 cap буюу 413 ажлын өдөр ажилгүй байсан.

4.6. Иймээс анхан шатны шүүх дундаж цалин хелс тодорхойлох журмыг үндэслэн 1-р хавгаст хэргийн 131 дэх талд авагдсан нэхэмжлэгч Ю.Б ын Нийгмийн даатгалын ерөнхий газын тодорхойлолтыг баримтлан тооцоход, нэхэмлжэгч 2022 оны 09 сарын 21-ний өдрөөс маргааны бүхий тушаалын үндсэн дээр дутуу ажиллаж албан тушаалаас чөлөөлөгдсөн тул түүний бүтэн цалин хөлс авсан сарууд болох 2023 оны 06 сард 2,827,350 төгрөг, 2023 оны 07 сард 718,212.50 төгрөг, 2022 оны 08 сард 4,276,234.97 төгрөг, 3 сарын нийлбэр цалин хөлс нь 7,821,796 төгрөг, 3 сарын ажлын хоног нь 59 хоног байх бөгөөд 1 өдрийн ажлын хөлс 132,572 төгрөг тооцон байна. 2,827,350+71 8,212.50+4,276,234.97=7.821.797647/ 59 ажлын өдөр = 132,572.84 төгрөг *413 хоног =54,752,582 төгрөгийн цалин хөлсийг нотлох баримтын хүрээнд тооцон гаргах боломжтой байсан.

4.7. Иймд, гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхээс 2024 оны 05 сарын 21-ний өдөр 2662 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт нэхэмжлэгч Ю.Б ын ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд өөрчлөлт оруулж, хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Анхан шатны шүүх цалин хөлсийг гаргуулаагүй. Хамтатган шийдвэрлэх боломжтой байсан гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар цалин хөлсний асуудлыг тусдаа шийдвэрлүүлнэ гэж шүүхэд тайлбарлаж байсан гэжээ.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх нь төлөвлөгөөт бус шалгалтын явуулахдаа Ю.Б тай хамт томилолтоор явсан хоёр ажилтнаас тайлбар аваагүй, гаргасан тайлангаа танилцуулаагүй, ёс зүйн дүгнэлт гаргахдаа хүчингүй болсон хөдөлмөрийн дотоод журам баримтласан, ёс зүйн хороо дүгнэлт шийдвэрээ гардуулаагүй, уг шийдвэрт гомдол гаргах хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан, сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн буюу энэ тухай ажилтанд мэдэгдэж тайлбар аваагүй болох нь тогтоогдож байна хэмээн дүгнэж 2022 оны 09 сарын 21-ний өдрийн УБЗ ХНН-ийн даргын Ю.Б д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, Ю.Б ыг УБЗ ХНН-ийн ХХХХ даргын ажилд эргүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хууль шударга ёсыг гутаасан шийдвэр гаргасан байна.

6.2. УБЗ ХНН-ийн ёс зүйн хороо болон замын удирдлагад 2022 оны 05 сарын 25-ны өдөр Замын-ҮүдХХХ йн нэр бүхий нийт 45 ажилтнаас Ю.Б нь 2022 оны 05 сарын 23-ны өдөр Замын-ҮүдХХХ д төрийн өмчийн тооллого хийхээр ажиллах үедээ өөрт байхгүй эрх хэмжээ эдлэн бүрэлдэхүүнийг жагсааж жагсаалын үзлэг явуулах нэрийн доор зэвсэгт хүний дүрмээр дэглэлт явуулсан үйлдэлд нийт албан хаагч нар гомдолтой байгаа ба Ю.Б нь удирдах түвшиний арга барил муу, цаашид ажиллахад хүндрэлтэй гэсэн гомдлыг гаргасан.

6.3. Уг гомдлын дагуу Ёс зүйн хорооноос өгсөн үүргийн дагуу Дотоод аудит хяналт шалгалтын албанаас 2022 оны 07 сарын 20-ны өдрөөс 2022 оны 08 сарын 10-ны өдрийн хооронд шалгалт явуулахаар шалгалтын удирдамж батлагдаж улмаар 2022 оны 07 сарын 25-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалтын тайланг гарч, тайланг УБЗ ХНН-ийн ХХХ д ирүүлсэнээр ХХХ шалгалтын мөрөөр хурлаар хэлэлцүүлэхээр Ёс зүйн хороонд хүргүүлсэн.

6.4. Дээрх хугацаанд буюу 2022 оны 06 сарын 04-ний өдрийн 2022 оны 08 сарын 23-ны өдрийн хооронд нэхэмжлэгч Ю.Б нь ээлжийн амралттай байсан тул хуулиар олгогдсон ээлжийн амралтыг нь эдлэх хугацаанд ажил олгогчийн зүгээс ажлын байранд дуудаж тайлбар аваагүй боломжгүй байсан. Дотоод аудит хяналт шалгалтын албаны байцаагч нь шалгалтын арга хэлбэрийг өөрөө сонгох эрхийнхээ дагуу Ю.Б тай хамт явсан Н.Д , Н.Ц нараас тайлбар авахгүй байх эрхтэй бөгөөд дээрх 2 этгээд нь энгийн албан хаагч тул жагсаалын үзлэг гэх үед хажууд нь байгаагүй тул тайлбар авах шаардлага байхгүй.

6.5. Н.Д , Н.Ц нар нь Ю.Б ыг Замын-Үүд ХХХ йн бие бүрэлдэхүүн дэх ажилтнуудтай ёс зүйгүй харилцаж, ёс зүйн зөрчил гаргасан үйлдэл гаргах үед уг үйл явдал болсон жагсаалын талбайд байгаагүй, зөрчил болсоныг хараагүй, мэдээгүй болохыг гэрч Г.Х , Г.Б нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогддог бөгөөд үүнийг шүүх анхаарч үзээгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

6.6. Түүнчлэн шалгалтын мөрөөр Ёс зүйн хороо нь 2022 оны 09 сарын 06-ны өдөр Ю.Б нь ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хурлаар авч хэлэлцэхийн өмнө төлөвлөгөөт бус шалгалтын тайланг танилцуулж Ю.Б биечлэн оролцсон ба бичгээр тайлбар гаргаж өгснийг шүүх анхаарсангүй.

6.7. Ю.Б ын 2022 оны 05 сарын 23-ны өдөр буюу ёс зүйн зөрчил гаргах хугацаанд 2020 оны 03 сарын 06-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд тус журам нь 2022 оны 07 сарын 08-ны өдрийн №А/560 дугаар Хөдөлмөрийн дотоод журам батлагдсанаар хүчингүй болсон.

6.8. Ёс зүйн хороо нь ёс зүйн зөрчил гаргах хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн Ю.Б нь ёс зүйн зөрчил гаргасан болох талаар дүгнэлт гаргасан ба хэрэв 2022 оны 07 сарын 08-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журмыг баримтлах тохиолдолд 2022 оны 05 сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан УБЗ ХНН-ийн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ анхнаасаа ямар нэгэн эрх зүйн үр дагаваргүй, үйлчлэлгүй байх нөхцөл байдалд хүрэх болно.

Шүүгч нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэснийг шүүгч анхаарсангүй.

6.9. Түүнчлэн төлөвлөгөөт бус шалгалтын тайлангаар, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.Түвшинтөгс, Г.Х , Г.Б нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр ч Ю.Б нь ажилтан нартай зүй зохисгүй харилцаж, доромжилсон, дүрмийн бус шаардлага тавьж Удирдах ажилтны ёс зүйн журмыг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан болох нь илтэд тодорхой тогтоогдож байхад анхан шатны шүүх нь Ю.Б ыг ёс зүйн зөрчил гаргаагүй мэтээр хандаж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

6.10. Ю.Б д Ёс зүйн хороо нь 2022 оны 09 сарын 06-ны өдрийн хурлаас шийдвэр гарахад ажил, албаны эрх үүргээ хэрэгжүүлэхдээ ажлын байранд биеэ зөв боловсон авч явах, ажлын хамт олон болон бусадтай харилцахдаа ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн ажиллана, ажил үүргийн эрхээ хэрэгжүүлэхдээ хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй хүндэтгэлтэй харьцаж, ... хамтран ажиллана гэж заасныг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан байна гэж дүгнэсэн бөгөөд энэхүү дүгнэлтийг Ю.Б д танилцуулсан.

6.11. Ёс зүйн хорооны дүгнэлт, шийдвэрийг Ю.Б д гардуулаагүй нь Ю.Б ын тус хорооны шийдвэрт гомдол гаргах нөхцлийг бүрдүүлээгүй гэсэн шүүгчийн дүгнэлт ойлгомжгүй бөгөөд шүүгч хэт нэг талыг барьсан шударга ёсны эсрэг дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлд түүний ярьсан зүйлийг бүрэн тусгасан байгааг шүүгч яаж үгүйсэн дүгнэлт хийсэнийг ойлгох боломжгүй байна.

6.12. Түүнчлэн Ёс зүйн хороо нь 2022 оны 09 сарын 06-ны өдрийн хурлаар Ю.Б ын ёс зүйн зөрчил гаргасан асуудлыг авч хэлэлцэхдээ буюу ХХХ УБЗ -ын даргын 2022 оны 09 сарын 21-ний өдрийн №0 дугаартай Ю.Б д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг гаргахдаа Ю.Б аас уг асуудлын талаар биечлэн тайлбар авсан.

Гэтэл анхан шатны шүүх нь энэхүү дүгнэлт, шийдвэрийг Ю.Б д гардуулаагүй, шийдвэрт гомдол гаргах хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан, сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн буюу энэ тухай ажилтанд мэдэгдэж тайлбар аваагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Энэ дүгнэлт ямар хууль дүрэм зөрчсөн гэсэн дүгнэлт болохыг шүүхийн шийдвэрт огт дурдсангүй.

6.13. ХХХ , түүний харьяа салбар нэгжийн удирдах ажилтны галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах норматив /ВОХР-15/-ын BOXP-2-т ээлжийн ажилтнууд ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаад гэнэтийн эргүүл хяналт /амралт, баяр ёслол, шөнийн цагаар/ хийх гэж заасан ба энэ нь ээлжийн ажилтнууд буюу паркийн харуул, ачаа хамгаалагч нарын ажил үүрэгтэй албаны орлогч дарга харилцах тохиолдолд урьдчилан мэдэгдэхгүйгээр гэнэтийн байдлаар хяналт, шалгалт хийх ажиллагаа байтал төмөр өмчийн тооллогын ажлаар цахилгаан гарган урьдчилан Замын-Үүд ХХХ д мэдэгдсэний үндсэн дээр ангид ирж ажилласныг ангийн бие бүрэлдэхүүнд гэнэтийн эргүүл хяналт хийсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ёс зүйн хороо, маргаан таслах комиссын хурал, шүүхийн өмнө худал мэдүүлээд байгааг шүүгч анхаараагүй.

6.14. Иймд Ю.Б нь 2022 оны 05 сарын 23-н өдөр Замын-Үүдийн ХХХ д төрийн өмчийн тооллого хийх үедээ өөрт байхгүй эрхийг эдлэн ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй ёс зүйгүй харьцан, хүний эрхэнд халдсан нь тогтоогдон улмаар ажил олгогч нь хуульд заасан журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан байтал анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн №102/ШШ2024/02662 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ю.Б нь хариуцагч УБЗд холбогдуулан 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 0 тоот Ю.Б д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, ХХХХ даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. УБЗын даргын 2022 оны 09 сарын 21-ний өдрийн дугаар 0 дугаар Ю.Б д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын 1 дэх заалтаар ... ХХХХ дарга Ю.Б ыг 2022 оны 09 сарын 06-ны өдрийн УУБЗ -ын Ёс зүйн хорооны 02 дугаар дүгнэлтээр ажлын байран дээрээ ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулж, ХХХ ны хүний нөөцийн мэдэлд шилжүүлсүгэй. гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, УУБЗ -ын дүрмийн 22 дугаар зүйлийн а, и заалтууд, УУБЗ -ын Ёс зүйн хорооны 2022 оны 09 сарын 06-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн Ю.Б д сахилгын шийтгэл ногдуулсан./1хх-ийн 9/

 

4. Анхан шатны шүүхийн хэргийг шийдвэрлэхдээ өгсөн эрх зүйн дүгнэлт нь хэргийн үйл баримттай уялдахгүй байх тул уг алдаатай дүгнэлтийг залруулна.

 

4.1. Нэхэмжлэгч Ю.Б нь албан томилолтоор ажиллах хугацаандаа гэнэтийн эргүүл шалгалт хийж анги нэгтгэлийг жагсааж, жагсаалын үзлэг шалгалт хийх үедээ гаргасан үйлдэл нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь хариуцагч байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

 

4.2. Хариуцагч байгууллага нь цэрэгжсэн зохион байгуулалттай боловч ХХХХ дарга Ю.Б ын гаргасан үйлдэл нь ХХХ ын үзлэгийн үед гаргах үйлдлээс хэтэрсэн, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзнэ.

 

ХХХХ даргын ажлын байрны тодорхойлолтод ... цэрэгжилт жагсаалч байдлыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана гэж заасан чиг үүрэг нь жагсаалын өмнө албан хаагчдын хэл амаар доромжлох, ёс зүйгүй үйлдэл гаргахыг дэмжсэн чиг үүрэг бус юм.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. гэж заажээ.

 

5.1. Ажилчдаас 2023 оны 05 сарын 25-ны өдөр тухайн зөрчлийн талаар ажил олгогч болон ёс зүйн хороонд гомдол гаргасан байхад ажил олгогч гомдлыг хүлээн авснаас хойш 2023 оны 07 сарын 20-ны өдөр Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж гаргаж, улмаар хяналт шалгалтыг 2023 оны 07 сарын 20-ны өдрөөс 08 сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

5.2. Ажил олгогч байгууллагаас 2022 оны 07 сарын 25-ны өдөр Төлөвлөгөөт бус шалгалтын тайлан-гаар зөрчил гаргасан болохыг тогтоосон, мөн УУБЗ ын ёс зүйн хорооны 2022 оны 09 сарын 06-ны өдрийн 2 дугаар дүгнэлтээр Ю.Б нь ёс зүйн зөрчил гаргасан болохыг баталгаажуулж УБЗын даргын 2022 оны 09 сарын 21-ний өдрийн дугаар 0 дугаар Ю.Б д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт нийцэхгүй байна.

 

Тодруулбал, ажилчдаас гаргасан өргөдлийг 2023 оны 05 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 07 сарын 25-ны өдөр Төлөвлөгөөт бус шалгалтын тайлан-аар зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн байна.

 

5.3. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Ю.Б ыг ХХХХ даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцжээ.

 

Хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ю.Б ыг ХХХХ даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн атлаа түүний үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлага, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, баталгаажилт хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг зөрчсөн алдаа гаргасныг залруулна.

 

6.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгуулахаар шаардсан.

 

Иймд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд уг хугацаанд хамаарах олговорыг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шүүх тооцооллыг хийж шийдвэрлэнэ.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2022 оны 09 сарын 21-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 05 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар буюу ажлын 423 хоногийг нэг өдрийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 131,315 төгрөгөөр тооцоход 55,546,245 төгрөг гарч байгаа бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан хэмжээгээр буюу 54,752,582 төгрөгийн хэмжээгээр цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нь зүйтэй.

 

6.2. Ю.Б ыг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах нь Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасан зохицуулалтад нийцнэ.

 

Энэ талаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/02662 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ю.Б ыг хариуцагч УБЗын ХХХХ даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 54,752,582 төгрөгийг хариуцагч УБЗаас гаргуулж нэхэмжлэгч Ю.Б д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч УБЗд даалгасугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч хариуцагч УБЗаас улсын тэмдэгтийн хураамжид 431,713 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэгт давж заалдах гомдол гаргахад зохигч талууд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР