Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/59

 

 

 

 

 

 

 

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Н.Цогтбаяр 

Шүүгдэгч: Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Д Эт холбогдох 1812001550015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Бовогт Д Э /РД:.../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.Э нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10-аас 11 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Петровис шатахуун түгээх станцын зүүн хойд талд байх иргэн Ц.О гэрт иргэн Б.О, Л.Н нарын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: Манай нөхөр 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймагт ирсэн. Тэгээд Хөх нуур гэх газар руу О эгчийг аваад явсан байсан. Дарга нь Н хаана байна гээд надаас асуугаад байсан. О эгчийн охин нь надад Н ах манайхантай хамт явсан гэж хэлсэн. Миний уурласан шалтгаан нь Н архи их хэрэглэдэг байсан, мөн би тухайн үед цалингийн зээл аваад Нд машин авч өгсөн байсан. Би нөгөө охиноос асуухад Н ах манайд унтаж байна гэж хэлсэн. Тэгээд намайг очиход Отай хамт унтаж байхаар нь би уурлаад ийм хэрэг хийсэн. Би энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна, би дахин ийм хэрэг хийхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812001550015 дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Оын мэдүүлсэн: ...Би 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 10-11 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутагт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр хойд талд байх хашаан доторхи О гэрт Н, О, Б, Т буюу Б болон бага насны 2-3 хүүхэд, бид нар байж байтал гаднаас Нн эхнэр Э орж ирээд бид нарт хандаж шоронгуудаа, янхануудаа, сохруудаа гэж орилоод галын түлээний хайрцаг дотроос түлээ бариад Нг гэрийн баруун талын орон дээр хэвтэж байхад нь нүүр, толгой хэсэг рүү нь нилээн хэдэн удаа цохисон. Н орноосоо босоод орны урд талын сандал дээр суусан. Энэ үед ч гэсэн Нг толгой руу нь модоор цохиод байсан чинь Н ухаан алдаад унасан. Мөн намайг ч гэсэн янхан, сохороо, шорон минь гээд түлээний модоор миний цээж, нуруу, хөл рүү нилээн олон удаа, толгойн хэсэгт 2 удаа хүчтэй цохисон. Мөн галын түлээний модыг шидээд байсан. Ингэж байгаад Э нь гэрээс гараад хашааны хаалга түгждэг жижиг төмрөөр автомашины шил цонхыг хагалаад, шорон, сохруудаа, янхануудаа гэж орилоод байсан. Тэгээд гэрт орж ирээд уг жижиг төмрөөрөө миний нуруу хэсэгт 1 удаа, баруун хөлөнд 1 удаа цохисон. Нг ухаан алдчихсан байхад нь уг төмрөөрөө нэг мөсөн гүйцээчихье гээд нуруу, ууц, толгой руу нь нилээн олон удаа цохисон. Нүүр, амыг нь хумсаараа урсан. Энэ үед О эгч Эээс гарт нь байсан төмрийг нь булааж авсан. Энэ үед Э нуруугаараа гэрийн үүдний босгон дээр газарт унасан. Мөн үүдний унь унасан. О эгчийг салгаж байх үед нь Э түүнийг чамд хамаагүй, муу янхан авгай минь, муу сохруудаа, янхануудаа, шоронгуудаа гээд орилоод байсан. Ингээд цагдаа дуудсан. Э угаасаа эрүүл биш юм шиг санагдсан. Эрүүл ухаантай хүн байсан бол ийм үйлдэл гаргахгүй байх гэж бодож байна. Угаасаа л анх танилцаж байхад эрүүл бус хүн шиг санагдаж байсан. Эт хэн нэгэн гар хүрээгүй. Би бол хараа муутай учраас түүнийг цохих ч боломжгүй байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Н, Б, О, Энхбат, бид нар Нд хөлсийг нь өгч хөдөө явсан бөгөөд Энхбат ах хөдөө үлдээд, Б, О, бид гурав ирсэн юм. Архи, дарс угаасаа уугаагүй. Н спраль тавиулсан гэж байсан. Хөхнуурт бол Б бага зэрэг архи уусан. Н Эийг зодож цохиогүй. Би 2 жилийн хугацаанд Эийн хүүхдийг харсан. Энэ хугацаанд Нг шоронгоор нь дуудаж доромжилдог, Нг архи уугаад гэртээ ирэхээр нь цагдаа дуудаад өгчихдөг. Н бол миний мэдэхээр зодож, цохиод байдаггүй, харин ч Эт зодуулаад суугаад байдаг юм. Эр нөхрийгөө арай л муухай хэлж дарамталдаг юм байна лээ. Н нь урьд өмнө нь яд эдэлж байсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 34-38 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Нн мэдүүлсэн: ...Би 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 10-11 цагийн үед шиг санагдаж байна, цаг, минутыг нь Тхой санахгүй байна, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр зүүн хойд талд байх хашаан доторхи О гэрт өөрийн эхнэр Эт түлээний мод болон жижиг төмрөөр зодуулж цохиулсан юм. Би тухайн үед О, Б нартай хамт Архангай аймгийн Ихтамир сум руу явчихаад дөнгөж ирээд байж байсан юм. Би гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан. Харин О миний хэвтэж байсан орны урд талд сандал дээр сууж байсан юм. Э орж ирээд шоронгуудаа, янхнуудаа, сохруудаа гэх мэтээр доромжлоод намайг түлээний модоор толгой, нүүр, бие хэсэг рүү нилээн олон удаа цохисон. Ингээд орон дээрээс босоод сандал дээр суутал миний толгой болон бие рүү дахин түлээний модоор нилээн олон удаа цохиод байсан чинь миний толгой эргэж ухаан алдаад газар унасан. Хэсэг байж байгаад сэргэтэл Э гэрийн гадаа шоронгуудаа, янхнуудаа, сохруудаа гэх мэтээр орилоод автомашины шил, толь хагалаад байгаа дуу гарсан. Ингээд Э буцаж гэрт орж ирээд миний дээрээс жижиг төмрөөр нилээн олон удаа гүйцээгээд ална гэх мэт зүйл яриад цохиод, нүүр, ам урсан. Харин энэ үед гэрийн эзэн болох О гэх эмэгтэй салгаж төмрийг нь булааж авсан ба Э гэрийн босгон дээр ар нуруугаараа унасан. Ингээд байж байтал цагдаа нар ирсэн. Э бол тухайн үед маш аймшигтай байсан юм. Намайг ухаан алдахаас өмнө түлээний модоор Оыг нилээн олон удаа бие рүү нь цохиж, 1-2 удаа толгой руу нь цохисон. Намайг ухаан алдсан байхад юу болсныг хэлж мэдэхгүй байна. Эийг хэн нэгэн цохиж, зодоогүй. Э л О бид хоёрыг хардаж цохиж, зодсон. Намайг өөртөө хэлэхгүйгээр Ихтамир сум руу явлаа гээд байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Би болон бусад хүмүүс Эийг цохиж, зодоогүй, тийм боломж ч байгаагүй. Уг автомашин миний нэр дээр бүртгэлтэй байдаг, манай гэр бүлийн дундын автомашин байгаа юм. Э нь цалингийн зээл авсан ба уг мөнгөөрөө дээрх 67-17 АРХ улсын дугаартай автомашиныг худалдан авч байсан юм. Уг залууг Т гэдэг бөгөөд Архангай аймгийн Ихтамир сумаас ирсэн залуу юм. Угаасаа нүд нь юм хардаггүй юм байна лээ. Хараагүй хүн хүнийг зодож чадахгүй байх гэж бодож байна. Э маш их ааштай, ууртай хүн бөгөөд “Ундарга” ХХК-д ус түгээгчийн ажил эрхэлдэг юм. Хүмүүстэй байнга л хэрүүл маргаан хийдэг хүн байгаа юм. Э уурлахаараа л хэрүүл хийгээд байдаг юм. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Бийн мэдүүлсэн: ...2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 10-11 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутагт байх “Петровис” шатахуун түгээх станцын зүүн хойд талд байх хашаанд О гэрт Э нь Нг орон дээр хэвтэж байхад нь хагалсан түлээний модоор нүүр, толгой хэсэгт нь нилээн олон удаа цохисон. Нг орноос буугаад сандал дээр суухад нь мөн л галын түлээний модоор толгой руу нь олон удаа цохисон. Н ухаан алдаад газар унасан. Мөн манай эхнэр Оыг түлээний модоор хөл, гар, нуруу, цээж рүү нь олон удаа цохисон. Мөн толгой руу нь 2 удаа цохисон. Ингээд гэрээс гарч гүйгээд жижиг төмрөөр машиныхаа цонх, шилийг бүгдийг нь хагалсан. Тэгээд гэрт орж ирээд нөгөө төмрөөрөө манай эхнэрийг баруун хөл, ар нуруу руу нь тус бүр 1 удаа цохиод, Н дээр очоод толгой руу нь уг төмрөөрөө маш олон удаа цохисон. Нүүр, амыг нь урсан. Нг нэг мөсөн гүйцээчихье гээд төмрөөр цохиод байсан. Энэ үед О салгаад, төмрийг Эийн гараас булааж авсан ба Э гэрийн үүдний унинаас барьж татаж унь унагаасан, мөн гэрийн үүдний босгон дээр ар нуруу хэсгээрээ унасан юм. Харин Эийг Н нь нэг удаа нүүр рүү нь хальт цохиж харагдсан. Нг авч явлаа гээд л уурласан байх. Анх ирээд л янхнуудаа, сохруудаа, шоронгуудаа гээд орилоод байсан. Э бол эрүүл хүн биш байх. Манай эхнэр О, Н нар нь түүнийг угаасаа зодож, цохиогүй. Манай эхнэр О нь хараа муутай хүн байдаг юм. Хэрэг болох үед Э, О, Н, О, Т буюу Б бид нар байсан. Мөн бага насны 3 хүүхэд байсан. Өөр хүн байгаагүй. Т бол 100 хувийн хараагүй хүн байдаг. Эийг хэн ч цохиж, зодоогүй. Э харин үүдний босгон дээр унахдаа өөрийгөө гэмтээсэн байх...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.О мэдүүлсэн: ...2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 10-12 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутагт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр зүүн хойд талын хашаан дотор байх манай гэрт Э нь өөрийн нөхөр болох Н, манай хадам дүү О нарыг хөдөө хэлэхгүй явлаа гэх шалтгааны улмаас түлээний мод болон хашааны хаалга түгждэг байсан жижиг төмрөөр зодож, цохисон. Тухайн үед О, Н, Б бид нар байсан. Мөн ямар ч хараагүй болсон Т буюу Б, манай бага хүүхдүүд байсан. Н нь манай гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан бөгөөд түүний урд талд О сандал дээр сууж байсан. Гэтэл Э гаднаас орж ирээд сохруудаа, шоронгуудаа, янхнуудаа гэх мэтээр хараагаад галын түлээ бариад Нг хэвтэж байх үед нь цохиод байсан. Тэгээд Н босоод сандал дээр суусан. Нн толгой болон бие рүү нь модоороо цохиод байсан чинь Н ухаан алдаад унасан. Мөн Оын цээж, хөл рүү нилээн хэдэн удаа түлээний модоор цохисон. Толгой хэсэг рүү 2-3 удаа цохиж харагдсан. Ингээд гүйж гараад Нн жолоодож явсан жижиг тэрэгний толь, шилийг хашааны хаалга түгждэг байсан төмрөөр цохиж хагалсан. Буцаад жижиг төмрөө барьж гэрт орж ирээд Оыг 1-2 удаа цохисон. Нг ухаан алдаад хэвтэж байх үед нь нэг мөсөн гүйцээчихье гээд толгой, бие рүү нь нилээн хэдэн удаа цохисон. Мөн нүүр амыг нь маажаад байсан. Би Эт хандаж чи хүн аллаа, одоо боль гээд гарт нь байгаа төмрийг булааж авсан. Надтай төмөр булаацалдаж байгаад бүдрээд ууц хэсгээрээ гэрийн босго хэсгийг нидэрч унасан. Би түүнийг татаж босгосон. Төмөр булаацалдаж байхад гэрийн үүдний унь унасан. Би буцааж униа хийсэн. Э манай гэрийг нураах шахсан. Салгах гэхээр намайг янхан минь гээд орилоод байсан. Угаасаа дийлдэхгүй хүн байна лээ. Эийг Н нь нэг удаа нүүр рүү нь гараараа цохиж авсан. Өөрөөр бол цохиж, зодож харагдаагүй. Нөхөр Н нь маш их тэвчээртэй хүн байна лээ. Түүний амнаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан учраас би түүнийг архи  согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэж бодож байна. Эийн хүн зодохдоо ашигласан галын түлээг бол түлчихсэн. Харин жижиг төмөр нь хөдөө гэр рүүгээ явж 14 хоночихоод ирэхэд байхгүй болсон байна лээ. Манай гэр хөдөө байдаг бөгөөд сургуулийнхаа хүүхдийг харж айлын хашаанд түр амьдарч байгаа юм. Хүүхдүүдийн хичээлийн амралт болохоор хөдөө явчихдаг юм. Б бол түүнийг цохиогүй. Хэн ч түүнийг нэг ч удаа цохиогүй. Б ямар ч хараагүй хүн байдаг. О маш хараа муутай. Намайг Э зодож, цохиогүй. Би ч түүнийг цохиж, зодоогүй. Э бол маш их ууртай, уурлахаараа хүн алж ч чадахаар хүн байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/ 

 

  Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Эийн мэдүүлсэн: ...Би зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 03 дугаар сарын 10-ны үед манай хамтран амьдрагч Н гарч яваад гэртээ ирээгүй хэд хоносон. Надад хаашаа явах талаараа огт хэлээгүй. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн хамтран амьдрагч Нг айлд байгаа талаар мэдээд “Петровис” шатахуун түгээх станцын хойд талд байх Оюунгэрэл гэх айлд очсон. Намайг очих үед Н баруун талын орон дээр хэвтэж байсан. Урд талд нь сандал дээр О гэх эмэгтэй гараа манай хамтран амьдрагч Нн гуян дээр тавьчихсан сууж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд сохор, доголон, хараагүй, архичин янхнууд гэж орилж, Нг түлээний хайрцганд байсан хагалсан түлээгээр толгой руу нь цохисон. Мөн жижиг нарийн төмрөөр Нн толгой болон ууц, нуруу руу цохиж, зодсон. Мөн хамт байсан О гэх эмэгтэйг түлээний модоор шилбэ, хөл орчимд нь цохиж, зодсон юм. Н болон Оын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан. Би Нг галын түлээний модоор толгой, ууц, нуруу орчимд нь цохисон. Мөн нарийн төмрөөр бас толгой руу цохисон. Оыг галын түлээний модоор хөлийн шилбэ орчимд нь цохисон. Би тэр талаар мэдэхгүй, тэр төмөр хаягдсан байх. Тэр айл нь хүртэл нүүгээд явсан. Одоо тэр төмөр олдохоосоо өнгөрсөн. Ямар төмөр байсныг ч санахгүй байна. Би тухайн үед архи уугаагүй байсан бөгөөд архи огт хэрэглэдэггүй. Н, О нар тухайн үед архи уусан байсан. Тэр үед Б, Н, О, О нар хамт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 95-97 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 135 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Б.Оын биед зулайн зүүн хэсэг, баруун далны доор, баруун шилбэний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 66 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 139 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Л.Нн биед нүүрэнд зулгарсан шарх, хоёр мөрний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр мөрний ар хэсгийн цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 70 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 99 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 100-101 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10-аас 11 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг “Петровис” шатахуун түгээх станцын зүүн хойд талд байх иргэн Ц.О гэрт иргэн Б.О, Л.Н нар нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Д.Э нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10-аас 11 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг “Петровис” шатахуун түгээх станцын зүүн хойд талд байх иргэн Ц.О гэрт иргэн Б.О, Л.Н нарыг зодож, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Оын мэдүүлсэн “2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 10-11 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутагт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр хойд талд байх хашаан доторхи О гэрт Н, О, Б, Т буюу Б болон бага насны 2-3 хүүхэд, бид нар байж байтал гаднаас Нн эхнэр Э орж ирээд бид нарт хандаж шоронгуудаа, янхануудаа, сохруудаа гэж орилоод галын түлээний хайрцаг дотроос түлээ бариад Нг гэрийн баруун талын орон дээр хэвтэж байхад нь нүүр, толгой хэсэг рүү нь нилээн хэдэн удаа цохисон. Н орноосоо босоод орны урд талын сандал дээр суусан. Энэ үед ч гэсэн Нг толгой руу нь модоор цохиод байсан чинь Н ухаан алдаад унасан. Мөн намайг ч гэсэн янхан, сохороо, шорон минь гээд түлээний модоор миний цээж, нуруу, хөл рүү нилээн олон удаа, толгойн хэсэгт 2 удаа хүчтэй цохисон. Мөн галын түлээний модыг шидээд байсан. Ингэж байгаад Э нь гэрээс гараад хашааны хаалга түгждэг жижиг төмрөөр автомашины шил цонхыг хагалаад, шорон, сохруудаа, янхануудаа гэж орилоод байсан. Тэгээд гэрт орж ирээд уг жижиг төмрөөрөө миний нуруу хэсэгт 1 удаа, баруун хөлөнд 1 удаа цохисон. Нг ухаан алдчихсан байхад нь уг төмрөөрөө нэг мөсөн гүйцээчихье гээд нуруу, ууц, толгой руу нь нилээн олон удаа цохисон. Нүүр, амыг нь хумсаараа урсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-38/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Нн мэдүүлсэн “Би 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 10-11 цагийн үед шиг санагдаж байна, цаг, минутыг нь Тхой санахгүй байна, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр зүүн хойд талд байх хашаан доторхи О гэрт өөрийн эхнэр Эт түлээний мод болон жижиг төмрөөр зодуулж цохиулсан юм. Э орж ирээд шоронгуудаа, янхнуудаа, сохруудаа гэх мэтээр доромжлоод намайг түлээний модоор толгой, нүүр, бие хэсэг рүү нилээн олон удаа цохисон. Ингээд орон дээрээс босоод сандал дээр суутал миний толгой болон бие рүү дахин түлээний модоор нилээн олон удаа цохиод байсан чинь миний толгой эргэж ухаан алдаад газар унасан. Хэсэг байж байгаад сэргэтэл Э гэрийн гадаа шоронгуудаа, янхнуудаа, сохруудаа гэх мэтээр орилоод автомашины шил, толь хагалаад байгаа дуу гарсан. Ингээд Э буцаж гэрт орж ирээд миний дээрээс жижиг төмрөөр нилээн олон удаа гүйцээгээд ална гэх мэт зүйл яриад цохиод, нүүр, ам урсан. Намайг ухаан алдахаас өмнө түлээний модоор Оыг нилээн олон удаа бие рүү нь цохиж, 1-2 удаа толгой руу нь цохисон. Э л О бид хоёрыг хардаж цохиж, зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Бийн мэдүүлсэн “2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 10-11 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутагт байх “Петровис” шатахуун түгээх станцын зүүн хойд талд байх хашаанд О гэрт Э нь Нг орон дээр хэвтэж байхад нь хагалсан түлээний модоор нүүр, толгой хэсэгт нь нилээн олон удаа цохисон. Нг орноос буугаад сандал дээр суухад нь мөн л галын түлээний модоор толгой руу нь олон удаа цохисон. Н ухаан алдаад газар унасан. Мөн манай эхнэр Оыг түлээний модоор хөл, гар, нуруу, цээж рүү нь олон удаа цохисон. Мөн толгой руу нь 2 удаа цохисон. Ингээд гэрээс гарч гүйгээд жижиг төмрөөр машиныхаа цонх, шилийг бүгдийг нь хагалсан. Тэгээд гэрт орж ирээд нөгөө төмрөөрөө манай эхнэрийг баруун хөл, ар нуруу руу нь тус бүр 1 удаа цохиод, Н дээр очоод толгой руу нь уг төмрөөрөө маш олон удаа цохисон. Нүүр, амыг нь урсан. Нг нэг мөсөн гүйцээчихье гээд төмрөөр цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.О мэдүүлсэн “2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 10-12 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутагт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр зүүн хойд талын хашаан дотор байх манай гэрт Э нь өөрийн нөхөр болох Н, манай хадам дүү О нарыг хөдөө хэлэхгүй явлаа гэх шалтгааны улмаас түлээний мод болон хашааны хаалга түгждэг байсан жижиг төмрөөр зодож, цохисон. Э гаднаас орж ирээд сохруудаа, шоронгуудаа, янхнуудаа гэх мэтээр хараагаад галын түлээ бариад Нг хэвтэж байх үед нь цохиод байсан. Нн толгой болон бие рүү нь модоороо цохиод байсан чинь Н ухаан алдаад унасан. Мөн Оын цээж, хөл рүү нилээн хэдэн удаа түлээний модоор цохисон. Толгой хэсэг рүү 2-3 удаа цохиж харагдсан. Ингээд гүйж гараад Нн жолоодож явсан жижиг тэрэгний толь, шилийг хашааны хаалга түгждэг байсан төмрөөр цохиж хагалсан. Буцаад жижиг төмрөө барьж гэрт орж ирээд Оыг 1-2 удаа цохисон. Нг ухаан алдаад хэвтэж байх үед нь нэг мөсөн гүйцээчихье гээд толгой, бие рүү нь нилээн хэдэн удаа цохисон. Мөн нүүр амыг нь маажаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/, Д.Эийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлсэн “би зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. ...Миний уур хүрээд сохор, доголон, хараагүй, архичин, янхнууд гэж орилж, Нг түлээний хайрцганд байсан хагалсан түлээгээр толгой руу нь цохисон. Мөн жижиг нарийн төмрөөр Нн толгой болон ууц, нуруу руу цохиж, зодсон. Мөн хамт байсан О гэх эмэгтэйг түлээний модоор шилбэ, хөл орчимд нь цохиж, зодсон юм. Н болон Оын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан. Би Нг галын түлээний модоор толгой, ууц, нуруу орчимд нь цохисон. Мөн нарийн төмрөөр бас толгой руу цохисон. Оыг галын түлээний модоор хөлийн шилбэ орчимд нь цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97/, “...намайг очиход Отай хамт унтаж байхаар нь би уурлаад ийм хэрэг хийсэн. Би энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна, би дахин ийм хэрэг хийхгүй” гэх мэдүүлэг, хохирогч Б.Оын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 135 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66/, хохирогч Л.Нн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 139 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч Бовогт Д Эийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Эийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Д.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бовогт Д Эийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 50.000 /тавин мянга/ төгрөгөөр тооцож 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Эийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ