Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/66

 

 

 

 

 

 

 

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Хохирогч: Д.Э

Шүүгдэгч: А.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт А О холбогдох 1812004400311 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Бовогт А О/РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.Онь 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 08 дугаар сарын 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уул хорооллын 06-13 тоотод оршин суух иргэн Д.Эын гэрт хууль бусаар нэвтэрч, нууцаар, хууль бусаар “Гоо марал” хөрөг зураг, Чингис хааны хөрөг зураг, хуучны хятад тонгорог 1 ширхэг, Нокио маркийн гар утас 1 ширхэг, цагдаагийн гар чийдэн, зургийн аппарат зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 180.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .. тоотод иргэн Т.О зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 17-ны орой А.Охөдөөнөөс орж ирлээ гээд 10.000 төгрөг өгсөн. А.О1 шил архи гаргаж ирээд бид хоёр хамт уусан. Тэгээд ууж сууж байснаа А.Осогтоод надад агсан таваад намайг зодсон. Сүүлдээ хоёулаа эвлэрээд А.Огараад явсан бөгөөд шөнө хөлдлөө гэж орж ирсэн. Түүний өмсөж явсан хувцас нь байхгүй болсон байсан. Маргааш нь А.Оийн хувцсыг хамт хайлцаж байгаад А.Охоёр шил архи аваад надтай хувааж ууж байгаад, миний араас юмаар цохиж ухаан алдуулаад, гэрийн түлхүүрийг аваад гэрт ороод хулгай хийсэн байсан. Хулгайд алдагдсан зүйлсээс хамгийн гол зүйл нь миний хүүтэй холбоотой дурсгалын зүйлс байсан. Миний хувьд А.Оийг заавал ял шийтгэл эдлүүлэх гэсэн хүсэлт байхгүй. Харин алга болсон эд зүйлээ олж авах гэсэн хүсэлттэй байна. Миний хувьд одоо гомдол санал байхгүй гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд 1812004400311 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Эын мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 15-ны орой манайд М тортой юм бариад орж ирсэн. Би хөдөө ажил хийж байгаад ирлээ гэж ярьсаар орж ирсэн. Мгийн барьж орж ирсэн тортой уутанд 1 шил архи, нэг ундаа байсан. Тэгээд М бид хоёр түүний авчирсан архийг хувааж уусан. Би архи уух хооронд Мд хоол хийж өгсөн. Мөн М надад таньд өгч байгаа юм гээд 10.000 төгрөг өгсөн. Тэгээд М бид хоёр хамт гарч яваад дэлгүүр рүү орж хоол ундны юм авсан. Дэлгүүр орж ирээд М намайг зодох гээд дайрахаар нь би барьж аваад түүнийг дараад хэвтсэн бөгөөд Мг тайвширлаа гэж бодоод тавьсан чинь босч ирээд намайг нүүр, амгүй зодсон. Чи намайг яасан гэж зодож байгаа юм, би чамд гэм хийгээгүй биз дээ гэж би Мд хэлсэн чинь М дүүгээ уучлаарай гээд надаас уучлалт гуйсан. Тэгээд Мг гараад явах гэхээр нь би түүнд хандаж чи мөнгөө үрээд дуусна, 20.000 төгрөгийг нь надад хадгалуулчих гээд аваад үлдсэн. М тэгээд гараад явсан, хаашаа явсныг нь мэдэхгүй. М шөнө дунд ирээд хаалга, цонх нүдээд хөлдөж үхлээ, М байна, хаалгаа онгойлгооч гээд манайд байхаар нь би оруулж унтуулсан. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өглөө М надад хадгалуулсан 20.000 төгрөгөө нэхээд авсан. Тэгээд бид хоёр Мгийн хувцсыг хайгаад шөнө унтаж байсан газар руу нь очсон чинь байхгүй байсан. М бид хоёр дэлгүүр рүү орж 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи, том савтай пиво, хоёр лааз пиво аваад гол руу явсан. Гол дээр очоод би архинаас нь уугаад унтсан. Би пивоноос нь огт уугаагүй. Тэгээд хүүхдүүд дуудахаар нь сэрэхэд нилээн орой болсон, миний толгой эргээд босч чадахгүй байсан. Би нөгөө хүүхдүүдийг ахдаа такси дуудаад өгөөч гэсэн чинь таньд мөнгө байгаа юм уу гээд байсан. Тухайн үед надад мөнгө байгаагүй. Тэгсэн чинь халаасанд байсан гэрийн түлхүүр байхгүй болсон байсан. Би хэсэг хэвтэж байгаад босоод явах гэсэн чинь явж чадахгүй байсан. Тэгээд нэг мотоцикльтой хүнийг ахыгаа хүргээд өгөөч гэж гуйгаад  тэр хүн намайг хүргэж өгсөн. Намайг ирэхэд гэр цоожтой байсан бөгөөд намайг таньдаг Н, Бнар таараад манай гэрийн цоожийг эвдэж намайг гэрт оруулж өгсөн. Гэрт ороход хамаг юм ундуй, сундуй байсан. Би тэгээд би ямар ч тэнхэлгүй байсан болохоор ороод шууд унтаад өгсөн. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өглөө босоод хамаг юм аа бүртгэсэн чинь миний зурсан “Гоо марал” хөрөг зураг, Чингис хааны хөрөг зураг, хуучны хятад тонгорог 1 ширхэг, Нокио маркийн  гар утас 1 ширхэг, цагдаагийн гар чийдэн, зургийн аппарат зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тэгээд байж байтал О гэх хүүхэд сүүгээ авах гэд орж ирэхээр нь сүүг нь өгчихөөд ээжийнхээ утсаар цагдаа дуудаадах гэж хэлээд явуулсан. Миний эд зүйлийг хулгайлсан хүнийг би танина, манай холын хамаатан байгаа юм. Би 2018 оны 08 дугаар сарын 16-ны орой гэртээ хүнээр хүргүүлж ирсэн бөгөөд тухайн өдөр миний бие өвдөөд босч чадахгүй байсан болохоор би унтаад өгсөн. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өглөө О гэдэг хүүхдээр цагдаад дуудлага өгөөч гэж хэлүүлсэн. Тэгээд би цагдаад хэлсэн юм байх гэж бодоод цагдаа хүлээгээд өнжсөн. Тэгээд би 2018 оны 08 дугаар сарын 18-ны өглөө гадагшаа гарч хүний утсаар ярьж дуудлага өгсөн. Би өөрийн “Гоо марал” хөрөг зургаа 1.000.000 төгрөгөөр, Чингис хааны хөрөг зургаа 1.000.000 төгрөгөөр, хуучин хэрэглэж байсан зургийн аппаратаа 100.000 төгрөгөөр, цагдаагийн гарч чийдэн нь манай дүүгээс үлдсэн дурсгал болохоор хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна, Нокио маркийн гар утсаа 35.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Алдсан эд зүйлээ бүрэн гүйцэт олчихвол надад гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Оын мэдүүлсэн: ...2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 17-оос 18 цагийн хооронд гэртээ согтуу унтаж байхад миний танил М орж ирээд хажуу айлын Буянтогтох гэдэг эмэгтэйг дуудаад өг гэхээр нь би үгүй, чамаас олон дүү хэрэггүй гэж хэлсэн чинь чи яагаад дуудаж өгөхгүй байгаа юм гэсэн. Өмнө нь хулгайн хэргээр шоронд явсан болохоор нь би түүнийг чи муу юу хийж яваа юм, манайхаас гар гэж хэлсэн чинь намайг барьж аваад дээрээс дэвсээд нүүр рүү өшиглөөд уруул сэтэлсэн. Мөн хавирга руу өшиглөж хугалсан бөгөөд цус их гарсан чинь өөрөө айсан байж магадгүй шууд гараад яваад өгсөн. Би гэртээ ганцаараа архи нилээн их уусан согтуу байсан. Манайд надаас өөр хүн байгаагүй. Би гэртээ ганцаараа байсан бөгөөд 103 руу утсаар ярьж би өөрөө түргэн дуудсан чинь түргэний эмч ирээд цус тогтоох тариа хийгээд, даралт үзээд даралт тогтворжуулах тариа хийгээд явсан. Мтэй 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэг удаа хэрэлдэж байсан юм. М миний машины эд зүйлийг хулгайлсан байсан учраас түүнээс болж нэг удаа маргалдаж байсан. М намайг дарж унагаагаад хавирга руу өшиглөж, баруун талын нэг хавиргийг хугалсан. Нүүр рүү өшиглөж уруул сэтэлсэн. Би урууландаа 2 оёдол тавиулсан. Миний хамар амнаас их цус гарсан. ...Тухайн үед би гэртээ ганцаараа байсан чинь гаднаас М манайд ганцаараа орж ирсэн. Өөр хүн байгаагүй. Би өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болон эмчилгээний зардалд гарсан мөнгө 300.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээнд гарсан зардлыг төлчихвөл би гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 82-85 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Э мэдүүлсэн: ...Би өөрийн төрсөн хүү болох Оийг ямар хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар мэдэхгүй. Миний хүү Огэрээсээ 2018 оны 07 дугаар сард гараад дахиж гэртээ ирээгүй, одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Манай хүү О1979 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нөхөр бид хоёрын ууган хүү болон мэндэлсэн юм. Тэгээд бага наснаасаа бидний гар дээр өсч, Архангай аймгийн Ихтамир сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад 7 дугаар ангиасаа сургуулиас гарсан юм. Түүнээс хойш эхнэр, хүүхэдтэй болоод Улаанбаатар хот руу эхнэр, хүүхэдтэйгээ яваад ирэхдээ эхнэр, хүүхдээсээ салаад ирсэн. Тэгээд энд ирээд архинд ороод, архи уухаараа зан ааш нь эвдрэх болсон. Уг нь архи уухгүй бол хүнд их тусархуу хүүхэд байгаа юм. Манай хүүхдэд хийж чадахгүй юм гэж байхгүй. Модоор, төмрөөр янз бүрийн юм хийдэг. Оөмнө нь хэрэгт холбогдож байсан. Өвөрхангай аймгийн Хархорин сумын хорих ангид хоригдож байгаад гарч ирсэн юм. Яг хэдэн онд хоригдож байсныг нь сайн мэдэхгүй байна. 2018 оны 07 дугаар сард гэртээ согтуу орж ирээд гараад явсан. Түүнээс хойш ерөөсөө уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Оийн мэдүүлсэн: ...Би уг гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Надад прокурорын тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би 2018 оны 08 дугаар сарын 17-ны шөнө Э ахынд 2 шил архи бариад очсон юм. Тэгээд бид хоёр миний авчирсан 2 шил архийг уугаад би нилээн согтсон. Би шөнө Э ахынхаас гарснаа санаж байгаа бөгөөд түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Нэг сэрсэн чинь гудамжны үзүүрт унтаж байсан. Би босоод буцаад Э ахынд очиж хоносон. Өглөө нь босоод би дэлгүүр орж 1 шил архи аваад Э ахтай хамт Цогт-Уулын горхины хажууд очиж уусан. Тэгсэн чинь Э ах тасраад унтчихаар нь би халаасанд нь байсан гэрийнх нь түлхүүрийг нь аваад гэрт нь очиж түлхүүрээр нь гэрийг нь онгойлгоод, дотор нь орж “Гоо марал” хөрөг зураг 1 ширхэг, Чингис хааны хөрөг зураг 1 ширхэг, хуучны хятад тонгорог 1 ширхэг, Нокио маркийн гар утас 1 ширхэг, цагдаагийн гар чийдэн 1 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нь аваад гэрээс нь гарч гэрийг нь цоожлоод, түлхүүрийг нь хажууд нь тавьчихаад явсан юм. Надад ямар нэгэн санаа зорилго байхгүй. Согтуу байхдаа ийм зүйл хийсэн байна лээ. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би “Гоо марал” хөрөг зургийг захын урд талын алт мөнгөний дарханд зарсан юм. Бусад эд зүйлийг авч явж байгаад хаячихсан байна лээ. “Гоо марал” хөрөг зургийг 5000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-52 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Оийн мэдүүлсэн: ...Прокурорын тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Би О зодсон нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2018 оны 03 дугаар сарын 09-ний оройн 16 цагийн орчим Оынд 1 шил архи авч очсон юм. Тэгээд бид хоёр миний авчирсан архийг ууж байхдаа Отай маргалдсан. Миний уур хүрээд би Оын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Мөн хөлөөрөө хөл рүү нь 1 удаа өшиглөөд би гэрээс нь гараад явсан. Архи ууж байхдаа ам мурийснаас болж бид хоёр маргалдсан юм. ...Тухайн үед О бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Бид хоёр нэг шил архи уусан...гэх мэдүүлэг /хх-ийн 106-109 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Т.Оын биед баруун талын 10-р хавирганы хугарал, дээд уруулд язарсан шарх, дух, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Баруун талын 10-р хавирганы хугарал, дээд уруулд язарсан шарх гэмтэл тус бүр шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, хамарт зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 90 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08 хуу/

2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 204 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 136 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 114-115 хуу/ 

2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 08 дугаар сарын 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уул хорооллын 06-13 тоотод оршин суух иргэн Д.Эын гэрээс “Гоо марал” хөрөг зураг, Чингис хааны хөрөг зураг, хуучны хятад тонгорог 1 ширхэг, Нокио маркийн гар утас 1 ширхэг, цагдаагийн гар чийдэн, зургийн аппарат зэрэг эд зүйлс хулгайлагдаж, нийт 2.140.000 төгрөгийн хохирол учруулсан хохирол учирсан, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 58-13 тоотод иргэн Т.О нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч А.Онь дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай, шүүгдэгч А.Онь 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 08 дугаар сарын 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уул хорооллын 06-13 тоотод оршин суух иргэн Д.Эын гэрт хууль бусаар нэвтэрч, нууцаар, хууль бусаар “Гоо марал” хөрөг зураг, Чингис хааны хөрөг зураг, хуучны хятад тонгорог 1 ширхэг, Нокио маркийн гар утас 1 ширхэг, цагдаагийн гар чийдэн, зургийн аппарат зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 2.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Эын мэдүүлсэн “тэгсэн чинь халаасанд байсан гэрийн түлхүүр байхгүй болсон байсан. Гэрт ороход хамаг юм ундуй, сундуй байсан. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өглөө босоод хамаг юм аа бүртгэсэн чинь миний зурсан “Гоо марал” хөрөг зураг, Чингис хааны хөрөг зураг, хуучны хятад тонгорог 1 ширхэг, Нокио маркийн  гар утас 1 ширхэг, цагдаагийн гар чийдэн, зургийн аппарат зэрэг эд зүйлс алга болсон байсан. Миний эд зүйлийг хулгайлсан хүнийг би танина, манай холын хамаатан байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/, “А.Охоёр шил архи аваад надтай хувааж ууж байгаад, миний араас юмаар цохиж ухаан алдуулаад, гэрийн түлхүүрийг аваад гэрт ороод хулгай хийсэн байсан “ гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Оийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би уг гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Э ах тасраад унтчихаар нь би халаасанд нь байсан гэрийнх нь түлхүүрийг нь аваад гэрт нь очиж түлхүүрээр нь гэрийг нь онгойлгоод, дотор нь орж “Гоо марал” хөрөг зураг 1 ширхэг, Чингис хааны хөрөг зураг 1 ширхэг, хуучны хятад тонгорог 1 ширхэг, Нокио маркийн гар утас 1 ширхэг, цагдаагийн гар чийдэн 1 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нь аваад гэрээс нь гарч гэрийг нь цоожлоод, түлхүүрийг нь хажууд нь тавьчихаад явсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би “Гоо марал” хөрөг зургийг захын урд талын алт мөнгөний дарханд зарсан юм. Бусад эд зүйлийг авч явж байгаад хаячихсан байна лээ. “Гоо марал” хөрөг зургийг 5000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-52/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08/, хохирогч Д.Эын гэрээс алдагдсан эд зүйлийг үнэлсэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 204 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,  

  

Шүүгдэгч А.Онь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 58-13 тоотод иргэн Т.О зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Оын мэдүүлсэн “2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 17-оос 18 цагийн хооронд гэртээ согтуу унтаж байхад миний танил М орж ирээд хажуу айлын Буянтогтох гэдэг эмэгтэйг дуудаад өг гэхээр нь би үгүй, чамаас олон дүү хэрэггүй гэж хэлсэн чинь чи яагаад дуудаж өгөхгүй байгаа юм гэсэн. Өмнө нь хулгайн хэргээр шоронд явсан болохоор нь би түүнийг чи муу юу хийж яваа юм, манайхаас гар гэж хэлсэн чинь намайг барьж аваад дээрээс дэвсээд нүүр рүү өшиглөөд уруул сэтэлсэн. Мөн хавирга руу өшиглөж хугалсан бөгөөд цус их гарсан чинь өөрөө айсан байж магадгүй шууд гараад яваад өгсөн. М намайг дарж унагаагаад хавирга руу өшиглөж, баруун талын нэг хавиргийг хугалсан. Нүүр рүү өшиглөж уруул сэтэлсэн. Би урууландаа 2 оёдол тавиулсан. Миний хамар амнаас их цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 82-85/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Оийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би О зодсон нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бид хоёр миний авчирсан архийг ууж байхдаа Отай маргалдсан. Миний уур хүрээд би Оын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Мөн хөлөөрөө хөл рүү нь 1 удаа өшиглөөд би гэрээс нь гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 106-109/, хохирогч Т.Оын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч А.Онь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч А.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Бовогт А Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Онь 59 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Оийн бичиг баримт шүүхэд ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оээс 1.140.000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цогт-Уулын 06-13 тоотод оршин суух Боржигон овогт Довчинсамбуугийн Э /РД:АЮ59041171/-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

             Шүүгдэгч А.Оийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж үзэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бовогт А Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч А.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оээс 1.140.000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... тоотод оршин суух Б- овогт Д-ийн Э /РД:..1/-д олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оийн цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

 

7. Шүүгдэгч А.О нь энэ хэрэгт 59 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.О-ийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                   Р.АЛТАНЦЭЦЭГ