Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01414

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 17 өдөр Дуга 210/МА2024/01414

 

 

О.ГГ ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/01175 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.ГГ ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.ГТ д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, орон сууцыг нэхэмжлэгч болон хүүхдийн өмчлөлд үлдээх тухай нэхэмжлэлтэй,

 

Гэрлэлт хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцыг гэр бүлийн гишүүд дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөд хамаарахгүй болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс нэхэмжлэгч О.ГГ ийн нэрийг хасуулах, орон сууцын урьдчилгаанд зориулж хийсэн 2019.10.01-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.ГГ , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамъян, хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа, Г.Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/01175 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 14.4 ... гэснийг ... 14.1 ... гэж,

тогтоох хэсгийг 2 дахь заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Г.С охиныг эх О.ГГ ийн асрамжид үлдээсүгэй. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг нэмж, тогтоох хэсгийн дугаарлалтыг өөрчилж, 3 дахь заалтад Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай бүртгэлтэй, ХХХ дугаар байр 17 тоот, 66.48 м.кв талбайтай, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч О.ГГ ийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч О.ГГ ээс 46,536,000 төгрөгийг гаргуулж хариуцагч С.ГТ д олгосугай. гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад ... 108.1 ... гэснийг ... 108.8 ... гэж, ... 208 дугаар зүйлийн 280.1.1 ... гэснийг ... 280 дугаар зүйлийн 280.1.1 ... гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж, 5 дахь заалтыг 6 гэж, 6 дахь заалтыг 7 гэж, 7 дахь заалтыг 8 гэж, 8 дахь заалтыг 9 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигч талуудын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 305,710 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 688,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

С.ЭНХБАЯР