Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/70

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Э.Б

Шүүгдэгч: Л.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт ЛМт холбогдох 1912000370062 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Ихтамир сумын Борт баг Баясгалан гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт ЛМ /РД:../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Л.М нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг дэвсгэрт иргэн Т.А хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912000370062 дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Аын мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын дундуур би Архангай аймгийн Ихтамир сумын Борт багт хадам Лынд ирж өвөлжөөнд нь буулгаж өгчихөөд маргааш нь сумын төв орох гээд эхнэр, хүүхэд, хотоос хамт ирсэн Д нарын хамт дөрвүүлээ явж байтал хойноос нэг машин давхиад ирсэн нь М байсан. М давхиж ирээд урд гарч зогсоод бууж ирээд манай хүүхдийг чи хаачих гээд байгаа юм бэ, чи шургааг хийх ажилтай, чи явж яах гээд байгаа юм бэ гээд зодох гээд дайраад байсан. Тэгээд би чи өөрийнхөө ажлыг өөрөө хий наадах чинь төв орох ажилтай гэсэн чинь чи муу юу юм бэ гээд чулуу аваад машины кабин онгойлгож баруун талын хацар руу чулуугаар цохисон. Тэгээд хамт явсан манай эхнэр, хүүхэд, Д гурав Мыг боль гээд салгаж байтал хадам аав Л давхиж ирсэн. Тэгээд хадам аав Мыг аваад үлдсэн. Хадам аавынд очоод байж байтал чи муу гараад ир, чамайг ална гээд байхаар нь гарсан чинь чулуугаар зүүн талын хөмсөг рүү яз цохисон. Тэгээд би сумын төв рүү шууд явж Ихтамир сумын цагдаад мэдэгдсэн. М бид хоёрын хооронд урьд нь өс санахаар асуудал байгаагүй. Тухайн үед хүүхэд рүү дайрснаас л болсон. М эхлээд миний баруун талын хацар руу, дараа нь зүүн талын хөмсөг рүү чулуу атгасан гараараа тус тус 1 удаа цохисон. Миний зүүн талын хөмсөг язарсан, баруун талын хацар халцарч хавдсан. Гэрийн гадна хадам аав, ээж, Д бид нар байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын дундуур байх, өдрийг нь санахгүй байна, намайг ажил дээрээ байж байхад Т.А гэх хүн эхнэртэйгээ хамт орж ирээд хүнд зодуулсан гэсэн. Тухайн үед Т.Аын биеийг үзэхэд зүүн талын хөмсөгт урт нь 2-3 см, гүн нь 0.5 мм орчим язарсан шархтай байсан тул шархыг цэвэрлэж 2 оёдол тавьж өгсөн. Би тухайн үед Т.А гэх хүнээс хэн гэдэг хүнд зодуулсан талаар асуугаагүй болохоор хэнд зодуулсан талаар мэдэхгүй байна. Юмаар цохиулсан гэж хэлж байсан, би юугаар цохиулсан гэж хэлснийг нь одоо санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/  

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын дундуур намайг гэртээ байж байх үед гаднаас М өөрийн эхнэр С хамтаар орж ирээд А бид хоёр зодоон хийчихлээ гэсэн. М гэрт орж ирэх үед нүүр нь халцарсан, хоолой ам нь улайж маажигдсан байдалтай байсан. Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б албан өрөөнд Мын хамтаар очсон. Тэр үед А, О, М, С бид тав тавуулаа орж уулзсан. Тэр үед Аын аль талын хөмсөг нь билээ санахгүй байна, нэг талын хөмсөг дээрээ наалт наасан харагдаж байсан. Би тэр хоёрыг хаана, хэрхэн, яаж зодолдсон талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. М, А нар юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Тэр хоёр хөдөө гэртээ маргалдаж зодолдсон гэж байсан. М архи уудаггүй. Харин А архи уусан эсэх талаар би мэдэхгүй. М уг дуу цөөтэй, архи дарс хэрэглэдэггүй хүн байгаа юм. Аыг ямар ааш, зантай болох талаар мэдэхгүй байна. Манайхны хүргэн болох гээд яваад байгаа сурагтай байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Оийн мэдүүлсэн: ...Тухайн үед М ах болон А хоёр маргалдаад хоорондоо зодоон хийгээд байсан нь үнэн. Нэгэнт ийм асуудал болсон хойно өөрсдөө учраа олно биз дээ гэж бодож байна, тийм учраас хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Манай ах М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, томоотой, үг дуу цөөтэй хүн байгаа юм. Гэхдээ уурлахаараа огцом уурладаг, ууртай хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Мын мэдүүлсэн: ...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Би хэргийн талаар мэдүүлэг өгнө. 2018 оны 10 дугаар сарын дундуур шиг санагдаж байна, манай эмэгтэй дүү Отэй гэр бүл болох гээд байгаа А гэх нөхөр Улаанбаатар хотоос ирсэн байсан. Тэр үед А манай нутгаас мод зөөгөөд Хашаат сум руу авч яваад байхаар нь би уурлаад чи юу гэж мод зөөгөөд байгаа юм бэ гэх шалтгааны улмаас бид 2 маргалдсан юм. Тэгээд манай дүүгийн хүүхдийг дагуулаад Ихтамир сум руу явах гээд байхаар нь би хүүхдээ үлдээ бид нарт хийх ажил байна гэтэл чи яах гээд байгаа пизда вэ гээд миний урдаас салаавч өгөхөөр нь миний уур хүрээд Аыг гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Дараа нь Аын зүүн талын хөмсөг рүү нь нэг удаа цохиход түүний хөмсөг нь задарчихсан юм. Тэгээд л бид хоёр салсан, өөр зүйл болоогүй.Тухайн үед хэрүүл маргаан үл ойлголцлоос болж гарсан, үүнээс болж зодсон. Би Т.Аын зүүн талын хөмсөг рүү нэг удаа цохиж, түүний хөмсгийг задалчихсан. Өөр байдлаар сүртэй зодоон болоогүй. Аын биед учирсан гэмтлийг би учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 52 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Т.Аын биед зүүн хөмсөгний дотор буланд зүсэгдсэн шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар дээрх гэмтэл нь учирсан тухайн үедээ биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 37 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 42 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Л.М нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг дэвсгэрт иргэн Т.А хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдаанаар шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Аын мэдүүлсэн “М давхиж ирээд урд гарч зогсоод бууж ирээд манай хүүхдийг чи хаачих гээд байгаа юм бэ, чи шургааг хийх ажилтай, чи явж яах гээд байгаа юм бэ гээд зодох гээд дайраад байсан. Тэгээд би чи өөрийнхөө ажлыг өөрөө хий наадах чинь төв орох ажилтай гэсэн чинь чи муу юу юм бэ гээд чулуу аваад машины кабин онгойлгож баруун талын хацар руу чулуугаар цохисон. Хадам аавынд очоод байж байтал чи муу гараад ир, чамайг ална гээд байхаар нь гарсан чинь чулуугаар зүүн талын хөмсөг рүү яз цохисон. М эхлээд миний баруун талын хацар руу, дараа нь зүүн талын хөмсөг рүү чулуу атгасан гараараа тус тус 1 удаа цохисон. Миний зүүн талын хөмсөг язарсан, баруун талын хацар халцарч хавдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн “2018 оны 10 дугаар сарын дундуур байх, өдрийг нь санахгүй байна, намайг ажил дээрээ байж байхад Т.А гэх хүн эхнэртэйгээ хамт орж ирээд хүнд зодуулсан гэсэн. Тухайн үед Т.Аын биеийг үзэхэд зүүн талын хөмсөгт урт нь 2-3 см, гүн нь 0.5 мм орчим язарсан шархтай байсан тул шархыг цэвэрлэж 2 оёдол тавьж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн “2018 оны 10 дугаар сарын дундуур намайг гэртээ байж байх үед гаднаас М өөрийн эхнэр С хамтаар орж ирээд А бид хоёр зодоон хийчихлээ гэсэн. М гэрт орж ирэх үед нүүр нь халцарсан, хоолой ам нь улайж маажигдсан байдалтай байсан. Тэр үед Аын аль талын хөмсөг нь билээ санахгүй байна, нэг талын хөмсөг дээрээ наалт наасан харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Оийн мэдүүлсэн “тухайн үед М ах болон А хоёр маргалдаад хоорондоо зодоон хийгээд байсан нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, мөрдөн байцаалтын шатанд Л.Мын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. А манай нутгаас мод зөөгөөд Хашаат сум руу авч яваад байхаар нь би уурлаад чи юу гэж мод зөөгөөд байгаа юм бэ гэх шалтгааны улмаас бид 2 маргалдсан юм. Тэгээд манай дүүгийн хүүхдийг дагуулаад Ихтамир сум руу явах гээд байхаар нь би хүүхдээ үлдээ бид нарт хийх ажил байна гэтэл чи яах гээд байгаа пизда вэ гээд миний урдаас салаавч өгөхөөр нь миний уур хүрээд Аыг гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Дараа нь Аын зүүн талын хөмсөг рүү нь нэг удаа цохиход түүний хөмсөг нь задарчихсан юм. Би Т.Аын зүүн талын хөмсөг рүү нэг удаа цохиж, түүний хөмсгийг задалчихсан. Аын биед учирсан гэмтлийг би учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/, хохирогч Т.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 52 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч Б овогт ЛМыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Л.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Мын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Л.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, Л.Мын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ