Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/87

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүх шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д Бад холбогдох 1812003420333 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Т овогт Д Б /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 15-наас 16-ны үед Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутгаас иргэн Ч.Ж эзэмшлийн 1 тооны адууг бэлчээрээс хулгайлж, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Мөрдөн байцаалтын шатанд 1812003420333 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Ж мэдүүлсэн: ...2017 оны зун би өөрийнхөө малыг Төв аймгийн Өндөр ширээт сумын төвөөс Архангай аймгийн Булган сумын нутагт дүү Ж маллуулахаар өгсөн. Манайх 2 тооны морь авчирч өгсөн. Үхэр, хонь авчирсан. Манай дүү Ж 2018 оны 08 дугаар сард утсаар яриад танай хээр зүсмийн морийг зарчихсан гэж хэлэхээр нь тийм юм байх гэж бодсон. Тэгээд сая цагдаагийн газар руу ирээд Улаанбаатар хот руу мал ачих гэж байгаа талаараа хэлээд уулзахад цагдаагаас танайх 2018 оны 06 сард 1 тооны морь алдсан уу гэж асуусан. Би өөрийн дүү Жтой утсаар яриад манайх морь алдсан уу гэж асуухад алдаад хохирлоо авсан гэж ярьсан. Би хээр мориныхоо үнэ өртөгийг аваагүй. Манай дүү морины хохирлыг авсан гэсэн. Уг морь миний өөрийн эзэмшлийн морь байгаа юм. Хээр зүсмийн бөөрөнхий тамгатай, содон шинж тэмдэг гэхээр зүйл байхгүй. Би өөрөө унааны морьгүй болоод Төв аймагт байхдаа 1 сая шах уу төгрөгөөр худалдаж авч байсан учраас 1 сая төгрөгөөр үнэлнэ. Манай адуу нутгийн монгол адуу байсан. Би дүү нартайгаа 2018 оны 07 сард мал таргалах үеэр утсаар ярихдаа хээр зүсмийн морь таргалж байгаа бол зарчихаарай гэж хэлсэн. Тэр үед зарсан талаар яриагүй. Тэгээд 08 дугаар сард Ж утсаар яриад таны морийг зарчихлаа, 700.000 төгрөг боллоо гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Би Жд зээлсэн мөнгөндөө суутгаад чи авчих гэж хэлсэн. Надад 06 дугаар сард морио алдсан, хүнээс морины өртөг авах талаар яриагүй. Би 2018 оны 06 дугаар сард өөрийнхөө хээр зүсмийн морийг зарчихаарай гэж хэлээгүй. Манай дүү Ж ярихдаа хохирлыг барагдуулж авсан гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Жгийн дахин мэдүүлсэн: ...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ Быг гуйгаад ирэхээр нь цагдаагийн байгууллагад гуйлтын дагуу болсон асуудлаас өөр мэдүүлэг өгсөн. Б надтай уулзахдаа гуйх юм байна гээд чиний морийг бэлчээрт байхад нь би хулгайлсан юм, тэгээд цагдаад баригдчихлаа хохирлыг чинь өгье гэж хэлээд надад нэг сая төгрөг бэлнээр нь өгсөн. Би сая төгрөгийг нь авсан. Надад Б ярихдаа би чиний морийг хулгайлаад цагдаад баригдсан, одоо чамайг дуудах байх, цагдаагаас байцаалт авахад өмнө нь би Бад зарна гэж ярьсан байсан болохоор Б авч зарсан талаар ярьж хэлээрэй, тэгэхгүй бол би хэрэгт орох гээд байна гэж хэлсэн. Энэ үед Ш гэж дуудаад байдаг нутгийн залуугийн хамт ирээд хэсэг байж байгаад явчихсан. Энэ яриаг Ш сонсоогүй, бид хоёрыг ярьж байхад явчихсан байсан. Тэгээд бид хоёр хамт архи уусан. Би оройтоод Бын гэрт хоночихоод маргааш нь гэртээ хүргүүлсэн. Дараа нь төрсөн дүү Ж Баас авсан 1 сая төгрөгийн 500.000 төгрөгийг өгч, би өөрөө 500.000 төгрөгийг нь авсан. Тэгээд энэ талаар морины эзэн ах Ж хэлээгүй, худлаа ярьсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.А мэдүүлсэн: ...2018 оны 06 дугаар сарын дундуур манай морьд дотроос богино сүүлтэй шодон хээр гэж нэрлэдэг хээр зүсмийн морь алга болсон. Урд орой адуугаа гаргаж туухад уг морь байсан. Маргааш нь манай нөхөр Ж адуугаа хурааж ирэхэд алга болчихсон байсан, алга болсон морио хайж нэг өдөр яваад олоогүй. Удалгүй манай нөхрийн ах Ж манайд ганцаараа өөрийнхөө машинтай аймгийн төвөөс ирээд  Ж алга болсон хээр зүсмийн морийг Б гэж дууддаг Б гэж хүн авчихсан байна, эзнийг нь олчихлоо гэж хэлсэн. Энэ талаар дараа нь нөхөр Ж надад хэлсэн. Ж ах мөн хохиролд мөнгө авснаа ярьсан байсан. Манай нөхөр Жийн хамгийн том ах Ж морь байсан. 2017 оны 08 дугаар сард Төв аймгийн Өндөр ширээт сумаас ах Ж үхэр, хонь, 2 тооны морь ирсэн. Уг малыг манай нөхөр Ж, ах Ж хоёр гэрийнхээ гадаа тууж авчирсан. Уг малыг манайх хариулж байсан. Төв аймгаас ирсэн хоёр морины нэг хээр морь нь сая алдагдаад эзнийг нь Ж ах олж хохирлоо авсан байсан. Ж 6 тооны үхэртэй, бяруу, шүдлэн нийлсэн 10 гаруй тооны үхэр, хонь 10 гаруй, ямаа 30 гаруй, мөн 30 гаруй тооны адуутай, 6 тооны морьтой, бусад нь гүү, унага, даага гээд адуунууд байгаа. Эдгээр малыг манай нөхөр Ж хариулдаг. Ж ах аймгийн төвд ачааны машинаар хөлсөөр ачаа ачдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Жийн мэдүүлсэн: ...2018 оны 06 дугаар сарын дундуур, 15-ны үед орой манай адуу арын голд байж байгаад бэлчээрт гарсан. Тэр үед бүртгэж үзэхэд тоо болон зүсээрээ бүрэн байсан. Тэр өдрийнхөө орой хойшоо Хар чулуут гэх газар руу бэлчээрт гаргасан. Маргааш нь бил үү, нөгөөдөр нь манай адуу өөрсдөө ус руу буухад нь бүртгэж үзэхэд шодон сүүлтэй хээр морь алга болсон байсан. Манай адуу Хар чулуут гэх газар бэлчээрт байж байгаад бууж ирсэн. Би алга болсон хээр морио хайгаад Тамирын гол өгсөж яваад олоогүй. Манай ах Ж хээр морины чинь мөнгө гэж 500.000 төгрөг өгсөн. Баас авсан гэж хэлсэн. Ж ах хээр морийг Бад зарчихсан гэж ярьсан. Би мөнгийг нь авсан. Б хээр морийг бэлчээрт байхад нь хашиж барьж авсан байх. Хээр морийг барьж авах зөвшөөрлийг хэн ч өгөөгүй. Надаас бол зөвшөөрөл аваагүй. Хээр морины эзэн нь Ж гэж хүн байгаа юм. Маллаж хариулж байгаа хүн нь би өөрөө юм. Манай ах Ж аймгийн төвд байдаг бөгөөд мал нь бол манайд байдаг. Би өөрөө хариулдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.О мэдүүлсэн: ...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн орчимд Булган суманд оршин суудаг Ш гэх залуу утсаар яриад 1 тооны адууны мах авах уу гээд адууны махны ханш асуусан. Би худалдаж авъя гэсэн чинь удалгүй авчирч өгсөн. Би гарал үүслийн бичиг байгаа юм уу гэхэд удалгүй гарал үүслийн бичиг нь адууны толгойн зурагтай нь хамт ирсэн. Би гар утсан дээр нь байгаа адууны толгойн зургийг өөрийнхөө утсан дээр дарж авсан. Толгойг нь асуухад үлдээчихсэн, зургийг нь дарсан гэж хэлсэн. Махыг нь үзэж байгаад шууд тохироод 550.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгтэл удалгүй тэр өдрөө малчны захад ченж хийдэг Насаа гэх хүүхэн намайг адууны мах авсан уу гэж асуухаар нь би худалдаж авсан адууныхаа махыг хэлэхэд үзье гэхээр нь үзүүлсэн. Удалгүй цагдаа ирээд шалгасан. Би гар утсандаа авсан толгойн зургийг үзүүлсэн. Махыг үзэж байгаад манай адууны мах мөн байна гэж яриад байсан. Би цагдаад махыг нь үзүүлсэн. Ийм л асуудал болсон. Насаагийн нөхөр Батсайханы ах нь гэх хүн ирээд мах болон арьсыг үзээд манай адууны мах биш байна гэж хэлээд явуулсан. Б харин надад зарсан адууныхаа талаар цагдаад учрыг нь гаргаж яриад байсан. Би хоорондоо юу ярьсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ю.Бмэдүүлсэн: ...Б 2018 оны 06 дугаар сарын эхээр намайг гэртээ байхад ирээд аймаг орох уу, малын мах ачиж аймаг оруулж зармаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймаг руу орохдоо очоод, ачаад оруулаад өгье гэж хэлээд аймаг руу орохдоо махыг нь ачаад явж байхад Б надаас мах авдаг хүн байна уу гэж асуухаар нь Огэх ченж рүү ярьж өгсөн. Оадууны мах авна гэхээр нь О гар утас руу залгаж ярьж байгаад зарсан. Би аймгийн төвд Быг буулгаад салаад явсан. Багийн даргаас Б гарал үүслийн бичиг авч өгсөн. Тэр өдрөө цагдаагаас яриад шалгаж асуугаад байсан. Быг дуудаад аваад явсан. Маргааш нь Ж гэж дуудаад байдаг Ж гэж нутгийн залуутай Б уулзсан. Би хамт явж байгаад салаад харихаар явсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Жд мөнгө төгрөг өгч байгаа талаар ярьсан, гэхдээ айлын адуу хулгайлсан талаар надад Б яриагүй. Ж ч яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Г мэдүүлсэн: ...Д.Б нь 2012 онд Архангай аймгийн Булган суманд Архангай аймгийн Тариат сумаас шилжиж ирээд манай хашаанд Архангай аймгийн төвд бууж байсан юм. Ганбат нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, одоо Архангай аймгийн Тариат суманд мал маллан амьдардаг юм. Зан байдлын хувьд хүнд тусархуу, архи нэг их уугаад байдаггүй, мал сайн малладаг, нутаг усандаа нэр хүнд сайтай хүн байгаа юм. Би Быг ямар хэрэгт холбогдсон талаар мэдэхгүй. Б өөрөө ярихдаа адуу хулгайлсан хэрэгт холбогдсон гэж ярьж байсан. Би өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Бын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутагт 2012 оны 06 сараас 2018 оны 07 сар хүртэлх хугацаанд мал маллан амьдарсан юм. 2018 оны 07 сараас хойш Архангай аймгийн Тариат сум руу нүүж мал маллан амьдарч байгаа. Би Булган сумын Тамир багийн нутагт амьдарч байхдаа нүүхээсээ өмнөхөн 2018 оны 06 дугаар сарын дундуур манай адуунд бор хээр зүстэй О үсгэн тамгатай нас нийлсэн морь нийлчихсэн байхаар нь уг морийг хашаандаа хашиж барьж аваад ганцаараа алж нядлаад танил Б-ийг дуудаж аймгийн төв рүү машинд нь ачиж оруулаад Огэх мах авдаг ченжид 460.000 орчим төгрөгөөр зарсан. Би Б болон ченж О нарт хулгайн адуу гэж хэлээгүй, манай өөрийн адуу гэж хэлээз зарсан. Махаа зарчихаад аймгийн төвөөс гарах гэтэл О ченж над руу утсаар яриад чи хулгайн мах зарсан юм биш үү гэхээр нь хулгайн адуу биш гэж гүрийсэн. Маргааш өдөр нь адууны эзэн гэх Ж тай уулзаад хулгайлж аваагүй, хэрэглэж бай гэж надад өгсөн хэмээн цагдаад мэдүүлээд өгөөч гэж гуйгаад 1 сая төгрөг өгсөн. Ж миний үгэнд ороод миний мөнгийг авсан. Тэр үед Ж надад хэлэхдээ чиний авсан морь миний морь биш ээ, миний төрсөн ахын морь байгаа юм гэж ярьж байсан. Тэгээд цагдаа нар намайг хулгай хийснийг мэдчихсэн байсан бөгөөд Ж ч гэсэн үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчийг гомдолгүй болгосон. Би Тариат сум руу нүүх гээд нүүдэл хийх түлшний мөнгөний хэрэг гараад хулгай хийчихсэн юм. Би тэр адууг Жгийн адуу гэж боддог байсан. Тэгтэл тэр адуу Жгийн адуунд байдаг түүний ах Ж эзэмшлийн морь байсан байна лээ. Би адуу зарж олсон мөнгөө нүүдэл хийх шатахуунд зарцуулаад дуусгасан. Миний хулгайлсан адуу О үсгэн тамгатай, оодон сүүлтэй, том биетэй, бор хээр зүсмийн нас нийлсэн морь байсан. Би адуугаа алчихаад аймгийн төв рүү орж ирээд багийн даргаас тодорхойлолт аваад махаа зарсан. Би багийн даргын гэрийн гадна адууныхаа арьс, мах хоёрыг авч ирсэн бөгөөд өөрийнхөө адуунаас зарж байна гэж хэлээд гарал үүслийн бичиг хийлгэж авсан. 2018 оны 06 сард адуу таргалаагүй, туранхай байсан болохоор адууны үнэ хямд байсан. Би зах зээлийн үнээр Оченжид зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-47 хуу/

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 288 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50, 65 хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 06 дугаар сарын 15-наас 16-ны үед Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутгаас иргэн Ч.Ж эзэмшлийн 1 тооны адуу бэлчээрээс хулгайлагдаж, 600.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Д.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 06 дугаар сарын 15-наас 16-ны үед Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутгаас иргэн Ч.Ж эзэмшлийн 1 тооны адууг бэлчээрээс хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Ж мэдүүлсэн “Би өөрийн дүү Жтой утсаар яриад манайх морь алдсан уу гэж асуухад алдаад хохирлоо авсан гэж ярьсан. Би хээр мориныхоо үнэ өртөгийг аваагүй. Манай дүү морины хохирлыг авсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Жгийн дахин мэдүүлсэн “Б надтай уулзахдаа гуйх юм байна гээд чиний морийг бэлчээрт байхад нь би хулгайлсан юм, тэгээд цагдаад баригдчихлаа хохирлыг чинь өгье гэж хэлээд надад нэг сая төгрөг бэлнээр нь өгсөн. Надад Б ярихдаа би чиний морийг хулгайлаад цагдаад баригдсан, одоо чамайг дуудах байх, цагдаагаас байцаалт авахад өмнө нь би Бад зарна гэж ярьсан байсан болохоор Б авч зарсан талаар ярьж хэлээрэй, тэгэхгүй бол би хэрэгт орох гээд байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.А мэдүүлсэн “2018 оны 06 дугаар сарын дундуур манай морьд дотроос богино сүүлтэй шодон хээр гэж нэрлэдэг хээр зүсмийн морь алга болсон. Урд орой адуугаа гаргаж туухад уг морь байсан. Маргааш нь манай нөхөр Ж адуугаа хурааж ирэхэд алга болчихсон байсан. Удалгүй манай нөхрийн ах Ж манайд ганцаараа өөрийнхөө машинтай аймгийн төвөөс ирээд манай нөхөр Ж алга болсон хээр зүсмийн морийг Б гэж дууддаг Б гэж хүн авчихсан байна, эзнийг нь олчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Жийн мэдүүлсэн “2018 оны 06 дугаар сарын дундуур, 15-ны үед орой манай адуу арын голд байж байгаад бэлчээрт гарсан. Тэр үед бүртгэж үзэхэд тоо болон зүсээрээ бүрэн байсан. Тэр өдрийнхөө орой хойшоо Хар чулуут гэх газар руу бэлчээрт гаргасан. Маргааш нь бил үү, нөгөөдөр нь манай адуу өөрсдөө ус руу буухад нь бүртгэж үзэхэд шодон сүүлтэй хээр морь алга болсон байсан. Манай ах Ж хээр морины чинь мөнгө гэж 500.000 төгрөг өгсөн. Баас авсан гэж хэлсэн. Б хээр морийг бэлчээрт байхад нь хашиж барьж авсан байх. Хээр морийг барьж авах зөвшөөрлийг хэн ч өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.О мэдүүлсэн “2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн орчимд Булган суманд оршин суудаг Ш гэх залуу утсаар яриад 1 тооны адууны мах авах уу гээд адууны махны ханш асуусан. Би худалдаж авъя гэсэн чинь удалгүй авчирч өгсөн. Удалгүй цагдаа ирээд шалгасан. Би гар утсандаа авсан толгойн зургийг үзүүлсэн. ...Б харин надад зарсан адууныхаа талаар цагдаад учрыг нь гаргаж яриад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ю.Бмэдүүлсэн “Б 2018 оны 06 дугаар сарын эхээр намайг гэртээ байхад ирээд аймаг орох уу, малын мах ачиж аймаг оруулж зармаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймаг руу орохдоо очоод, ачаад оруулаад өгье гэж хэлээд аймаг руу орохдоо махыг нь ачаад явж байхад Б надаас мах авдаг хүн байна уу гэж асуухаар нь Огэх ченж рүү ярьж өгсөн. Оадууны мах авна гэхээр нь О гар утас руу залгаж ярьж байгаад зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Г мэдүүлсэн “Б өөрөө ярихдаа адуу хулгайлсан хэрэгт холбогдсон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, мөрдөн байцаалтын шатанд Д.Бын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Булган сумын Тамир багийн нутагт амьдарч байхдаа нүүхээсээ өмнөхөн 2018 оны 06 дугаар сарын дундуур манай адуунд бор хээр зүстэй О үсгэн тамгатай нас нийлсэн морь нийлчихсэн байхаар нь уг морийг хашаандаа хашиж барьж аваад ганцаараа алж нядлаад танил Бат-Эрдэнийг дуудаж аймгийн төв рүү машинд нь ачиж оруулаад Огэх мах авдаг ченжид 460.000 орчим төгрөгөөр зарсан. Махаа зарчихаад аймгийн төвөөс гарах гэтэл Оченж над руу утсаар яриад чи хулгайн мах зарсан юм биш үү гэхээр нь хулгайн адуу биш гэж гүрийсэн. Маргааш өдөр нь адууны эзэн гэх Жтай уулзаад хулгайлж аваагүй, хэрэглэж бай гэж надад өгсөн хэмээн цагдаад мэдүүлээд өгөөч гэж гуйгаад 1 сая төгрөг өгсөн. Ж миний үгэнд ороод миний мөнгийг авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчийг гомдолгүй болгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 44-47/, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 288 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд Т овогт Д Быг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

             Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба Д.Б нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзлээ. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Д Быг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Бын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.  Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Бад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ