Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2024/00577/И |
Дугаар | 210/МА2024/01415 |
Огноо | 2024-07-17 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2024/01415
2024 оны 07 сарын 15 өдөр Дуга 210/МА2024/01415
М ББСБ ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/02011 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Д ад холбогдох,
ХХХ маркийн ХХХХ УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авахыг даалгах болон тээврийн хэрэгслийн албан татвар 2,237,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Гомбо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. М ББСБ ХХК нь хариуцагч С.Д тай 2014 оны 04 сарын 08-ны өдөр 45,000,000 төгрөгийн зээлийг олгохдоо 062 тоот Барьцааны гэрээний байгуулсан.
1.2. Уг барьцааны гэрээгээр 36,21 мкв 1 өрөө орон сууц болон 0379 УНӨ улсын дугаартай ХХХ маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан. Харин хариуцагч нь 2014 оны 12 сарын 03-ны өдөр зээлээ бүрэн төлж барагдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь тус тээврийн хэрэгслийг хадгалахаар хүлээн аваагүй.
1.3. Хариуцагч С.Д нь 062 дугаартай барьцааны гэрээний 2.2-т Барьцаалуулагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн тохиолдолд ББСБ-д шилжүүлсэн эд хөрөнгө, баримт бичгийг эргүүлэн авах эрхтэй гэж, 3.1-т ...зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд барьцааны гэрээ болон барьцаалбарт заасан эд зүйлийг Зээлдэгчид эргүүлэн өгөх үүрэгтэй... гэж зааснаар өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж авах үүрэгтэй.
1.4. Нэхэмжлэгч нь Авто тээврийн үндэсний төвд С.Д ын нэр дээр шилжүүлж өгөх хүсэлтийг 2015 оны 04 сарын 07-ны 15/34 дугаартай албан бичгээр дээрх тээврийн хэрэгслийг зээлдэгч С.Д ад зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул барьцааны зүйл болох ХХХХ УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлж өгөх хүсэлтийг хариуцагчид өгсөн.
1.5. Гэвч хариуцагч С.Д нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байх ба Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар манай компани 2016-2023 он хүртэл 8 жилийн хугацаанд Автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автын агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр гэх гурван төрлийн татварт 2,237,625 төгрөгийн татварын өр манай компанид үүсээд байна. Иймд 062 дугаартай барьцааны гэрээний 4.3-т заасны дагуу хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү.
1.6. 2014 оны 04 сарын 08-ны өдөр зээл авч, 2014 оны 12 сард бүрэн төлсөн байх тул ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэсэн байдаг, үүнд машины эрх хамаарна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь 2014 оны 12 сарын 03-ны өдөр бүрэн дууссан. Шүүхэд 2024 оны 01 сард нэхэмжлэл гаргасан тул даруй 10 жилийн хугацаа өнгөрсөн нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байх гэж заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. 2014 онд байгуулагдсан гэрээний зүйлийг 2024 онд шаардаж байна. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа гэж байгаа. Барьцаалсан байрыг чөлөөлөөд авчихсан. 10 жилийн өмнөх, хэний нэр дээр байсан нь тодорхойгүй автомашиныг гэрээний үүргийн дагуу шаардаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 зааснаар хариуцагчаас ХХХ маркийн ХХХХ УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авахыг даалгах болон тээврийн хэрэгслийн албан татвар 2,237,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга
4.1. Хариуцагч С.Д нь Зээлийн гэрээний үүргийг 2014 оны 12 сарын 03-ны өдөр бүрэн биелүүлсэн. Тиймээс 2015 оны 04 сарын 07-ны өдөр 15/34 албан тоотоор бид энэхүү тээврийн хэрэгслийг зээлдэгч С.Д ад зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн өрийг хүүгийн хамтаар бүрэн төлж дууссан тул уг зээлийн барьцаа болох ХХХХ УНӨ улсын дугаартай тээврийг хэрэгслийг барьцаанаас чөлөөлж, С.Д ын нэр дээр шилжүүлж өгөх хүсэлтийг Авто тээврийн үндэсний төвд өгөх албан бичгийг хариуцагчид өгч явуулсан.
4.2. Гэтэл хариуцагч нь тус үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид Сүхбаатар дүүргийн Татварын албанаас нэхэмжлэх ирсэнээр бид нэр дээрээ шилжүүлж аваагүйг мэдсэн. Иймээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна. гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
4.3. 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 181/ТМ2024/02926 дугаар тэмдэглэлийн 9 дүгээр талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга би ... хариуцагч өөрийнхөө нэр дээр биш байсан гэж маргаад байгаа. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүхэд шинээр нотлох баримт шаардагдвал нэг удаа хойшлуулах боломжтой гэж үзэж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн тээврийн хэрэгсэл нь хэний нэр дээр байсан талаар мэдээллийг гаргуулах хүсэлттэй байна. гэж хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангаагүй.
4.4. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 04 сарын 08-ны өдөр 062 дугаар барьцааны гэрээний 2.1.1-т Барьцаанд тавих хөрөнгийн бүртгэл, тайлан тэнцэлд тусгагдсан, өөрийн өмч болохыг нотолсон гэрчилгээ баримт бичгийн хамт энэхүү гэрээ батлагдахаас өмнө ББСБ гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу үндсэн зээлдэгч С.Д ын өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл мөн гэдгийг нотолж байж бид Зээлийн гэрээний дагуу төлбөрийг шилжүүлдэг. Тийм учраас тээврийн хэрэгсэл хэний нэр дээр байсныг нотлох шаардлагагүй гэж үзсэн.
4.5. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч өөрийн эрх хэмжээний хүрээнд зохигч талуудын гаргаж өгөх боломжгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэж мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шуух хуралдааныг нэг удаа хойшлуулах гэж зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байсан.
4.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Д нь үндсэн зээлдэгч буюу зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй этгээд юм. Түүнчлэн нэхэмжлэгч хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дахь хэсэгт зааснаар С.Д аас тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлж авахыг даалгах тээврийн хэрэгслийн албан татварын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байх тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
4.7. ҮНДЭСЛЭХ хэсгийн 9.1 дэх хэсэгт ... Нэхэмжлэгч нь өмчлөгчөөр бүртгэлтэй бол Авто тээврийн үндэсний төвд хандан, хүсэлтээ /нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаар тухайн тээврийн хэрэгсэл ашиглалтаас гарсан гэх, хэрэгт баримтгүй/ гаргаж, хууль, журам, дүрэмд заасан журмын дагуу тухайн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасан талаар баримтгүй, тухайн үйлдлийг хийхэд саад болж буй шалтгаан тодорхойгүй байна. Тус тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч өөрийн өмчлөлд шилжүүлсэн болохоос эзэмших, ашиглах эрхийг хариуцагч эзэмшиж, ашиглаж байсан.
Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/02011 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч С.Д ад холбогдуулан ХХХ маркийн ХХХХ УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авахыг даалгах болон тээврийн хэрэгслийн албан татвар 2,237,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байхад зохигч талуудаас гэрээний талуудыг оролцуулах эсэхийг тодруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх үүрэгтэй атал хариуцагч С.Д аас шаардаж байгаа нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.
4. Талууд 2014 оны 04 сарын 08-ны өдөр 062 дугаар Бизнесийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 45,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2014 оны 04 сарын 08-ны өдөр Зээлийн барьцааны гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид харш/17011/, 2-р байр, 123 тоот хаягт байрлах 36.21 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 03-97 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан байна. /хх 8-11/
5. Зохигч талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэсэн, мөн барьцааны гэрээтэй холбоотой маргаангүй, харин Зээлийн барьцааны гэрээ-г байгуулахдаа маргааны зүйл болох тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч М ББСБ ХХК нэр дээр шилжүүлсэн нь маргааны зүйл болжээ.
5.1. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр ХХХ маркийн ХХХХ УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тээврийн хэрэгслийг барьцаалсан атлаа барьцааны зүйлийг нэхэмжлэгч байгууллага нь өөрийн өмчлөлд шилжүүлж авсан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний шинжийг агуулж байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг зөрчиж зохигч талууд гэрээ байгуулсан, мөн фидуцийн гэрээг халхавчлах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан зэргийг нэгтгэн дүгнэхэд 2014 оны 04 сарын 08-ны өдөр Зээлийн барьцааны гэрээ-ний ХХХ маркийн ХХХХ УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн барьцаатай холбоотой хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.
5.2. Иргэний хуулийн дугаар зүйлийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 04 сарын 08-ны өдөр Зээлийн барьцааны гэрээ-ний ХХХ маркийн ХХХХ УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн барьцаатай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй.
5.3. Зохигчийн хооронд байгуулагдсан 2014 оны 04 сарын 08-ны өдөр Зээлийн барьцааны гэрээ-ний үр дагаврыг шийдвэрлэж хариуцагч С.Д ын өмчлөлд ХХХ маркийн ХХХХ УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн бүртгэхийг Авто тээврийн үндэсний төвд даалгах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцнэ.
5.4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөх ёстой Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрт 2,237,625 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.
6. Өмчийн эрхийн шаардах эрх, болон хуульд зааснаар үүсэх үүрэгт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.
Хэрэв, ХХХ маркийн ХХХХ УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ашиглах боломжгүй болсон тохиолдолд хариуцагч нь Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ашиглалтаас хассан тухай эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй болохыг дурдав.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/02011 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Д аас 2,237,625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, ХХХ маркийн ХХХХ УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч С.Д ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Автотээврийн үндэсний төв-д даалгасугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120,952 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,952 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
С.ЭНХБАЯР