| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0080/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/99 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Хохирогчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг
Хохирогч: Х.Ө
Шүүгдэгч: Г.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г Тод холбогдох 1812004540254 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Хар хадны булан гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Г Т /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Т нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны орой Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус баг Хар хадны булан гэх газарт иргэн Х.Өын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ө мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 15-ны орой намайг айлд сууж байсан чинь Г.Т дуудаад байсан. Би гэрт ороод ир гэж хэлэхэд гараад ир, ярих юм байна гэж хэлэхээр нь гэрээс гарсан чинь цохисон. Тэгээд би босоод ирсэн чинь Э эхнэр Тоо чи яагаад зүгээр байгаа хүнийг цохиж байгаа юм бэ гэж хэлж байсан. Би тухайн үед Г.Тыг намайг цохино гэж бодоогүй. Би сумандаа болон Архангай аймагт эмнэлэгт хэвтсэн. Т өмнө нь надад өртэй байсан учраас би дахиад гомдол гаргана гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812004540254 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Өын мэдүүлсэн: ...Би 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байтал Д.Г хүү манай гэрт ирээд манайд М ах хотоос ирсэн байна, таныг ирээд уулзаадах гэж байна гэхээр нь би Г гэрт хүүтэй нь хамт очсон. Тэгээд орой 19 цагийн үед гэрээрээ хальт орчихоод өөрийн нагац ах Мын хамт манай гэрээс ойрхон байдаг Э гэх айлд очсон. Би М ахын хамт Э хадам ээжийн гэрт ороход ээж нь хоол идчихээд яв гэхээр нь хоол хүлээгээд байж байтал Д.Г гэдэг хүний малчин Г орж ирээд гараад уулзах хэрэг байна, гараад ир гэхээр нь би орж ирээд уулз гэтэл гарч уулзах хэрэг байна гэхээр нь би араас нь дагаад гартал миний араас хэн, юугаар цохисон гэдгийг нь мэдэхгүй, би цохиулаад ухаан алдаад унасан. Нэг ухаан ороход М ах, Э эхнэр 2 миний хажууд байсан тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь би гэртээ ирсэн байсан. Тэр үед шөнө болсон байсан. Тэгээд маргааш нь М ах намайг машинаараа сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Намайг ухаан ороход М ах чамайг Г хүү Б/Т/ цохисон гэж Э эхнэр ярьсан гэж надад хэлсэн. Маргааш нь эмнэлэг явах замдаа М ах чамайг Г баньди цохисон гэж Э эхнэр надад хэлсэн гэж хэлсэн. Би сум, аймгийн эмнэлэгт нийтдээ 7 хоног хэвтсэн. Аймгийн эмч нар хот руу явж толгойны зураг авахуулах шаардлагатай гэсэн. Урьд өмнө нь өс хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй. Миний түлээ хөрөөддөг цахилгаан хөрөөг аваад явчихсан тэрнээс болж бид хоёр нэг удаа хэрэлдэж, маргалдаж байсан. Өөр ямар нэгэн асуудал байхгүй. Хэн, хаана, юугаар цохиж, зодсон гэдгийг нь мэдэхгүй бөгөөд гараад уулзаадахъя гэхээр нь Гын араас гараад явж байхад араас цохиод унагаасан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Би шөнө гэртээ ухаан орсон тэгэхэд миний хамар, амнаас бөөн цус гарсан байсан. Тэгээд маргааш өглөө нь сумын эмнэлэг рүү М ахаар хүргүүлсэн. 2017 оны 11 сард шиг санаж байна, миний түлээ хөрөөддөг цахилгаан хөрөөг Т аваад явчихсан. Одоогоос 2-3 жилийн өмнө байсан шиг санаж байна, надаас 400.000 төгрөг зээлж авсан өнгөрсөн жил надаас тугалтай үнээ хүнд авч өгсөн. Бас 2-3 жилийн өмнө би эхнэртэйгээ хамт банкинд мөнгө тушаах гэж байтал Бтааралдаад надад шүдлэн үхрийн мөнгө өгөөдөх би аавд хэлээд удаахгүй өгнө гэж хэлэхээр нь би 100.000 төгрөг өгсөн чинь одоог хүртэл өгөөгүй. Миний биеийн зүүн талын 8 дугаар хавирга хугарсан байна гэж зураг авдаг эмч хэлсэн, надад зураг өгөөгүй, миний картан дээр бичиж өгсөн. Одоо миний толгой байнга өвдөж байгаа. Аймгийн эмч нар хот явж толгойны зураг авахуул гэсэн. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардал болон урьд өмнөх мөнгөний авцааг нийлүүлээд 10 сая төгрөг нэхэмжилж байна. Миний хохирлыг төлж барагдуулбал надад гомдол, санал гэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Өын дахин мэдүүлсэн: ...Урьд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би зодуулсныхаа дараа нэг хэсэг юм аа санахгүй байсан. Бүр сүүлдээ болсон явдлыг санаж эхэлсэн. Э ээжийнх нь гэрт хоол идэх гээд сууж байтал Г намайг дуудаад уулзъя гэхээр нь би орж ирээд уулз гэсэн чинь гараад ир гээд байсан. Би гэрээс гарахад гэрийн гадаа Б/Т/ байсан. Б, Г, бид гурав хамт явж байгаад гэрээс нилээн зайтай газар очоод юм яриад урд урдаасаа хараад зогсож байтал Б/Т/ нүүр рүү цохисон. Тэгтэл Г салгахаар нь би, чи яагаад хүн цохиж байгаа юм бэ гээд урдаас нь очсон чинь намайг өшиглөж унагаагаад нүүр рүү өшиглөсөн. ...Урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан зүйл байхгүй. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардал 3.500.000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний мөнгөө хурдан хугацаанд авч эмчилгээ хийлгэмээр байна. Одоо миний толгой өвддөг, хамар байнга битүүрээд шөнө унтахад хэцүү байгаад байна. Би одоо өдрийн 15.000 төгрөгөөр толгойгоо бариулж байгаа бөгөөд нэг бариулахад Б/Т/ надтай хамт очсон. Зодуулснаасаа хойш шөнө унтаж чадахгүй, толгой байнга өвдөөд, хамар битүүрээд хэцүү байгаад байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гын мэдүүлсэн: ...Би тэр өдөр үхрээ хаана бэлчиж байгааг нь харчихаад Э гэдэг айлд очсон, гэтэл тэнд Б/Т/ байсан. Би Бтай мэндэлчихээд Э ахынд орох гэтэл БӨыг дуудаад гаргаад ир гэхээр нь би Ө ахтай юм ярих гэж байгаа юм байна гэж бодоод Э ахын гэр рүү нь шагайгаад Ө ахаа таныг Бдуудаж байна гэтэл Ө гарч ирээд БӨ ахтай юм яриад явж байснаа Ө ах газар суусан. Бзогсож байснаа Ө ахын нүүр рүү өшиглөчихсөн. Би өшиглөхөөс нь өмнө барьж авах гээд чадаагүй. Гэтэл Ө ах ухаан алдаад уначихсан. Тэгэхээр нь би чи хүн алчихлаа ш дээ гэтэл Бгазар суусан. Гэрээс Э ахын эхнэр гарч ирээд Бг чи яаж байгаа юм бэ хүн зодоод гэж хэлчихээд хажууд нь ирсэн. Тэгээд байж байтал Ө ахыг ухаан орсон чинь Э ахын эхнэр нь гэр рүү явсан жаахан байж байгаад Ө ах ухаан орсон. Ө ахын ах нь гээд нэг хүн машинтай хотоос ирсэн байсан. Тэр хүн нь машиндаа суулгаад гэр рүү нь аваад явсан. Б, Ө нар яг тэр үед хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Урьд өмнө нь хоорондоо хэрэлдэж, маргалдаж байсан эсэхийг нь би мэдэхгүй. Ө ах газар суучихсан байхад нь Бнүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Намайг харж байхад өөр цохиж, зодсон зүйл байхгүй. Нэг л удаа нүүр рүү нь өшиглөсөн. Ө, Бхоёр хоёулаа жаахан архи уусан, халамцуу байсан. БӨ ахыг ухаан алдтал цохисон зүйл байхгүй. Ө ах худлаа ярьсан байна. Бнүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Өмэдүүлсэн: ...Би 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сумын төв рүү 12 цагийн үед ирсэн. Тэгээд 21 цагийн үед хөдөө Хар хадны булан гэх газар байдаг аавындаа ирээд унтсан. Гэтэл 22 цаг өнгөрч байхад нэг хүн ёолоод байхаар нь гар чийдэн аваад ах Өын гэрт ортол Ө ах орон дээрээ хэвтэж байсан. Орных нь урдуур зөндөө цус гарсан байхаар нь би урд нь хувин тавьж өгөөд хамрыг нь бөглөсөн чинь амаар нь цус гараад байсан. Нүүр нь зөндөө цус болсон байсан, хамар дээр нь нарийхан урт шарх байсан. Тэрнээс нь цус гарч байхаар нь хөвөн шатаагаад тавьсан чинь цус нь тогтохгүй байсан. Намайг сумын төвд явж байхад манайхыг сураад жижиг цагаан машин яваад байна гэж сонссон. Тэгээд өглөө нь 6 цаг өнгөрч байхад би доод хотондоо байдаг Б гэдэг айлд очсон. Тэнд нөгөө цагаан машин байсан бөгөөд жолооч нь М гэдэг хүн байсан. Тэр хүнтэй би ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Тэгээд уулзахад Ө бид хоёр хамт явсан Э гэдэг айлд очсон тэнд Г хүүхэд Бгэдэг залуу Өыг зодсон гэж хэлсэн. Ө ах надад хэнд зодуулсан, яасан талаараа угаасаа юм яриагүй. Тэгээд М ахын машинаар сумын төвийн эмнэлэгт хүргүүлсэн. Би араас нь сумын төв рүү орсон. Г хүү Бгэдэг залуу Ө ахыг чинь зодсон гэж хэлсэн. Өөр надад юм яриагүй. Надад Бзодсон гэж хэлсэн, хэрэлдэж, маргалдсан талаар юм хэлээгүй. Бгэдэг залуу зодсон гэж хэлсэн. Би Э гэдэг хүний эхнэртэй уулзаж асуухад би үхэрт явсан байсан, намайг үхрээс ирэхэд БӨыг зодчихсон байсан. Дэрэм гэдэг айлын малчин Г гэдэг залуу хамт байсан, манайхан бүгд гэртээ байсан, гадаа болсон асуудлыг мэдэхгүй гэж надад хэлсэн. Э хадам ээж С гэдэг хүнтэй уулзахад би гэртээ хоол хийж байсан, гадаа хүмүүс хүн алчихлаа гээд орилохоор нь гэрээсээ гараад хартал адууны хашааны хажууд Ө газар уначихсан байсан. Хамт явж байсан М гэдэг хүн нь наанаас явж очсон. Тэгээд би гэртээ орсон, юунаас болж зодсон талаар нь мэдэхгүй. Бгэдэг залуу нилээн согтуу байсан гэж надад ярьсан. Өглөө босоод харахад Ө ахын зүүн талын нүд нь хавдаад хөхөрсөн, юм харж чадахгүй байна, зүүн гараа өргөж чадахгүй байна, зүүн хавирга руу өвдөөд байна гэж ярьж байсан. Надад юунаас болж зодуулсан, яаж зодсон талаар яриагүй. Би ч асуугаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Ц мэдүүлсэн: ...Би 2018 оны 08 дугаар сарын 16-ны өглөө хөдөө гэртээ байж байтал 7-8 цагийн хооронд шиг санаж байна, манайд Д гэдэг хүн суудлын жижиг машинтай Ө гэдэг хүнийг авчраад энэ хүний даралтыг үзээд өгөөч хүн зодуулсан юм шиг байна гэхээр нь би даралтыг нь үзэж өгөөд сумын эмнэлэг явж үзүүл гээд явуулсан. Би өөрөө араас нь ажил руугаа яваад ажил дээрээ ирээд нөгөө Ө гэдэг хүнийг дахиж үзээд өвчтөний түүх нээгээгүй, өөрөөр нь эмийн сангаас эм тариа авахуулаад эмчилгээ хийж эхэлсэн. Тэгээд аймаг руу явж үзүүлж, зураг авахуулах шаардлагатай гэсэн чинь мөнгө төгрөг байхгүй гэж байсан. Би 2018 оны 08 дугаар сарын 17-ны өглөө Улаанбаатарын шууданд суулгах гээд ирсэн чинь шууданд багтаагүй, тэгээд яаж явсныг мэдэхгүй. Өын биед хамрын нурууг нь дагасан нарийхан урссан шархтай, тэр шарх нь хавдсан, зүүн талын нүд нь хавдаж хөхөрсөн, нүд нь улайж цус хурсан, зүүн талын хавирганы нум, аюулхай хэсэгт халцарч урссан шархтай, баруун талын сүвээний орчим загас махны хажуу талд алга дарам газар овойж хавдсан дарахад хөндүүр, зүүн талын өвдөгний тойгны гадна талд овойж хөхөрсөн, баруун мөрний дээд хэсэгт овойж хавдсан байсан бөгөөд дарахад хөндүүр, зурагдаж халцарсан шархтай байсан. Өөр гэмтэл, бэртэл байгаагүй. Надад үзүүлэхдээ айлд байж байхад Г гэдэг хүн дуудахаар нь гэрээс гарсан чинь цохисон бөгөөд хэнийг нь мэдэхгүй, араас модоор цохиж унагаасан гэж ярьсан. Та нар яасан юм бэ хэрэлдэж, муудалцсан юм уу гэж асуусан чинь үгүй гэж надад ярьсан. Хэн, хаана нь хэдэн удаа, юугаар цохисон талаар надад яриагүй. Би Өыг үзсэн тодорхойлолт дээрээ өөрөөс нь асууж байгаад бичсэн. Тодорхойлолтын доод хэсэгт нь Өаас гарын үсэг зуруулсан. Өглөө манай гэрт ирээд үзүүлэхдээ урд өдөр нь уусан бололтой архи нилээн үнэртэж байсан бөгөөд архи нь жаахан гараагүй юм уу гэмээр байсан. Хир зэрэг архи уусан талаар нь асуухад хотоос хүн ирээд цуг яваад айлуудаар ороод жаахан архи уусан гэж ярьж байсан. Өыг надад үзүүлэхэд биеийн байдал дунд зэрэг, өөрөө зүгээр яваад орж, гараад байсан. Баруун талаараа унтаж хэвтэхэд хэцүү байна гэж ярьж байсан. Ө өглөө ирж үзүүлэхдээ жижиг суудлын машинтай жолооч бололтой 1 эрэгтэй хүн, бас 1 эмэгтэй хүн, Д гэдэг хүн, Ө гээд 4 хүн байсан санагдаж байна. Намайг тэр хүмүүсийн араас ажил дээрээ ирэхэд манай сувилагч Өыг Д гуай нэг хүнтэй хамт оруулаад 2 давхар руу гаргасан. Гадаа машиных нь хажууд нэг эмэгтэй хүн зогсож байсан гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Дийн мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай гэрийнхэн сумын төв рүү явцгаасан. Тэгсэн чинь манай хүү Г малыг хардаг Г гэдэг хүү морьтой манай дээд талын хотны айлууд болох Э хотонд ирсэн гэсэн. Тэнд Ө зодуулсан юм байна лээ. Би маргааш нь сумын төв рүү орох гээд хотоос ирсэн М гэдэг хүнтэй хамт машинтай явж байтал Өын дүү Ө гэдэг эмэгтэй замд дуудаж зогсоогоод манай ах Ө хүнд зодуулсан байна, сумын төв орж эмнэлэгт үзүүлэх гэсэн юм гээд суугаад явсан. Замдаа Зуун модны голын тэнд эмчийн гэрээр нь орж үзүүлэх гэтэл эмч та нар явж бай, би араас чинь ажил дээрээ очлоо гэхээр нь бид нар түрүүлээд явсан. Би эмнэлэг дээр хүргэж өгөөд яваад өгсөн. Сүүлд нь яасан бэ гэж асуухад үзүүлж байна гэж байсан. Ө толгой өвдөөд гэж ярьж байсан хамрынх нь нурууг дагаад нарийхан урт урссан шарх харагдаж байсан. Ө надад хэлэхдээ Б/Т/ намайг зодсон гэж ярьсан. Э гэдэг айлын гадаа болсон асуудал гэсэн. Ө зодуулдаг өдрөө манайд ганцаараа нилээн согтуу ирсэн. М манайд байж байгаад Эыг хот руу явлаа гэсэн чинь Ө хамт явна гэсээр байгаад Мын машинд суугаад яваад өгсөн. Тэгсэн чинь тэр орой хүнд зодуулсан байсан. М надад хэлэхдээ гэрт байж байтал Өыг Г гэрээс дуудаж гаргаад Б/Т/ зодсон. Би гарч өөрөө зодооныг салгасан гэж надад ярьсан. ...Өын биед хамрын нурууг дагасан нарийнхан урссан шархтай, тэр шарх нь хавдсан байсан. Өөр шарх, сорви харагдаагүй, цээж, толгой өвдөөд байна гэж ярьж байсан. Өөрөө машинаас буугаад эмнэлэг рүү орсон, бид нарыг ороход сувилагч ч байгаагүй. Тэгээд би сүүлд нь юу болж байна гээд очиход эмч нь ирсэн, үзэж байна гэхээр нь би яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бмэдүүлсэн: ...Яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй, орой үнээ сааж дуусаад байж байхад манай хамаатан болох М гэдэг залуу өөрийнхөө 3 дүүгийн хамт хотоос ирж манай ээжтэй золгосон. Тэр хүмүүстэй хамт Халуун-Ус багийн Ө ирсэн байсан. Тэгээд би гадуур дотуур юм хийгээд хотоос ирсэн хүмүүст хоол, цай бэлдэж байтал Ө, Б/Т/, Д гуайн малыг хардаг залуу /нэрийг нь мэдэхгүй/ гурвуулаа цуг алхаад гэрээс нилээн хол зайтай байсан Ө нь газар уначихсан байхаар нь би Маа миний дүү хамт явсан хүнээ хараа гэтэл гэрээс гарч ирээд нөгөө гурав дээр яваад очсон. Би Мын араас нөгөө гурав дээр очих гэж явтал М Өыг түшиж ирээд ээжийн гэр рүү оруулсан. Намайг харахад Өын нүүр, ам нь тэр чигээрээ цус болсон байсан ээжийн гэрт оруулаад цус, нөжийг нь цэвэрлэсэн. Тэрнээс хойш нэг их удаагүй гэр рүү нь авч явъя гээд М Өыг аваад явсан. Ө газар уначихсан, нөгөө хоёр хүн нь зогсож байсан. М очоод Өыг түшээд ирж явсан. Би урдаас нь очсон чинь Ө юм ярьж чадахгүй байсан. М чи яаж байгаа юм бэ, зүгээр явж байгаад хүн зодоод, наад хүн чинь надтай хамт явж байгаа юм гэж хэлээд ээжийнд оруулаад цус нөжийг нь цэвэрлэсэн. Манай хамаатны дүү М цус, нөжийг нь цэвэрлэж ээжийн гэр рүү орсон. Тын гэр манай гэр хоёр хоорондоо ойрхон. Т Д гуайн малчин хоёр хамт ирсэн. Манайх баруун талд нь саахалт гэрийн зайтай байдаг. Манай гэрээс нилээн зайтай байсан болохоор Ө, Т нарын хэрэлдэж, маргалдаж байгааг би сайн сонсоогүй. Харанхуй байсан болохоор Өыг хэн зодсон талаар сайн мэдэхгүй байна. Намайг харахад Ө газар уначихсан, Б/Т/ нөгөө залуутайгаа зогсож байсан. М хэлэхдээ Бчи зүгээр байсан хүнийг ийм болголоо гэж загнаад Өыг гэр рүү авчирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сгийн мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 15-ны оройхон үнээ сааж дуусаад гэртээ орсон чинь Улаанбаатар хотоос манай дүүгийн хүүхдүүд болох М гэдэг залуу 3 дүүтэйгээ хамт ирсэн. Тэр хүмүүстэй хамт манай доод талд байдаг Ө гэдэг залуу хамт ирсэн байсан. Тэгээд би ирсэн хүмүүст хоол, цай хийгээд байж байтал гадаа зодоон болоод байна гэсэн. Би тэр үед хүмүүст хоол аягалж өгч байтал Ө зодуулчихсан М дагуулж манай гэрт оруулж ирэхээр нь манай охин уурлаад айлд цус нөжөө гоожуулаад, наадахыгаа хурдан цэвэрлээд аваад яв гэхээр нь би хэдэн эрэгтэй дүүтэй болохоор за яах вэ, цус нөжөө арилгаад яваг гэж хэлээд цус нөжийг нь арилгуулаад М аваад гэр рүү нь явсан. Би ирсэн хүмүүст хоол, цай хийгээд аягалж байтал гадаа зодоон боллоо гэсэн чинь М гараад явсан, удаагүй Ө нүүр, ам нь цус болчихсон М дагуулаад орж ирсэн. Би гэртээ байсан хүмүүстээ битгий гараарай, та нар янз бүрийн юманд орооцолдоно шүү, хоолоо идэцгээ гэж хэлсэн. М гараад Өыг дагуулаад манайд орж ирэхэд нь харахад нүүр, ам нь цус болчихсон харагдаж байсан. Өөр ямар гэмтэл байсныг мэдэхгүй. Манай охин гарцгаа, айлд цус нөжөө гоожуулаад гэхээр нь би яах вэ цус нөжөө арилгаад яваг гээд цус нөжийг нь цэвэрлээд М Өыг аваад Өын гэр рүү явсан. Ө, М хоёр ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Би яах гэж хүн дагуулж ирсэн юм гэсэн чинь Д гэдэг айлд байхад нь Ө жаахан халамцуу Мыг манайд очно гэхээр нь дагаад машинд суугаад ирсэн гэж М ярьж байсан. Т манай гэрээр орж ирээгүй, манайхан угаасаа ойрхон байдаг болохоор манай хүргэнийхээр орж гараад явж байдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Мын мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын дундуур байсан санагдаж байна, Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багт дүү М, миний том охин А, дүүгийн охин Б, 2 нялх хүүхдийн хамт явсан. Д багшийн хотонд очоод буцаад Зуунмод өгсөхөд Ө хамт явсан. С эгчийнд очоод байж байтал гаднаас Д багшийн малчин танихгүй залуу Өыг гараад ир гээд дуудсан. 5-10 минутын дараа намайг дуудсан бөгөөд намайг гарахад адууны хашааны хажууд Ө уначихсан, ар өврөөс нь гутлаараа өшиглөж байсан. Тэгээд Өыг гэрт нь оруулж өгсөн. Бгэх хүнийг анх удаа харсан. Өндөр залуу нь зодоод байсан. Адууны хашааны хажууд нүүр нь цус болсон байсан, хамар нь язарсан байсан. Маргааш өглөө нь дүү охин Дондог нь Өыг сумын эмнэлэгт үзүүлж, цагдаад мэдэгдсэн. Эмнэлэгт Өтай уулзаж биеийг нь асуучихаад нөгөөдөр нь бид нар Улаанбаатар хот руу буцсан. Бнь Өыг эд зүйлээр зодож байхыг нь хараагүй, харин хэвтүүлчихсэн өшиглөж байхыг нь харсан. Ө, Бнар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ямар учраас зодсон болохыг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Б мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын 13-ны үед шиг санагдаж байна, манай хамаатны ах болох Ахот руу явах гэж байгаа, чи ирээд хэд хоног мал хараадах гэхээр нь Чулуут сумын Зуун модны гол гэх газар очсон. Аах хот руу яваад өгсөн бөгөөд би эхнэртэй нь малыг нь хараад үлдсэн. Тэгээд очсоноосоо хойш хэд хоногийн дараа нэг орой би түлээ хагалж байтал аль гэрээс гарч ирснийг нь мэдэхгүй Ө, Б/Т/, Д гэдэг айлын малчин гурав юм яриад гэрээс холдоод явж байсан. Тэгснээ гэрээс нилээн хол газар очиж зогсоод хоорондоо чанга, чанга хэрэлдээд байснаа Б/Т/ Өын нүүр рүү цохисон чинь Д гуайн малчин тэр хоёрыг салгасан. Гэтэл Ө Б/Т/ руу дайрсан чинь Б/Т/ Өыг өшиглөөд унагаасан бөгөөд унасан байхад нь дахиад нүүр рүү нь өшиглөөд Өын дээр нь Б/Т/ гараад нүдээд эхэлсэн. Тэгсэн чинь Д гуайн малчин дахиад салгасан. Ө газраас босч ирээгүй, Өтай хамт явсан нэг хүн ирээд Б/Т/-г чи яах гэж хүн зодож байгаа юм бэ гээд Б/Т/-г хөл рүү нь 2 удаа өшиглөөд Өыг аваад гэр рүү явсан. Тэгээд удаагүй Ө болон ирсэн хүмүүс нь явсан. Өтай хамт Э гэдэг айлд ирсэн хүнийг нь би танихгүй юм байна лээ. Намайг түлээ хагалж байхад гэрээс хол очиж зогсоод чанга, чанга яриад байсан. Би бодохдоо Ө нь Бд жаахан томорсон байх гэж бодсон. Ө, Б/Т/, Д гуайн малчин гурав нилээн халамцуу байсан. Би Д гуайн малчны нэрийг нь мэдэхгүй байна. Өын нүүрэнд хамрыг нь дагаад нарийхан зурагдсан шархтай, тэрнээс нь цус гарсан байсан бөгөөд хамт явсан хүн нь ирээд Өыг босгоод аваад явах гэсэн чинь Ө аль талыг нь сайн санахгүй байна, нэг талын хавиргаа дараад ёолоод байсан. Б/Т/ Өыг өшиглөж унагаагаад дээр нь гараад нүдэж байхад Д гуайн малчин Б/Т/-г салгаад жаахан холдуулаад газар суулгасан. Тэрний дараа Өтай хамт явсан хүн нь ирээд Б/Т/-г зүгээр явсан хүн зодлоо гээд хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Би зодоонд оролцоогүй, харин холоос хараад байж байсан. Надаас өөр хүн харсан байгаа эсэхийг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.С мэдүүлсэн: ...Т хүн чанар болон ааш зангийн хувьд янз бүрийн ааш авир байхгүй, томоотой хүүхэд шиг байдаг. Ер нь бол илүү дутуу зан байдаггүй хүн байгаа юм. Хүнд нэг юм хэлсэн бол заавал хэлсэндээ хүрдэг, заримдаа хүүхэд шиг юм яриад л явж байдаг хүн байгаа юм. Т хааяа архи уусан харагддаг. Тэрнээс бол байнга архи хэрэглээд байдаггүй. Т тусдаа гараад өрх босгосон. Аав, ээжээсээ тусдаа гэрт амьдардаг, найз охин нь байдаг гэсэн. Энэ талаар би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн: ...Би 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хуримаа хийсэн. Түүнээс хойш 08 дугаар сарын 15-ны үед шиг санагдаж байна, би Д гэдэг айлд айлчин хийж очиход хотоос ирсэн гээд жижиг цагаан өнгөтэй машин байсан. Гэтэл маргааш өглөө нь манай гадаа хотоос ирсэн жижиг цагаан машин ирээд Д гуай тэр машинаас бууж ирээд манай гэр рүү орсон. Би гадаа мал дээрээ байсан чинь Д гуай манай эхнэр хоёр гэрээс гарч ирээд машин дээр очсон. Би гэртээ ороод эхнэрээсээ асуутал Ө гэдэг хүн хүнд зодуулаад сумын эмнэлэг рүү явлаа гэхээр нь би Ө гэдэг хүнийг хүнд зодуулсныг мэдсэн. Хэнд зодуулсныг нь мэдээгүй бөгөөд сүүлд нь сумын төв дээр ирэхэд Өыг Б/Т/ зодсон гэнэ гэж сонсогдсон. Уг нь тэр хоёр хоорондоо хэрэлдэж, зодоон хийхээр хүмүүс биш хуурай ах, дүү бөгөөд хоорондоо их сүрхий байдаг хүмүүс байгаа юм. Хааяа нэг архи уусан халамцуу надтай таардаг байсан. Намайг тусдаа гарахаас өмнө хүртэл манайхаар орж гардаг байсан. Гэхдээ архи уусан үедээ манайхаар орж ирдэггүй байсан, манай ааваас айдаг байсан. Намайг тусдаа гарснаас хойш нэг удаа найзуудтайгаа манайд орж ирсэн. Би хурим найр хийгээд удаагүй байсан болохоор дайлж, цайлсан бөгөөд Б/Т/ манайд хоноод бусад хүмүүс нь яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Тын мэдүүлсэн: ...Би 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед ойрхон хажуу талын хотонд байдаг Агэдэг айлд очсон бөгөөд Аэхнэр бид хоёр ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Тэгээд нилээн орой 17 цаг өнгөрсөн байсан санаж байна, би Агэрээс гартал Э гэрээс Ө, Г малчин Г хоёр гарч ирсэн. Тэгээд намайг харснаа хоёулаа ийшээ яваад уулзах хэрэг байна гээд гэрээс жаахан холдсон. Ө надад хандан чи хөрөө олж өг, хөрөөнийхөө асуудлыг зохицуул, тэгэхгүй бол амьдарлаар чинь тоглоно шүү гэж хэлсэн. Тухайн үед Ө нилээн согтуу байсан. Би тэр хөрөө надад хамаа байхгүй шүү гэж хэлээд цээж рүү нь нэг удаа цохиход манай хамгийн бага дүү Төрбаяр Агэдэг айлд байсан Баянбат нар ирээд намайг явъя гээд дагуулаад өөрийнхөө гэр рүү явсан. Би гэртээ очоод гэрээс гараагүй унтаад өгсөн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Шөнө намайг өөрийнхөө гэрт унтаж байтал Д гуайн малчин Г орж ирээд уух юм байна уу гээд манайхаас шанага авч гараад гол руу явж ус уусан байх. Тэгээд эргэж манай гэрт орж ирээд Өыг би унагааж байгаад нүдсэн, Ө бид хоёр архи уусан гэснээ би Өыг тэнд нь өшиглөөд, энэ рүү нь цохиод гээд надад ярьсан. Г манайд хоночихоод голын урагшаа мориор гараад явсан. Э хотонд Ө, Г хоёрыг ирснийг би мэдээгүй. Сүүлд нь Г морьтой, Ө машинтай ирсэн гэж сонсогдсон. Өнгөрсөн өвөл хэдэн сард гэдгийг нь санахгүй байна, би Халуун-Ус багт байдаг найз Отус тусдаа мотоцикльтой явж байгаад колонкоос бензин аваад байж байтал Ө нэрийг нь мэдэхгүй Түнтгэр бандиа гэдэг залуутай хамт мотоцикльтой дундаа хужаа хөрөө тавьсан колонк дээр ирж бензин авч байсан. Би найзтайгаа тэндээс хөдлөөд манай найз дэлгүүрээс тамхи аваад хөдөө явсан. Би Ө хамт явсан хүнтэйгээ пиво авна гээд Уртаа ламын дэлгүүр рүү орсон. Би түрүүлж хөдлөөд сумын төвөөс зүүн тийшээ гараад явсан бөгөөд манай найз миний араас явж байснаа буцаад сумын төв рүү яваад өгсөн. Би сумын төвийн доод гүүр өнгөрөөд явж байтал миний утас дуугарахаар нь авсан чинь манай хамт явсан найз яриад хүрээд ир гэхээр нь би буцаад сумын төв рүү орсон. Гэтэл Ө, Түнтгэр бандиа, О гурав доод хороололд айлын хашааны гадаа архи уугаад байж байсан. Намайг очиход архиа уугаад бараг дуусч байхаар нь явах гэтэл Ө хөрөөгөө авъя гэж хэлээд айлын хашаа болон ойр хавиар нь хөрөөгөө хайгаад олоогүй, явцгаасан. Маргааш өглөө нь Өын гэрт очсон чинь хөрөөгөө олж ирэхээс гээд миний мотоциклиор сумын төв рүү яваад эргээд 3 цагийн дараа шинэ хөрөө авлаа гээд ганзгалаад ирсэн. Тэгээд түүнээс хойш таарах болгондоо хөрөө олж өгөөрэй гээд байдаг. Би хөрөөг нь авсан асуудал байхгүй. ...Би сумын төв рүү ээжийг хүргэж өгөөд ирэхдээ найз Охамт архи уучихаад гэртээ ирсэн бөгөөд жаахан халамцуу байсан. Ө, Г нар архи уусан, согтуу байсан. Би Агэрээс гартал Ө, Г хоёр Э гэрээс гарч ирсэн. Тэгээд намайг харснаа Ө дуудаад ийшээ явъя, уулзах хэрэг байна гэхээр нь би цуг явж байсан чинь чи миний хөрөөг олж өг, хөрөөний асуудлаа нэг тийш нь болго, тэгэхгүй бол амьдарлаар чинь тоглоно шүү гэж хэлэхээр нь чи амжих уу гэж хэлээд цээж рүү нь цохисон. Өөр цохиж, зодсон зүйл байхгүй. Ө ч намайг цохиж, зодсон зүйл байхгүй. Ө бид хоёрын дэргэд Д гуайн малчин Г, манай дүү Төрбаяр нар байсан. Ө тэр өдөр Э хотонд нэг жижиг цагаан өнгийн машинтай хүмүүстэй ирсэн байсан бөгөөд хэдэн хүнтэй ирснийг нь би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 69-72 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 407 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Х.Өын биед гэмтэл учирчээ. 2. Х.Өын биед тархи доргилт, баруун 10-р хавирганы хугарал, хамрын нуруунд шарх, зүүн нүдний алимны доргилт, баруун сүвээний орчим, зүүн хөлийн өвдөгний хажууд, баруун далны дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт, баруун сүвээний орчим, зүүн хавирганы нум, аюулхайн орчим, сээрний 10-11-р нугалмын хажуу талд, 4 толгойт булчингийн төгсгөлд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт гэмтлүүд учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тонтонги байдлаар алдагдуулахгүй. 6. Тархи доргилт, баруун талын 10-р хавирганы хугарал, хамрын нуруунд шарх, зүүн нүдний алимны доргилт, баруун сүвээний орчим, зүүн хөлийн өвдөгний хажууд, баруун далны дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, баруун сүвээний орчим, зүүн хавирганы нум, аюулхайн орчим, сээрний 10-11-р нугалмын хажуу талд, 4 толгойт булчингийн төгсгөлд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт гэмтлүүд нь ”Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар”-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Жич: 2-р шатлалын эмнэлгийн өвчний түүхийн хуулбар 2018.09.03-нд ирсэн тул дүгнэлт хугацаа хэтэрч гарсан болно...гэх дүгнэлт /хх-ийн 21-22 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 75 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 77 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 08 дугаар сарын 15-ны орой Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус баг, Хар хадны булан гэх газарт иргэн Х.Өын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Т нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 08 дугаар сарын 15-ны орой Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус баг, Хар хадны булан гэх газарт иргэн Х.Өын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч Х.Өын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2018 оны 08 дугаар сарын 15-ны орой намайг айлд сууж байсан чинь Г.Т дуудаад байсан. Би гэрт ороод ир гэж хэлэхэд гараад ир, ярих юм байна гэж хэлэхээр нь гэрээс гарсан чинь цохисон” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Өын мэдүүлсэн “Э хадам ээж нь хоол идчихээд яв гэхээр нь хоол хүлээгээд байж байтал Д.Г гэдэг хүний малчин Г орж ирээд гараад уулзах хэрэг байна, гараад ир гэхээр нь би орж ирээд уулз гэтэл гарч уулзах хэрэг байна гэхээр нь би араас нь дагаад гартал миний араас хэн, юугаар цохисон гэдгийг нь мэдэхгүй, би цохиулаад ухаан алдаад унасан. Нэг ухаан ороход М ах, Э эхнэр 2 миний хажууд байсан бөгөөд тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Тэгээд маргааш нь М ах намайг машинаараа сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Намайг ухаан ороход М ах чамайг Г хүү Б/Т/ цохисон гэж Э эхнэр ярьсан гэж надад хэлсэн. Би шөнө гэртээ ухаан орсон бөгөөд тэгэхэд миний хамар, амнаас бөөн цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Өын дахин мэдүүлсэн “Э ээжийнх нь гэрт хоол идэх гээд сууж байтал Г намайг дуудаад уулзъя гэхээр нь би орж ирээд уулз гэсэн чинь гараад ир гээд байсан. Би гэрээс гарахад гэрийн гадаа Б/Т/ байсан. Б, Г, бид гурав хамт явж байгаад гэрээс нилээн зайтай газар очоод юм яриад урд урдаасаа хараад зогсож байтал Б/Т/ нүүр рүү цохисон. Тэгтэл Г салгахаар нь би, чи яагаад хүн цохиж байгаа юм бэ гээд урдаас нь очсон чинь намайг өшиглөж унагаагаад нүүр рүү өшиглөсөн. Намайг Б/Т/ зодсон. Өөр хүн зодоогүй. Намайг эхлээд цохиход нь Г салгахаар нь би урдаас нь явж очоод өшиглөхөд нь би газар унасан чинь миний нүүр рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гын мэдүүлсэн “Би Бтай мэндэлчихээд Э ахынд орох гэтэл БӨыг дуудаад гаргаад ир гэхээр нь би Ө ахтай юм ярих гэж байгаа юм байна гэж бодоод Э ахын гэр рүү нь шагайгаад Ө ахаа таныг Бдуудаж байна гэтэл Ө гарч ирээд БӨ ахтай юм яриад явж байснаа Ө ах газар суусан. Бзогсож байснаа Ө ахын нүүр рүү өшиглөчихсөн. Би өшиглөхөөс нь өмнө барьж авах гээд чадаагүй. Гэтэл Ө ах ухаан алдаад уначихсан. Тэгэхээр нь би чи хүн алчихлаа ш дээ гэтэл Бгазар суусан. Гэрээс Э ахын эхнэр гарч ирээд Бг чи яаж байгаа юм бэ хүн зодоод гэж хэлчихээд хажууд нь ирсэн. Тэгээд байж байтал Ө ахыг ухаан орсон чинь Э ахын эхнэр нь гэр рүү явсан бөгөөд тэгээд жаахан байж байгаад Ө ах ухаан орсон. Ө ах газар суучихсан байхад нь Бнүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Нэг л удаа нүүр рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Өмэдүүлсэн “22 цаг өнгөрч байхад нэг хүн ёолоод байхаар нь гар чийдэн аваад ах Өын гэрт ортол Ө ах орон дээрээ хэвтэж байсан. Орных нь урдуур зөндөө цус гарсан байхаар нь би урд нь хувин тавьж өгөөд хамрыг нь бөглөсөн чинь амаар нь цус гараад байсан. Нүүр нь зөндөө цус болсон байсан, хамар дээр нь нарийхан урт шарх байсан. Тэрнээс нь цус гарч байхаар нь хөвөн шатаагаад тавьсан чинь цус нь тогтохгүй байсан. Ө бид хоёр хамт явсан Э гэдэг айлд очсон бөгөөд тэнд Г хүүхэд Бгэдэг залуу Өыг зодсон гэж М ах надад хэлсэн. Г хүү Бгэдэг залуу Ө ахыг чинь зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Ц мэдүүлсэн “би 2018 оны 08 дугаар сарын 16-ны өглөө хөдөө гэртээ байж байтал 7-8 цагийн хооронд шиг санаж байна, манайд Д гэдэг хүн суудлын жижиг машинтай Ө гэдэг хүнийг авчраад энэ хүний даралтыг үзээд өгөөч хүн зодуулсан юм шиг байна гэхээр нь би даралтыг нь үзэж өгөөд сумын эмнэлэг явж үзүүл гээд явуулсан. Өын биед хамрын нурууг нь дагасан нарийхан урссан шархтай, тэр шарх нь хавдсан, зүүн талын нүд нь хавдаж хөхөрсөн, нүд нь улайж цус хурсан, зүүн талын хавирганы нум, аюулхай хэсэгт халцарч урссан шархтай, баруун талын сүвээний орчим загас махны хажуу талд алга дарам газар овойж хавдсан байсан бөгөөд дарахад хөндүүр, зүүн талын өвдөгний тойгны гадна талд овойж хөхөрсөн, баруун мөрний дээд хэсэгт овойж хавдсан байсан бөгөөд дарахад хөндүүр, зурагдаж халцарсан шархтай байсан. Надад үзүүлэхдээ айлд байж байхад Г гэдэг хүн дуудахаар нь гэрээс гарсан чинь цохисон, хэнийг нь мэдэхгүй, араас модоор цохиж унагаасан гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Дийн мэдүүлсэн “Би маргааш нь сумын төв рүү орох гээд хотоос ирсэн М гэдэг хүнтэй хамт машинтай явж байтал Өын дүү Ө гэдэг эмэгтэй замд дуудаж зогсоогоод манай ах Ө хүнд зодуулсан байна, сумын төв орж эмнэлэгт үзүүлэх гэсэн юм гээд суугаад явсан. Замдаа Зуун модны голын тэнд эмчийн гэрээр нь орж үзүүлсэн. Ө толгой өвдөөд гэж ярьж байсан, хамрынх нь нурууг дагаад нарийхан урт урссан шарх харагдаж байсан. Ө надад хэлэхдээ Б/Т/ намайг зодсон гэж ярьсан. М надад хэлэхдээ гэрт байж байтал Өыг Г гэрээс дуудаж гаргаад Б/Т/ зодсон. Би гарч өөрөө зодооныг салгасан гэж надад ярьсан. Өын биед хамрын нурууг дагасан нарийнхан урссан шархтай, тэр шарх нь хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бмэдүүлсэн “би гадуур дотуур юм хийгээд хотоос ирсэн хүмүүст хоол, цай бэлдэж байтал Ө, Б/Т/, Д гуайн малыг хардаг залуу /нэрийг нь мэдэхгүй/ гурвуулаа цуг алхаад гэрээс нилээн хол зайтай байсан бөгөөд Ө нь газар уначихсан байхаар нь би Маа миний дүү хамт явсан хүнээ хараа чи гэтэл гэрээс гарч ирээд нөгөө гурав дээр яваад очсон. Би Мын араас нөгөө гурав дээр очих гэж явтал М Өыг түшиж ирээд ээжийн гэр рүү оруулсан. Намайг харахад Өын нүүр, ам нь тэр чигээрээ цус болсон байсан тул ээжийн гэрт оруулаад цус, нөжийг нь цэвэрлэсэн. М чи яаж байгаа юм бэ, зүгээр явж байгаад хүн зодоод, наад хүн чинь надтай хамт явж байгаа юм гэж хэлээд ээжийнд оруулаад цус нөжийг нь цэвэрлэсэн. Намайг харахад Ө газар уначихсан, Б/Т/ нөгөө залуутайгаа зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сгийн мэдүүлсэн “Би тэр үед хүмүүст хоол аягалж өгч байтал Ө зодуулчихсан М дагуулж манай гэрт оруулж ирэхээр нь манай охин уурлаад айлд цус нөжөө гоожуулаад, наадахыг нь хурдан цэвэрлээд аваад яв гэхээр нь би хэдэн эрэгтэй дүүтэй болохоор за яах вэ, цус нөжөө арилгаад яваг гэж хэлээд цус нөжийг нь арилгуулаад М аваад гэр рүү нь явсан. Гадаа зодоон боллоо гэсэн чинь М гараад явсан, удаагүй Ө нүүр, ам нь цус болчихсон М дагуулаад орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Мын мэдүүлсэн “С эгчийнд очоод байж байтал гаднаас Д багшийн малчин танихгүй залуу Өыг гараад ир гээд дуудсан. 5-10 минутын дараа намайг дуудсан бөгөөд намайг гарахад адууны хашааны хажууд Ө уначихсан, ар өврөөс нь гутлаараа өшиглөж байсан. Бгэх хүнийг анх удаа харсан. Өндөр залуу нь зодоод байсан. Адууны хашааны хажууд нүүр нь цус болсон, хамар нь язарсан байсан. Маргааш өглөө нь дүү охин Дондог нь Өыг сумын эмнэлэгт үзүүлж, цагдаад мэдэгдсэн. Бнь Өыг эд зүйлээр зодож байхыг нь хараагүй, харин хэвтүүлчихсэн өшиглөж байхыг нь харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Б мэдүүлсэн “тэгээд очсоноосоо хойш хэд хоногийн дараа би түлээ хагалж байтал аль гэрээс гарч ирснийг нь мэдэхгүй Ө, Б/Т/, Д гэдэг айлын малчин гурав юм яриад гэрээс холдоод явж байсан. Тэгснээ гэрээс нилээн хол газар очиж зогсоод хоорондоо чанга, чанга хэрэлдээд байснаа Б/Т/ Өын нүүр рүү цохисон чинь Д гуайн малчин тэр хоёрыг салгасан. Гэтэл Ө Б/Т/ руу дайрсан чинь Б/Т/ Өыг өшиглөөд унасан байхад нь дахиад нүүр рүү нь өшиглөөд Өын дээр нь Б/Т/ гараад нүдээд эхэлсэн. Тэгсэн чинь Д гуайн малчин дахиад салгасан. Ө газраас босч ирээгүй, Өтай хамт явсан нэг хүн ирээд Б/Т/-г чи яах гэж хүн зодож байгаа юм бэ гээд Б/Т/-г хөл рүү нь 2 удаа өшиглөөд Өыг аваад гэр рүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн “би гэртээ ороод эхнэрээсээ асуутал Ө гэдэг хүн хүнд зодуулаад сумын эмнэлэг рүү явлаа гэхээр нь би Ө гэдэг хүнийг хүнд зодуулсныг мэдсэн. Хэнд зодуулсныг нь мэдээгүй, сүүлд нь сумын төв дээр ирэхэд Өыг Б/Т/ зодсон гэнэ гэж сонсогдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Тын мэдүүлсэн “би тэр хөрөө надад хамаа байхгүй шүү гэж хэлээд цээж рүү нь нэг удаа цохиход манай хамгийн бага дүү Төрбаяр Агэдэг айлд байсан Баянбат нар ирээд намайг явъя гээд дагуулаад өөрийнхөө гэр рүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 69-72/, хохирогч Х.Өын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 407 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Г Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Тын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 14 хоног цагдан хоригдсон байх тул түүнд оногдуулсан торгох ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хасч тооцох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийг торгуулийн ялаас хасч тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тод оногдуулсан торгох ялаас үлдсэн 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 80.000 /наян мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Тын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ