Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/63

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Отгонцэцэг, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй 

            Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Иргэдийн төлөөлөгч: Ж.Б

Шүүгдэгч: Л.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт ЛГд холбогдох 1812000320054 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ах, дүү нарын хамт Архангай аймгийн Хашаат сумын Цайдам баг Баясгалан гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт ЛГ /РД:../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Л.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн төвд байх Д. гэрт иргэн Ч.Д бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас иргэн Ч.Д нь “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812000320054 дугаартай эрүүгийн хэргээс: 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Мын мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн Шар хад гэх газар өвөлжиж байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр манай гэрт Хашаат сумаас О гэдэг залуу, У хочтой Г гэдэг залуутай хамт 60 орчим тооны адуутай отор хийж ирсэн. О манайд ирээд хэд хоноод буцаад гэр рүүгээ явсан. Харин Г нь манай гэрт үлдэж адуугаа оторлож байсан юм. Би нөхрийн хамтаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот руу машин авах гээд явсан юм. Тэр үед миний хүү Д Хотонт сумын Өндөр сант багийн нутаг Бага бургас гэх газар отор хийгээд явчихсан байсан бөгөөд том хүү Д нь гэртээ Гтэй хамт үлдсэн. 2018 оны 01 дүгээр сарын 07, 08-ны үед байх, яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна, өглөөний 09 цагт Г над руу утсаар яриад би Дтэй зодолдоод Хотонт сумын эмнэлэгт аваад ирсэн байна. Д ухаан орохгүй байна гэж хэлсэн. Би Хотонт сумын эмнэлгийн ажилтантай утсаар ярьтал Д ухаангүй, өмдөндөө шээсэн байдалтай эмнэлэгт хэвтэж байна гэж хэлсэн. Би Д биеийн байдал муу байна гэдгийг сонсоод нөхрийн хамт Улаанбаатар хотоос Хотонт сум руу хөдлөөд 01 сарын 07-ны өдөр 11 цагийн үед ирсэн юм. Хотонт сумын эмнэлгээс 01 сарын 08-ны өдөр Ггийн аав нэг машин олж Дг хот руу тээвэрлэн авч явсан. Д Хотонт сумын эмнэлэгт ямар ч ухаангүй, нэг талынх нь гар, хөл хөдөлж, юм ярьж чадахгүй, босч ирэх гээд амь нь тэмцээд байгаа байдалтай байсан бөгөөд Улаанбаатар хотын “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д 01 дүгээр сарын 08-ны шөнө очоод шөнийн 02 цагийн үед Д халуун их байна гээд шууд хагалгаанд орсон. Хотын эмч нар ярихдаа Д тархины хатуу хальсны доодох цус хуралтыг хагалгаа хийж авсан гэж ярьж байсан. Тэгээд Д ухаан орохгүй сэхээний тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж биеийн байдал дээрдэхгүй байсаар байгаад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 08 цаг 27 минутанд нас барсан гэж эмч нар нь хэлсэн. Би хэргийн үнэн зөвийг тогтоолгож буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх хүсэлттэй байна. Маш их гомдолтой байна. Миний хүү Ч овогтой Д нь 1991 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн нутаг хөдөө гэртээ төрж байсан юм. Талийгаач Д айлын том хүүхэд бөгөөд доороо 4 дүүтэй байсан. Бага насаа хөдөө аав, ээж дээрээ мал маллаж өссөн. Хотонт сумын Өндөрсант багийн төвийн бага сургуульд 8 дугаар анги төгсөж байсан. Тэгээд Архангай аймгийн “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-д жолооны ангид сурч 2.5 жилээр төгсөж байсан. Эхнэр, хүүхэдгүй, гэр амьтай, зан байдлын хувьд даруу төлөв, дуу цөөтэй, буруу ааш зангүй, архи уудаггүй, тамхи татдаг хүүхэд байсан. Гг өмнө нь таньдаг байгаагүй. Энэ өвөл адуугаа оторлох гэж Отой хамт манайд ирээд танил болсон юм. О гэдэг залуу нь миний талийгаач хүү Дтэй хуурай ах, дүү гэж явдаг байсан юм. Манай гэрт Г, талийгаач Д хоёр л үлдсэн. Өөр хүн үлдээгүй. Манай гэрээс Өндөр сант багийн төв хүртэл 5-7 км л зайтай байх гэж бодож байна. Хэрэг болсноос хойш одоог хүртэл 7 сая төгрөгөөр талийгаачийн буяны ажил болон бусад зардалд зарцуулсан байна. Би баримтаар 7 сая төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Чүлтэмсүрэнгийн мэдүүлсэн: ...Талийгаачийг Чгийн Д гэдэг байсан. Тэрээр 1990 онд төрсөн, Архангай аймгийн Хотонт сумын уугуул хүүхэд байгаа юм. Хотод ирэхээс 7 хоногийн өмнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багт Хашаат сумаас отроор очсон Л.Г гэгчид зодуулан гэртээ нэг хоног ухаангүй, сумын эмнэлэгт 2 хоног ухаангүй байж байгаад Улаанбаатар хотын “Гэмтэл согог судлалын Үндэсний төв”-д 2017 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө ирээд “Эрчимт эмчилгээний тасаг”-т эмчлэгдэж, тархины хүнд мэс заслын хагалгаанд орсон боловч эмчилгээ авч чадахгүй нас барсан. Би өөрөө талийгаачийн нагац ах нь байгаа юм. Д нь эцэг, эхээсээ долуулаа, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эхнэр хүүхэдгүй, эцэг, эх, дүү нарын хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг, цэргийн алба хаагаагүй залуу байсан. Архи, дарс уудаггүй, тамхи татдаггүй, ажил төрлөө сайн хийдэг, гэр орны ахуйн ажилд сайн залуу байсан юм. Ямар шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдэгдэн гарсан талаар мэдэхгүй. Зодоон хаана болсон эсэхийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Ц мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн Шар хадны өвөр гэх газарт гэртээ ганцаараа мал маллаж байсан бөгөөд манай гэрийнхэн хот руу ажил явдалтай гээд явчихсан байсан юм. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны орой 18-19 цагийн орчимд би гэртээ ганцаараа зурагт үзээд сууж байтал Д өөрийнхөө хар өнгийн Приус-20 маркийн машинтай Ггийн хамтаар манайд орж ирсэн. Д, Г, бид гурав багийн төвийн дэлгүүрт орж тал дүнсэн тамхи, 2 том савтай “Нийслэл” нэртэй пиво худалдаж авсан бөгөөд тооцоог нь Д хийгээд байх шиг байсан. Манай гэр Өндөр сант багийн төвөөс 6 орчим км зайтай бөгөөд Д, Г бид гурав манай гэрт очиж дэлгүүрээс худалдаж авсан пивио хувааж уусан. Тэгээд пивио уугаад дуустал Д дахиад багийн төв рүү явж пиво авна гээд надаас 20.000 төгрөг зээлж авсан. Тэгээд бид гурав дахин багийн төв рүү машинтай яваад багийн төвийн дэлгүүрээс 3 сав, 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво худалдаж аваад багийн төвд ганцаараа байсан найз Нн гэрт нь очсон. Нн гэрт бид дөрөв дэлгүүрээс худалдаж авсан пивио хувааж уугаад нилээн орой болтол суусан юм. Тэгээд пиво уусны дараа Н, Д 2 дахин дэлгүүр рүү яваад 1 савтай 2 литрийн пиво авч ирээд бид дөрвүүлээ тэр пивийг хувааж ууж дуусгасан. Тэгээд байж байтал Д гэрээс ганцаараа гарч яваад хэсэг байж байгаад орж ирснээ уг дуугүй Гг гэрийн баруун талын баганы хажууд сууж байхад нь нүүр орчимд нь нэг удаа цохисон чинь Г босч ирээд Дг барьж аваад 2-3 удаа цохиод, Дг дээрээс нь дараад гэрийн зүүн урд талын модон шалан дээр унасан. Н бид хоёр босч ирээд би Гг татаж аваад, Н Дг бариад авсан. Би Гг гэрээс авч гараад тамхи татуулчихаад буцаж орж ирсэн чинь Д, Г хоёр хоорондоо маргалдахаа больчихсон юм. Тэр үед Д зүүн талынх нь нүд бага зэрэг хөхөрсөн, зүүн талын эрүү нь доод хэсгээрээ хөхөрсөн, ил харагдах гэмтэлтэй болчихсон байсан. Н надад хэлэхдээ одоо та нар яв гэхээр нь Д машиныг Г унаад манай гэр рүү бид гурав явсан. Би гэртээ очиж буугаад үлдсэн, Г, Д 2 машинтай яваад буцаж ирээд гэрийнхээ түлхүүрийг олохгүй байна гээд манай гэрт хоносон. Маргааш өглөө нь босоод хартал Д орондоо шээчихсэн байсан. Би Дг пиво ууснаасаа болоод шээчихсэн юм байх гэж бодоод нэг их анзаараагүй. Д унтаж байсан газраасаа холдохгүй, яг л нэг байрандаа хөдөлгөөн муутай хэвтээд байсан. Тэгээд Г малаасаа ирээд 11 цагийн үед Дг аваад гэрт нь харьсан. Би орой гэртээ ганцаараа байж байтал Д дүү манайд ирээд та хэд юу болсон юм бэ Д ах нэг л биш байна, архи нь гараагүй юм уу гэмээр байна гэхээр нь очоод хартал нэг л сонин байхаар нь Гтэй хамт сумын төв рүү дагуулж очоод эмнэлэгт үзүүлсэн. Сумын эмч нэмэлт эм, тариа хэрэгтэй байна гээд Хархорин сум руу Г бид 2 машинтай явж эм, тариа авч ирээд сумын эмчид өгсөн. Тэгээд би гэртээ харьсан. 2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө буюу шөнийн 12 цагаас 01 цагийн хооронд л хэрэг гарсан байх гэж бодож байна. Г бид хоёрыг гэрээс гарахад Н, Дг бариад үлдсэн бөгөөд намайг гэрээс гарах гэж байхад Дг орон дээр хэвтүүлээд Н дээрээс нь дараад хэвтчихсэн байгаа харагдсан. Би Гг аваад гэрээс гарсан. Г босч ирээд Дг цохиод байсан, яг хаана нь цохиж байгааг нь хараагүй, нүүр рүү нь цохиод байх шиг байсан. Д зүүн нүд хөхөрсөн, эрүү нь доод хэсгээрээ хөхөрсөн, хамраас нь нь бага зэрэг цус гарсан байдалтай болсон байсан. Г цохиод хамраас нь цус гаргасан байх. Талийгаачийг нутгийн хүүхэд гэдгээр нь мэддэг, аав, ээж нь мал сайтай, боломжийн амьдралтай хүмүүс байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Өмэдүүлсэн: ...Талийгаач Дг нутгийн хүн гэдгээр нь таньдаг, төрөл садангийн холбоогүй. Харин Гг Д, Ц хоёртой хамт манай гэрт ирж пиво уухад нь анх танилцсан. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай гэрийнхэн Хотонт сумын төв рүү явчихсан би гэртээ ганцаараа байсан юм. Тэгтэл шөнө 21 цагийн үед манай гэрт Ц, Д, Г нар нилээн халчихсан согтуу орж ирсэн. Ц арай эрүүл байсан. Ц өвөр дотроосоо ”Нийслэл” нэртэй 2.5 литрийн, 2 савтай пиво гаргаж ирээд задлаад бид 4 хувааж уугаад юм ярьж суусан. Тэгтэл тэд нарын авч ирсэн 2 сав пиво дуусахаар нь би Дтэй хамт багийн төвийн дэлгүүрээс 23 цагийн үед нэг сав 2 литрийн “Боргио” нэртэй пиво аваад гэртээ ирж, дөрвүүлээ хувааж уусан. Пиво уугаад дуусч байхад Д нь гэрээс гарч яваад буцаж орж ирээд гэнэт Д, Г 2 хоорондоо зодолдоод гэр нураах гээд пижигнээд байхаар нь би Цтэй хамт очоод Д, Г хоёрыг салгасан. Би Дг барьж аваад гэрийн баруун талын ор руу дартал Д амнаас цус гарсан харагдаж байсан бөгөөд Д цустай шүлсээрээ над руу 2 удаа нулимсан. Би Дг орон дээр дараад цустай шүлсээрээ нулимхаар нь дургүй хүрээд манай гэрээс зайл гэж тэд нарыг хөөсөн чинь Ц, Д, Г нар манай гэрээс гараад явсан. Би гэрийн хойд хэсэгт Цтэй хамт юм яриад сууж байхад гэрийн баруун урд хэсэгт Д, Г хоёр хоорондоо гэнэт зодолдоод барьцалдаж авсан. Би хэн нь хэнийхээ, хаана нь, юугаар, хэдэн удаа цохисон гэдгийг нь хараагүй. Би Д гарнаас татаж, Ггээс холдуулж ор руу түлхсэн. Юунаас болж маргалдах болсныг мэдэхгүй. Нэг хартал маргалдаж байсан. Би Д гарнаас татаж, Ггээс салгаад цээжээр нь тэвэрч ор руу түлхтэл миний нүүр рүү цустай шүлсээрээ 2 удаа нулимсан. Ц нь Гг манай гэрийн зүүн талын орон дээр дарсан юм. Намайг Д нэг ч удаа цохиж, зодоогүй. Харин миний нүүр цус болсон байхыг хараад Ц, Г хоёр намайг Дд зодуулсан гэж бодсон юм шиг байна лээ. Намайг Дг салгахад Ц, Гг салгаад манай гэрийн зүүн талын орон дээр дарж хэвтсэн. Манай гэрээс тэр хоёр гараагүй. Би Дг цохиж, зодоогүй. Намайг хүмүүс Н гэж дууддаг юм. Би зодооныг хараагүй. Г, Д хоёр хоорондоо пижигнэтэл зодолдоод байхаар нь би салгасан. Би өөрийн гэсэн ухаантай байсан. Г, Д хоёр нилээн их согтсон байсан. Ц эрүүл шахуу байсан. Д нүүрэнд ямар гэмтэл учирсан эсэхийг би анзаараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Н мэдүүлсэн: ...Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн төвд манай “Цагаан сүм” нэртэй хүнсний дэлгүүр байдаг, өөр хүнсний дэлгүүр байдаггүй. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны орой 18 цаг өнгөрч байхад манай дэлгүүрт нэг танихгүй залуу орж ирээд отор хийж ирсэн юм гэж яриад дүнсэн тамхи таллаж аваад, 2.5 литрийн 2 ширхэг пивийг 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр залууг манай дэлгүүрт байхад дэлгүүрийн гадаа машин сигналдаад байсан. Тэгээд хэсэг удаж байгаад дахиж тэр залуу орж ирээд 21.000 төгрөгөөр 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво 3 савыг аваад манай дэлгүүрээс гарч явсан. Тэрнээс хойш нилээн орой дэлгүүр хаачихсан байхад үүд нүдээд байхаар нь очтол Н байсан бөгөөд манай дэлгүүрээс 2 литрийн “Боргио” нэртэй пиво аваад явсан. Би 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн төрөл Дг хүнд зодуулаад Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт нас барсан гэж сонссон. Тэгээд лавлаад байтал Д аав, ээжийгээ байхгүй хойгуур нь отор хийх гэх ирсэн залуутай хамт өөрийнхөө машинтай пиво уугаад Нн гэрт зодолдоод бие нь муу байсаар байгаад нас барсан гэж мэдсэн. Тэгээд манай дэлгүүрээс пиво авсан залуу Дтэй пиво уугаад зодолдсон юм байна гэж мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Бмэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 23 цаг 40 минутанд би Хотонт сумын эмнэлэгт эмчийн ажил үүргээ гүйцэтгээд байж байтал гаднаас Чгийн хүү Д гэдэг залууг 2 хүн сугадаад эмнэлгийн хаалгаар оруулж ирсэн. Д маш муу сул алхаж орон дээр хэвтсэн бөгөөд юм огт ярихгүй, гар хөлөө өргө, нүдээ нээ, амаа ангай гэж хэлэхээр хийгээд байсан ч ярихгүй байсан. Д биед үзлэг хийхэд зүүн талын нүдний доод хэсэгт хүрэнтэж хөхөрч хавдсан, харж чадахгүй, баруун талын нүд нь хамар руугаа хавдаж хөхөрсөн, доод уруул нь хавдаж хөхөрч, цус шүүрч хагарсан зэрэг ил харагдах гэмтэлтэй байсан. Даралт хэвийн, биеийн бусад хэсэг ил харагдах гэмтэл, бэртэлгүй, толгой, хүзүүний хэсгийг нэг хуруу хэртэй тодорхойлогдсон. Дг эмнэлэгт хүргэж ирсэн Н, Г гэдэг 2 залуу намайг үзлэг хийж байхад миний хажууд байж байсан бөгөөд Д бие яагаад ийм болсон юм бэ гэж асуухад Г нь хэлэхдээ би малаа оторлуулж Хотонт суманд ирсэн юм, өчигдөр Н, Ц, Д бид 4 нийлээд 4 сав пиво уусан бөгөөд Д бага зэрэг уусан, Д надад уурлаад намайг зодож, хэд, хэдэн удаа цохиод авахаар нь миний дургүй хүрээд өөрийгөө хамгаалаад Дг цохичихсон юм гэж ярьж байсан. Д нь манай эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цаг хүртэл хугацаанд эмчилгээ хийлгээд Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Д биеийн байдал анх ирсэн хэвээрээ байсаар байгаад хот руу явсан бөгөөд манай сумын эмнэлэг нарийн шинжилгээ хийх, рентген зураг авах боломжгүй ч гэсэн тархиндаа хүнд гэмтэл авсан гэдгийг тогтоож, зохих эмчилгээг хийж байсан. Ч.Д эмнэлгийн хяналтанд байдаггүй, суурь өвчин эмгэггүй бөгөөд хүмүүс ярихдаа Дг сонсгол муутай, ядаргаа ихтэй байсан гэж яриад байсан. Би Д биед анх үзлэг хийгээд аав, ээжтэй нь утсаар ярьж биеийн байдал нь хүнд байна гэж хэлэхэд Улаанбаатар хотод байна гээд байсан. Д төрөл садангийн хүмүүс нь Хотонт суманд байдаг ч гэсэн эмнэлэг дээр ирэхгүй байсан, харин Г л ганцаараа сахиад байсан. Манай эмнэлэг Дд өвчний түүх нээгээгүй, яаралтай тусламжийн хуудас нээж эмчилгээ хийсэн. Би байцаалтанд Д яаралтай тусламжийн хуудсыг хавсаргана...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Ц мэдүүлсэн: ...Би Г, Д гэх хүмүүсийг танихгүй, Хотонт сумын эмнэлэгт анх ирэх үед нь л харсан. Би Хотонт сумын эмнэлэгт 2 жил ажиллаж байгаа. Би Архангай аймгийн Хотонт сумын эмнэлэгт бага эмчийн ажил эрхэлдэг юм. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө буюу Даваа гаригт ажил дээрээ иртэл хүнд зодуулсан гэсэн оноштой Д гэх залуу манай эмнэлэгт хэвтэж байсан. Манай эмнэлгийн эрхлэгч эмч Дг Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү хүргэх боллоо, чи машинд суугаад Дг хот руу хүргэж өг гэж надад хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цаг 30 минутын орчимд саарал өнгийн Делика маркийн машинаар Дг зөөвөрлөж хот руу авч ирсэн. Уг машиныг Дг зодсон Г гэдэг залуугийн аав нь авч ирсэн байсан. Тэгээд замд явсаар байгаад 2018 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө буюу шөнийн 01 цагийн үед хот руу орж гэмтлийн эмнэлэгт Дг хүргээд эмнэлэгт хэвтүүлж өгөөд буцаад явсан. Тэгээд намайг сумандаа ирчихсэн байхад хэд хоногийн дараа Д нас барсан гэж сонсогдож байсан. Дд ил харагдах гэмтэл байхгүй байсан. Замын турш ухаангүй явсаар байгаад хот руу орсон. Надтай юм ярьж хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Дмэдүүлсэн: ...Миний дүү Г нь 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд айлын 2 дахь хүүхэд болж төрсөн, доороо 3 дүүтэй. Бага насаа мал маллаж, аав, ээж, дүү нартайгаа өнгөрүүлсэн. 2003 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 256 дугаар цэргийн ангид алба хааж халагдаад дахин нэг жилийн хугацаатай гэрээт цэргийн алба хаагаад 2015 оны 05 сард халагдсан юм. Түүнээс хойш Архангай аймгийн Хашаат суманд мал маллаж, зарим үед Улаанбаатар хот руу орж хувийн байгууллагад таарсан ажлаа хийж байсан. Эхнэр, хүүхэдгүй, тамхи татдаггүй, архи уусан гэж надад сонсогдож байгаагүй, зан байдлын хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй хүн байгаа юм. 2017 оны өвөл Хашаат суманд цас ихээр ороод манай нутагт адуу өвс идэх газаргүй болж дүү Г нь 12 дугаар сард Хотонт сум руу отор хийж явсан юм. Миний дүү мал сайн хардаг, хар ажилдаа сайн. 10 жилийн сургуульд сурдаг байхдаа хөнгөн атлетикийн секц, дугуйланд явдаг байсан. Талийгаач Д гэмтлийн эмнэлэгт 5 хоног эмчилгээ хийлгээд эмчилгээ авахгүй нас барсан бөгөөд талийгаачийг манай аав болон дүү нар ээлжилж сахиж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Лмэдүүлсэн: ...Миний хүү Г нь 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд миний 2 дахь хүүхэд болж төрсөн. Дээрээ нэг ахтай, доороо 3 дүүтэй. Ээж нь 2017 оны 05 сард өвчний улмаас нас барсан бөгөөд надтай хамт хэдэн дүү нараа хардаг юм. Г бага насандаа аав, ээжийнхээ гар дээр гэртээ мал маллаж өссөн бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар сургуульд сурч, 2013 онд 11 дүгээр ангиа төгссөн. Цэргийн албанд 2013 онд татагдаж, Өвөрхангай аймгийн цэргийн ангид 2 жилийн хугацаат болон гэрээт цэргийн алба хаасан. Зан байдлын хувьд төлөв даруу, хүний үгнээс гардаггүй, үг яриа сайтай, хүнтэй нийцтэй хүүхэд байгаа юм. Эхнэр, хүүхэдгүй, аав, дүү нарынхаа хамт амьдардаг. 2017 оны 12 дугаар сард адуугаа оторлож Архангай аймгийн Хотонт сумын нутаг руу явсан юм. Малд сайн явдаг, малын нүдтэй, бие бялдар сайтай, ажилд их сайн хүүхэд байгаа юм. 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Г надтай утсаар яриад би хүн зодчихсон юм аа, нөгөө хүн босохгүй байна гэж хэлэхээр нь би сумын эмч, цагдааг дуудаж үзүүл гэж хэлж байсан. Тэгтэл миний хүү тэр зодсон хүнээ дагуулаад Хотонт сумын эмнэлэгт аваачсан, биеийн байдал муу байна ирж уулз, хот руу явах гэж байна гэхээр нь би машинтай гэрээсээ Хотонт сум руу очиж уулзсан. Тэгтэл Д гэдэг хүүхдийн биеийн байдал хүнд байдалтай, аав, ээж нь хот руу авч явна гэхээр нь би өөрийнхөө унаж явсан машинд Дг ээжийнх нь хамт суулгаж, Хотонт сумаас нэг эмч авч Улаанбаатар хот руу очоод, “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д үзүүлсэн. Дд эмч нар хагалгаа хийсэн бөгөөд би 2 хоног Дг эмнэлэгт сахиж байгаад хөдөө гэр рүүгээ явсан юм. Надтай зөрөөд Г хот руу явж Дг сахиж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө Д нас барсан байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ггийн мэдүүлсэн: ...Би У хочтой Л.Гтэй бага настай байхдаа хөдөө гэрт нь хамт байдаг байсан. Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд ойр дотно байгаагүй. Г нь бага насандаа морь унадаг, мал сайн хардаг, малд нүдтэй хүүхэд байсан. Айлын 4 дэх хүүхэд бөгөөд дээрээ нэг ахтай, доороо 3 дүүтэй. Г хөдөө мал малладаг, заримдаа Улаанбаатар хотод таарсан ажлаа хийгээд явж байгаа сураг гарч байсан. Би түүнийг хотод яг ямар ажил, хаана хийж байсныг нь мэдэхгүй, хотод уулзаж байгаагүй. Би Гг Улаанбаатар хотын “Гэмтэл согог судлалын төв” -д зодсон хүнээ аваад ирсэн байгаа гэхээр нь очиж уулзаж байсан. Миний сонсож байснаар Ггийн зодсон хүний биеийн байдал дээрдэхгүй эмнэлэгт байж байгаад нас барсан гэж л мэдсэн. Болсон хэргийн талаар өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Үмэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би хүүхдийнхээ хамт Хотонт сумын төв рүү явсан бөгөөд миний нөхөр Н хочтой Ө гэртээ ганцаараа үлдсэн юм. Би 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ буцаж ирсэн. Н надад хэлэхдээ 01 дүгээр сарын 05-ны шөнө манай гэрт Ц хүмүүстэй хамт ирээд пиво уугаад явсан гэж ярьж байсан. Өөр зүйл яриагүй. Тэгтэл дараа нь сонсоход 01 дүгээр сарын 05-ны шөнө Ц манай гэрт 2 залуутай ирээд тэр 2 залуу нь хоорондоо зодолдоод Хотонт сумын эмнэлэгт хэвтэж байгаад Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хэвтэн, эмчилгээ хийлгэж байгаад нас барсан гэж сонсогдсон. Тэгтэл манай нөхөр надад ярихдаа Ц 2 залуутай манайд орж ирээд пиво уусан. Би дэлгүүрээс нэг сав пиво авч тэд нартай хамт уусан бөгөөд Цтэй хамт ирсэн 2 залуу хоорондоо зодолдохоор нь би салгасан. Нэг залуу нь над руу нулимахаар нь би уурлаад гэрээсээ хөөсөн гэж ярьсан. Цтэй хамт ирсэн 2 залуу хоорондоо зодолдохоор нь манай нөхөр салгасан гэсэн. Тэрнээс манай нөхөр тэр залуучуудыг зодоогүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Дын мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн нутагт оршин суудаг юм. Энэ жил цас ихтэй болохоор би аавын гэрээс тусдаа нүүж Өндөр сант багийн Бага бургас гэх газарт үхэр, адуугаа оторлож буусан юм. Манай аавынд 2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Хашаат сумаас Г, О нар адуутай ирж отор хийсэн юм. Би аавынхаа гэрт ирж, очоод байдаг. 2018 оны 01 дүгээр сарын эхээр аав, ээж 2 хот руу машин авах гэж яваад миний төрсөн ах Д гэрээ сахиж Ггийн хамтаар үлдсэн юм. 2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой би аавынхаа гэрт иртэл Д ах орон дээр хэвтэж байсан. Би малын хашааг цэвэрлээд буцаж гэрт орж иртэл Д ах надад юм ярихгүй хэвтээд байсан. Тэр үед Г адуунд явж ирээд Д бид 2 урд шөнө багийн төв орж архи уугаад хоорондоо маргалдаж, зодолдсон гэж хэлсэн. Би Ггээс хэн, хэнтэй уусан юм бэ гэж асуутал дөрвүүлээ уусан гэж хэлсэн. Г ярихдаа Д биеийн байдал их сонин байна, юм ярихгүй өмдөндөө шээгээд байна, эмнэлэгт очиж үзүүлье гээд байхаар нь би Д ахын хар өнгийн Приус-20 маркийн машиныг асаагаад Г, Ц нар Д ахыг аваад Хотонт сумын эмнэлэг рүү явсан. Би гэрээ хараад үлдсэн юм. Тэгээд Д ахыг Хотонт сумын эмнэлэгт хэвтүүлээд хот руу авч яваад эмнэлэгт хэвтүүлээд эмчилгээ хийлгэж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан гэж надад хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй. Миний ах Д нь 5 хүүхэдтэй айлын хамгийн том хүүхэд нь бөгөөд хөдөө аавын гэрт амьдарч мал малладаг байсан. Зан байдлын хувьд хүнтэй нийцтэй, яриа хөөрөө сайтай, хүнтэй амархан танил болчихдог хүн байсан юм. Тамхи татдаг, архи, пиво хааяа нэг найз нөхөдтэйгээ тааруулж хэрэглэдэг байсан. Намайг анх Д ахыг орон дээр хэвтэж байхад нь харахад нэг талынх нь нүд хөхөрсөн, эрүүн доороо хөхөрч хавдсан байдалтай харагдаж байсан. Бас өмдөндөө мэдрэлгүй шээгээд байсан. Ил харагдах өөр гэмтэл байгаагүй. Д ах юу ч ярихгүй, дуугүй байгаад байхаар нь би юу болсон юм бэ гэж асуухад нүдээ нээж харчихаад юу ч дуугарахгүй хэвтээд байсан. Талийгаач Д надад юу ч яриагүй. Би болсон явдлыг мэдэх гэж асуусан боловч над руу нүдээ нээж харчихаад юм ярихгүй байсан. Г өөрөө надад хэлэхдээ би Дтэй маргалдаж зодолдсон гэж л ярьсан, тэрнээс өөр зүйл ярьж хэлээгүй. Ц ямар нэгэн зүйл ярьж хэлээгүй. Талийгаачийн унаж хэрэглэж байсан 18-58 АРА улсын дугаартай хар өнгийн Приус-20 маркийн автомашин талийгаач Ч.Д эзэмшилд байдаг байсан. Энэ машиныг би одоо унаж хэрэглэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.О мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Хашаат суманд мал маллаж амьдардаг. Манай нутаг цас ихтэй, өвс муутай байгаа болохоор би өөрийн адууг авч Хотонт сум руу оторт явахаар болсон юм. Тухайн үед нутгийн дүү болох Г нь надтай хамт адуугаа оторлож явна гэж тохирсон. Тэгээд 2017 оны 12 сарын 20-ны үеэр би өөрийн хуурай дүү болох Дтэй утсаар ярьж байгаад гэрт нь очиж отор хийхээр тохирсон юм. Дтэй 3 жилийн өмнө танилцаж байсан. Тэрнээс хойш нэг нэгнийхээ гэрт ирж, очдог, хуурай ах дүүгийн харилцаатай байсан юм. Би өөрөө 40 гаруй тооны адуутай, Г өөрийнхөө 20 гаруй тооны адууг тууж Хотонт сумын Өндөр сант багийн нутагт ирсэн юм. Би Д гэрт очиж 3 хоноод буцаж явсан. Харин Г нь адуутайгаа Д гэрт үлдсэн. 2018 оны 01 дүгээр сарын эхээр Г над руу утсаар яриад Д бид 2 хоорондоо зодоон хийсэн, одоо Д Хотонт сумын эмнэлэгт хэвтэж байна гэсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр Дг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан гэж сонссон. Би Д гэрт 3 хоног байсан бөгөөд намайг байх үед Д, Г 2 тамхиа хувааж татаад, хоорондоо их эвтэй, найртай байсан. Намайг явснаас хойш харилцаа нь ямар байсныг би мэдэхгүй. Ггийн гэр манай гэрээс 5 орчим км зайтай ойрхон нутагладаг, нутгийн хүмүүс байгаа юм. Г айлын 2 дахь хүүхэд бөгөөд зан байдлын хувьд хүүхэд зангаараа, хөөрхөн ааштай, малд нүдтэй, ажил сайтай залуу байгаа юм. Ггийн амьдралын түвшин дундаж, ээж нь нас бараад удаагүй байгаа юм. Намайг хүмүүс О гэж дууддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Чгийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн нутагт үе удмаараа олон жил амьдарч байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед манай гэрт Хашаат сумаас отор хийж яваа гээд миний хүү Д найз О гэдэг залуу, У хочтой Г гэдэг залуутай хамт ирсэн. Хашаат суманд адуу идэх өвс муутай байна гээд отор хийх гэж ирсэн. О, У хоёр 30 гаруй тооны адууг оторлож байгаад О манайд ирээд удаагүй хэд хоноод буцаад явсан. Г манай гэрт үлдэж адуугаа оторлосон. Би эхнэрийн хамтаар машин авах зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот руу хувийн унаагаар явсан. Манай хүү Д нь отор хийж буй Г гэх залуутай гэртээ үлдсэн. Тэр хоёрын хоорондын харилцаа хэвийн, найрсаг байсан. 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө хотод байхад Г нь миний эхнэр рүү утсаар яриад Дтэй зодолдоод Хотонт сумын эмнэлэгт аваад ирсэн, биеийн байдал нь сайнгүй, ухаан орохгүй байна гэж хэлсэн. Д биеийн байдал муу байна гэдгийг сонсоод нэг машин худалдаж аваад маргааш нь Хотонт сум руу явсан юм. Хотонт сумын эмнэлэгт ирэхэд Д орон дээр хэвтсэн байдалтай, өөрийн гэсэн ухаан мэдрэлгүй хэвтэж байсан. Эмч нар Улаанбаатар хот руу тээвэрлэх ёстой гэж хэлсэн чинь Ггийн аав нь нэг машинтай ирээд Дг аваад хот руу явсан. Би хөдөө гэртээ мал дээрээ очсон. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн үед Д нь Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт нас барсан. Миний том хүү Д нь 1991 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн нутагт хөдөө гэртээ төрж байсан. Доороо 4 дүүтэй байсан. Бага насаа хөдөө аав, ээж дээрээ мал маллаж өссөн. Хотонт сумын Өндөр сант багийн төвийнхөө бага сургуульд суралцаж 8 дугаар ангиа төгсөөд Архангай аймгийн төвд байрлах “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-д жолооны ангид сурч төгсөж байсан. Тэрээр даруу төлөв зан ааштай, дуу цөөнтэй, буруу аашгүй, архи уудаггүй, тамхи татдаг хүүхэд байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Э мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Хотонт сумын эмнэлэгт 23 жил ажиллаж байна. 2013 оноос хойш 5 дахь жилдээ Хотонт сумын “Эрүүл мэндийн төв”-ийн эрхлэгч эмчээр ажиллаж байна. Би жолоочийн хамт 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу яваад 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хотонт сумын эмнэлэгт ажил дээрээ иртэл Д гэдэг залуу хүнд зодуулсан байдалтай эмнэлэгт хэвтсэн байсан. Дг Ж.Б эмч хариуцан эмчилгээ хийж байсан. Надад Б эмч танилцуулахдаа Д биеийн байдал хүнд, тархины гэмтэлтэй байна, комьпютерт харах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд Улаанбаатар хот руу Дг тээвэрлээд авч явсан. Би сумын бага эмч Цг Д биеийн байдлыг хянуулж Улаанбаатар хот руу машинаар тээвэрлүүлсэн юм. Б эмч тухайн үед надад хэлэхдээ би аймгийн төв рүү утсаар ярьж зөвлөгөө авсан, аймгийн төв рүү зөөвөрлөх гэтэл ар гэрийнхэн нь хот руу явуулна гээд байна гэж хэлж байсан. Эмчлэгч эмч өөрөө хариуцан эмчилсэн болохоор Д биед яагаад өвчний түүх нээгээгүй талаар мэдэхгүй байна. Энэ талаар өөрөө тайлбар хийх байх. Ж.Б эмч нь 2000 оноос хойш Хотонт сумын эмнэлэгт ажиллаж байгаад 2014 онд өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Тэрнээс хойш Хотонт суманд “Энхийн түүчээ” нэртэй хувийн эмнэлэг ажиллуулдаг болсон. Хотонт сумын эмч хүрэлцээ муутай, өвчлөлт ихтэй байсан учраас Ж.Б эмчийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс түр ажиллуулах тушаал гаргаж Хотонт сумын эмнэлэгт 6 сар ажиллуулсан юм. Б нь эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эмч хүн юм. Би Бийг ажилд түр томилсон тушаал болон 2018 оны 01 дүгээр сарын эмчийн хуваарийг хэрэгт хавсаргуулах болно. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буюу Дг Улаанбаатар хот руу тээвэрлэхийн өмнөхөн би Д биеийн байдалд үзлэг хийсэн. Намайг үзлэг хийхэд орчинд харьцаагүй, нүдээ бага зэрэг нээж байсан, даралт хэвийн, амин үзүүлэлтүүд хэвийн байсан бөгөөд эмчлэгч эмч Б нь биеийн байдал нь тогтвортой байна гэж тайлбарлаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 184-185 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Бдахин мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Хотонт суманд 2002 оноос хойш 2014 он хүртэл хугацаанд эрхлэгч эмчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан юм. 2017 оны 11 дүгээр сард Хотонт сумын эмнэлэгт их эмчээр ажиллаж эхэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цаг 40 минутанд Ч.Д нь гэмтлийн байдалтай, ухаангүй, манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн учир түүнийг хүлээн аваад яаралтай тусламж үйлчилгээг үзүүлсэн. Гэмтэлтэй хүнийг яаралтай тусламж үзүүлгээний өрөөнд хүлээн аваад үнэлгээ өгч, яаралтай тусламж эмчилгээнд хамруулсан. 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагт дахин үзлэг хийхэд Д нь ухаангүй хэвээрээ, доороо шээсэн, таталт өгсөн байдалтай байсан. Би Д ээжтэй утсаар ярьж танай хүүхэд хүнд байдалтай байна, Архангай аймаг руу яаралтай хүргэх шаардлагатай байна гэж хэлтэл Д ээж би Улаанбаатар хотод байна, Архангай аймаг руу явуулахгүй Улаанбаатар хот руу авч явна гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө Д аав, ээж нь 21 цагийн үед хотоос ирсэн. Би Д ар гэрийнхэнтэй уулзаад яаралтай хот руу тээвэрлэх хэрэгтэй байна, гэтэл шөнө яаж авч явах вэ маргааш авч явъя, бичиг баримт машин унаагаа олоод маргааш явъя гэсэн. Тэгээд маргааш өдөр нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед Дг хот руу тээвэрлэн авч явсан. Би өвчний түүх нээлгүй яаралтай тусламжийн хуудсанд эмчилгээ бичиж, зохих эмчилгээг хийсэн. Манай сумын эмнэлэг пургон маркийн хатуу автомашинтай болохоор тархины гэмтэлтэй хүнийг зөөвөрлөхөд хүндрэлтэй байдаг. Д ар гэрийнхэн зөөлөн машинаар зөөвөрлөнө гээд байсан, бас Дг цохиж зодсон Г гэдэг залуу нь манай машин ирж байгаа, манай машинаар хот руу зөөвөрлөхөд бэлэн байгаа гээд хувийн машинаараа хот руу авч явсан. Миний эмчлэх эрх 2019 он хүртэл хүчинтэй байгаа. Дг манай эмнэлэгт ирээд Улаанбаатар хот руу явах хүртэл нь үзлэг, эмчилгээг үргэлжлүүлэн хийсэн. Өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөөд Дд хийсэн эмчилгээ, үзлэгийн хуудсаа дутуу буюу хамгийн эхний хуудсыг өгчихсөн байна лээ. Би одоо нэмж үлдсэн 2 хуудас материалыг хэрэгт хавсаргуулах болно. Уг хуудсанд Д биед 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш хийгдсэн үзлэг, эмчилгээ бичигдсэн байгаа. Д нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 23 цаг өнгөрсөн байхад манай эмнэлэгт ирсэн бөгөөд ар гэрээс нь хүн байхгүй байсан учир дараагийн шатлалын эмнэлэг рүү зөөвөрлөх боломж гараагүй юм. Маргааш өглөө нь Д ээжийн гар утасны дугаарыг олоод ээж рүү нь ярьж болсон зүйлийг тайлбарлаж хэлсэн бөгөөд ар гэрээс нь хүн ирэхгүй байсаар байгаад 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн үед 2 хүн ирж уулзсан. Мөн тэр өдрийн орой аав, ээж хоёр нь ирсэн. Тухайн үед Д биеийн байдал хүнд хэвээр байсан боловч тогтвортой байгаад байсан юм. Би аймгийн эмнэлэг рүү ярьж эмчээс зөвлөгөө аваагүй. Ч.Дг шууд Улаанбаатар хот руу хүргэх шийдвэр гаргаад ар гэрийнх нь хүмүүс ирж, машинаа олсны дараа хот руу зөөвөрлүүлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 189-191 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.У мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сард хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна, өглөө гэртээ унтаж байтал утас дуугарахаар нь утсаа автал Улаанбаатар хотоос манай өнгийн хүүхэд болох М яриад манай хүүхэд сумын эмнэлэгт ухаангүй байгаа гэнээ, очих хүн байхгүй учир очоод байдлыг нь мэдэгдэж өгөөч гэхээр нь очих санаатай байж байтал манай хашааны үүдэнд хүн дуудаад байхаар нь гартал таныг У гэдэг үү гэхээр нь тийм байна гэтэл надтай хамт эмнэлэг дээр очооч, би таныг авах гэж ирлээ гэсэн. Намайг очиж аваадах гэж М хэлсэн юм шиг байна лээ. Би тэр залууг огт танихгүй. Тэгээд эмнэлэг орсон чинь Д ямар ч ухаангүй, бие засчихсан байхаар нь хамт явсан гэх залуутай нь явж худалдааны төвөөс хувцас худалдаж аваад хувцсыг нь сольж өгөөд Улаанбаатар хотоос ар гэрээс нь хүн иртэл нөгөө залуутай хамт байсан. Тэр үед хамт байсан залууг У гэж дуудаж байсан бөгөөд нэрийг нь Г гэдэг юм шиг байна лээ. У гэх залуугаас юу болсон талаар асуусан чинь Д бид хоёр маргалдаад би нэг удаа өшиглөсөн чинь хойшоо савж унасан гэж байсан. Тэр үед гэрт нь оруулаад унтуулчихсан чинь маргааш өглөө нь орондоо бие засчихсан байхаар нь ухаангүй, болчихсон талаар нь мэдээд сумын эмнэлэгт хүргэсэн гэж ярьж байсан. Хаана нь яаж өшиглөсөн болох, биеийн аль хэсгээрээ, яаж унасан талаар тодорхой зүйл яриагүй. Мөн сумын эмнэлэгт хүргэж очоод У хүн танихгүй, 1 хоноод өглөө нь би очсон. Намайг сахиж байх хугацаанд Д нүдээ нээж, харж байхаар нь би хоол, цай халбагадаж өгөхөд бага зэрэг идэж уусан. Харин Улаанбаатар хотоос аав, ээж хоёр нь шөнө ирээд тэндээ хоноцгоож, Улаанбаатар хот руу аваад явсан. Сумын эмнэлэгт намайг хамт сахиж байхад У гэх залуу Дг Архангай аймаг руу аваад явах уу гэж эмчээс асуухад Б эмч тухайн үед нь хүний амь настай холбоотой ажил учир гэрийнхэн нь хэрэгтэй, ар гэрээс нь хүн байвал аваад явж болно гэж байсан. Би тухайн үед аав, ээж нь байхгүй учир замд яачих ч юм билээ гэж бодож эмчийн аяыг харсан. Д зүүн талын нүд хөхөрсөн, эрүү нь хавдсан, бас эрүүнийх нь зүүн тал хөхөрсөн байсан. Өөр ил харагдах гэмтэл харагдаагүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 04-07 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд Л.Ггийн сэжигтнээр мэдүүлсэн: ...Би аав, дүү нарын хамт Архангай аймгийн Хашаат суманд мал маллаж амьдардаг юм. 2017 оны өвөл манай Хашаат суманд цас их орж адуу идэх өвсгүй болсон учраас би хүний өөрийн нийлсэн 70 орчим тооны адууг оторлож Архангай аймгийн Хотонт сумын Сант багийн нутаг руу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр очсон. Намайг О гэдэг ах дагуулж Хотонт сумын Сант багт өөрийн таньдаг айл болох Ч гэдэг айлд очсон. Тэр өдрөөс хойш Хотонт сумын Сант гэх газарт адуугаа оторлож байсан. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Д аав, ээж нар нь Улаанбаатар хот руу машин авах гээд явчихсан байхад Д юм уух уу гээд байхаар би үгүй гэсэн. Тэгтэл 01 дүгээр сарын 05-ны орой 18 цагийн үед Д Приус-20 маркийн машинаа асаагаад багийн төв рүү орж тамхи авъя гэхээр нь би хамт явсан юм. Д өглөөнөөс хойш л намайг хамт явъя, юм ууя гээд байсан бөгөөд би пиво уухгүй гээд дургүй байхад намайг морь тавих гээд явж байхад машинтайгаа миний араас ирээд хамт явъя гээд байхаар нь би хамт явчихсан юм. Д бид хоёр машинтай яваад Ц гэдэг айлын гэрт очоод Цг нь аваад Сант багийн төв рүү явж дэлгүүрээс тал дүнсэн тамхи, том савтай “Нийслэл” билүү “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн пиво 2 савыг аваад, Цгийн гэрт очоод гурвуулаа хувааж уусан. Цгийн гэрт хүн байгаагүй. Тэгээд пивоо ууж дуусаад Ц, Д, бид гурав Сант багийн төв рүү машинтай яваад, дэлгүүрээс дахин 3 сав “Нийслэл” нэртэй пиво худалдаж аваад Цгийн найз гэх Н гэдэг айлд очсон. Нн гэр Сант багийн төвд байсан бөгөөд Н гэртээ ганцаараа байсан. Нн гэрт Ц, Д, Н, бид нар авч очсон 3 сав пивоо хувааж уугаад дуусахад цаг шөнийн 12 цаг болчихсон гэмээр нилээн орой болсон байсан. Тэгтэл Д гэнэт гэрээс гарч ганцаараа машинаа унаад яваад өгсөн. 10 орчим минутын дараа Д буцаад Нн гэрт орж ирэхээр нь би Дг хааччихаад ирэв гэж хэлэх гэтэл намайг газарт сууж байхад Д миний нүүр рүү уг дуугүй нэг удаа өшиглөөд, гараараа нэг удаа цохисон. Би цохиулчихаад яаж байгаа юм бэ гээд Дг өөрөөсөө түлхэж холдуултал Д намайг дахиж цохих гээд байхаар нь би түрүүлээд нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохисон чинь Д намайг цохих гээд дахиад дайрахаар нь би хүзүү, мөр орчимд нь гараараа 2 удаа цохисон. Тэр үед Ц, Н 2 босч ирээд Д, бид хоёрын зодооныг салгасан. Ц намайг тэвэрч аваад гэрээс гаргасан. Н нь Дг аваад гэртээ үлдсэн. Тэгээд Ц бид 2 гэрийн гадаа хэсэг зогсож байгаад би нэг ширхэг тамхи татчихаад Цтэй хамт Нн гэрт яваад ортол Нг Д нь мөргөж хамраас нь цус гаргасан байдалтай байж байсан. Н нилээн их уурлаад чи ямар хүмүүс дагуулаад хүрээд ирэв гээд Ц рүү уурлаад байсан. Тэгээд Д, Ц бид гурав машинтай Цгийн гэрт очсон. Д өөрөө машинаа барьж чадахгүй гэмээр согтуу байсан болохоор би машиныг нь барьж явсан юм. Тэгээд Цг гэрт нь буулгаж өгөөд Д гэрт очтол Д гэрийнхээ түлхүүрийг олохгүй байна гэхээр нь буцаж Цгийн гэрт ирээд Д бид хоёр тэнд хоносон. Тэгээд шөнө 04 цагийн орчим бид нар унтсан. Ц гэрийнхээ зүүн талын орон дээр, Д хойд талын орон дээр, би гэрийн баруун талын орон дээр унтсан бөгөөд өглөө 10 цагийн үед сэртэл Д хойд талын орон дээр хэвтээд байхаар нь очоод одоо босоорой малаа гаргаарай гэж хэлтэл Д миний уусан юм гараагүй байна, жаахан хэвтмээр байна гээд байхаар нь би яваад Д малыг хашаанаас нь гаргаж бэлчээгээд 12 цагийн үед Цгийн гэрт иртэл Д яг хэвээрээ Цгийн хойд талын орон дээр хөдлөхгүй байрандаа унтаж байсан. Би Д хөнжлийг татаад одоо босоорой гэж хэлтэл Д өмдөндөө шээчихсэн байсан. Би гайхаад яагаад өмдөндөө шээж байгаа юм бэ гэж асуутал надад ус хийгээд өг гээд байсан. Д зүүн талын нүд хавдаж тагларсан байдалтай байсан. Би Цд Д өмдөндөө шээчихсэн байна гэдгийг хэлсэн. Би Д гэрийн түлхүүрийг хайж Нн гэрийн гадаа ирж Нтэй уулзаад Д гэрийн түлхүүр байна уу гэж асуутал Н ярихдаа намайг Д өчигдөр толгойгоороо мөргөж 2-3 удаа гараараа цохиж авсан, би цохиж аваагүй гэж ярьж байсан. Тэгээд би Д түлхүүрийг Нн хашааны гадна байхад нь олж аваад Цгийн гэрээс Дг аваад гэрт нь хүргэж өгсөн. Би Д галыг түлж өгчихөөд адуундаа яваад 16 цагийн үед Д гэрт иртэл Д орон дээрээс буучихсан газар хэвтэж байсан бөгөөд дүү Дамдинбазар нь ирчихсэн, юу болсон юм бэ гэж асуухаар нь болсон зүйлийг хэлээд түргэн дуудаж үзүүлье гэж хэлтэл Дг согтуу байнаа, эмнэлэг хүлээж авахгүй гээд байсан. Би Д эмнэлэг рүү дагуулж явна гэсээр байгаад Цгийн хамтаар Дг аваад Хотонт сумын эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой аваачиж үзүүлсэн. Эмч үзээд архины хордлого байж магадгүй, тархиндаа гэмтэл авсан байж магадгүй байна гэж байсан. Гадуур яваад тариа олж авчир гэхээр нь би Хотонт сумын эмчид эм, тариа авчирч өгсөн. Би 2 өдөр Хотонт сумын эмнэлэгт Дг сахиж байсан. Би 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө Д аав, ээжид болсон зүйлийг утсаар ярьж хэлтэл аав, ээж хоёр нь Улаанбаатар хот руу машин авах гээд явчихсан байсан болохоор шууд ирээгүй юм. 2018 оны 01 дүгээр сарын 07-ны 20 цагийн үед хотоос Д аав, ээж 2 ирээд эмч нартай уулзаад 01 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед манай аав Хашаат сумаас машинтай ирээд Дг ээжтэй нь хамт Улаанбаатар хот руу авч явсан. Тэгээд Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэг дээр очоод шууд хагалгаанд ороод 5 хоног эмчилгээ хийлгээд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 08 цагийн үед нас барчихсан юм. Тийм л зүйл болсон. О гэх хочтой Отгонбаяр ах намайг Д гэрт үлдээж отор хийлгэж анх ирүүлсэн бөгөөд оторлож ирснээсээ хойш би Дг таньдаг болсон. Цг ч гэсэн таньдаггүй байсан бөгөөд отор хийж ирээд таньдаг болсон. Нтэй хэрэг болох үед л гэрт нь очиж таньдаг болсон. Би Д шанаа хэсэгт нэг удаа, хүзүү орчимд нэг удаа, мөр орчимд нь нэг удаа цохисон. Өөрөөр цохиж зодоогүй. Д газар унаж ойчоогүй. Би Дг гараараа л цохиж зодсон. Нн гэрийн баруун урд хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01-02 цагийн орчимд би Дтэй зодолдсон. Н өөрөө ярихдаа Д намайг мөргөж цохиж, зодсон би Дг цохиогүй гээд байсан. Д надад Нд зодуулсан гэж хэлээгүй. Намайг Дтэй маргалдаж, зодолдож байхыг Ц, Н 2 харсан. Ц бид хоёр Нн гэрийн гадаа хашаанаас нь гарч нилээн хол яваад зогссон болохоор ямар нэгэн юм сонсоогүй. Нн гэрээс гараад 5 орчим минут болоод Ц бид хоёр буцаж гэрт нь орсон. Би айлын 2 дахь хүүхэд бөгөөд дээрээ нэг ахтай, доороо 3 дүүтэй. Архангай аймгийн Хашаат суманд 1994 онд төрсөн. Хархорин суманд сургуульд сурч байгаад 2013 онд 11 дүгээр ангиа төгссөн. Өвөрхангай аймгийн 256-р цэргийн ангид 2014 онд цэргийн алба хаагаад үргэлжлүүлэн нэг жилийн хугацаатай гэрээт цэргийн алба хаасан. Хөдөө мал маллаж амьдардаг, заримдаа хот руу орж цагийн ажил хийж байсан. ОдоОр эхнэр, хүүхэдгүй. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө би Улаанбаатар хот руу ороод шууд гэмтлийн эмнэлэг дээр очиж талийгаачийг сахисан юм. Эмч нар ярихдаа Д ядаргааны туйл болчихсон байна, хатгаатай байна, биеийн эсэргүүцэл муу байна гээд байсан. Тэгээд халуун нь буухгүй байсаар байгаад нас барчихсан гэсэн. Миний аав Дг хот руу дагуулж яваад 2 хоног эмнэлэгт хэвтүүлж, эм тариаг нь авч өгсөн бөгөөд аав хөдөө яваад би зөрж хот руу очиж сахиж байгаад талийгаач нас барчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 43-46 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Ггийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаярын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг уншиж, танилцсан. Би хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрч, сэжигтнээр 2 удаа мэдүүлэг өгч, үнэн зөвийг ярьсан. Одоо дахин нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 49 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Л.Ггийн биед тархи доргилт, хамрын нурууны зүүн дээд талд жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх 1-2 удаагийн үйлчлэлээр, 1 цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, хамрын нурууны жижиг зулгаралт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Гоо сайхан, эрүүл мэндэд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 69 хуу/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 273 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ч.Д цогцост тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, дагз хэсгийн тархины эдийн няцрал, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи ба дотор булан, доод уруул, цээж, баруун сарвуу, баруун шилбэ, тавхайн цус хуралт, ооч, баруун мөр, баруун бугалганы цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх тархины гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар хүнд зэргийн, бусад гэмтлүүд нь уг журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Дээрх гэмтэл нь босоо, суугаа, хэвтээ аль ч байрлалд үүсэх боломжтой ба тархины гэмтэл нь үхэлд хүргэсэн болно. 5. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй. 6. Талийгаач АII бүлгийн цустай, 27 настай /1991 онд төрсөн/ байна. 7. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 8. ГССҮТ-ийн 15231 дугаартай өвчний түүхэнд талийгаачийг 2018.01.12-ны 08 цаг 27 минутанд нас барсан гэсэн байна...гэх дүгнэлт /хх-ийн 74-76 хуу/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1160 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.2. Хотонт сумын эмч, ажилтнууд Ч.Дд үзлэг хийн, хэвтүүлэн, оношилж эмчилгээ хийж, дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлж үүргээ зохих ёсоор гүйцэтгэжээ. 3. Эмнэлэгт хэвтүүлэн хяналт, эмчилгээ хийж дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлсэн байна. Иймд Ч.Д нас баралттай холбоогүй. 4. Хотонт сумын их эмч Ж.Б нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ /№0011164/-ийг 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр таван жилийн хугацаатай авсан тул хүнд үзлэг, оношилгоо хийх эрхтэй. 5. Яаралтай тусламжийн хуудас нээж эмчилгээ хийж болно. 6. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 247-249 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06, 08-10 хуу/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07 хуу/

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 07 тоот магадлагаа /хх-ийн 65 хуу/

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч М.Цагаандалайн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 196-197 хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 112-113 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 122-123 хуу/ 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош /хх-ийн 145 хуу/

Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 149 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 177 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 37 тоот хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 179 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 71 тоот нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай тогтоол /хх-ийн 180 хуу/

Эмчийн бичиг /хх-ийн 143 хуу/

Өмгөөлөгчийн хүсэлт /2хх-ийн 16-17 хуу/ зэрэг болно. 

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн төвд байх Д.Өгэрт иргэн Ч.Д эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас Ч.Д нь “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч Л.Г нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн төвд байх Д.Өгэрт иргэн Ч.Дтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас иргэн Ч.Д нь “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Мын мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 07, 08-ны үед байх, яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна, өглөөний 09 цагт Г над руу утсаар яриад би Дтэй зодолдоод Хотонт сумын эмнэлэгт аваад ирсэн байна. Д ухаан орохгүй байна гэж хэлсэн. Би Хотонт сумын эмнэлгийн ажилтантай утсаар ярьтал Д ухаангүй, өмдөндөө шээсэн байдалтай эмнэлэгт хэвтэж байна гэж хэлсэн. Би Д биеийн байдал муу байна гэдгийг сонсоод нөхрийн хамт Улаанбаатар хотоос Хотонт сум руу хөдлөөд 01 сарын 07-ны өдөр 11 цагийн үед ирсэн юм. Хотонт сумын эмнэлгээс 01 сарын 08-ны өдөр Ггийн аав нэг машин олж Дг хот руу тээвэрлэн авч явсан. Д Хотонт сумын эмнэлэгт ямар ч ухаангүй, нэг талынх нь гар, хөл хөдөлж, юм ярьж чадахгүй, босч ирэх гээд амь нь тэмцээд байгаа байдалтай байсан бөгөөд Улаанбаатар хотын “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д 01 дүгээр сарын 08-ны шөнө очоод шөнийн 02 цагийн үед Д халуун их байна гээд шууд хагалгаанд орсон. Д ухаан орохгүй сэхээний тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж биеийн байдал дээрдэхгүй байсаар байгаад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 08 цаг 27 минутанд нас барсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/, гэрч Ц.Чүлтэмсүрэнгийн мэдүүлсэн “манай ах Ч.Д нь Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багт Хашаат сумаас отроор очсон Л.Г гэгчид зодуулан гэртээ нэг хоног ухаангүй, сумын эмнэлэгт 2 хоног ухаангүй байж байгаад Улаанбаатар хотын “Гэмтэл согог судлалын Үндэсний төв”-д 2017 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө ирээд “Эрчимт эмчилгээний тасаг”-т эмчлэгдэж, тархины хүнд мэс заслын хагалгаанд орсон боловч эмчилгээ авч чадахгүй нас барсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч Ц.Ц мэдүүлсэн “Д гэрээс ганцаараа гарч яваад хэсэг байж байгаад орж ирснээ уг дуугүй Гг гэрийн баруун талын баганы хажууд сууж байхад нь нүүр орчимд нь нэг удаа цохисон чинь Г босч ирээд Дг барьж аваад 2-3 удаа цохиод, Дг дээрээс нь дараад гэрийн зүүн урд талын модон шалан дээр унасан. Тэр үед Д зүүн талынх нь нүд бага зэрэг хөхөрсөн, зүүн талын эрүү нь доод хэсгээрээ хөхөрсөн, ил харагдах гэмтэлтэй болчихсон байсан. Би орой гэртээ ганцаараа байж байтал Д дүү манайд ирээд та хэд юу болсон юм бэ Д ах нэг л биш байна, архи нь гараагүй юм уу гэмээр байна гэхээр нь очоод хартал нэг л сонин байхаар нь Гтэй хамт сумын төв рүү дагуулж очоод эмнэлэгт үзүүлсэн” “талийгаач Д хамар орчмоос цус бага зэрэг гарчихсан, зүүн нүд нь хөхөрсөн л байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25, 26-27/, гэрч Д.Өмэдүүлсэн “гэнэт Д, Г 2 хоорондоо зодолдоод гэр нураах гээд пижигнээд байхаар нь би Цтэй хамт очоод Д, Г хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/, гэрч Ж.Бмэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 23 цаг 40 минутанд би Хотонт сумын эмнэлэгт эмчийн ажил үүргээ гүйцэтгээд байж байтал гаднаас Чгийн хүү Д гэдэг залууг 2 хүн сугадаад эмнэлгийн хаалгаар оруулж ирсэн. Д маш муу сул алхаж орон дээр хэвтсэн бөгөөд юм огт ярихгүй, гар хөлөө өргө, нүдээ нээ, амаа ангай гэж хэлэхээр хийгээд байсан ч ярихгүй байсан. Д биед үзлэг хийхэд зүүн талын нүдний доод хэсэгт хүрэнтэж хөхөрч хавдсан, харж чадахгүй, баруун талын нүд нь хамар руугаа хавдаж хөхөрсөн, доод уруул нь хавдаж хөхөрч, цус шүүрч хагарсан зэрэг ил харагдах гэмтэлтэй байсан. Даралт хэвийн, биеийн бусад хэсэг ил харагдах гэмтэл, бэртэлгүй, толгой, хүзүүний хэсгийг нэг хуруу хэртэй тодорхойлогдсон. Дг эмнэлэгт хүргэж ирсэн Н, Г гэдэг 2 залуу намайг үзлэг хийж байхад миний хажууд байж байсан бөгөөд Д бие яагаад ийм болсон юм бэ гэж асуухад Г нь хэлэхдээ би малаа оторлуулж Хотонт суманд ирсэн юм, өчигдөр Н, Ц, Д бид 4 нийлээд 4 сав пиво уусан бөгөөд Д бага зэрэг уусан, Д надад уурлаад намайг зодож, хэд, хэдэн удаа цохиод авахаар нь миний дургүй хүрээд өөрийгөө хамгаалаад Дг цохичихсон юм гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/, гэрч П.Ц мэдүүлсэн ”2018 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө буюу Даваа гаригт ажил дээрээ иртэл хүнд зодуулсан гэсэн оноштой Д гэх залуу манай эмнэлэгт хэвтэж байсан. Манай эмнэлгийн эрхлэгч эмч Дг Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү хүргэх боллоо, чи машинд суугаад Дг хот руу хүргэж өг гэж надад хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цаг 30 минутын орчимд саарал өнгийн Делика маркийн машинаар Дг зөөвөрлөж хот руу авч ирсэн. Тэгээд замд явсаар байгаад 2018 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө буюу шөнийн 01 цагийн үед хот руу орж гэмтлийн эмнэлэгт Дг хүргээд эмнэлэгт хэвтүүлж өгөөд буцаад явсан. Тэгээд намайг сумандаа ирчихсэн байхад хэд хоногийн дараа Д нас барсан гэж сонсогдож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/, гэрч Л.Дмэдүүлсэн “дүү надад ярихдаа хүнтэй маргалдаад цохисон чинь бие нь муудаад, сумын эмнэлэгт хэвтээд, хотын гэмтлийн эмнэлэг рүү авч явж байна гэж анх ярих үед нь л би болсон зүйлийг мэдсэн. Талийгаач Д гэмтлийн эмнэлэгт 5 хоног эмчилгээ хийлгээд эмчилгээ авахгүй нас барсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/, гэрч Т.Лмэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Г надтай утсаар яриад би хүн зодчихсон юм аа, нөгөө хүн босохгүй байна гэж хэлэхээр нь би сумын эмч, цагдааг дуудаж үзүүл гэж хэлж байсан. Д гэдэг хүүхдийн биеийн байдал хүнд байдалтай, аав, ээж нь хот руу авч явна гэхээр нь би өөрийнхөө унаж явсан машинд Дг ээжийнх нь хамт суулгаж, Хотонт сумаас нэг эмч авч Улаанбаатар хот руу очоод, “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д үзүүлсэн. 2018 оны 01 сарын 12-ны өглөө Д нас барсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/, гэрч Ч.Дын мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой би аавынхаа гэрт иртэл Д ах орон дээр хэвтэж байсан. Би малын хашааг цэвэрлээд буцаж гэрт орж иртэл Д ах надад юм ярихгүй хэвтээд байсан. Тэр үед Г адуунд явж ирээд Д бид 2 урд шөнө багийн төв орж архи уугаад хоорондоо маргалдаж, зодолдсон гэж хэлсэн. Д ахыг Хотонт сумын эмнэлэгт хэвтүүлээд хот руу авч яваад эмнэлэгт хэвтүүлээд эмчилгээ хийлгэж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан гэж надад хэлсэн. Г өөрөө надад хэлэхдээ би Дтэй маргалдаж зодолдсон гэж л ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58/, гэрч Н.Чгийн мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө хотод байхад Г нь миний эхнэр рүү утсаар яриад Дтэй зодолдоод Хотонт сумын эмнэлэгт аваад ирсэн, биеийн байдал нь сайнгүй, ухаан орохгүй байна гэж хэлсэн. Д биеийн байдал муу байна гэдгийг сонсоод нэг машин худалдаж аваад маргааш нь Хотонт сум руу явсан юм. Хотонт сумын эмнэлэгт ирэхэд Д орон дээр хэвтсэн байдалтай, өөрийн гэсэн ухаан мэдрэлгүй хэвтэж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн үед Д нь Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт нас барсан” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/, гэрч Д.Э мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хотонт сумын эмнэлэгт ажил дээрээ иртэл Д гэдэг залуу хүнд зодуулсан байдалтай ирж эмнэлэгт хэвтсэн байсан. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буюу Дг Улаанбаатар хот руу тээвэрлэхийн өмнөхөн би Д биеийн байдалд үзлэг хийсэн. Намайг үзлэг хийхэд орчинд харьцаагүй, нүдээ бага зэрэг нээж байсан, даралт хэвийн, амин үзүүлэлтүүд хэвийн байсан бөгөөд эмчлэгч эмч Б нь биеийн байдал нь тогтвортой байна гэж тайлбарлаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 184-185/, гэрч Г.У мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сард хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна, өглөө гэртээ унтаж байтал Улаанбаатар хотоос манай ангийн хүүхэд болох М яриад манай хүүхэд сумын эмнэлэгт ухаангүй байгаа гэнээ, очих хүн байхгүй учир очоод байдлыг нь мэдэгдэж өгөөч гэхээр нь очих санаатай байж байтал манай хашааны үүдэнд хүн дуудаад байхаар нь гартал таныг У гэдэг үү гэхээр нь тийм байна гэтэл надтай хамт эмнэлэг дээр очооч, би таныг авах гэж ирлээ гэсэн. Тэгээд эмнэлэг орсон чинь Д ямар ч ухаангүй, бие засчихсан байхаар нь хамт явсан гэх залуутай нь явж худалдааны төвөөс хувцас худалдаж аваад хувцсыг нь сольж өгөөд Улаанбаатар хотоос ар гэрээс нь хүн иртэл нөгөө залуутай хамт байсан. Тэр үед хамт байсан залууг У гэж дуудаж байсан бөгөөд нэрийг нь Г гэдэг юм шиг байна лээ. У гэх залуугаас юу болсон талаар асуусан чинь Д бид хоёр маргалдаад би нэг удаа өшиглөсөн чинь хойшоо савж унасан гэж байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 04-07/, Л.Ггийн сэжигтнээр болон яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Д гэнэт гэрээс гарч ганцаараа машинаа унаад яваад өгсөн. 10 орчим минутын дараа Д буцаад Нн гэрт орж ирээд миний нүүр рүү уг дуугүй нэг удаа өшиглөөд, гараараа нэг удаа цохисон. Би цохиулчихаад яаж байгаа юм бэ гээд Дг өөрөөсөө түлхэж холдуултал Д намайг дахиж цохих гээд байхаар нь би түрүүлээд нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохисон чинь Д намайг цохих гээд дахиад дайрахаар нь би хүзүү, мөр орчимд нь гараараа 2 удаа цохисон. Өглөө 10 цагийн үед сэртэл Д хойд талын орон дээр хэвтээд байхаар нь очоод одоо босоорой малаа гаргаарай гэж хэлтэл Д миний уусан юм гараагүй байна, жаахан хэвтмээр байна гээд байхаар нь би яваад Д малыг хашаанаас нь гаргаж бэлчээгээд 12 цагийн үед Цгийн гэрт иртэл Д яг хэвээрээ Цгийн хойд талын орон дээр хөдлөхгүй байрандаа унтаж байсан. Би Д хөнжлийг татаад одоо босоорой гэж хэлтэл Д өмдөндөө шээчихсэн, зүүн талын нүд хавдаж тагларсан байдалтай байсан. Би Д эмнэлэг рүү дагуулж явна гэсээр байгаад Цгийн хамтаар Дг аваад Хотонт сумын эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой аваачиж үзүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө Д аав, ээжид болсон зүйлийг утсаар ярьж хэлтэл аав, ээж хоёр нь Улаанбаатар хот руу машин авах гээд явчихсан байсан болохоор шууд ирээгүй, 2018 оны 01 дүгээр сарын 07-ны 20 цагийн үед хотоос Д аав, ээж 2 ирээд эмч нартай уулзаад 01 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед манай аав Хашаат сумаас машинтай ирээд Дг ээжтэй нь хамт Улаанбаатар хот руу авч явсан. Тэгээд Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэг дээр очоод шууд хагалгаанд ороод 5 хоног эмчилгээ хийлгээд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 08 цагийн үед нас барчихсан юм”, “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаярын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг уншиж, танилцсан. Би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 43-46, 106-107/, талийгаач Ч.Д үхлийн шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 273 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-76/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06, 08-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ггийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Б овогт ЛГг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. 

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Ггийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Мын нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Л.Гг уг гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч ял шийтгэлийг хөнгөрүүлэх байх суурьнаас өмгөөллийн санал гаргасан болно. 

 

Шүүгдэгч Л.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Л.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Ггийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул  тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.7, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Л.Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гд оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ггийн баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Л.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Ггийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

                                              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                   Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                                    ШҮҮГЧИД              Б.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                   Г.ЭНХ-АМГАЛАН