| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/04525/И |
| Дугаар | 210/МА2024/01480 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/01480
2024 оны 07 сарын 22 өдөр Дуга 210/МА2024/01480
Б.Л ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/01809 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Л ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:У ХХК-д холбогдох,
16,903,225 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Үүрийнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч У ХХК-тай 2023 оны 07 сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хүнд машин механизм буюу индүүгээр ажил гүйцэтгэхээр 2023 оны 07 сарын 05-ны өдрөөс ажлаа эхлүүлсэн.
1.2. 2023 оны 07 сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 28 хоног гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн.
1.3. Хариуцагч нь ажлыг хөлсийг өгөөгүй байх тул 28 хоног ажилласан ажлын хөлс болох 14,903,225 төгрөг, нэг талын тээврийн хөлс болох 2,000,000 төгрөг, нийт 16,903,225 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Иргэн Б.Л той 2023 оны 07 сарын 04-ний өдөр Автотээврийн хэрэгслээр ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан.
2.2. Гэрээний дагуу ажлын 5 хоногт багтаан урьдчилгаа төлбөр болох 3,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлэх байсан боловч баяр наадмын амралтын өдрүүд таарч 2023 оны 07 сарын 17-ны өдөр ажил эхэлсэн ба шилжүүлгийн алдаанаас болж төлбөрийг шилжүүлэх боломжгүй байсан. 2023 оны 07 сарын 20, 21, 22-ны өдрүүдэд бороотой байсны улмаас сул зогсолт хийсэн.
2.3. Б.Л нь гэрээний ерөнхий нөхцөлийн 7.3.6-д гэрээ цуцлах тухай хүсэлтийг нөгөө талдаа 14 хоногийн өмнө мэдэгдэх ба гэрээг цуцлах хүсэлтийг хүлээн авч тэмдэглэл үйлдсэнээр эсвэл мэдэгдэлд хариу өгөх ердийн боломжит хугацаа буюу ажлын 14 өнгөрснөөр гэрээг цуцлагдсанд тооцно гэсэн заалтыг зөрчиж, захиалагч талд гэрээ цуцлах мэдэгдлийг 2023 оны 08 сарын 02-ны өдөр хүргүүлсэн ба техникээ ажлын талбайгаас татаж авсан.
2.4. Үүнээс болж захиалагч тал болохУ ХХК ажлаа үргэлжлүүлэх боломжгүйд хүрч их хэмжээний хохирол учирсан. Гэрээний тусгай нөхцөлийн 8.1-д зааснаар тээврийн зардлын нэг талыг захиалагч тал хариуцахаар заасан тул тээврийн зардалд нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагчУ ХХК /РД:000 /-аас 16,370,966 /арван зургаан сая гурван зуун далан мянга есөн зуун жаран зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц овогт Б ын Л /РД: 000 /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 532,259/таван зуун гучин хоёр мянга хоёр зуун тавин есөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-аас 239,805 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Б.Л ид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч У ХХК нь нэхэмжлэгч Б.Л той 2023 оны 07 сарын 04-ний өдөр Автотээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэх гэрээг захиалагч байгууллагын хийж гүйцэтгэх ажлыг хийж дуусах хүртэлх хугацаагаар байгуулсан. Уг гэрээгээр ажиллагч буюу Б.Л нь өөрийн эзэмшлийн ХХХ маркийн 000 УР улсын дугаартай зам индүүдэгч машинаар захиалагч талын заасан талбайд ажил гүйцэтгэх, ажиллуулагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд cap бүр 16,500,000 төгрөгийг ажиллагч талд төлөхөөр тохиролцсон.
4.2. Гэрээний тусгай нөхцлийн 1.2-т гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор урьдчилгаа төлбөрийг шилжүүлж, цаашид гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг cap бүрийн 30, 31-ний өдрөөр тасалбар болгож, дараа сарын 25-нд олгохоор гэж, 2.3-д гүйцэтгэгч тал техникийг захиалагч талын заасан хугацаанд бэлэн байлгах богөөд гэрээнд заасан техник, жолоочийн хамтаар ажлын талбайд очиж ажил гүйцэтгэхэд бэлэн болж наряд өгч ажил эхэлснээр ажил гүйцэтгэх хугацаа тоологдож эхэлнэ гэж тус тус заасан бол, гэрээний ерөнхий нөхцлийн 5.1-д төлбөр тооцоог гэрээний тусгай нөхцөлд заасан хуваарийн дагуу, гүйцэтгэгчийн төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн барагдуулна, 7.3.6-д гэрээг талуудын санаачилгаар цуцлах бол цуцпах тухай хүсэлтийг нөгөө талдаа 14 хоногийн өмнө мэдэгдэх ба гэрээг цуцлах хүсэлтийг хүлээн авч тэмдэглэл үйлдсэнээр эсвэл мэдэгдэлд хариу өгөх ердийн боломжит хугацаа буюу ажлын 14 хоног өнгөрснөөр цуцпагдсанд тооцно гэж тус тус заасан.
4.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ бид 2023 оны 07 сарын 04-ний өдөр гэрээ байгуулж, 2023 оны 07 сарын 05-ны өдрөөс эхлэн гэрээ хэрэгжиж эхэлсэн. Гэрээ байгуулснаас хойш 07 сарын 31-ний өдрийг хүртэл 28 хоног ажилласан. Анх талуудын хооронд гэрээний харилцаа үүссэнээс хойш зөрчил үүсээд дахиж төлбөр, мөнгөө төлж барагдуулах боломжмйг нь олгон бичиг өгч, зурвас бичээд, ажилтан руу нь утасдаад ч ямар нэгэн урьдчилгаа төлбөр авч чадаагүй учраас гэрээ цуцлах мэдэгдлээ 2023 оны 08 сарын 02-ны өдөр хүргүүлсэн гэж тодорхойлсон.
4.4. Харин гэрээ цуцлах мэдэгдэлдээ захиалагч гэрээ байгуулагдсанаар урьдчилгаа төлбөр 3,000,000 төгрөг, cap бүрийн 30, 31-нд тухайн сарын ажлын хөлс олгохоор тохиролцсон ч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй хэмээн мэдэгдсэн байдаг зэргээс үзвэл мэдэгдэл болон нэхэмжлэлийн шаардлага хоёр зөрүүтэй.
4.5. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хэрэв нэг тал гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд 14 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж заасан нь уг хугацаанд талууд тооцоо нийлж гэрээгээ үргэлжлүүлэх эсхүл дараагийн ажил гүйцэтгэх иргэн, хуулийн этгээдийг олох боломжийг талуудад олгож буй зохицуулалт. Тийм атал мэдэгдэл хүргүүлсэн өдөртөө техникээ аваад явсан нь гэрээгээ үргэлжлүүлэх буюу үл ойлголцлыг арилгах эсхүл дараагийн ажил ажиллагчаа олох ажиллуулагч талын боломжит хугацааг хязгаарласан үйлдэл юм. Тиймээс нэхэмжлэгч гэрээгээ зөрчсөн буюу гэрээ цуцлах мэдэгдэл нь өөрөө хүчин төгөлдөр бус.
4.6. Түүнчлэн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг дараа сарын 25-нд төлнө гэж гэрээндээ тодорхой заасан байхад 30, 31-нд төлөх ёстой хэмээн буруу ойлгож, үндэслэлгүйгээр гэрээгээ цуцалсан. Гэрээнд заасан урьдчилгаа 3,000,000 төгрөгийг хэрэв төлбөр хэмээн үзэж байгаа тохиолдолд гэрээний ерөнхий нөхцлийн 5.1-т төлбөр тооцоог гэрээний тусгай нөхцөлд заасан хуваарийн дагуу, гүйцэтгэгчийн төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн барагдуулна гэсэн заалтыг баримтлах ёстой.
4.7. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талд огт төлбөрийн нэхэмжлэхийг ирүүлээгүй, харин хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ сайн дураар биелүүлэх гэсэн боловч тухайн үед наадмын амралт, ажилчдын амралт, компанийн ажилтны буруутай үйлдлээс болж данс андууран Л гэх ижил нэртэй этгээд рүү гүйлгээ хийгдсэн байдаг учраас зөрчлийг залруулах бүрэн боломжтой байсан.
4.8. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д гэрээний нэг тал гэрээгээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээ цуцлах саналыг гаргаж байгаа тохиолдолд зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоож өгнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс мэдэгдсэн гэх боловч мэдэгдсэн талаарх үйл баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүгч зөвхөн нэг талын тайлбараар гэрээ цуцлах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
4.9. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээ тодорхойлохдоо гэрээнд заасан 16,500,000 төгрөгийг 31 хоногтоо хуваан ажилласан гэх 28 хоногтоо үржүүлэн 14,903,225 төгрөгийн дүнг гаргажээ.
4.10. Нэхэмжлэгч нь 2023 оны 07 сарын 05-ны өдөр ажлын байран дээр бэлэн ирсэн байсан ч гэрээний тусгай нөхцлийн 2.3-д зааснаар наряд өгч эхэлснээр гэрээний хугацаа тоологдож эхлэх бөгөөд хариуцагчаас 2023 оны 07 сарын 10-ны өдрөөс эхлэн наряд өгч, 2023 оны 07 сарын 12-ны өдрөөс эхлэн зам индүүг ашиглаж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу наряд өгч эхэлсэн өдрөөс эхлэн ажилласан хоногоо тооцвол 21 хоног, хэрвээ ажлын талбарт ирсэн 2023 оны 07 сарын 05-ны өдрөөс эхлэн ажилласан гэж үзэж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь 28 хоног бус 26 хоног ажилласан байхад анхан шатны шүүх 28 хоног гэж алдаатай тооцоолол хийсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчмыг хангаагүй байх тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
5.1. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн мэтээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж тус тус заасан ба анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан.
5.3. Хариуцагчаас хууль хэрэглээ болон хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэнтэй маргаагүй бөгөөд татгалзлын үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагчУ ХХК-д холбогдуулан 16,903,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Зохигч талуудын хооронд 2023 оны 07 сарын 04-ний өдөр Авто тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б.Л нь өөрийн эзэмшлийн ХХХ маркийн 000 УР улсын дугаар бүхий Зам индүүдэгчээр захиалагчийн заасан талбайд тухайн техникийн тусламжтайгаар хийж гүйцэтгэх ажлыг мэргэжлийн түвшинд, аюул осолгүй гүйцэтгэх, У ХХК нь гүйцэтгэгч талын гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан гэрээний хөлсийг төлөхөөр тохиролцсон байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж дүгнэсэн алдаа гаргасныг залруулна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний тохиролцоог шууд үгийн утгаар тайлбарлахад нэхэмжлэгч нь өөрийн техникийг операторын хамт ажиллуулж, ажлын үр дүнг хүлээн авахаар тохиролцсон.
Замын ажлын хувьд ажлын үр дүн нь зөвхөн зам индүүдсэнээр гарахгүй боловч нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хувьд үр дүнг хариуцагч байгууллага хүлээлгэж өгөх үүрэгтэй.
Хариуцагч байгууллага нь зөвхөн нэхэмжлэгчийн ур чадварт тулгуурлаж хөлс тохиролцоогүй бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн техникээр ажил гүйцэтгүүлэх зорилготой байсан болох хэргийн баримтаар тогтоогдов.
Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ньУ ХХК-ийн ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон тул талуудын хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь хүчин төгөлдөр байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
5. Анхан шатны шүүх талбайд ажилласан мото цагийн шатахуун авсан бүртгэлийн хуудсын үнэлж, 2023 оны 07 сарын 04-ний өдрөөс 2023 оны 07 сарын 31-ний өдрийг дуустал 27 хоногийн ажлын хөлс 14,370,966 төгрөгийг хариуцагчУ ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.
Түүнчлэн, зохигч талуудын хооронд байгуулагсан гэрээний тусгай нөхцлийн 8.1, 9.2-т заасныг анхан шатны шүүх зөв тайлбарлан хариуцагчаас тээврийн хөлс 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.
6. Хариуцагч нь 26 хоног ажилласан гэх боловч талбайд ажилласан мото цагийн шатахуун авсан бүртгэлийн хуудсыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
Түүнчлэн, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлах санал гаргаж, улмаар талбайг орхин явсан нь зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 7.3.6-д заасан журмыг зөрчсөн гэж үзэхгүй. Энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/01809 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 359 дүгээр зүйлийн 359.1 ... гэснийг ... 343 дугаар зүйлийн 343.1 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,805 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
С.ЭНХБАЯР