| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0104/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/104 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.А
Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Д Б /РД:а/-д холбогдох 1812...... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ц овгийн Д Б /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Б нь салсан эхнэр Н.Оийг 2016 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 1 дүгээр арван жилийн сургуулийн орчим, 2017 оны 12 сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй баг, Зэсгтэй 2 дугаар хороололд, 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй баг, Зэсгтэй 2 дугаар хороололд тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, байнга зодож мөн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Ногоон ази ТББ-ын ногооны хашаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Н.Оийн өгсөн:...Миний бие нь 2006 онд Өгийнуур сумын харъяат Б гэр бүл болсон. Хамтдаа 10 жил нэг гэрт амьдарсан. Бид 2004 он, 2013 онд тус тус охинтой болсон. Намайг Б2007 оноос эхэлж зодож танхайрдаг болсон. Б олон удаагийн танхайн болон миний бие эрх чөлөөнд халдаж хүчирхийлэл үйлддэг үйлдлүүдийг би нуугаад өнгөрөөдөг хүнд хэлдэггүй гэр бүлийн нэр хүндээ болон хоёр хүүхдээ бодоод ах дүү болон хуулийн байгууллагад хэлэхгүй нууж өнгөрөөдөг байсан. 2006 онд Ббид хоёр гэр бүлээ батлуулсан хамтдаа 10 жил амьдраад олон удаа зодуулж хүчирхийлэлд өртөөд аргаа бараад би гэр бүлээ цуцлуулахаар Архангай аймгийн шүүхэд хандаад 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Сум дундын шүүхийн 346 дугаар шийдвэрээр Б бид хоёрын гэр бүлийг шүүхээс цуцалсан. Намайг олон жил Ббие эрх чөлөөнд халдаж зодож хэл үгээр айлган сүрдүүлж заамдаж аваад чамайг хаа ч явсан ална лалар минь гэж хэлдэг олон удаа зодож хэл үгээр намайг айлгаж сэтгэл санаанд хүчирхийлэл үзүүлж байсан. Зарим нэгийг нь би одоо санахгүй байна. Миний сайн эргэлзээ байхгүй санаж байгаа зүйл бол 2017 оны 12 дугаар сарын сүүлээр өвөл Өгийнуур сумын төвд манайхыг өвөлжиж байхад шөнө гэрт ирээд намайг унтаж байхад амгалан тайван байдал алдагдуулж намайг орон дотор зодсон гэрт чанга дуугаар орилж хашгираад намайг ална гэж заналхийлсэн. Тэгээд надтай бэлгийн харьцаанд орох гээд намайг орон дээр дарж аваад миний унтлагын хувцас дотоожийг хүчээр тайлах гээд дайраад байсан. Энэ үед би Б өөрөөсөө хүчээр холдуулж түлхсэн тэр шөнөдөө манай гэрт газар унтсан. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хамт ажилладаг Жанчимаа эгчийнд хоноод өглөө эрт 7 цагт гэртээ иртэл Бгэрт ороод унтсан байсан. Энэ үед би “чи яагаад цоожтой гэр онгойлгоод орсон юм бэ” гэж асуутал миний урдаас “хуц гичий минь яадаг юм бэ” гэхээр нь би айгаад гэрээсээ гараад ажил руугаа явтал Бморьтой миний араас ирээд намайг гудамжинд зодсон. Бгартаа барьсан модон урт ташуураар мориноосоо бууж ирээд миний ар нуруу руу хоёр удаа хүчтэй чанга цохисон, хөлөөрөө хэвлий тус газар руу гурван удаа өшиглөхөд би газар унасан, миний сав маш их өвдсөн. Бнамайг ална чи намайг дийлэхгүй чамайг хаа яваа газар чинь би ална гээд заналхийлсэн энэ үед би газраас босоод хурдан гүйсээр хамаатны О эгчийнд ирээд тайвширч аваад ажилдаа явсан. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Бминий ажилладаг Ногоог Ази төрийн бус байгууллага дээр намайг ногооны хүлэмжинд ажиллаж байхад өглөөний 9 цагийн орчим ирээд ална гичий минь гээд миний хоёр гуя руу олон удаа өшиглөсөн. Би газар унаад болиоч гэж хэлтэл улам намайг зодох гээд дайрсан надтай хамт ажиллаж байсан Ү болиоч гээд шаардлага тавихад БҮзмээг гичий минь дуугаа бай гээд чанга дуугаар хэлсэн. Будалгүй манай ажлаас гараад явсан. Энэ үед Б хамт Өгийнуур сумын харъяат Баатар хамт явсан. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай гэрт гаднаас Борж ирээд намайг гичий лалар гэдэг үгээр доромжилж гэрт чанга дуугаар орилж хашгирсан гэрээс яв гар гэж шаардлага тавихад гэрээс гарахгүй болохоор би сумынхаа цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн. Цагдаа ирээд Б аваад явсан. Б надад олон жил гэр бүлийн хүчирхийлэл үзүүлж байна, бие эрх чөлөөнд халдаж зодон хараалын үгээр ална гэж олон удаа дарамталж байна. Миний бие гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг судлаад Б хуулийн хариуцлага тооцуулахаар Цагдаагийн байгууллагад хандан амаар гомдол гаргаж байна. Гаргасан гомдолтой хамт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн зарим зүйл заалтыг шүүхээр гэр бүлээ цуцлуулсан шийдвэрийн хамтаар хавсаргаж өгч байна. Өөрийн нэр хүндээ бодоод тэсээд олон түмнээс санаа зовоод хуулийн байгууллагад дуудлага өгдөггүй байсан. Одоо надад зовиур гэвэл 2018 оны 08 дугаар сарын 27-нд Б зодуулаад Өгийнуур сумын хүн эмнэлэгт Нэргүй эмчид үзүүлсэн. Тухайн үед зүүн талын гуя хөхөрч хавдсан. Б миний толгой руу гараараа их цохидог байсан учраас миний толгой маш их өвддөг болсон. Би өөрийн биеэ шүүх эмнэлэгт үзүүлнэ. Буг нь Тоглох багт өөрийн эцэг Д хамт амьдардаг, гэхдээ сүүлийн үед аав дээрээ байхгүй хөдөөгүүр хэсүүчилж явдаг болсон юм билээ. Надад өөр нэмж ярих зүйл гэвэл миний хохирогчоор өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв Б намайг олон удаа зодож сэтгэл санааны дарамт хүчирхийлэл үзүүлсэн нь үнэн. Өөрөө ч мэдүүлэг өгөхөөрөө үнэнээ хэлэх байх. Миний бие шударга шүүхээр энэ хүнд хуулийн хариуцлага хүлээлгэж элдэв хүчирхилэлд өртөлгүй айх аюулгүй амар тайван амьдармаар байна. Энэ хүнд хуулийн хариуцлага хүлээлгэхгүй бол миний амь насанд хүрэхэд тун ойрхон байгаа... Б бол догшин авиртай ааш араншин хүмүүжил муутай хүн надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Энэ талаар надад ямар ч гомдол байхгүй харин гэр бүлийн хүчирхийлэл үзүүлж бие эрх чөлөөнд халдсан үйлдэлд нь гомдолтой байна. Өөр надад бусад асуудал дээр гомдол байхгүй. Шүүх эмчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...тухайн үед шөнийн цаг байсан, миний хувьд өөрийн нэр хүндийг бодоод найз нөхөд ах дүүстээ энэ талаар хэлээгүй хэн нэгнээс тусламж гуйгаагүй. Бманай гэрт ирж намайг хэл үгээр доромжилж бие эрх чөлөөнд халдах үед миний бага охин 5 настай Л байсан. Уг охин маань миний ээж Н овоглодог. Би өөрийн хоёр охиноос мэдүүлэг тайлбар авахуулахгүй. Учир нь өмнө нь Архангай аймгийн шүүх Б бид хоёрын гэр бүл цуцлах хурлын өмнө том охин Батцэцэгээс тайлбар авсан үүнээс хойш охин минь сэтгэл санаагаар их унасан, Б айдаг имээдэг болсон…гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 хуу, 14-16 хуу, 17-18 хуу/
Хохирогч Н.Оийн өгсөн:... Манайх 2017 оны өвөл Өгийнуур сумын Зэгстэй багийн Зэгстэй хороололд Мгэдэг хүний хашаанд хоёр хүүхэдтэйгээ гэр барин өвөлжиж байсан. Миний бие Мах болон түүний эхнэр М эгчид Б намайг зодсон талаар тодорхой зүйл юу ч хэлээгүй. 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Б шөнийн цагаар ирсэн, хоёр хүүхэд маань унтсан байсан. Б хаалга чанга нүдээд байхаар нь би гэрийнхээ хаалгыг онгойлгосон чинь гэрт орж ирээд орилж хашгираад намайг орон дотор зодсон. Унтаж байсан хоёр хүүхэд сэрээд уйлаад байсан. Тэр үед хэн нэгнээс тусламж гуйгаагүй. Бминий хоёр хүүхдийн эцэг болохоор нэр хүндээ бодоод цагдаа эмнэлэгт хэлдэггүй байсан. Сум жижиг муу зүйл гадуур хурдан тархана хүмүүс элдвээр ярина гэж бодоод хуулийн байгууллагад эмнэлэгт бие эрүүл мэндээ үзүүлэхгүй нуудаг байсан. Намайг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Өгийнуур сумын хүн эмнэлэг дээр ирээд эрхлэгч эмч Г бие эрүүл мэнд гэмтэл зовиураа үзүүлэх гээд эмчийн өрөөнд ирэхэд Г эмчийг ээлжийн амралтаа авсан талаар надад эмнэлэгт хэвтэж байсан хүн хэлсэн нэрийн одоо санахгүй байна. Нэргүй эмч Г эмчийг орлон ажиллаж байсан тул Нэргүй эмчид гэмтэл зовиураа үзүүлж тодорхойлолт авсан. Нэр хүндээ бодоод дээрх байгууллагуудад хандаагүй. Надад ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Надад нэмж мэдүүлэх зүйл гэвэл миний хувьд Б холбогдох хэргийг хурдан шийдүүлмээр байна. Надаас олон удаа мэдүүлэг авлаа би өөрийн мэдэх зүйлээ олон дахин ярьж мэдүүлсэн шинээр мэдүүлэх зүйл байхгүй миний биед Бгэмтэл учруулсан үнэн олон удаа гэр бүлийн хүчирхийлэл үзүүлсэн нь үнэн би өөрөө Б гэм бурууг нотолж мэдүүлэг өгсөн энэ хүн хүмүүжинэ гэж байхгүй би сайн мэднэ. Миний хувьд гомдолтой байна. Энэ хэрэг дээр өөр хэн нэгэн хүнээс мэдүүлэг өгүүлмээргүй байна. Сум бол цөөхөн хүн амтай мэдүүлэг өгөх шаардлагатай хүмүүс бүгд мэдүүлгээ өгсөн харсан үзсэн зүйлээ хэлсэн. Миний хувьд шүүх хуралд суухгүй учир нь 2016 оны 04 дүгээр сард Архангай аймгийн иргэний шүүх хурлаар Б гэрлэлтээ цуцлуулах талаар миний гаргасан гомдлыг шүүх хүлээн аваад шүүх хурал болоод тарахад Б миний араас дагасан Архангай аймгийн нэгдүгээр сургуулийн урд байх модтой саадны дэргэд ганцаараа намайг явж байхад Бнамайг барьж аваад зодсон. Хоёр хөл рүү хөлөөрөө өшиглөж, дээлний нударгаараа толгой нүүр рүү цохисон. Намайг ална гээд орилж хашгирсан чи надаас сална гэж байхгүй шүү гээл чанга дуугаар хэлсэн. Миний барьж явсан жижиг эмэгтэй цүнхний оосорыг тасдаж байсан. Энэ хүний танхай занг мэдэх учраас шүүх хуралд суухгүй гэж бодож байгаа...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өгийнуур сумын Зэгстэй багийн Зэгстэй хороололд М хашаанд гэр барьж амьдарч байсан. Тухайн өдөр намайг өглөө эрт гэртээ ирэхэд Бманай гэрт унтаж байсан. Миний хувьд Б хандан яагаад гэрт орсон талаар асуухад намайг хэл үгээр доромжилсон энэ үед би гэрээсээ гараад ажил руугаа явтал араас морьтой ирээд мориноосоо буугаад модон ташуураар миний ар нуруу руу цохисон, би газар унаад босоод гүйсээр Өгийнуур сумын Зэгстэй багийн Зэгстэй хорооллын 1-2 тоот айлын хашаанд гэр барин буусан О эгчийн гэрт гүйж орсон. Б намайг ташуураар цохих үед хэн нэгэн хүн байгаагүй. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах нэгдүгээр арван жилийн урд модтой сааданд Б миний бие эрх чөлөөнд халдсан. Тухайн үед ойр хавьд хэн нэгэн хүн байгаагүй миний биеийн хаана хаана цохисон талаар өмнөх мэдүүлэгтээ хэлж мэдүүлсэн байгаа…гэх мэдүүлэг /хх-ийн 123-126 хуу, 130-132 хуу/
Гэрч Ш.Оын өгсөн: ... Манай нэг гэр Өгийнуур сумын төвд байдаг. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ унтаж байхад гаднаас О Б зодууллаа гэсээр айж сандарсан байдалтай орж ирсэн. О манайд орж ирэхэд ил гэмтэл шарх харагдаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Гэрч Б.Үн өгсөн: ... 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр намайг ажил дээрээ ногооны хүлэмжинд Оийн хамтаар ажиллаж байхад хүлэмжин дотор гаднаас Б согтуу орж ирээд мэндийн зөрүүгүй О эгчийг гичий нохой пизда лалараа гээд дээрх үгээр чанга чанга дуугаар хэлээд байснаа О гуя руу хэд хэдэн удаа өшиглөсөн мөн заамдаж аваад нүүр рүү цохисон. Миний бие тухайн үед айгаад Б гар, болиоч наад хүнээ алхана байна шүү дээ гэж хэлэхэд хуц гичий минь чамд хамаагүй цохиод ална шүү гэж над руу хэлэхээр нь би айгаад хүлэмжин дотроос гарсан. Бчанга чанга дуугаар ярьж байснаа манай ажлаас гараад явсан. Түүний дараа О хөл өвдөөд байна гээд доголж яваад байсан. 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай гэрт О эгч юм авахаар ирсэн энэ үед О эгчийн зүүн хөл хөхөрч хавдсан байсан. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өглөө 9 цаг өнгөрч байхад манай гэрт О Б зодуулаад арай ч юм саллаа нуруугаар өвдөөд явж чадахгүй толгой мөн өвдөөд байна гэсээр гэрт орж ирсэн. Тухайн үед би Од хандан ажилдаа яваад яах юм бэ манайд хэвт гэсэн чинь ажилдаа явахгүй бол болохгүй гээд хэсэг манайд амарч байгаад өвчин намдаах эм уугаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Гэрч Д.Н өгсөн: ...Тухайн өдөр орой 20 цагийн үед Б гаднаас согтуу О орж ирсэн. Миний бие хөдөөнөөс ирээд төрсөн охин О байж байсан Бмэндийн зөрүүгүй Оийг гэртээ хоносонгүй чи надаас айгаад гэртээ хонохгүй байгаа юм уу гээд гичий лалар жингэр минь чи намайг дийлэхгүй лалараа гээд чанга дуугаар орилоод байсан. Тэгээд удалгүй орилоод үгэнд орохгүй болохоор охин маань цагдаад дуудлага өгсөн. Намайг хөдөө Тоглох багт гэртээ байхад миний охин О 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өдрийн цагаар над руу утсаараа ярьсан. Бажил дээр ирж намайг зодлоо хөл даагдахгүй өвдөөд гэж хэлсэн. Өмнө нь БОийг зоддог байсан одоо даанч он сарыг нь санахгүй байна. Б хуулийн хариуцлага хүлээлгэхгүй бол нэг өдөр охинийг минь алж мэднэ. Би одоо Өгийнуур сумын төвд Отэй хамт байгаа, охиндоо санаа зовоод байна хуулийн хүмүүс та бүхэн анхааралдаа авах хэрэгтэй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Гэрч Д.Ж өгсөн: ... Тухайн өдөр О орой 22 цагийн үед манай гэрт гаднаас айж сандарсан байдалтай орж ирсэн. Тухайн үед Оээс харанхуй шөнө юу хийж яваа юм бэ гэж асуутал Б айгаад байна шөнө унтаж байхад гэрт ирж намайг алж мэднэ би айгаад аргаа бараад танайд хонохоор ирлээ гэж хэлсэн. Урьд нь олон удаа О Б зодуулдаг талаараа ажил дээрээ ярьдаг байсан болохоор би өрөвдөөд гэртээ хонуулсан. Маргааш өглөө гэр рүүгээ явсан. Тухайн өдөр би ажил дээрээ очоогүй хэд хоног хөдөө аавыгаа сахиж байгаад ажил дээрээ ирэхэд манай ажлын Үзмээ, Амаржаргал нар О, Б зодуулсан талаар ярьж байсан. Манай ажлынхан зодуулж байхыг нь хараагүй. О ажил дээрээ ярьсныг манай хамт олон надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/
Гэрч Н.Б өгсөн: ... Б төрөл садан биш жирийн танилууд энэ хүнийг сайн мэднэ. Одоо Ббид хоёр Өгийнуур сумын Дойт багт хадлан хамт хадаж байгаа. Миний бие 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчим Өгийнуур сумын төвд Б гудамжинд хүнсний дэлгүүрийн урд таарсан. Тухайн үед Бнадад мотоциклоороо Ногоон Ази төрийн бус байгууллагын хашаанд хүргээд өг гэсэн би Б хүргэж өгсөн. Надаар Ногоон Ази төрийн бус байгууллагын ногооны хашааны гадаа хүргүүлээд дотогшоо орсон. Би хашааны гадаа байсан. Удалгүй ногооны хүлэмжин дотор Бчанга дуугаар орилоод байсан надад хүлэмжин дотор юу болж байгаа нь харагдаагүй, эмэгтэй хүн орилох дуу гараад байсан. Хэсэг хугацааны дараа Ногоон Азийн хүлэмжин дотроос Бганцаараа гарч ирээд миний мотоциклийн ард суугаад надаар Өгийнуур сумын төвд байдаг худгын дэргэд хүргүүлээд буусан. Надад Бюу ч яриагүй миний хувьд ногооны хүлэмжин дотор юу болсныг хараагүй. Хашааны гадаа байсан надад Бчанга дуугаар орилж яриад байсан нь сонсогдсон, юу гэж чанга дуугаар ярсныг би санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/
Гэрч Х.Н өгсөн: ... Тухайн өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр намайг ажил дээрээ байхад иргэн О “нөхөр ажил дээр ирж намайг зодлоо” гээд манай хүн эмнэлэгт ирж надад биеийн байдлаа үзүүлсэн. Намайг тухайн үед Оийн биеийг үзэхэд биеийн ерөнхий байдал дунд биеийн хэсгээр янгинж өвдөж байна гэсэн зовиуртай ирсэн. Намайг үзлэг хийхэд зүүн гарын чигчий хуруу тулгасан, зүүн гуя хөхөрч хавдсан эмзэглэл ихтэй хэвлий орчим мөн эмзэглэл ихтэй гэмтлүүд байсан. Надад О нөхөр маань ажил дээр ирж зодсон гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/
Гэрч О.А өгсөн: ... Бмөрөөрөө малаа хараад явж байдаг. Хааяа нэг архи уусан байдалтай морьтой явдаг. Өмнө нь хууль бус зүйл хийсэн талаар юм сонсогдож байгаагүй. Эхнэрээсээ салаад удаж байгаа. Эхнэр нь байсан О Өгийнуур сумын төвд одоо амьдардаг. Ббол Тоглох багт амьдардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/
Шинжээч С.Х өгсөн:..Миний бие Оийн биед үзлэг хийсэн сумын эмчид үзүүлсэн тодорхойлолтыг үндэслэн дүгнэлтээ гаргасан. Үзлэгээр тархи доргилтын шинжүүд болон зүүн гуяны гадна дунд хэсэгт 14*12 харьцаа бүдэг цус хуралт зүүн гарын чигчий хурууны угны атгах хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдсан байсан. Энэ талаар дүгнэлтийг 1-р тодорхойлолт бичсэн. Гавал тархины компьютер томографик хийлгээгүй. Учир нь тархины хавантай гэж үзэх боломжгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 хуу/
Д.Б яллагдагчаар өгсөн: ...Миний бие Өгийнуур сумын харъяат Отэй 2006 онд гэр бүл болсон. Бидний дундаас хоёр хүүхэд гарсан. О бид хоёр хоорондоо сэтгэл санаа таарахгүй хэрүүл маргаан хоорондоо хийдэг болоод сүүлдээ манай эхнэр О гэр бүлээ салгах өргөдөл Архангай аймгийн шүүхэд өгсөн. Шүүх бидний гэр бүл цуцлах шийдвэр 2016 онд гаргасан. Түүнээс хойш бид тусдаа амьдарсан. Миний бие 2017 оны 12 дугаар сараас хойш Оийн амьдарч байгаа газар оройн цагаар согтуу архи уусан үедээ очиж байсан. О дээр очсон зорилго бол эргэж Отэй нийлэх нэг гэр бүл болох бодол зорилготой очиж байсан. О миний эргэж нийлье гэсэн бодлыг хүлээж авахгүй аашилдаг байсан учраас дургүйцэж миний бие Од гар хүрч хүч хэрэглэн бие эрх чөлөөнд нь халдсан үйлдэл хийсэн нь үнэн. Миний хувьд гэм буруугаа хүлээж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 424 дугаартай дүгнэлт:
1. Н.Оийн биед тархи доргилт, зүүн гуяны гадна дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт,
зүүн гарын чигчий хурууны 1-р үений зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д
зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-
ийн 40 хуу/
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06
дугаар сарын 17-ны өдрийн 346 дугаартай шийдвэр /хх-ийн 4-6 хуу/
Эмчийн тодорхойлолт /хх-ийн 41 хуу/
А дансны хуулга /хх-ийн 57 хуу/
Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 59-60 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-64 хуу/
Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 хуу/
Хохирогчийн аюулын зэргийг үнэлэх аргачлал /хх-ийн 69-73 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 75-77 хуу, 88-89 хуу, 134-135 хуу, 133-134 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бнь гэр бүлийн хамааралтай бүхий харилцаатай Н.Оийг 2017 оны 12 сараас 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын “Ногоон ази” Төрийн бус байгууллагын ногооны хашаанд зодож түүний биед тархи доргилт, зүүн гуяны гадна дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт, зүүн гарын чигчий хурууны 1-р үений зөөлөн эдэд няцралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Бүйлдсэн болох нь
Хохирогч Н.Оийн”... Намайг олон жил Ббие эрх чөлөөнд халдаж зодож хэл үгээр айлган сүрдүүлж заамдаж аваад чамайг хаана ч явсан ална лалар минь гэж хэлдэг олон удаа зодож хэл үгээр намайг айлгаж сэтгэл санаанд хүчирхийлэл үзүүлж байсан...Бморьтой миний араас ирээд намайг гудамжинд зодсон Бгартаа барьсан модон урт ташуураар мориноосоо бууж ирээд миний ар нуруу руу хоёр удаа хүчтэй чанга цохисон хөлөөрөө хэвлий тус газар руу 3 удаа өшиглөсөн, энэ үед би газар унасан миний сав маш их өвдсөн. Бнамайг ална чи намайг дийлэхгүй чамайг хаа яваа газар чинь би ална гээд заналхийлсэн энэ үед би газраас босоод хурдан гүйсээр хамаатан болон О эгчийнд ирээд тайвширч аваад ажилдаа явсан... намайг Архангай аймгийн шүүхээс гараад явахад Бминий араас дагасан Архангай аймгийн 1 дүгээр сургуулийн урд байх модтой саадны дэргэд ганцаараа явж байхад Бнамайг барьж аваад зодсон хоёр хөл рүү хөлөөрөө өшиглөж дээлийн нударгаараа толгой нүүр рүү цохисон. Намайг ална гээд орилж хашгирсан чи надаас сална гэж байхгүй шүү гээд чанга чанга дуугаар хэлсэн... 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Бминий ажилладаг Ногоог Ази Төрийн бус байгууллага дээр намайг ногооны хүлэмжинд ажиллаж байхад өглөөний 9 цагийн орчим ирээд ална гичий минь гээд миний хоёр гуя руу олон удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Оын...манай нэг гэр Өгийнуур сумын төвд байдаг уг гэртээ байхад 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ унтаж байхад гаднаас О Б зодууллаа гэсээр айж сандарсан байдалтай орж ирсэн…гэх мэдүүлэг,
Гэрч Б.Ү...Бсогтуу орж ирээд мэндийн зөрүүгүй О эгчийг гичий нохой пизда лалараа гээд дээрх үгээр чанга чанга дуугаар хэлээд байснаа Оийн гуяа руу хэд хэдэн удаа өшиглөсөн, мөн заамдаж аваад нүүр рүү нь цохисон. Миний бие тухайн үед айгаад Б гар, болиоч наад хүнээ ална байна шүү дээ гэж хэлэхэд хуц гичий минь чамд хамаагүй цохиод ална шүү гэж байсан...гэх мэдүүлэг,
Гэрч Д.Н...О байж байсан Бмэндийн зөрүүгүй Оийг гэртээ хоносонгүй чи надаас айгаад гэртээ хонохгүй байгаа юм уу гээд гичий лалар жингэр минь чи намайг дийлэхгүй лалараа гээд чанга дуугаар орилоод байсан...гэх мэдүүлэг,
Гэрч Д.Ж...тухайн үед Оээс харанхуй шөнө юу хийж яваа юм бэ гэж асуутал Б айгаад байна шөнө унтаж байхад гэрт ирж намайг алж мэднэ би айгаад аргаа бараад танайд хонохоор ирлээ гэсээр ирсэн. Урьд нь олон удаа О Б зодуулдаг талаараа ажил дээрээ ярьдаг байсан болохоор би өрөвдөөд гэртээ хонуулсан..гэх мэдүүлэг,
Гэрч Х.Н...тухайн өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр намайг ажил дээрээ байхад иргэн О нөхөр ажил дээр ирж намайг зодлоо гээд манай хүн эмнэлэг дээр ирж надад биеийн байдлаа үзүүлсэн..гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 424 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Бнь хохирогч Н.Оийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс тархи доргилт, зүүн гуяны гадна дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт, зүүн гарын чигчий хурууны 1-р үений зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 424 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Д.Б үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүгдэгч Д.Б хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол тэнсэх боломжгүй бай тул түүнд хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Н.О нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед “хэргийг хурдан шийдэж өгнө үү, нэхэмжлэх зүйлгүй” гэж /хх-ийн 88 хуу, 134 хуу/ дурдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн Дгийн Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 30 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж түүний биечлэн эдлэх ялыг нийт 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ