Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 384

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*******т  холбогдох төхөөрөмжийн үнийн үлдэгдэл *******0.000 төгрөг,алданги 50,000 төгрөг,нийт 150.000 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Э.******* нь манай компанитай 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ******* тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, NP******* төхөөрөмжийг худалдан авсан болно. Гэвч хэрэглэгч Э.*******т нь сүүлийнтаван сарын /2015.09.17-2016.01.17/ хугацааны төлбөр болох *******0,000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байгаа болно.

Иймд Э.*******ээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр *******0,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 272 хоногийн алданги 50,000 төгрөг, нийт 150,000 төгрөгийг гаргуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д******* нь төхөөрөмжийн үнийн үлдэгдэл *******0.000, алданги 50,000 төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*******т холбогдох төхөөрөмжийн үнийн үлдэгдэл*******0,000 төгрөг, алданги 50,000 төгрөг, нийт 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 2,575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.МАРИНА