Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/103

 

                                                                

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Э.Б

Шүүгдэгч М.Ц өмгөөлөгч: Ц.Б

Шүүгдэгч: М.Ц, Г.Б, О.Ц нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан адуут овгийн Мягмарын Ц, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Г Б, С овгийн Он Ц нарт холбогдох 1912............... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сум, Тамир баг, Их зам хороололд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Ц овгийн М Ц /РД:/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 56-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ялаар шийтгүүлсэн, Д овгийн Г Б /РД: /

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийнхээ хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Бор толгойн 56А-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С овгийн О Ц /РД: /

 

                                  Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Яллагдагч О.Ц нь Г.Бтой бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Д.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож түүний бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 

Яллагдагч Г.Б, О.Цтэй бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Д.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож түүний бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  

Яллагдагч М.Ц нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Одод бааранд О.Цтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хэвлий орчимд иртэй зүйлээр хатгаж бие эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

               Хохирогч Д.Б өгсөн:... 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой би Ц, Ц, Б, О, Г нарын хамтаар Одод нэртэй бааранд орсон. Тэгээд бид нар хоёр шил архи уусан. Тэгээд баарнаас гарах болсон Б бид хоёр архины рүнк хагалсан асуудлаас болж маргалдсан. Тэгсэн намайг Б гараараа нэг удаа миний нүүр рүү цохисон, би зөрүүлээд Бийг цохисон тэгээд салаад хэсэг байж байгаад бид нар Жаст-Ойл шатахуун түгээх станцын ард очоод дахиж маргалдаад зодоон хийсэн. Тэр үед Б намайг миний нүүр рүү цохиж газар унагаасан. Намайг Ц гэх найз нь газар унасан байх үед миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн, тэгэхээр нь би Цгийн нүүр рүү зөрүүлээд цохисон. Тэгээд бид хоёр тэнд хэсэг барьцалдаж, зодоон хийсэн. Намайг Ц Б нар хамжиж зодсон. Би ч гэсэн тэр хоёрт ганц нэг удаа гар хүрсэн. Тэгээд л юу болсон талаар би мэдээгүй архи нилээд уусан байсан болохоор согтсон байсан. Нэг мэдсэн Цэнхэр суманд ирсэн байсан. Тухайн үед миний хоёр нүд хөхөрсөн, дух хавдсан, хүзүү гэмтсэн, хамар бага зэрэг хавдсан байсан. Миний биед учирсан гэмтлийг Б, Ц нар хамжиж зодож учруулсан. Намайг Б нүүр шанаа орчимд нийт хоёр удаа гараараа цохисон. Ц миний нүүр дух хэсэгт нэг удаа өшиглөсөн мөн хүзүү рүү өшиглөсөн. Б намайг цохисоноос болж хоёр нүд хавдсан толгой тархи өвддөг болсон. Ц намайг өшиглөснөөс болж миний хүзүү хөшиж өвдөж байгаа мөн дух хамар хавдсан. Ц, Б, Ц нарыг хэн цохиж зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Би Б болон Ц нарыг нэг нэг удаа гараараа нүүр орчимд нь цохисон. Өөр байдлаар гар хүрч цохиж зодоогүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  4-5 хуу/ 

 

        Хохирогч О.Цгийн өгсөн:..2019 оны 02 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Одод нэртэй бааранд Ц, Б, Б, О, Г нарын хамтаар орсон. Тэнд хоёр шил архи уусан. Тэгээд баарнаас гарах үед Б Одод баарны рүнкийг хагалчихсан. Түүний тооцооноос болоод баарнаас гарч ирээд Б манай найз Бийг гараараа нүүр рүү нь буцаагаад цохисон. Тэгсэн Б Б цохих гэж байгаад Цийг цохьчихсон. Тэгээд тэнд хэсэг маргалдаж байгаад учир зүгээ олоод Одод баарнаас явсан. Жаст-Ойл шатахуун түгээх станцын ард талд Б надтай муудалцаад намайг нэг удаа гараараа миний нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Б гараараа нүүр рүү нь цохисон. Тэр үед Б, Б бид хоёртой маргалдаад байсан учир бид хоёр нэг нэгээрээ Б ээлжилж ганц нэг удаа гар болон хөлөөрөө өшиглөж цохиж зодсон. Тэгээд байж байтал Ц ирээд иртэй зүйлээр эхлээд Бийг хатгаад дараа нь над дээр ирээд намайг бас хэвлий орчимд хатгасан яг юугаар хатгасан талаар бол би мэдэхгүй хараагүй халуун оргиод байхаар нь харсан чинь миний гэдэс рүү нэг удаа иртэй зүйлээр хатгасан байсан. Тэгээд Б бид хоёр эмнэлэгт ирээд үзүүлсэн би эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Миний гэдэс хэвлий орчимд Ц иртэй зүйлээр хатгаж гэмтэл учруулсан би үүнээс болж хагалгаанд орсон. Өөр надад гэмтэл учраагүй. Ц Б өмөөрч намайг иртэй  зүйлээр хатгасан. Миний биед учирсан гэмтлийг Ц учруулсан. Би тухайн үед Бд ганц нэг удаа цохиулсан. Тэр үед бол гэмтэл учраагүй харин Цид иртэй зүйлээр хатгуулж биедээ гэмтэл авсан. Би Б гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон бас Б уучихсан байх үед нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Б Б яаж зодсонг хараагүй хоорондоо нүүр ам руугаа цохилцоод байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно... би эмчилгээний зардал 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би баримтаа шүүхийн шатанд гаргаж өгөх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу, 12-13 хуу/

 

          Гэрч Б.О өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 11-ний орой Б, Ц, Ц, Б бид нар 20 цагийн орчимд Одод нэртэй бааранд орсон. Тэгээд тэндээ дуу дуулаад бас хоёр гурван шил архи хувааж уусан. Тэгээд баарнаас гарах үед архины тооцоо бас нэг рүнк хагалсан тооцооноос болж тэд нар жаахан маргаад байх шиг байсан. Би Цид найз нь  харилаа шүү гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд намайг гэр рүүгээ явж байтал араас Мөнгөн ембүү дэлгүүрийн ойролцоо Ц ирээд хоёулаа доошоо уруудъя гэхээр нь би “чи яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь “Ц, Б  хоёрыг хатгачихсан байна юугаар хатгасан талаараа мэдэхгүй байна” гээд байсан. Би Ц, Б хоёр дээр очоод уулзтал Цгийн гэдэс хэвлий орчмоос цус гарч байсан чи зүгээр юм уу гэхэд би зүгээр ингээд харилаа чи яв яв гээд байсан. Тэгээд би ганцаараа Цэнхэр сум руу явсан. Намайг явах үед Б, Ц, Ц Б нар “Жаст-ойл” шатахуун түгээх станцын ард бүгдээрээ үлдсэн. Намайг Цэнхэр суманд гэртээ байж байх үед сумын цагдаа ирээд намайг аймгийн цагдаа руу авч ирсэн. Намайг аймгийн цагдаа дээр ирэх үед Ц аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байсан. Би Цийн хамт цагдаа дээр саатуулагдсан. Тухайн үед архинаас болж хэрүүл маргаан хийгээд Ц нь Б, Ц нарыг шилээр юм уу, хутгаар ч юм уу хэвлийн орчимд нь нэг нэг удаа хутгалсан байсан. Би энэ үед нь хамт байгаагүй. Намайг хүн амьтан цохиж зодоогүй. Би хэн нэгнийг ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй. Зодоон болох үед би хамт байгаагүй. Ц болон Б хэн хэн цохиж зодсон талаар би мэдэхгүй байна. Тухайн үед бид нар нилээд их согтсон байсан. Одод баарны гадаа гарч ирээд Ц, Ц, Б, Б нар маргалдаад байсан зодоон хийсэн эсэх талаар би хараагүй би тэндээс удалгүй яваад өгсөн. Үүнээс хойш намайг харих гээд явж байхад араас Ц ирээд би Б, Ц нарыг хатгачихлаа гэж хэлсэн. Тэгээд л би эргэж ирэх үед Цгийн хэвлий орчмоос цус гарч байсан. Б нь гайгүй байсан Цгийн гэдэс хэвлийн орчим эргэн тойрон цус болсон байсан Бийн хэвлийд өнгөц зүсэгдсэн шарх үүссэн байсан харанхуй байсан учраас яг ямар шарх гэмтэл байсан сайн анзаарч харагдаагүй. Ц шанаанаас цус гарсан байсан. Б цаахан талд зүгээр сууж байсан. Тэгээд би тэд нарт явлаа гэж хэлээд Цэнхэр сум руу явсан. Тухайн үед бид тавуулаа байсан, өөр хүн байгаагүй. Б болон Ц нарын биед учирсан гэмтлийг Ц учруулсан өөр хүн учруулаагүй. Гэхдээ юугаар хатгасан талаар нь мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/ 

 

             Гэрч Г.Бийн өгсөн:.. 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой Ц, Ц, О, Б, Ш гэж дуудаг залуу бид хэд Одод бааранд 18-19 цагийн хооронд орсон. Тэгээд бид нар 2 шил архи уусан бас пиво уусан. Тухайн үед бид нар нилээд их согтсон байсан. Тэгээд баарнаас гарах болоод байж байтал Б архины рүнк газар унагаагаад хагалчихсан. Бид нарыг гарах гэтэл араас баарны зөөгч эмэгтэй гарч ирээд үлдэгдэл нэг шил архиныхаа тооцоог бас рүнкний тооцоо хий гэж хэлсэн. Тэр үед Б би рүнк хагалгаагүй гээд байхаар нь би Бд хандаж чи хагалчихсан шүү дээ гэж хэлэхэд би хагалаагүй гээд гүрийгээд байсан. Тэгээд архины тооцоон дээрээс болж бид хоорондоо маргалдсан. Тэгсэн чинь Б намайг дуудаж ирээд надтай маргалдаж байгаад намайг гараараа шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа Бцохисон. Тэнд хэсэг маргалдаж байгаад бид нар баарны гаднаас салаад явсан. Би тэр үед Ц, Ц, Б, О нарын хамтаар явсан. Явж байгаад О салаад явсан, бид дөрөв Жаст-ойл шатахуун түгээх станцын арын сагсан бөмбөгийн шийдний ард явж байгаад дахиад маргалдсан. Би эхлээд Бтэй маргалдаж байтал намайг дахиад нэг удаа гараараа миний шанаа руу цохисон, тэгэхээр нь би зөрүүлээд Бцохих гэтэл урдуур Ц ороод надад нэг удаа цохиулчихсан. Би Цг хамт явъя гээд зам руу дагуулаад гартал Б Цг дуудаад маргалдаад харилцан ганц нэг гараараа цохилцсон. Тэгэхээр нь очоод салгах гэтэл Ц над руу ирээд миний гэдэс рүү нэг цохих шиг болсон. Тэр үед би анзаараагүй тэгээд Ц, Ц дээр очоод бас Цг нэг удаа гэдэс орчимд нь цохих шиг болсон. Ц намайг Ц хутгалчихлаа шүү дээ гээд гэдэс хэвлий хэсгээ надад харуулахад Цгийн гэдэснээс цус гарч байсан. Би өөрийнхөө гэдэсийг сөхөөд хартал намайг бас гэдэс рүү хутгалчихсан байсан. Тэгээд байж байтал О ирсэн. Тэр үед Ц бид хоёр Ц бид хоёрыг хутгалчихлаа бид хоёр явлаа гээд тэндээс яваад шууд бид хоёр эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирээд Ц эмнэлэгт хэвтсэн би хэвлий орчимдоо оёдол тавиулаад харьсан. Тухайн үед бид нар архины болон рүнкний тооцоон дээрээс болж маргалдсан. Ц, Ц бид хоёрыг хутга юм уу шил юм уу мэдэхгүй нэг иртэй зүйлээр хэвлий орчимд хатгаж гэмтэл учруулсан. Тэгээд хоорондоо маргалдаж байсан учир бид нэг нэгнийгээ нэг нэг удаа цохиж гар хүрсэн асуудал бол гарсан. Би Ц болон Б нарыг нэг нэг удаа гараараа нүүр шанаа орчимд нь цохисон. Намайг Б хоёр удаа гараараа миний шанаа, нүүр орчимд цохисон. Б Ц хоёр харилцан хоёр биенийгээ гараараа ганц нэг удаа бас нүүр орчим руугаа цохилцсон. Намайг Б хоёр удаа гараараа нүүр рүү цохисон.  Ц нэг удаа иртэй зүйлээр миний хэвлий орчимд хатгасан. Би Б Ц хоёрыг нэг нэг удаа гараараа нүүр шанаа орчимд нь цохисон. Би өөр байдлаар хүн зодоогүй. Бид нар бааранд зодоон хийгээгүй баарны гадаа гарч ирээд ганц нэг барьцалдаж авч цохилцож зууралдаад л байсан. Тэгээд Жаст-Ойл шатахуун түгээх станцын ард талд очоод бас ганц нэг цохилцож мөн тэр үед Ц Ц бид хоёрыг иртэй зүйлээр хатгасан. Уг гэмтлийг би өөрөө хүн цохиж байх үедээ учруулсан миний гар руу хэн нэгэн цохиогүй би гараараа хүн цохисон тэр үед үүссэн гэмтэл юм....гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

 

       Гэрч Б.Ггийн өгсөн:... Би 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой хэдэн ах нарын хамтаар Одод нэртэй бааранд орж архи уусан. Би тэр үед архи огт уугаагүй ер нь би архи уудаггүй. Тэгээд баарнаас гарах үед Б Б нар хоорондоо маргалдсан юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Бид маргаад байсан хүмүүсийг салгах гэтэл бид нар хоорондоо маргалдсан. Хэсэг байж байгаад би өөрийн ахОыг дагуулаад гэр рүүгээ явсан Одод баарны гадаа Б, Ц, Ц, Бдөрөв үлдсэн. Үүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй. Сүүлд нь сонсоход Ц Ц болон Б нарыг иртэй зүйлээр хатгасан гэж ярьж байсан. Би энэ байдлыг хараагүй. Би хөдөө өөрийн ахОын хамтаар Цэнхэр сум руу мотоцикльтой явсан. Тэгээд хариад байж байх үед гэрт сумын цагдаа ирээд манай ахОыг дагуулаад явсан. Би бол эрүүл байсан архи уугаагүй тэд нар бол нилээд халамцуухан байсан.  Одод баар болон Одод баарны гадаа бол зодоон хийгээгүй хоорондоо маргалдаад л байсан. Намайг хэн нэгэн цохиж зодоогүй, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би хэн нэгнийг цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/

 

О.Цгийн яллагдагчаар өгсөн:...2019 оны 02 дугаар сарын 11-ний орой найз нарын хамтаар Одод нэртэй бааранд орсон. Тэгээд баарнаас гарах үедээ Б манай найз Бтой маргалдсан. Баарны гадаа гарч ирээд хэсэг маргалдаж байтал Б Бийг нэг удаа гараараа нүүр рүү цохисон. Тэгэхээр нь Б зөрүүлээд Бнэг удаа гараараа нүүр рүү цохисон. Тэндээс салаад бид нар явцгаасан. Явж байгаад Жаст-ойл шатахуун түгээх станцын хойд талд очоод Б намайг нэг удаа цохиж авсан. Тэр үед нь би босож ирээд Бсууж байх үед нь нэг удаа нүүр рүү өшиглөсөн. Б бид хоёр Бтэй барьцалдаж аваад байж байсан Ц ирээд Б бид хоёрыг иртэй зүйлээр хутгалсан. Тэгээд салцгаасан. Тухайн үед хэрүүл маргаан үл ойлголцлоос болж үүссэн, тэгээд хоорондоо зодолдсон. Би Б нүүр хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, мөн цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Өөр байдлаар цохиж зодоогүй. Тухайн үед бид нар нэлээн согтуу байсан. Гэхдээ болсон асуудлыг санаж байгаа. Б биед учирсан гэмтлийг Б бид хоёр учруулсан. Б бид хоёрын дунд өр авлага өш хонзонгийн асуудал гэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 хуу/

 

Г.Бийн яллагдагчаар өгсөн:...2019 оны 02 дугаар сарын 11-ний орой найз нарын хамтаар Одод нэртэй бааранд орж архи уусан. Тэгээд баарнаас гарах үедээ Б бид хоёр маргалдсан. Баарны гадаа гарч ирээд хэсэг маргалдаж байтал Б намайг нэг удаа гараараа нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би  зөрүүлээд Бнэг удаа гараараа нүүр рүү цохисон. Тэндээс салаад бид нар явцгаасан. Явж байгаад Жаст-Ойл шатахуун түгээх станцын хойд талд очоод Ц бид хоёр Б, Ц хоёроос салаад явах гэтэл Б, Цг дуудсан. Тэр үед Б, Ц хоёр маргалдаад зодоон хийсэн. Тэгээд би дундуур нь орж салгасан. Тэгтэл Ц ирээд нэг иртэй зүйлээр намайг болон Цг хэвлий орчимд нэг  нэг удаа хатгасан. Тэгээд зодоон салж Ц бид хоёр эмнэлэг дээр ирсэн. Тухайн үед архины тооцоо болон хундага хагалсан тооцооноос болж маргалдаад түүнээс болж зодоон гарсан. Би Б нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Өөр байдлаар цохиж зодоогүй. Тухайн үед бид нар нэлээн согтуу байсан. Гэхдээ болсон асуудлыг санаж байгаа. Б биед учирсан гэмтлийг Ц бид хоёр учруулсан. Миний баруун гарт хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Уг гэмтлийг би өөрөө өөртөө учруулсан. Би хүн цохих үедээ уг гэмтлийг авсан. Б бид хоёрын дунд өр авлага өш хонзонгийн асуудал гэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 хуу/

 

М.Цийн яллагдагчаар өгсөн:...2019 оны 02 дугаар сарын 11-ний орой найз нарын хамтаар Одод нэртэй бааранд орж архи уусан. Баарнаас гарах үед Б, Б, Ц гурав хоорондоо маргалдаад байхаар нь очоод юу болсон бэ гэж асуухад тэр гурав гурвуулаа хоорондоо маргалдаад зууралдаад байсан. Тэр үедО та нар хоорондоо зодоон хийх гээд байна, би явлаа гээд О өөрийн дүүгийн хамтаар яваад өгсөн. Би буцаж яваад Бавч ирэхээр явсан. Тэгээд Жаст-Ойл шатахуун түгээх станцын хойно Б, Ц, Б нар ухаан алдтал нь зодчихсон байсан. Тэр үед Б газар муухай орилоод хэвтээд байсан учраас би та нар болиоч хүн аллаа шүү дээ гэж хэлтэл Б миний чих рүү гараараа нэг удаа цохисон. Миний чихнээс цус гарсан, би доошоо тонгойгоод байж байтал Ц миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би  энэ хоёр намайг хамжиж зодох нь гээд маш их айж, шоконд орчихсон байснаа нэг л мэдэхэд газраас шил аваад Ц Б хоёрыг хэвлий орчимд нь хатгасан. Тэгээд цагдаа сэргийлэх болсон. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Юунаас  болж маргалдсан талаар би мэдэхгүй. Б, Ц Б хоёр элбэж зодсон. Би тэр үед нь өмөөрсөн чинь намайг тэр хоёр бас цохиж зодсон. Тэгээд л тухайн үед айж сандраад юу болсон талаар мэдээгүй. Нэг мэдэхэд л иртэй зүйлээр хатгасан байсан. Газар тэмтэрч үзэхэд гарт нэг шил баригдсан. Тэгээд л тэр шилээрээ хатгасан. Одоо тэр шил хаана байгаа, ямар шил байсан талаар би мэдэхгүй. Тэр өдөр би бааранд орсон, архи уусан байсан учраас нэлээн согтуу байсан. Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Манай хүү нэг сартай, саяхан цагаан сард төрсөн юм. Манай эхнэр ажилгүй, хүүхдээ хардаг, би мал малладаг...гэх мэдүүлэг /хх-ийн 84-87 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101 дугаартай дүгнэлт:

1. О.Цгийн биед гэмтэл учирчээ. 

2. О.Цгийн биед хэвлийн урд ханаар хэвлийн хөндий рүү нэвтэрч, бүдүүн 

гэдэсний тахир хэсэг /S гэдэс/ нарийн гэдэс болон чацархайн судсыг гэмтээсэн шарх гэмтэл учирчээ. Уг гэмтлийн улмаас цус алдаж, хэвлийн гялтангийн үрэвсэл үүсчээ.  

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой. 

4. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хатгах хатгагдах үйлчлэлээр үүснэ. 

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%-иас дээш алдагдуулах ба эдгэрэлт, эмчилгээний 

үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой. 

6. Хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг 

тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна..гэх дүгнэлт /хх-ийн 24 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт: 

1. Д.Б биед гэмтэл учирчээ. 

2. Д.Б биед тархи доргилт, баруун хацрын гадна талд зүүн шанаанд хоёр 

хөмсөгний гол хамрын нуруунд хүзүүний баруун талд зөөлөн эдэд няцралт хамрын нуруунд жижиг жижиг хүзүүний баруун талд жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ.  

3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой. 

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 

6. Тархи доргилт, баруун хацрын гадна талд, зүүн шанаанд, хоёр хөмсөгний гол хамрын 

Нуруунд, хүзүүний баруун талд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.4-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, хамрын нуруунд жижиг, жижиг хүзүүний баруун талд жижиг зулгаралт гэмтлүүд нь  “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..гэх дүгнэлт /хх-ийн 48 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт: 

1. Г.Бийн биед гэмтэл учирчээ. 

2. Г.Бийн биед баруун гарын сарвууны ард зөөлөн эдэд няцралт, зүүн хацрын 

урд ба хажуу хэсэгт доод уруулын зүүн талд цус хуралт, хүйснйи зүүн доод талд жижиг шарх өнгөц зулгаралт гэмтлүүд учирчээ.  

3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой. 

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, ир, үзүүртэй зүйлийн хатгах хатгагдах 

үйлчлэлээр үүснэ. 

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 

6. Баруун гарын сарвууны ард зөөлөн эдэд няцралт гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн 

гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.4-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, бусад гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..гэх дүгнэлт /хх-ийн 53 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 90 дугаартай дүгнэлт: 

1. М.Цийн биед зүүн чихний дэлбэнгийн дотор дээд хэсэгт шарх гэмтэл 

учирчээ. 

2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой. 

3. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. 

4. Уг гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 

5. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар 

биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 59 хуу/ 

 

О.Цгийн биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой эмчид үзүүлсэн болон эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн баримт /хх-ийн 26-44 хуу/

Г.Бийн биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой болон яаралтай тусламжийн газар үзүүлсэн баримт /хх-ийн 55-56 хуу/

Архангай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 88 хуу/

О.Цгийн биедээ эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан гэх зардлагын баримт /хх-ийн 89-91 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 94-98 хуу/

    Ял шийтгэлтэй эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 99-101 хуу/

    М.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 105 хуу/

Г.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 106 хуу/

О.Цгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 107 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 108 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 110 хуу/

Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 111 хуу/

Малын А дансны хуулбар /хх-ийн 112-113 хуу/

М.Цийн бүрэн дунд боловсрол эзэмшсэн талаар нотлох баримт, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 114-121 хуу/

Хохирогчийн шинээр гаргаж өгсөн баримт /хх-ийн 158-165 хуу/

Хохирол төлбөр төлсөн, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 168 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 122-125 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Ц, Г.Б, О.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ц нь Г.Бтой бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Д.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан,

шүүгдэгч Г.Б нь О.Цтэй бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Д.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан,  

шүүгдэгч М.Ц нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Одод бааранд О.Цтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хэвлий орчимд иртэй зүйлээр хатгаж бие эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Б, О.Ц, М.Ц нар үйлдсэн болох нь 

Хохирогч  Д.Б “...намайг Ц гэх найз нь газар унасан байх үед миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн, тэгэхээр нь би Цгийн нүүр рүү зөрүүлээд цохисон. Тэгээд бид хоёр тэнд хэсэг барьцалдаж, зодоон хийсэн. Намайг Ц Б нар хамжиж зодсон...”гэх мэдүүлэг, 

Хохирогч О.Цгийн ...”Б гараараа нүүр рүү нь цохисон. Тэр үед Б, Б бид хоёртой маргалдаад байсан учир бид хоёр нэг нэгээрээ Бээлжилж ганц нэг удаа гар болон хөлөөрөө өшиглөж цохиж зодсон. Тэгээд байж байтал Ц ирээд иртэй зүйлээр эхлээд Бийг хатгаад дараа нь над дээр ирээд намайг бас хэвлий орчимд хатгасан яг юугаар хатгасан талаар бол би мэдэхгүй хараагүй халуун оргиод байхаар нь харсан чинь миний гэдэс рүү нэг удаа иртэй зүйлээр хатгасан байсан...” гэх мэдүүлэг,  

Гэрч Д.О“...Тухайн үед архинаас болж хэрүүл маргаан хийгээд Ц нь Б, Ц нарыг шилээр юм уу, хутгаар ч юм уу хэвлийн орчимд нь нэг нэг удаа хутгалсан байсан...”гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 101, 100, 91, 90 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ. 

Шүүгдэгч О.Ц, Г.Б нар нь хохирогч Д.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг гар болон хөлөөрөө цохиж зодож хохирогчийн биед үүссэн тархи доргилт, баруун хацрын гадна талд, зүүн шанаанд, хоёр хөмсөгний гол хамрын нуруунд, хүзүүний баруун талд зөөлөн эдэд няцралт гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон  бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Харин шүүгдэгч М.Ц нь хохирогч О.Цтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан ир үзүүртэй зүйл буюу шил ашиглан хохирогчийн биед үүссэн хэвлийн урд ханаар хэвлийн хөндий рүү нэвтэрч, бүдүүн гэдэсний тахир хэсэг /S гэдэс/ нарийн гэдэс болон чацархайн судсыг гэмтээсэн шарх гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.       

 

Аймгийн Прокурорын газраас О.Ц, Г.Б нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Цийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй гэмт хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Иймд шүүгдэгч О.Ц, Г.Б нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Цийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч О.Ц, Г.Б, М.Ц нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгч О.Ц, Г.Б  нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч О.Ц нь “Гурвантамир” ХХК-ийн туслах ажилтнаар ажиллаж сарын 700.000 төгрөгийн цалин авдаг тул ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин болох 2.100.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч түүний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар хохирлыг гаргаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь хохирогч О.Ц нь “Гурвантамир” ХХК-ийн туслах ажилтнаар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ хугацаагүйгээр байгуулсан байх боловч нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар зэргийг төлдөг байсан эсэх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд түүний ажилгүй байсан хугацааны цалин 2.100.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхийг дурдаж, шүүгдэгч М.Ц нь хохирогч О.Цд хохиролд тооцож 1.000.000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Цийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Шүүгдэгч О.Ц, Г.Б, М.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                             

                                                           ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Ц овгийн М Цийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д овгийн Гн Б,  С овгийн Он Ц нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч О.Цг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц нь торгох ялын 10.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ жилийн хугацаанд, шүүгдэгч О.Ц, Г.Б нар нь торгох ялын 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч О.Ц, Г.Б, М.Ц нарт үүрэг болгосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц, .Ц, Г.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч М.Ц, О.Ц, Г.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Ц, Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Ц нь нотлох баримтаа бүрдүүлэн ажилгүй байсан хугацааны цалинг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

             6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц, О.Ц, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ