Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 359

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Ш.******* нь 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд угаагчаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* оргил хоршоонд худалдагчааражиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.

Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 онд төрсөн. 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд угаагчаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* оргил хоршоонд худалдагчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр усанд орсон тул шүүхэд гаргаж өгсөн баримтын хүрээнд 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд угаагчаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* оргил хоршоонд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.******* нь 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд угаагчаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* оргил хоршоонд худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-№******* дугаар хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн хамт олонтой авахуулсан гэх фото зураг,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1095 дугаартай албан бичигт Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1984 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 75, 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар тушаалыг хүргүүлэв. Мөн Зуун наст, ******* оргил хоршоонуудын баримт байхгүй байна гэжээ.

-Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар Чөлөө олгох тухай тушаалын хуулбар,

-Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1984 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 75 дугаартай ажилчид зохицуулан ажиллуулах тухай тушаалын хуулбар,

-Гэрч Б.И*******гийн Ш.******* нь 1984-1987 он хүртэл Ховд аймгийн 1-р гуанзанд угаагчаар, 1978-1990 оныг дуустал Гурван сэнхэр зоогийн газарт ажиллаж байсан. Бид хоёр хамт 1984-1990 оныг дуустал ажилласан. Хэрэгт авагдсан фото зураг нь манай хамт олны зураг байна гэх мэдүүлэг,

-Гэрч Ш.Цгийн Ш.******* нь 1984-1987 он хүртэл Ховд аймгийн 1-р гуанзанд угаагч, зөөгчөөр, 1978-1990 оныг дуустал Гурван сэнхэр зоогийн газарт ажиллаж байсан. Би ээлжийн тогоочоор ажиллаж байсан. Бид хоёр хамт 1984-1990 оныг дуустал ажилласан. Хэрэгт авагдсан фото зураг нь манай хамт олны зураг байна гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч Ш.*******гийн 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд угаагчаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* оргил хоршоонд худалдагчаар ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1095 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Ш.*******гийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргачийн хүсэлтээр Ш.*******тай хамт ажиллаж байсан Б.И*******, Ш.Ц нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байсан болох нь хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт авагдсан фото зургаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан гэрэл зургууд нь хүсэлт гаргагч Ш.*******гийн Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байх үеийн зураг болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэгээр нотлогдож байх тул хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзлээ.

Хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ш.******* нь 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд угаагчаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* оргил хоршоонд худалдагчаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******г 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд угаагчаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* оргил хоршоонд худалдагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА