Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01340

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр Дуга 210/МА2024/01340

 

 

Д.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/03223 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Б ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т ХХК-д холбогдох,

 

Орон сууцны захиалгын гэрээний 1.1, 1.2-т зааснаар түлхүүр гардуулж, ХХХХХХ тоот 62,6 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 35,995,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрэлтулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Урантогос, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Д.Б Т ХХК-тай 2019 оны 09 сарын 14-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээгээр ХХХХ хажууд байрлалтай орон сууцны барилгын 2 дахь блок буюу одоогийн Б блокийн 14 давхарт байрлах 52 тоот 62.6 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,150,000 төгрөгөөр тооцоод нийт 71,990,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

1.2. Анх гэрээ байгуулах үедээ 35,000,0000 төгрөг, 5,000,000 орон сууцны урьдчилгаа төлбөрийг өгсөн ба 2020 оны 04 сарын 20-ны өдөр 8,194,000 төгрөг, 2022 оны 05 сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг гээд нийтдээ гэрээ байгуулагдсан үнийн дүнгийн 70 орчим хувийг төлсөн.

1.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр Т ХХК маань 2020 оны 3 дугаар улиралд багтааж ашиглалтад оруулж, нэхэмжлэгч буюу Д.Б д хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл тухайн орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул гэрээний үүргээ биелүүлэхийг Т ХХК-д даалгаж өгнө үү.

Мөн гэрээнд заасны дагуу заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэж өгөөгүй тул алданги болох 35,995,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.4. Гэрээний 7.3-т Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж заасан байх бөгөөд гүйцэтгэгч тал 2020 оны 3 дугаар улиралд багтаан барьж, орон сууцыг хүлээлгэн өгөх байсан.

1.5. Дээрх гэрээний заалтын дагуу хугацаа хэтэрсэн хоногийн тооцоолол 2020 оны 10 сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 сарын 22-ны өдрийг хүртэл нийт 963 хоног байна. Хоног тутамд 71,990,000 төгрөгийн 0.1 хувь болох 71,990 төгрөг, нийт 963*71,990=69,326,370 төгрөгийн алданги тооцогдсон болно.

Орон сууцны захиалгын гэрээний үнийн дүн 71,990,000 төгрөгийн 50 хувь болох 35,995,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Т хотхон нь Нийслэлийн ХХХ ны ажилчдын орон сууц юм. Нийслэлийн ХХХ тай Т ХХК гэрээ байгуулж, ХХХ барилга барих боломж нөхцөлөөр хангаж харин манай зүгээс зөвхөн барилга угсралтын ажпыг гүйцэтгэхээр тохиролцсон.

2.2. Мөн барилга барих нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байгаагийн хувьд манай байгууллагын зүгээс ХХХ ны ажилчдад 1 м.кв-ыг 1,150,000 төгрөгөөр буюу хөнгөлөлттэй үнээр борлуулах, харин барилга барих санхүүжилтын эх үүсвэр нь ХХХ ны ажилчдын төлсөн төлбөр юм.

2.3. Т хотхон нь 286 А, Б, В гэсэн 3 блоктой ба А, Б блокт нь дан ХХХ ны ажилчид орох байсан. Харин Д.Б ыг ХХХ ны ажилтан гэж ойлгоод Нийслэлийн ХХХ ны удирдлагуудын зүгээс санал болгосны дагуу түүнтэй Орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

2.4. Тус барилгын угсралтын ажил үргэлжлэх явцад Нийслэлийн ХХХ наас барилга барих нөхцөл бололцоо бүрдүүлэх үндсэн гол үүргээ биелүүлэхгүй удаж байснаас барилгын угсралтын үйл ажиллагаа удааширсан. Энэ хугацаанд мөн Ковидын нөхцөл үүсч үүнтэй холбоотой улс даяар барилга барихад шаардлагатай 12 төрлийн гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ өссөн.

2.5. Барилга ашиглалтад орсны дараа үнэлгээ хийлгэсэн ба үнэлгээгээр 932,000 төгрөгөөр өртөг нь өссөн болох нь тогтоогдсон. Тиймээс Нийслэлийн ХХХ ны ажилчдад 932,000 төгрөгөөр нэмэгдэж байна. Байрны үнийг энэ хэмжээгээр нэмэхээс өөр аргагүй байна. Үүний дагуу боломжит арга хэмжээ нь бидний зүгээс 300,000 төгрөгөөр нэмэх гэж тодорхойлоод 300,000 төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээгээ шинэчлэе гэдэг саналыг тавихад нэхэмжлэгч зөвшөөрөөгүй.

2.6. Тийм учраас гэрээ байгуулсан нөхцөл байдал нь өөрчлөгдсөнтэй холбогдуулаад манай зүгээс гэрээнээс татгалзаж байгаа. Гэрээг цуцалж байгаа талаар бүх захиалагчдадаа мэдэгдэл явуулж байсан ба мэдэгдлүүдийг нэхэмжлэгч хүлээж аваагүй.

2.7. Түүнчлэн Д.Б нь ХХХ нд ажилладаг эсэх, ажилчдын орон сууцанд орох эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулахад ХХХ нд ажилладаггүй, ажилчдын байрны хөнгөлөлтийг эдлэх боломжгүй этгээд байсан. Тэгэхээр бидний зүгээс ажилчдын орон сууцад энэ хүнийг оруулах боломжгүй тул гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг нь буцааж өгөх боломжтой гэжээ.

 

3.Гуравдагч этгээдийн хариу тайлбарын агуулга:

3.1. Зээлдэгч Т ХХК нь зээл авах тухай хүсэлт гаргасны дагуу зээлдүүлэгч БГ  ББСБ ХХК-аас 2020 оны 12 сарын 17-ны өдөр 2100130102000592, 2100130102000592-1 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 500,000,000 төгрөг, мөн 2021 оны 10 сарын 18-ны өдөр 300,000,000 төгрөгийг зээлийн нэмэлт гэрээ байгуулан нэмж авсан.

3.2. Мөн 2021 оны 05 сарын 18-ны өдөр 2100130102000663, 2100130102000663-1 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 500,000,000 төгрөг, энэ дүн дээр нэмж 2021 оны 09 сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөгийн зээлийг нэмэлт гэрээ байгуулан авч нийт 1,400,000,000 төгрөг зээлсэн байна.

3.3. Дээрх зээлийн гэрээнүүдийн барьцаанд Улаанбаатар хот, ХХХ байранд 6426 м.кв талбай бүхий Г-000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээг хуульд зааснаар нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан байна.

3.4. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд барьцааны эрх хадгалагдана. Зээлдэгч хуулийн этгээд нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ гүйцэтгэж байгаа ба хүсэлт гаргаж зээлээсээ зөвхөн cap бүрийн хүүг төлж байгаа, үндсэн зээл 1,400,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, БГ ББСБ ХХК-ийн 2100130102000592, 2100130102000663 барьцааны гэрээнүүд хуульд заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байх тул зээлийн үүрэг дуусгавар болтол барьцааны зүйлийг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх боломжгүй болно гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан Улаанбаатар хот, ХХХХХ тоотод байрлах 62.6 м.кв талбайтай орон сууц нэхэмжлэгч Д.Б д хүлээлгэн өгөхийг хариуцагч Т ХХК-д даалгаж, нэхэмжпэлийн шаардлагаас алданги 35,995,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг, 337,925 төгрөг, 377,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас 517,900 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Д.Б д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Харин гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасан гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд нь барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэсэн тохиролцоонд гүйцэтгэгчийн буюу хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэгт юуг ойлгох, ямар үнийн дүнгээс тооцох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч тал уг заалтыг үндэслэн өөрийн төлсөн 71,990,000 төгрөгөөс алданги тооцон 35,995,000 төгрөгийг хариуцагч талаас шаардах хуупь зүйн үндэслэлгүй юм. гэжээ.

5.2. Нэхэмжлэгч Д.Б нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дэх хэсэгт заасны дагуу Т ХХК-тай 2019 оны 09 сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдах Т орон сууцны хотхонд орон сууц захиалсан захиалгын гэрээг байгуулсан ба уг гэрээний 7.3-т Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө. гэж харилцан тохиролцсон.

5.3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд буюу 2020 оны 3 дугаар улиралд багтаан ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

5.4. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь гэрээгээр тохиролцсон хугацаанд 71,990,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй учир гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг маргааны зүйл болох орон сууцны нийт үнээр тодорхойлохоор гэрээнд заасны дагуу алданги тооцон 35,995,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар шаардсан.

5.5. Өөрөөр хэлбэл Орон сууцыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын дүгнэлт 2022 оны 06 сарын 15-ны өдөр гарсан, алдангийг гэрээнд зааснаар 2020 оны 3 дугаар улирлын дараагаас буюу 2020 оны 10 сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 сарын 22-ны өдрийг хүртэл тооцоход нийт 963 хоног байна. Хоног тутамд 71,990,000 төгрөгийн 0,1 хувь болох 71,990,000 төгрөгийг тооцож, нийт 963 * 71,990 = 35,995,000 төгрөгийн алданги тооцогдсон болно.

5.6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-аас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн алданги шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Иймд, дээр дурьдсан тайлбар, үндэслэлүүдийг харгалзан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/03223 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар гараагүй болно.

 

7. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... Т ХХК нь орон сууцны 1 м.кв тайлбайн үнэ болох 1,150,000 төгрөгийг м.кв тутамд 300,000 төгрөгөөр нэмэгдүүлж өөрчлөлт оруулах саналыг нэхэмжлэгч Д.Б д хүргүүлсэн байх боловч, Д.Б саналыг хүлээн авах боломжгүй байдлаа илэрхийлсэн учраас ... 1 м.кв талбайн үнэ 1,150,000 төгрөг байх тохиролцоо хэвээр үлдсэн, ... гэрээний үнэнд өөрчлөлт оруулах талаар зохигчид харилцан тохиролцоонд хүрээгүй явдал нь гэрээ цуцлах үндэслэл болохгүй юм. гэж дүгнэсэнд гомдолтой байна.

7.2. Т ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Д.Б д орон сууцны м.кв-н үнийг 300,000 төгрөгөөр нэмэх санал бус Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т дурдсан гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэрээг цаашид үргэлжлүүлэхийн тулд авсан арга хэмжээ юм.

7.3. Мөн үндэслэх үндэслэх хэсэгт ... нэхэмжлэгч Д.Б нь Нийслэлийн ХХХ нд ажилладаггүй болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн ХХХ ны баримтаар нотлогдох боловч ХХХ н ажилтны квотоорзохигчдын хооронд ... гэрээ байгуулагдсан байхба зохигчид энэ талаар тайлбарладаг гэж дүгнэсэнд гомдолтой байна.

7.4. Т хотхон нь Нийслэлийн ХХХ ны ажилчдын орон сууц зориулалтаар баригдсан. Тус хотхон нь А, Б, В гэсэн гурван блоктой ба А, Б блокыг Нийслэлийн ХХХ ны ажилчид хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу нэгж талбайг 1,150,000 төгрөгөөр авсан. ХХХ ны ажилтан биш тул манай зүгээс ийм бага үнээр гэрээ байгуулах боломжгүй ба Д.Б ын захиалсан Б блок нь ХХХ ны ажилтнуудын байр юм. Шүүхийн шийдвэрт дурдсан шиг өөр ажилтны квотыг шилжүүлж авсан үйл баримт байхгүй юм. Нэхэмжлэгч тал энэ талаараа ХХХ нд ажилладаггүй, зүгээр зар сурталчилгааг нь хараад байр захиалсан гэж тайлбарлаж байсныг дурдаж байна.

7.5. Хариуцагчаас маргаан бүхий орон сууцны хэмжээг Грийн пайнт тийм ХХК-ийн албан бичгийг үндэслэн 65.89 м.кв гэж тодорхойлон тайлбарласан.

7.6. Шүүхээс шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт/19-p нүүрэнд/ 2019 оны 03 сарын 26-ны өдрийн Үйлчилгээтэй орон сууцны барилгын загвар зургаар өрөө орон сууц нь м.кв талбайтай, нэхэмжлэгч талаас орон сууцны талбайн хэмжилт хийлгэхэд м.кв хэмжээтэй болох нь 2022 оны 05 сарын 14-ний өдрийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн гаргасан орон сууцны хэмжээ нэмэгдсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж, тогтоох хэсгийн 1-т ... 62.6 м.кв ... гэж ойлгомжгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

7.7. Шүүхээс маргаан бүхий орон сууцны хэмжээг яагаад 62.6 м.кв гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн орон сууцны хэмжээг тодорхойлсон нотлох баримтыг ямар шалтгаанаар ...нотлохгүй байна... гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн өгсөн баримтыг яагаад хариуцагчийн өгсөн баримтаас давуу хүчин чадалтай гэж үзэж орон сууцны талбайн хэмжээг 62.6 мкв гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 182/ШШ2023/03223 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

8.1. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасны дагуу нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулаад гэрээг цаашид үргэлжлүүлэхээр авсан арга хэмжээ юм. Гэтэл энэ талаар анхан шатны буруу дүгнэлт хийсэн гэж гомдолд дурдсан.

8.2. Талуудын хооронд байгуулагдсан маргаан бүхий гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар зохицуулалт маш тодорхой тусгалаа олсон буюу талууд харилцан тохролцсоны үндсэнд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэх агуулгатай байдаг. Хариуцагч талын тайлбарласнаар нөхцөл байдлыг зохицуулах боломжгүй эсхүл зөвшөөрөөгүй бол гэрээнээс татгалзах эрхтэй мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй.

8.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний биелэгдэх хугацаа нь 2020 оны 03 дугаар улиралд багтааж ашиглалтад орох ёстой байсан. Үүнд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад барилгын өргөн хэрэглээний бараа материал өссөн гэж тайлбарласан боловч ковид-19 цар тахлын анхны тохиолдол 2020 оны 11 сард анх бүртгэгдсэн. Тухайн байдлаас шалтгаалаад нөхцөл байдал өөрчлөгдсөн.

8.4. Энэхүү нөхцөл байдал өөрчлөгдөх үндэслэл нь ХХХ ны буруутай үйл ажиллагаанаас болсон гэж тайлбарласан, анхан шатны шүүхэд энэ талаар тодорхой яригдсан. Тухайлбал, иргэн Д.Б яагаад Т ХХК-ийн өөр бусад этгээдтэй буюу Нийслэлийн ХХХ тай байгуулсан гэрээний үүргийг хүлээх ёстой талаар тодорхой яригдсан. Хариуцагч талаас ХХХ үүргээ биелүүлээгүй учраас Д.Б хариуцлага хүлээх ёстой мэтээр тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

8.5. Мөн гомдолдоо орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй гэх агуулгыг дурдсан. Өмнө нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс талбайн хэмжээ тогтоосон Э ХХК-ийг тусгай зөвшөөрөлтэй эсэхийг тодруулах шаардлагатай гэдэг агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэх агуулгатай магадлал гарч анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн.

8.6. Хэргийн материалд Э ХХК буюу барилгын талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрөлтэй компанийн хийсэн хэмжилт нь 1 дүгээр хавтаст хэргийн 17-79 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 47-51 дүгээр тал, 197-205 дугаар талд тус тус авагдсан. Өөрөөр хэлбэл, талбайн хэмжилт хийх эрх бүхий этгээд нь маргаан бүхий орон сууцанд хэмжилт хийгээд 62.51 м.кв талбайтай болохыг тогтоож өгсөн. Хариуцагчийн зүгээс тухайн талбайн хэмжээг үгүйсгэхдээ ямар ч баримт гаргаж өгөөгүй. Уг орон сууцыг 65 м.кв талбайтай эсхүл 71 м.кв талбайтай болсон гэх агуулгаар тайлбарладаг боловч энэ талаар баримтыг гаргаж өгөөгүй.

8.7. Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүнтэй холбоотойгоор шинжээч томилуулах, хэмжилт хийлгэх хүсэлт гаргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгчээс давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзэж байна уу гэж талуудаас тодруулсан боловч хариуцагч талаас ажиллагаа хийлгэх талаар хүсэлт гаргаагүй буюу магадлалд заагдсан ажиллагааг хангалттай, бүрэн дүүрэн хийгдсэн гэж үзэж байна гэж хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар хэргийн материалд авагдсан 62,52 м.кв талбайтай гэх эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслээд шүүх хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

8.8. Мөн ХХХ ны ажилтан учраас талбайн м.кв-ын үнийг багаар тогтоож өгсөн гэх агуулгаар тайлбарладаг боловч хэргийн материалд авагдсан ХХХ ны албан бичгээр Д.Б нь тухайн байгууллагад ажилладаггүй болох нь тодорхой харагддаг. Хариуцагч талаас ХХХ ны квотоор авсан тухайн этгээдүүдийн фэйсбүүкийн групп чатад байдаг гэх агуулгаар тайлбарладаг боловч өөрсдийн тайлбар, татгалзлаа нотлох оролдлогыг огт хийгээгүй.

8.9. Харин нэхэмжлэгчийн зүгээс тухайн нөхцөл байдлыг нотлох зорилгоор Нийслэлийн ХХХ ны ажилчид тухайн компанитай байгуулсан гэрээ ямар байдлаар байгуулагдсан талаар баримтыг гаргаж өгсөн.

Өөрөөр хэлбэл, ХХХ ны ажилчидтай Т ХХК нь гэрээ байгуулахдаа Нийслэлийн ХХХ ны захиалгатай, ажилчидтай байгуулсан орон сууц захиалгын гэрээ гэдэг агуулгаар гэрээ байгуулсан.

Д.Б тай байгуулсан гэрээ нь орон сууц захиалгын гэрээ учраас энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан Орон сууцны захиалгын гэрээний 1.1, 1.2-т зааснаар түлхүүр гардуулж, ХХХХХХ тоот 62,6 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 35,995,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2019 оны 09 сарын 14-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Д.Б нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдах Т хотхоны 14 давхар, 2-52 тоот, 62.6 м.кв орон сууцыг 71,990,000 төгрөгөөр худалдан авахаар, Т ХХК нь орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад өгөхөөр харилцан тохиролцжээ. /1хх-6-10/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл, нөхцөлийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн алдаа гаргасныг залруулна.

 

4.1. Талууд байгуулагдсан гэрээний 3.1-т ... 2020 оны 3 дугаар улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна. гэж тохиролцсон хугацаанаас үзэхэд тул худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.2. Гэрээ байгуулах саналын хувьд зөвхөн нэхэмжлэгчид бус нийтэд санал болгож байгаа нөхцөл бөгөөд зөвхөн нэхэмжлэгчтэй байгуулсан 2 гэрээний үнэ 71,990,000 төгрөгөөр барилгын ажлыг гүйцэтгэх тул гэрээний зүйлийг нэг бүрийн шинжтэй гэж үзэхгүй юм.

 

4.3. Нийтийн зориулалттай орон сууцны зориулалттай барилгын тодорхой хэсгийг захиалж байгаа тохиолдолд өмч шинээр бий болж байгаа боловч ажлын үр дүн нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох шинжийг агуулаагүй, олон тоогоор буюу нэг нь нөгөөг орлох төрлийн шинжтэй байдаг тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний журам үйлчилнэ.

Орон сууцны зориулалттай барилга баригдаж, шинээр өмч үүсч байгаа шинжээрээ ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боловч гэрээний зүйл нь батлагдсан зураг төслийн дагуу баригдаж, түүнд өөрчлөлт оруулах боломжгүй тул ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамааруулахгүй.

 

4.4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б нь 2019 оны 09 сарын 14-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ-ний үнийг бүрэн төлөөгүй байхад ХХХХХ тоотод байрлах, 62.6 м.кв талбайтай орон сууц нэхэмжлэгч Д.Б д хүлээлгэн өгөхийг хариуцагч Т ХХК-д даалгаж шийдвэрлэсэн буруу болжээ.

 

5.1. Д.Б орон сууцны төлбөрт 2019 оны 09 сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 09 сарын 16-ны өдөр 35,000,000 төгрөг, 2020 оны 04 сарын 20-ны өдөр 8,194,000 төгрөг, 2022 оны 05 сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 53,194,000 төгрөг төлсөн, 28,798,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

5.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга нь ХХХХХ тоотод байрлах 62,6 м.кв талбайтай орон сууцны эзэмшилийг шилжүүлэх болон өмчлөгчөөр тогтоолгохыг шаардаж байгаа тохиолдолд мөнгөн төлбөрийн үүргийн бүрэн гүйцэтгэсэн байхыг шаардана.

Гэтэл, нэхэмжлэгч нь 28,798,000 төгрөгийг төлөөгүй атлаа орон сууцыг шилжүүлэхийг даалгах нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Э ХХК-ийн маргаан бүхий орон сууцанд хэмжилт хийлгэсэн дүгнэлт, Нийслэлийн ХХХ ны үйлчилгээтэй орон сууцны барилгын загвар зурагт маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээ 62,6 м.кв талбайтай гэж тэмдэглэгдсэн нь өөрчлөгдөөгүй хариуцагч нь орон сууцны талбайн хэмжээ 70,8 м.кв, 65,89 м.кв болж нэмэгдсэн гэж тайлбарлах боловч шүүхэд өөрийн татгалзлын үндэслэл болох баримтыг гаргаж өгөөгүй, энэ талаар ажиллагаа хийлгэх хүсэлтийг гаргаагүй.

 

Зохигч талууд ХХХХХ тоотод байрлах орон сууцыг хүлээлцээгүй байгаа тохиолдолд талбайн хэмжээний талаар дүгнэх шаардлагагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээлцэхдээ маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй холбоотой шаардлагыг гаргах нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт нийцнэ.

 

5.4. Зохигч талууд нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой гэрээний үнийн талаар өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талуудын гэрээний чөлөөт байдалтай шууд холбоотой тул цаашид гэрээний үнийг тохиролцож өөрчлөх эрх нээлттэй тул дэлгэрэнгүй дүгнэхгүй.

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн нөхцөл байдалд гэрээг нийцүүлэх арга хэмжээ авахаар талууд харилцан шаардах эрхтэй.

 

Мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах талаар тохиролцож чадаагүй тохиолдолд эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс алданги 35,995,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх боловч алдангийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь буруу болжээ.

 

6.1. Зохигч Орон сууц захиалан бариулах гэрээний 7.3-т гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж тохиролцсон.

 

Анхан шатны шүүх хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэгт юуг ойлгох, ямар үнийн дүнгээс тооцох нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр алдангийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт нийцэхгүй байх тул дүгнэлтийг өөрчилнө.

 

6.2. Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.2-т тус тус зохицуулжээ.

 

Хариуцагч Т ХХК орон сууцыг ашиглалтад оруулах гэрээний хугацааг хэтрүүлсэнд буруугүй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.

 

6.3. Нэхэмжлэгч нь гэрээний үнийг бүрэн төлөөгүй үүргийн зөрчил гаргасан атлаа хариуцагч байгууллагаас алданги шаардаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

7. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тохиолдолд дээрх агуулгатай нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй болохыг дурдав.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Т ХХК-аас Орон сууцны захиалгын гэрээний 1.1, 1.2-т зааснаар түлхүүр гардуулж, ХХХХХХ тоот 62,6 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 35,995,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/03223 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас Орон сууцны захиалгын гэрээний 1.1, 1.2-т зааснаар түлхүүр гардуулж, ХХХХХХ тоот 62,6 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 35,995,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР