Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 356

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Д.******* нь 1982-1994 оныг дуустал Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт хэвлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:Миний бие 1982-1994 оныг дуустал Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт хэвлэгчээр ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл тухайн үеийн ажилд орсон болон гарсан тушаал олдохгүй байна. Иймд намайг 1982-1994 оныг дуустал Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт хэвлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь манай эхнэр юм. Тэрээр 1982-1994 оныг дуустал Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт хэвлэгчээр ажиллаж байсан тул хэрэгт цугларсан баримтын хүрээнд түүний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь 1982-1994 оныг дуустал Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт хэвлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай албан бичигт Аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгчийн 1982 оны 09 тоот шийдвэрийг хүргүүлэв. Д.*******гийн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн баримт олдоогүй, 1994 оны баримт манай сан хөмрөгт шилжиж ирээгүй болно гэжээ.

- Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгчийн 1982 оны 09 тоот шийдвэрийн хуулбар,

- Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарын хамт олонтой авахуулсан гэх фото зурагууд,

-Гэрч Б.*******д Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбараас 1984 онд олгосон баярын бичиг,

-Гэрч А.д Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбараас 1984, 1988 онуудад олгосон баярын бичиг,

-Гэрч Б.*******гийн Д.******* нь 1982-1994 он хүртэл Ховд аймгийн Урчуудын салбарын торгон хэвлэлийн үйлдвэрт хэвлэгчээр ажиллаж байсан. Торгон хэвлэл гэж тусдаа тасаг нээгдсэн байсан. Дандаа гар аргаар хэвлэдэг байсан. Би 1979 оноос Хэвлэх үйлдвэрийн цехэд дэвтэрлэгчээр ажиллаж байгаад Ховд аймгийн Урчуудын салбарт шилжин ажилласан. Тэгээд 1994 он хүртэл хэвлэгчээр ажилласан. Ховд аймгийн Урчуудын салбар нь 1994 оны сүүлээр тарсан. Хэрэгт авагдсан фото зурагууд нь манай хамт олоны зураг байна. Д.******* нь баруун гар талаас 5 дахид нь зогсож байна гэх мэдүүлэг,

-Гэрч А.гийн Д.******* нь 1982-1994 он хүртэл Ховд аймгийн Урчуудын салбарын торгон хэвлэлийн үйлдвэрт хэвлэгчээр ажиллаж байсан. Компьютер хэрэгцээнд ороогүй байхад аймгийн хэмжээнд баярын бичиг, бэлэг дурсгалын зүйл хэвлэдэг байсан. Би 1980-1994 он хүртэл Ховд аймгийн Урчуудын салбарт зураачаар ажилласан. Хэрэгт авагдсан фото зурагууд нь манай хамт олоны зураг байна. Д.******* нь баруун гар талаас 5 дахид нь зогсож байна гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч Д.*******гийн 1982-1994 оныг дуустал Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт хэвлэгчээр ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Д.*******гийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргачийн хүсэлтээр Д.*******тэй хамт ажиллаж байсан Б.*******, А. нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Ховд аймгийн Урчуудын салбарын ажиллаж байсан болох нь хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт авагдсан фото зургууд, тэдгээрийн тухайн үед шагнагдаж байсан баярын бичгүүдээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан гэрэл зургууд нь хүсэлт гаргагч Д.*******гийн Ховд аймгийн Урчуудын салбарт ажиллаж байх үеийн зураг болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэгээр нотлогдож байх тул хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзлээ.

Харин хэрэгт авагдсан гэрч Б.*******гийн 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдөр авсан гэх Сайшаалын үнэмлэх нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл Б.*******гийн нэр нь тухайн үед бичигдсэн гэхэд эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.******* нь 1982-1994 оныг дуустал Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт хэвлэгчээр ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар 1982-1994 оныг дуустал Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт хэвлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА