| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00351/И |
| Дугаар | 404 |
| Огноо | 2016-08-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 404
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Д.******* нь 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 06 дугаар сард 8-р анги төгсөөд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажилласан. Тус нэгдэлд 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Иймд намайг1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнааражиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 639 дугаартай албан бичиг,
-Ховд аймгийн ******* сумын ******* буюу 2-р бригадын 1983, 1988, 1991-1992 оны 70-р дансны хуулбар,
-Д.*******гийн 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдөр авсан МХЗЭ-ийн илгээлт,
-Гэрч Б.гийн Д.******* нь 1983 онд илгээлтээр хөдөө гарч, Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* багт 1989 оныг дуустал саальчнаар ажилласан. 1990-1993 онд компаний түрээсийн мал маллаж байсан. Би дээрх хугацаанд тус нэгдэлд мал маллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Д.ын Д.******* нь 1983-1992 оны хооронд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* багт малчин, саальчнаар ажилласан. 1990-1993 онд компаний түрээсийн мал маллаж байсан. Би дээрх хугацаанд тус нэгдэлд мал маллаж байсан. Манай нэгдэл 1990 онд тарж, нэртэй компани болсон гэх мэдүүлэг,
-Гэрч Д.ын Ховд аймгийн ******* сумын ******* багт 1971-1992 оныг дуусталх хугацаанд саальчнаар ажиллаж байсныг тогтоосон Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 99 дугаартай шийдвэр,
-Гэрч Б.гийн 1998 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шагнагдсан гэх баярын бичиг,
-Б., Д.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний наториатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг болно.
Хүсэлт гаргагч Д.*******гийн 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ******* сумын ******* буюу 2-р бригадын 70-р данс аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 639 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Д.*******гийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлт гаргачийн хүсэлтээр Д.*******тэй хамт ажиллаж байсан Д., Б. нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Ховд аймгийн ******* сумын ******* буюу 2-р бригадад ажиллаж байсан болох нь хүсэлт гаргачийн тайлбар, гэрч Д.ын Ховд аймгийн ******* сумын ******* багт 1971-1992 оныг дуусталх хугацаанд саальчнаар ажиллаж байсныг тогтоосон Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 99 дугаартай шийдвэр, гэрч Б.гийн 1998 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шагнагдсан гэх баярын бичиг зэргээр нотлогдож байна.
Иймд хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.******* 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт хүсэлт гаргагч Д.*******гийн гаргаж өгсөн 1986 онд шагнагдаж байсан гэх баярын бичиг нь олгосон байгууллагын тамга, тэмдэггүй, эрх бүхий этгээдийн гарын үсэггүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******г 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА