Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 406

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.*******, гэрч Г.*******, нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Г.******* нь 1982-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ахуй үйлчилгээнд оёдолчин, эсгүүрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.

Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1966 онд төрсөн. Би 1982-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ахуй үйлчилгээнд оёдолчин, эсгүүрчнээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл архиваас лавлагаа гарахгүй байгаа тул шүүхэд гаргаж өгсөн баримтын хүрээнд 1982-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ахуй үйлчилгээнд оёдолчин, эсгүүрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* нь 1982-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ахуй үйлчилгээнд оёдолчин, эсгүүрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Г.*******гийн №311380 дугаар хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1058 дугаартай албан бичиг,

-Гэрч Ц.ийн Г.******* нь 1982-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Тухайн үед гутал оёдог байсан оёдлыг хатуу оёдол, дээл болон бусад оёдолыг зөөлөн оёдол гэдэг байсан. Г.******* нь зөөлөн оёдолд ажилладаг байсан. Би мөн хугацаанд Г.*******тай хамт оёдолчин байсан гэх мэдүүлэг

-Гэрч Г.*******гийн Г.******* нь 1982-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Би мөн хугацаанд Г.*******тай хамт оёдолчин байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч Г.******* нь 1982-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ахуй үйлчилгээнд оёдолчин, эсгүүрчнээр ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1058 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Г.*******гийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргачийн хүсэлтээр Г.*******тай хамт ажиллаж байсан Ц., Г.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд ажиллаж байсан болох нь хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Г.******* нь 1982-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ахуй үйлчилгээнд оёдолчин, эсгүүрчнээр ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******г 1982-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчин, эсгүүрчнээр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА