Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01264

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 21 өдөр Дуга 210/МА2024/01264

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 00 сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/01817 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:М ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 0,030,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Г.Аззаяа/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1 А ХХК нь 2022 оны 09 сарын 19-ний өдөр 000 УАМ улсын дугаартай ХХХХ хххххх маркийн зүтгүүр болон чиргүүлийг Хүнд даацын авто тээврийн хэрэгслийг М ХХК-ийн 22201/936 дугаартай гэрээгээр 1 жилийн хугацаатай даатгуулсан.

1.2. Уг тээврийн хэрэгсэлтэй Х.Ү нь 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 18 цагийн үед ХХХХХ аймгийн ХХХХХХ сумын Хайрхан 0-р баг, Цагаан хад суурьшлын бүсэд зорчих үедээ зорчих хэсгийн зүүн тал руу 2-р чиргүүлээ унагааж зам тээврийн осол гаргасан.

1.3. Тухайн үеийн зам тээврийн ослын Х ХХК-ийн 2022 оны 11 сарын 11-ний өдрийн №12017/ДД№24830048 дугаартай үнэлгээний тайланд ... Уг чиргүүл нь зүүн талаараа унаж бөлдөг хагарсан, эмээл тасарч гулзайсан, тонголзуурын нумны сорочк тасарсан, зүүн 2 дугуй хагарсан, зүүн хойд шаврын хаалт гулзайсан гэсэн тээврийн хэрэгслийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож, 0,030,000 төгрөгийн хохирол учирсан... гэж тусгаж, үнэлсэн.

1.4. А ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг М ХХК-аас 22201/936 дугаартай 1 жилийн хугацаатай даатгалын гэрээний дагуу нөхөн төлүүлэх өргөдөл гаргасан боловч тээврийн хэрэгслийн даацыг хэтрүүлсэн гэж үзэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

1.0. Тиймээс дахин уг асуудлыг шалгуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан бөгөөд тус хорооноос ... жолооч Х.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг зөрчсөний улмаас зорчих хэсгийн зүүн тар руу 2-р чиргүүлийг унагааж, зам тээврийн осол гаргасан байх бөгөөд энэ тохиолдолд даатгалын гэрээнд заасан эрсдэл болох зам тээврийн осол үүссэн болох нь нотлогдож байх тул Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх үндэслэн даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэнэ үү... гэсэн. Гэтэл М ХХК-ийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 01/12-86 дугаартай албан бичгээр даатгуулагч нь тухайн үед тээврийн хэрэгслийн даацыг хэтрүүлсэн тул уг гэрээний 9.13-т заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрээ хэвээр үлдээсэн. ИймдМ ХХК-аас 22201/936 дугаартай Хүнд даацын Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасны дагуу хохирлын үнэлгээгээр тогтоосон 0,030,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. А ХХК нь ХХХХ хххххх маркийн 000 УАМ улсын дугаартай зүтгүүр болон чиргүүлийг 2022 оны 09 сарын 19-ний өдөр 22201/936 дугаартай гэрээний дагуу 1/нэг/ жилийн хугацаатай даатгуулсан.

2.2. Х.Ү нь 2022 оны 11 сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн ХХХХХХ сумын Хайрхан 0-р баг, Цагаан хад суурьшлийн бүсэд 02-09УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ замын зорчих хэсгийн зүүн талруу 2-р чиргүүлээ унагааж осол гаргасан.

2.3. Даатгалын зүйлд хохирол учирсан нөхцөл байдалтай холбоотойгоор даатгуулагчаас ирүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, чиргүүл, чиргүүл 2-ын гэрчилгээ, ослын талаарх фото зураг зэрэг баримтуудаас үзэхэд ачаа ачих даац хэмжээг хэтрүүлсэн байж болзошгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул даатгагчийн зүгээс талуудын хооронд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн Даатгагчийн эрх, үүрэг гэж заасны 7.1.7-д Даатгалын тохиолдол болсон үед даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлын шалтгаан, нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоолгох зорилгоор мэргэжлийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулах... гэж заасны дагуу ачаа ачих даац хэмжээний талаар тодорхойлолт гаргуулсан.

2.4. ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн Тээврийн салбарын эрхлэгч, зөвлөх инженер, доктор (Ph.D) И.Б гийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн 2022/12-1 тоот тодорхойлолтын дүгнэлт хэсэгт 1. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд авагдсанаар зүтгүүр, хоёр чиргүүлийн өөрийн жин 29,640 кг, бүх жингийн нийлбэр хэмжээ 119,960 кг тус тус болно. 2. Зүтгүүр болон хоёр чиргүүлээр тээвэр хийх үеийн зөвшөөрөгдөх хамгийн их даац 90,320 кг бөгөөд үүнээс их хэмжээний ачаа тээвэрлэсэн тохиолдолд хөдөлгүүр, хүч дамжуулах анги явах ангийн ачаалал нэмэгдэх, тээврийн хэрэгслийг жолоодох, тоормослоход хүндрэлтэй байдал үүсэж, улмаар замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж болохыг тодорхойлов гэж дүгнэсэн.

Иймд Монгол Улсын Замын хөдөлгөөний 24.1-д Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна гэж мөн, даатгалын гэрээний 9 дүгээр зүйл Нөхөн төлбөр олгохоос бүрэн татгалзах нөхцөл хэсгийн 9.13-д ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн хохирол гэж нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бий болсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 0,030,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 90,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 90,010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тухайн осол болох үед зүтгүүр болон хоёр чиргүүлээр тээвэр хийх үеийн зөвшөөрөгдөх хамгийн их даац буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдэд бичигдсэн техникийн тодорхойлолт дахь бүх жин 90,320 кг-аас ихгүй байх ёстой байхад үүнээс 91,920 кг илүү ачааг хэтрүүлэн тээвэрлэсэн нь тус тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, пүүний баримт зэргээр нотлогддог.

4.2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.6-т бүх жин гэж тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жинг. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцно гэж, 24.1-т Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна гэж заасныг зөрчиж зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү ачаа ачиж, түүнээс үүдэж тээврийн хэрэгслийн тэнцвэр, тоормосны системд алдаа гарч осол гарсан байхад шүүхээс хэрэгт авагдсан ачаа даац хэтрүүлсэн талаарх баримтыг огт үнэлэлгүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4.3. Мөн нэхэмжлэгчээс ачааны даацыг хэтрүүлээгүй гэж маргаж буй шаардлагын үндэслэлээ нотлоогүй бөгөөд хариуцагч талаас экспертийн дүгнэлт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан зохицуулалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний техникийн тодорхойлолт, пүүний баримт зэргээр ачаа даац хэтрүүлсэн нь нотлогдож байгаа талаар тайлбар, татгалзаа гаргасан байтал шүүх баримтаар нотлогдож буй асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй зөвхөн нэг талд давуу байдал олгож үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.4. Түүнчлэн зөвлөх инженерийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Шинжилгээг шинжилгээний байгууллага, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ гэж, 8.2.2-т энэ хуулийн 11.1-д заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээч гэж заасныг зөрчсөн бөгөөд тус зохицуулалтын дагуу дүгнэлт гаргасан Монгол улсын зөвлөх инженер И.Б нь дүгнэлт гаргах бүрэн эрхтэй эрх бүхий мэргэжлийн эксперт юм.

4.0. Маргаан бүхий асуудлын талаарх нэхэмжлэлийг А ХХК гаргасан боловч тус нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тогтоогдоогүй байтал шүүх энэхүү асуудлыг шалган нягтлалгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх эргэлзээг төрүүлж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

0. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 0,030,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Зохигч талуудын хооронд 2022 оны 09 сарын 19-ний өдөр 22201/936 дугаар Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулагдаж, уг гэрээгээр даатгуулагч хүнд даацын авто тээврийн хэрэгсэл С, С1, Е/хагас чиргүүл, чиргүүл/-г 1 жилийн хугацаатай даатгуулж, даатгалын төлбөрийг төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгохоор харилцан тохиролцсон; /хх-10-20/

 

3.2. 2022 оны 11 сарын 09-ний өдөр Өмнөговь аймаг, ХХХХХХ сум, Хайрхан 0 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд Х.Ү нь 000 УАМ улсын дугаартай ХХХХ хххххх маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ замын зорчих хэсгийн зүүн тал руу 2-р чиргүүлээ унагааж, зам тээврийн осол гаргасан; /хх-10-11/

 

3.3. Х ХХК-ийн үнэлгээний тайлангаар ... тээврийн хэрэгсэлд 0,030,000 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлгээ тогтоосон байна.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.

 

0. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид байгууллагын хөрөнгө буюу 000 УАМ улсын дугаартай ХХХХ хххххх маркийн тээврийн хэрэгсэлд даатгалын тохиолдол бий болсон гэж зөв дүгнэж, Х ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 0,030,000 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцжээ.

 

6. Хариуцагч байгууллагын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

6.1. Хэрэгт цугларсан баримтаар CIMC үйлдвэрийн чингэлэг тээврийн тавцангийн үзүүлэлт-д урд буюу 1-р чиргүүлийн даац 70,000 кг, хойд буюу 2-р чиргүүлийн даац 70,000 кг, чиргүүл холбогчийн даац 90,000 кг гэжээ. /хх-00/

 

ХХХХ хххххх маркийн тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчийн тодорхойлсон даацын хэмжээг зөвлөх инженер И.Б гийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн 2022/12-1 дугаар Тодорхойлолт гэх баримтад дурдсан даац хэтрүүлсэн гэж үгүйсгэх боломжгүй юм.

 

Хэргийн 07 дугаар талд авагдсан Пүүний баримт-д дурдсан ачааны нийт жин 134,000 кг байсан нь CIMC үйлдвэрийн чингэлэг тээврийн тавцангийн үзүүлэлт-д заасан даацын хэмжээг хэтрүүлээгүй байна.

 

6.2. Түүнчлэн, маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөх эрх И ББСБ ХК-д байх боловч даатгуулагч А ХХК нь зохигч талуудын хооронд байгуулсан 2022 оны 09 сарын 19-ний өдөр 22201/936 дугаар Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний үүргийн гүйцэтгэл шаардах эрхийг хязгаарлахгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 00 сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/01817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

С.ЭНХБАЯР