| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00346/И |
| Дугаар | 405 |
| Огноо | 2016-08-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 405
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймгийн Жаргалант сумын багийн тоотод оршин суух, дугаарын регистртэй, овогтгийн *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Б.******* нь 1979 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1983 оны 06 дугаар сараас 1990 он хүртэл ******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эксковаторчин, автогридерчингээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* онд төрсөн. ******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1979 онд эксковаторчингаар ажилд орж, 1980-1983 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд мөн байгууллагад ажилдаа буцан орж, 1990 оныг хүртэл ажилласан. Иймд намайг 1979 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1983 оны 06 дугаар сараас 1990 он хүртэл ******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эксковаторчин, автогридерчингээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 1979 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1983 оны 06 дугаар сараас 1990 он хүртэл ******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эксковаторчин, автогридерчингээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-******* аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1254 дугаартай, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1281 дугаартай, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1170 дугаартай, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1380 дугаартай албан бичгүүд,
-******* аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1979 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 70 дугаартай ТМС төгсөгчдийг Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-******* аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1980 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаартай Цэргийн албанд явах ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
-******* аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1983 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаартай Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
-Б.*******ийн 1988 онд хамт олонтойгоо авахуулсан гэх фото зургууд,
-Б.*******ийн 1988 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн МХЗЭ-ийн төлөөлөгчийн үнэмлэх,
-№******* дугаартай цэргийн батлахын наториатаар гэрчлүүлсэн хуулбар,
-******* аймгийн Усны аж ахуйг удирдах газрын 1985-1989 онуудын цалингийн хуулбарууд,
-Б.*******ийн ******* аймгийн Усны аж ахуйг удирдах газарт ажиллаж байсан 1984, 1985 онуудын цалингийн түүвэрүүд,
-Гэрч Н.*******гийн Би 1979 онд *******ын голын уурхайгаас шилжин ирээд ******* аймгийн Усны аж ахуйг удирдах газарт ажилд ороход Б.******* нь тракторын жолоочоор ажиллаж байсан. Тэгээд 1980-1983 онд цэргийн алба хааж ирээд, 1983 оны 07 дугаар сараас ******* аймгийн Усны аж ахуйг удирдах газарт услалтын системийн барилга угсралтын бригадад экскаваторын жолоочоор 1991 он хүртэл ажилласан. Дээрх хугацаанд ажиллаж байхдаа автогрейдерийн жолоочоор түр 2-3 сар ажиллаж байсан. ******* аймгийн Усны аж ахуйг удирдах газар нь 1991 онд тарж, Усны аж ахуйн Эвлэл нэртэй компани болсон. Би тус кампанид ажиллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Н.*******ийн Б.******* нь 1979 оны 07 дугаар сараас ******* аймгийн ******* сумын Услалтын системд автогридерийн жолоочоор, ******* аймгийн ******* сум, ******* сумуудын Услалтын системд бульдозерын жолоочоор 1990 он хүртэл ажилласан. 1990-1995 онд ******* аймгийн Усны аж ахуйн булаг ХХК-д гүн өрмийн жолоочоор ажиллаж байсан. Хэрэгт авагдсан фото зураг нь 1988 онд манайхан бригадад гарах гээд авахуулж байсан гэрэл зураг байна. Тус зургийн дээд талын эгнээний баруун гар талаас 5-д нь би байна. Эгнээний зүүн гар талаас 3 дахь нь Б.******* байна гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргачийн хүсэлтээр Б.*******той хамт ажиллаж байсан Н.*******, Н.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь ******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт ажиллаж байсан болох нь хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт авагдсан фото зургаар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан гэрэл зургууд нь хүсэлт гаргагч Б.*******ийн ******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт ажиллаж байх үеийн зураг болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэгээр нотлогдож байх тул хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.******* нь 1979 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1983 оны 06 дугаар сараас 1990 он хүртэл ******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эксковаторчин, автогридерчингээр ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар овогтгийн *******ийг 1979 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1983 оны 06 дугаар сараас 1990 он хүртэл ******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эксковаторчин, автогридерчингээр ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА