Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 323

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогт ******* *******,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогт *******ын нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалын 2, 3 дахь заалтуудын А.*******, Б. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл буюу үндсэн цалингийн хэмжээг Хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэхийг хариуцагчид даалгах, нэхэмжлэгч А.*******, Б. нарын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговорт 2,923,428 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д 1,607,372 төгрөг, нэхэмжлэгч Б.д 1,316,056 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.*******, Б. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б., А.******* бид ажил олгогч Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газартай хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр тус үйлдвэрийн газрын халуун усны кассаар ажиллаж ирсэн.

Ажил олгогч Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/, Б/ дугаар тушаал гарган нэхэмжлэгч иргэдийг халуун усны касс, үйлчлэгч, галчийн ажлаас чөлөөлсөн. Улмаар уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болох нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 551 дүгээр шийдвэрээр тогтоогдсон бөгөөд гомдол гаргагч биднийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүү гаргуулж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргалгүйгээр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хариуцагч уг шийдвэрийг биелүүлсэн нэртэй 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б/53 дугаар тушаал гаргахдаа ажилтан бидний эрх зүйн байдлыг дордуулсан, Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй 2,3 дахь заалтуудыг орууллаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авч ажиллуулна.

Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасны дагуу ажил олгогч нь ажилтантай байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Гэтэл ажил олгогч Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь ажилтан бидэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, нэг хувийг өгөх үүргээ биелүүлээгүй.

Ингэсэн атлаа тушаалын 2 дахь заалтаараа хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн мөрдөн ажиллахыг хүний нөөцийн менежер Ц.д даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасантай нийцэхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т байнгын ажлын байранд ажил олгогчоос ажилтантай байгуулах хөдөлмөрийн хугацаагүй гэрээнд тусгасан бүх нөхцөлүүд нь хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна гэжээ.

Гэтэл ажил олгогчоос тушаалынхаа 2 дахь заалтаар ажилтан биднийг үргэлжлүүлэхийг шаардсан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 1.5-д сарын үндсэн цалингийн хэмжээг орлогын 17 хувь байхаар тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалтыг дордуулсан нөхцөл юм.

Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл тул үүнийг хөдөлмөрийн гэрээнд тодорхой, ойлгомжтой эргэлзээгүй тусгах нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл ажилтан сардаа хэдэн төгрөгийн үндсэн цалин авах нь тодорхой байх ёстой гэсэн үг.

Гэтэл ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалингийн хэмжээг орлогын 17 хувь гэж бичсэн нь утга агуулгын хувьд ойлгомжгүй, орлогыг хэрхэн яаж тодорхойлох нь тодорхой бус Хөдөлмөрийн тухай хуулийг дордуулсан нөхцөл байна.

Үүнээс үзэхэд ажил олгогч тушаалынхаа 3 дахь заалтаар нэхэмжлэгч иргэд биднийг халуун уснаас байгууллагад төлж байгаа орлогоос нь өмнөх гэрээнд заасан хуваариар цалинжуулахыг ерөнхий санхүүч Б.т зөвшөөрсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасантай нийцэхгүй байна.

Учир нь халуун усыг түрээслэгч Д., Д. нар нь Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газартай байгуулсан түрээсийн гэрээнд зааснаар сар бүр 162,000 төгрөгийн түрээс төлдөг.

Үүнээс 17 хувиар нь нэхэмжлэгч биднийг цалинжуулах тухай ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль тогтоомжийг зөрчиж, эрх бүхий байгууллагаас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөс ч доогуур хэт бага цалингаар ажиллуулах гэж байна.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөнөөс гадна 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээний 3.1.9 дэх Түрээсийн гэрээ байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаанд халуун усны нэгжид ажиллаж байгаа ажилтнуудыг ажлын байрыг бүрэн хадгалан тогтвор суурьшилтай ажиллуулж, нэг ажилтны сарын цалинг 300000 төгрөгөөр доош оруулахгүй байх, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх гэсэн заалтыг зөрчиж байна.

Иймд хөдөлмөрийн гэрээний дээрх нөхцөлийг тодорхой, ойлгомжтой болгон Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэхийг хариуцагчид даалгуулахаар гомдол гаргалаа.

Бодит байдалд хариуцагч нь шүүхийн шийдвэрийг огтхон ч биелүүлээгүй бөгөөд зөвхөн тушаал гаргах төдийхнөөр хэлбэрийн төдий шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажилтан биднийг ажлын байраар хангаагүй, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй, цалин хөлс олгоогүй.

Ингэсэн атлаа ажил олгогчоос 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/11 дүгээр тушаал гарган А.*******, Б. бид нарыг ажлаас халсан. Энэхүү тушаалтай холбогдох маргаан Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00186 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн.

Иймээс урьд шүүхийн шийдвэрээс хойших буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 2 сар 14 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Шим-Ус ОНӨААТҮГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалын 1 дэх заалтын дагуу нэхэмжлэгч А.*******, Б. нарыг ажилд эгүүлэн томилсон. Үүний дагуу ажилчдыг эргүүлэн ажилд авсан бол ажилчдын хөдөлмөрийн гэрээг мөрдүүлэн ажиллах нь байгууллагын эрх мөн. Тушаалын 3 дахь заалтад халуун усны орлогоос хувиар цалинжих нь ажилчдын хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан байдаг бөгөөд тухайн халуун уснаас зөвхөн түрээсийн орлого л байгууллагад орж ирдэг.

А.*******, Б. нар нь 2015 оны 10 дугаар сараас халуун ус түрээсэлж байгаа ажилтан Н., Д. нартай даргын зөвлөлийн хурал дээр харилцан тохиролцож сарын 300,000 төгрөгийн тогтмол цалинтайгаар хамтран ажилласан бөгөөд Ховд аймаг дахь ШШГА-ны 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 551 тоот шийдвэрийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 853,467 төгрөг, мөн 2016 оны 01, 02 дугаар сарын цалинд 5 хүнд нийт 803,000 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон олгосон.

2016 оны 01, 02 дугаар сарын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгосон бөгөөд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг тайландаа тусган тухайн шимтгэлүүдийг төлсөн. Нэхэмжлэгчдийн өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй байж болно гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.*******, Б. нар нь хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт /цаашид Шим-Ус ОНӨААТҮГ гэх/ холбогдуулан Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалын 2, 3 дахь заалтуудын А.*******, Б. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл буюу үндсэн цалингийн хэмжээг Хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэхийг хариуцагчид даалгах, нэхэмжлэгч А.*******, Б. нарын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговорт 2,923,428 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д 1,607,372 төгрөг, нэхэмжлэгч Б.д 1,316,056 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Шим-Ус ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.д шүүх хуралдааны зарыг мэдэгдэж, гарын үсэг зуруулсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нар нь бид нарыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарын эзгүйд, тэдгээрийн өмгөөлөгчийг оролцуулан, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь:

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 551 дугаартай шийдвэрээр Шим-Ус ОНӨААТҮГ-ын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/, Б/ дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б., А.******* нарыг үндэслэлгүй ажлаас халсан болохыг тогтоож, Б., А.******* нарыг урьд эрхэлж байсан халуун усны кассын ажилд эгүүлэн тогтоосон байх ба тус шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Тус шүүхийн шийдвэрийг үндэслэн Нийтийн аж ахуй үйлчилгээний Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б., А.******* нарыг Халуун усны кассаар авч ажиллуулсан байна. Улмаар нэхэмжлэгч Б., А.******* нарыг Нийтийн аж ахуй үйлчилгээний Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар ажлаас халсныг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00186 дугаартай шийдвэрээр Халуун усны кассын ажилд эгүүлэн тогтоосон байна.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тусад нь авч үзвэл:

А). Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалын 2, 3 дахь заалтуудын А.*******, Б. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл буюу үндсэн цалингийн хэмжээг Хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагын хүрээнд:

Шим-Ус ОНӨААТҮГ-ын дарга Д. нь нэхэмжлэгч нартай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа байнгын ажлын байранд хугацаагүй, сарын үндсэн цалингийн хэмжээг орлогын 10-26 хувь байхаар байгуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй ба хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байх ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг тохирч, тодорхой заасан байх ёстой. Хэрэв энэхүү гол нөхцөлийг харилцан тохиролцож, тодорхой заагаагүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй юм.

Шим-Ус ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч А.*******, Б. нартай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа цалингийн хэмжээг орлогын 10-26 хувь гэж тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасан заалттай нийцэхгүй байх тул нэхэмжлэгч А.*******, Б. нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл буюу үндсэн цалингийн хэмжээг Хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэх нь зүйтэй байна.

Б).Нэхэмжлэгч А.*******, Б. нарын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговорт 2,923,428 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д 1,607,372 төгрөг, нэхэмжлэгч Б.д 1,316,056 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

Хариуцагч Шим-Ус ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч А.*******, Б. нарыг үндэслэлгүй, хууль бусаар ажлаас чөлөөлөн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажлын байр, албан тушаал нь өөрчлөгдөөгүй байхад ажил албан тушаалын цалинг хөдөлмөрийн гэрээнд орлогоор гэж тодорхойгүй тусгасан байх тул нэхэмжлэгч нарын өмнө нь авч байсан цалингийн хэмжээгээр цалинг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б., А.******* нар нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 192,000 төгрөгөөр цалинжсан нь тэдгээрийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр нотлогдож байна. Харин нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Нэхэмжлэгч Б., А.******* нарыг хариуцагч Шим-Ус ОНӨААТҮГ ажилд огт аваагүй, цалин ч өгөөгүй, дээрх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 192,000 төгрөгийг нэхэмжлэгч нар хувиараа төлсөн гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч Б., А.******* нар нь хувиараа нийгмийн даатгалын шимтгэлд 192,000 төгрөгийг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн нэхэмжлэгч Б., А.******* нарын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээс үзэхэд А.*******гийн нийгмийн даатгалын дэвтрийн 2015 оны 11, 12 дугаар сар, 2016 оны 01, 02 дугаар сард, Б.огийн нийгмийн даатгалын дэвтрийн 2015 оны 11, 12 дугаар сард 192.000 төгрөгийн бичилт дээр нягтлан бодогчийн гарын үсэг гэх тэмдэглэгээ дээр гарын үсэг зурж, санхүүгийн тамга дарагдсан, мөн хариуцагчийн шүүхэд гаргасан 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 551 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу Ховд аймаг дахь ШШГА-аас 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 853,467 төгрөг, 2016 оны 01, 02 дугаар сарын цалинд 5 хүнд нийт 803,000 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон олгосон. 2016 оны 01, 02 дугаар сарын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгосон бөгөөд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг тайландаа тусган тухайн шимтгэлүүдийг төлсөн. Нэхэмжлэгчдийн өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй байж болно гэх тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч А.*******, Б. нарыг 2015 оны 11, 12 дугаар сар, 2016 оны 01, 02 дугаар сард 192,000 төгрөгөөр цалинжсан гэж үзэх үндэстэй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно гэж заасан байх тул нэхэмжлэгч А.*******, Б. нарын нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс өмнө нь ажиллаж байсан хугацааны буюу нэхэмжлэгч Б.Солонгын дундаж цалин хөлсийг 2015 оны 7, 8, 9 дүгээр сарын цалин хөлсний дунджаар тооцвол (678.0+377.811+1.736):3 = 499.197 төгрөг /1 сарын дундаж цалин хөлс/. Нэг өдрийн цалинг тооцоход 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын 21 хоног байх тул (499,197:21) = 23,771 төгрөг байна. Нэхэмжлэгч Б.Солонгын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 2 сар, 10 хоногийн цалинг тооцоход (499.197 х 2)+(23,771 х 10) = 1,236,104 төгрөг байна. Үүнээс Б.огийн нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилтээс үзэхэд 2015 онд 35,178 төгрөг, 11-12 дугаар сард 192,000 төгрөг, 2016 оны 01-02 дугаар сард 192,000 төгрөгийн буюу нийт 803,178 төгрөгийн цалин авсан байх тул (1,236,104 803,178) = 432,926 төгрөгийг,

-Нэхэмжлэгч А.*******гийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 2 сар, 10 хоногийн цалинг тооцоход (636.709+530.990+661.364):3 = 609,687 төгрөг /1 сарын дундаж цалин хөлс/. Нэг өдрийн цалинг тооцоход 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын 21 хоног байх тул (609,687:21)= 29,032 төгрөг байна. А.*******гийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 2 сар, 10 хоногийн цалинг тооцоход (609,687х 2)+(29,032 х 10) = 1,509,694 төгрөг байна. Үүнээс А.*******гийн нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилтээс үзэхэд 2015 онд 37,158 төгрөг, 11-12 дугаар сард 192,000 төгрөг, 2016 оны 01-02 дугаар сард 192,000 төгрөгийн буюу нийт 805,158 төгрөгийн цалин авсан байх тул 1,509,694 805,158 = 704,536 төгрөгийг Шим-Ус ОНӨААТҮГ-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч нарын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговорт 2,923,428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1,785,966 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-ийг баримтлан нэхэмжлэгч А.*******, Б. нарын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн дэвтэрт тус тус бичилт хийхийг хариуцагч Шим-Ус ОНӨААТҮГ-т даалгаж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шим-Ус ОНӨААТҮГ-аас нэхэмжлэгч А.*******д олгох олговор 704,536 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21,8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д, нэхэмжлэгч Б.д олгох олговор 432,926 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 13,637 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д тус тус олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8д заасныг баримтлан Нийтийн аж ахуй үйлчилгээний Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаартай тушаалын 2, 3 дахь заалтын Б., А.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг /үндсэн цалингийн хэмжээг/ хууль тогтоомж болон хамтын гэрээнд нийцүүлэхийг хариуцагч Нийтийн аж ахуй үйлчилгээний Шим-Ус ОНӨААТҮГ-т даалгасугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан хариуцагч Нийтийн аж ахуй үйлчилгээний Шим-Ус ОНӨААТҮГ-аас 704,536 төгрөг /долоон зуун дөрвөн мянга таван зуун гучин зургаа/ гаргуулан нэхэмжлэгч А.*******д, 432,926 төгрөг /дөрвөн зуун гучин хоёр мянга есөн зуун хорин зургаа/ гаргуулан нэхэмжлэгч Б.д тус тус олгож, илүү нэхэмжилсэн 1,785,966 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан ажилтан А.*******, Б. нарын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Нийтийн аж ахуй үйлчилгээний Шим-Ус ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.*******, Б. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийтийн аж ахуй үйлчилгээний Шим-Ус ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 21,8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д, 13,637 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.д тус тус олгосугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА