| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0071/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/74 |
| Огноо | 2019-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Нарантуяа
Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Батмягмар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Б.Батмягмарт холбогдох эрүүгийн 1936000000071 дугаартай, 178/2019/0071/Э/ индекстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух,урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 03 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх, ПО92012135 регистрийн дугаартай, Галав овогт Буяндэлгэрийн Батмягмар
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Батмягмар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг Таван толгой гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Э.Батмөнхтэй маргалдаж түүний толгойн тус газар цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Батмягмарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна гэх мэдүүлэг,
Хохирогч Боролдой овогт Энхбаярын Батмөнх,ийн / ПО89022113 регистрийн дугаартай, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн Таван толгой гэх газар Л.Өлзий-Оршихын хамт өөрийн алдсан 2 даагаа хайгаад Б.Бархүү гэх айлд очсон.Тэднийд очиход Б.Бараа ах, Сосороо эгч, Б.Батмягмар, Б.Нямсүрэн нар байсан.Бид нар пиво уугаад бөх яриад байж байтал Б.Батмягмар намайг цохиж унагаагаад дээрээс сандлаар цохиод байсан.Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад цагдаа дуудсан.... гэх мэдүүлэг /хэргийн 7-8-р хуудас/
Гэрч Л.Өлзий-Оршихын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байтал Э.Батмөнх ирээд хоёулаа Б.Бархүү ахынд очоод алдсан даагаа сураглаад ирье гэхээр нь хамт явсан.Бид хоёрыг Б.Бархүүгийнд очиход тэнд Б.Батмягмар, Б.Нямсүрэн нар ирчихсэн байсан.Тэд нар пиво ууж байсан. Би пиво уугаагүй, нэг аяга цай уугаад хэвтсэн. Тэгээд нэлээд сууж байснаа Э.Батмөнх, Б.Батмягмар нар маргалдаад зодолдохоор нь би салгасан.Б.Батмягмар Э.Батмөнхийн толгой руу сандлаар 3 удаа цохисон ... гэх мэдүүлэг /хэргийн 13-р хуудас/
Гэрч Б.Бархүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.Батмягмар, дүү Б.Нямсүрэн бэр Бат-Оюун нар манайд ирээд хоол унд идээд ганц нэг пиво уугаад байж байтал Э.Батмөнх,Л.Өлзий-Орших хоёр ирсэн. Би мориндоо өвс тавьж өгчихөөд гэрт хүмүүс шуугилдаад байхаар нь ороод ирсэн чинь Э.Батмөнхийн толгойноос цус гарчихсан Б.Батмягмар цухалдчихсан ноцолдож байсан... гэх мэдүүлэг / хэргийн 14-15-р хуудас/
Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай эхнэрийн төрсөн өдөр болоод тэмдэглэж байгаад нутгийн ах Б.Бархүүгийнд ороод ганц нэг пиво уугаад сууж байтал Л.Өлзий-Орших, Э.Батмөнх хоёр ирсэн. Би архинаас жаахан ууж байгаад тасарчихсан байсан.Нэг мэдсэн чинь Э.Батмөнх манай ах Б.Батмягмартай зодолдож байсан.Би салгах гээд урдуур нь орсон чинь ах дүү та хоёр нийлж зодох гэж байна уу гээд над руу дайраад байсан... гэх мэдүүлэг / хэргийн 16-17-р хуудас/
Гэрч Б.Сосорбарамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б.Батмягмар сууж байсан сандлаараа Э.Батмөнхийн толгойн тус газар нь 1 цохисон.Э.Батмөнхийн толгой хагараад цус их гарч манай гэрт нэлээд цус болсон байсан... гэх мэдүүлэг / хэргийн 18-19-р хуудас/
Гэрч Ш.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.Батмягмар ууж байсан пивоороо ширээ цохиод Э.Батмөнхтэй маргаад сандал аваад босоод ирснээ Э.Батмөнхийн толгой руу цохиод авсан... гэх мэдүүлэг / хэргийн 22-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 162 дугаартай шинжээчийн... Э.Батмөнхийн биед тархи доргилт, зулай хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи болон зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний доод хэсэг болон зүүн шанааны төвгөрт тус бүр зулгаралтууд, 2 гарын шуунд тус бүр цус хуралтууд, зөөлөн эдийн няцрал, гэмтлүүд тогтоогдлоо.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинээр үүссэн ба тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Э.Батмөнхийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 24-р хуудас/
Шүүгдэгч Б.Батмягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай дүү Б.Нямсүрэн, бэр Б.Бат-Оюун бид гурав сум орж идэх уух зүйл авчихаад буцах замдаа Б.Бархүү ахынд орж бэр Б.Бат-Оюуны төрсөн өдөр тэмдэглэсэн.Тэгээд тэднийд хоол унд идээд жаахан пиво ууцгаасан.Тэднийд гаднаас Э.Батмөнх, Л.Өлзий-Орших хоёр ирсэн. Бид нар пиво уугаад ярилцаад сууж байтал бөх ярьж байгаад маргасан. Би уурандаа Э.Батмөнхийг сандлаар толгойд нь 2 удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг / хэргийн 28-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн “...Э.Батмөнхийг цохисон гэх сандал нь улбар шар өнгөтэй 30х25 см хэмжээтэй модоор хийсэн сандал байх ба сандлын дотор тал нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр будагдсан байв. Уг сандал цус болсон тул савантай усаар угаасан гэж гэрч Б.Сосорбарам мэдүүлж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 50-51-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Батмягмарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Б.Батмягмар нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэр Таван толгой гэх газарт Э.Батмөнхтэй бөхийн тухай ярилцаж байгаад маргаж түүний толгой тус газар нь модон сандлаар цохисноос эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Батмөнхийн мэдүүлэг, гэрч Л.Өлзий-Орших,Б.Бархүү, Б.Сосорбарам, Б.Нямсүрэн, Ш.Ганчимэг нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 162 дугаартай “...Э.Батмөнхийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан..” гэх дүгнэлт, шүүгдэгч Б.Батмягмарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Батмягмар нь хохирогч Э.Батмөнхийн “ би ах дүү та гурвыг бөх барилдаад гурвууланг нь хаядаг байсан.Одоо ч чамайг барахгүй болсон байна лээ” гэж хэлснээс шалтаглан Э.Батмөнхийн толгойд модон сандлаар цохисон үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уур бухимдлаа барьж дийлэхгүй, биеэ зөв авч явж чадаагүйгээс үүссэн гэм буруугийн санаатайгаар үйлдсэн гэж дүгнэж байна.
Иймд шүүгдэгч Б.Батмягмарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Батмягмар нь урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 03 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-32/, 96 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх-35-38/-аар тогтоогдож байх боловч 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Э.Батмөнхийн “... надад учруулсан хохиролд 400.000 төгрөг төлсөн, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Батмягмарын хувийн байдлын талаар гэрч Э.Нямхүүгийн өгсөн”...Б.Батмягмар нь хүнд тусархуу, даруу төлөв залуу. Одоо ээжийнхээ хамт хөдөө мал маллаж амьдарч байгаа...” гэх мэдүүлэг / хх- 20-р хуудас/
Гэрч Н.Нямбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Батмягмар нь 10 жилийн сургуульд сурагч байхдаа хүн зодсон хэргээр шалгагдаж байсан.Хамт олон найз нөхөдтэйгөө яриа хөөрөөтэй залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-21-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.Батмягмарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан хохирлоо төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох санал, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж “би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчид 400.000 төгрөгний хохирол төлсөн.Одоо ээжийнхээ хамт хөдөө мал маллаж амьдарч байгаа.Миний хувийн байдлыг харгалзан, торгох ялын 460.000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Б.Батмягмар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлсөн болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 460000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Батмягмарт тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Батмягмар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны 5861072435 тоот дансанд байгаа 450.000 төгрөг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/48 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6-36.8 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Галав овогт Буяндэлгэрийн Батмягмарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Галав овогт Буяндэлгэрийн Батмягмарыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 / дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Батмягмарт оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгохыг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Батмягмарт тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б.Батмягмар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, ХААН банкны 5861072435 тоот дансанд байгаа 450.000 төгрөг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/48 дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
6.Шүүгдэгч Б.Батмягмарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Батмягмарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form